Зам тээврийн осол хэргийн дуудлага, мэдээллийн тоо буурахгүй байна. Тодруулбал, хоёр хоногийн дотор зам тээврийн ослоор 10 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг Тээврийн Цагдаагийн газарт бүртгэгджээ. Үүний найм нь орон нутгийн замд үйлдэгдсэн байна.
Гарсан осол хэргийн ихэнх нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг үед гарч байна.
Тухайлбал, энэ сарын 6-ны 14.00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн автомашин Тоёота Аксио маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас таван сартай хүүхэд, 41, 53, 27 настай дөрвөн хүн амиа алджээ.
Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд Hyundai Grace маркийн автомашин явган зорчигч 52 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалж хурд хэтрүүлэхгүй байыг Тээврийн Цагдаагийн албанаас анхааруулж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)