Өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай амиа алдсан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар талийгаачийн ар гэрт 100 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Сэтгэгдэл (1)