Хан уул дүүргийн 4-р хороо Наадамчдын гудамж их хэмжээний бороо орсны улмаас автозамын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж дүүрсэн талаар бид мэдээллэсэн билээ. Тэгвэл НМХГ-аас 2019 оны долдугаар сарын 08-ны өдөр 02-07-107/1073 дугаартай Үерийн ус зайлуулах байгууламж хийх тухай Улсын ахлах байцааагчийн дүгнэлтийг Наадамчдын гудамжны замын урд байрлалтай "Бөх бат" ХХК болон "Талст ширээт" ХХК-уудад хүргүүлсэн байна. Тус аж ахуйн нэгжүүд нь автозамын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьсан, гадаргуугийн болон үерийн ус зайлуулах байгууламж хийгдээгүй байна. Тйимээс аж ахуйн нэгж, байгууллагууд яаралтай үерийн ус зайлуулах байгууламж хийж гүйцэтгэж, иргэд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно уу.