Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Хязаалан насны уралдаанд 298 хурдан үрээ хурд, хүч сорихоор бүртгэгдснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн байна. Түрүү магнайг "Ажнай" галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ авсан бол Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд аман хүзүүдлээ.
Харин Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул н.Баттөмөрийн хүрэн, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас" цавьдар, Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр айргийн тавд хурдаллаа.
Уралдааны үеэр унаач хүүхэд унаж бэртээгүй талаар Хурдан морины салбар хуралдааны салбар хорооноос мэдэгдэв. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас болон Нийслэлийн цагдаагийн газраас хяналт тавьж, зөвлөмж өгөн ажиллаж буй юм.
Шүдлэн насны уралдаан өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл (2)