Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Та бүхний өмнө асар их хариуцлага, итгэл хүлээлт байгааг илэрхийлж байгаа юм

2019-9-01
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.


АШУҮИС энэ жил 24 мэргэжлээр 1334 оюутан шинээр элсүүлж, нийт 11867 оюутантайгаар 77 дахь хичээлийн жилээ эхлүүлж байгаа аж.

Тус сургууль 1996 оноос хойш элсэлт аваагүй хүүхдийн эмчийн ангийг сэргээн нээж, Ази, Номхон далайн орнуудын баруун бүсийн анагаахын шинжлэх ухааны 100 шилдэг сургуулийн нэг, судалгааны их сургууль болох, Их сургуулийн хотхон байгуулж, Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх эрхэм зорилготойгоор хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг сургуулийн захирал, доктор Ж.Цолмон хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуульд шинээр элсэн орж буй оюутнуудад тусгайлан баяр хүргээд, “Эмчийн мэргэжил манай улсад хамгийн нэр хүндтэй мэргэжил хэвээр байна.

Манай үе үеийн эмч нар хүн ардынхаа эрүүл мэнлийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Та бүхний ажлыг тойруугаар үнэлэх нэг үзүүлэлт бол манай иргэдийн дундаж наслалт юм.

1992 онд 62.8 байсан дундаж наслалт 2018 оны байдлаар 70.2 болжээ. Гэсэн хэдий ч энэхүү үзүүлэлтээрээ бид дэлхийд 122-р байрт бичигдэж байна. Энэ бол ирээдүйн эмнэлгийн мэргэжилтэн та бүхний өмнө асар их хариуцлага, итгэл хүлээлт байгааг илэрхийлж байгаа юм.

Үүнийг зөвхөн өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвараар шийдэж чадна” гэлээ.

Тэрбээр дээд боловсролын салбарыг бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүний тулд:

  1. Дэлхий дахинд авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж буй энэ үед боловсролын диплом, зэрэг, дэвээс илүүтэй шаардлагатай ур чадвар, мэдлэг эзэмшсэн, авьяаслаг залуучуудыг бэлтгэх, тэднийг дэмжих;
  2. Багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаарч, сурах үйл ажиллагааг дэмжин, сургалтын сайн орчин бүрдүүлэх,  их өгөгдлийн сан бий болгох замаар сургалтын чанарыг эрс өөрчлөх, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах;
  3. Их, дээд сургуулиудын чансааг тогтоож, нэгтгэн томруулах замаар дэлхийн хэмжээний их сургуультай болох зорилт тавьж ажиллах, тэдгээрийг төрийн бодлогоор дэмжин, тусгай хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, хиймэл оюун ухаан, инновацийг эрхэмлэж буй цаг үетэй хөл нийлэхийн тулд судалгааны их сургууль болох ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор Ө.Цолмон, БСШУС-ын сайдын зөвлөх, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар, 2019 оны ЭЕШ-аар улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан шинэ элсэгч Б.Тогтуунсувд нар үг хэлж, эрдэмтэн багш, оюутан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” ахлах сургуульд очлоо. Ерөнхий боловсролын 77-р сургууль гэгдэж байсан тус сургуулийг тэрбээр 1987 онд төгсчээ.

Тус сургуульд энэ хичээлийн жилд 35 бүлэгт 1085 сурагч суралцаж, 88 багш, ажилтан, ажилчид ажиллаж байгааг нээлтийнхээ үгэнд сургуулийн захирал Б.Наранбаатар танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар сурагч насныхаа дурсамжийг сурагчидтай хуваалцаж, ангийн багш Д.Раднаа, Монгол Улсын гавьяат багш Д.Гоошоохүү, ахмад багш Х.Хуанган нар шавийнхаа болон сургуулийнхаа талаарх сэтгэгдлээ ярилаа.

III, IV хороолол дөнгөж ашиглалтад орж байсан тэр үед нийслэлийн олон сургуулиас ирсэн хүүхдүүд нэг хамт олон болон төлөвшиж, багш нар нь тэдэндээ эрдэм боловсролоос гадна хүмүүжил төлөвшил олгоход ихээхэн анхаарч байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар өгүүллээ.

Мөн ангийнхантайгаа хамтран зунжин үрслүүлж, намар нь сургуулийнхаа хашаанд тарьсан суулгац нь одоо өндөр сүрлэг модод болон ургасныг харах сайхан байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдүүдэд хандан шинэ мянганыг авч явах та бүхэнд шинэ хандлага, шинэ тэмүүлэл чухал гэдгийг дурдаж, багшийн сургаснаас гадна мэдлэг мэдээлэл олж авахын төлөө өөрөө хичээж, байгаа боломж бүхнийг эрэлхийлэх, авьяас чадвараа хөгжүүлж, хариуцлага, ёс зүй, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн, суралцахуйд түлхүү анхаарахыг захив.

Нэгэн сонирхолтой баримт дурдахад тэрбээр 1977 онд 7 настайдаа нэгдүгээр ангид орж, 1987 онд 77-р сургуулийг дүүргэж, ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцахаар очихдоо Монгол төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын амьдарч байсан өрөө буюу дотуур байрны 77 тоот өрөөнд сууж, хожим нь УИХ-ын 7-р тойргоос анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, одоо ч долдугаар тойргийг төлөөлж байгаа аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    4 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    10 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    39 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    40 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    45 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    47 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    52 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    1 цаг 2 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    1 цаг 11 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    1 цаг 14 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    1 цаг 21 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    1 цаг 49 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 53 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    2 цаг 4 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    2 цаг 6 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    2 цаг 13 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    2 цаг 14 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    2 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    2 цаг 28 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК