Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлнэ

2019-9-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 9 дүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ын дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд тус тус оролцож, үг хэлэв. 

 

Монгол Улсын Засгийн газраас МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж буй. Төрийн бодлогын дэмжлэг байгаан дээр сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь МСҮТ-үүдийн элсэлтийг нэмэгдүүлсэн аж.

Үйлдвэрлэл урлалын Политехникийн коллеж нь МСҮТ-ийн ууган сургуулиудын нэг бөгөөд 94 %-ийн элсэлт, дүүргэлттэй төдийгүй төгсөгчид нь 100% ажлын байраар хангагддаг гэв. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалтыг хошуучлан гүйцэтгэгчид нь мэргэжилтэй ажиллах хүчин байх болно. Бид хүнээ хөгжүүлж, мэргэшүүлж байж тэднийхээ хүчинд хөгжих болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм.

 

Тэрбээр "Мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлого, зорилтыг жинхэнэ үйлдвэрлэл дээр нь хэрэгжүүлэх ажлыг гардан удирдаж байгаа Та бүхний 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна.

Аливаа улсын хөгжлийг аж үйлдвэргүйгээр, инженерчлэлгүйгээр, чадварлаг технологийн ажилчидгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Монгол улс дэлхийн хөгжлийн өрсөлдөөн дунд өөрийн байр суурийг эзлэхийн тулд технологийн салбарын ажилчин, ажилтнуудынхаа, өөрөөр хэлбэл Та бүхний боловсрол, ур чадварт онцгой анхаарал хандуулж, Монгол Улсын “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар тодорхой зорилтууд дэвшүүлснийг Та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үүрч явах өндөр хариуцлага та бүхэнд оногдож байна. Миний бие энэ хичээлийн шинэ жилийн баяраар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг зориуд сонгон танай сургууль дээр ирлээ.

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 сургалтын байгууллага (Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж)-д 37,039 суралцагч суралцаж, 4,624 багш, ажилтан ажиллаж байна. 

Мэргэжлийн боловсрол, сургалтынсалбарыг Засгийн газраас анхаарч доорх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.

ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэсэн зорилтыг  хэрэгжүүлэхээр Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн Засгийн газрын тогтоол гаргаж, МСҮТ, Политехник коллежийн захирал, багш болон ажиллагчдын цалин хөлсийг 1 шатлалаар нэмэгдүүлсэн.

“Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчдад улирлын ажлын мөнгөн урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улирлын ажлын үр дүнг үндэслэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, албан хаагчид цалингийн 5 хүртлэх хувийн урамшуулал авч байсныг 10 хувь болгон нэмэгдүүллээ. 

Ингэснээр мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэгдэн багш, ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, ижил хөдөлмөрт адил цалин хөлс олгох зарчмыг баримталсан ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог бүрдүүлээд байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг ЗГ-ын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байна. Цаашид 100 мянган төгрөгийн тэтгэлэгийг 200 мянга болгон нэмэгдүүлнэ.

Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг бэлтгэх, давтан сургах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг төсөвт суулгахад анхаарч ажиллаж байна. Одоогоор “багшийг компьютержүүлэх” арга хэмжээг авч нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн багш нарыг компьютержүүлсэнбайна.

Монгол Улс 2014 онд Дэлхийн ур чадварын тэмцээний Олон Улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элсэн орж, 2015, 2017 онуудад амжилттай оролцон дөнгөж сая 2019 онд Оросын Холбооны Улсын Казань хотноо болсон тэмцээнд 8 мэргэжлээр оролцон гагнуурын төрлөөр оролцсон оролцогч “Үндэсний ялагч” болсон нь үнэхээр бахархалтай байна.

Энэхүү тэмцээн нь Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, багш, суралцагчдын дунд туршлага солилцох, хөгжих  боломж олгох,  аж үйлдвэрийн салбар ажил олгогч, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх Олон улсад Монгол Улсын мэргэжилтэй ажилтны нэр хүндийг өсгөх, танилцах зэрэг олон талын ач холбогдолтой “Дэлхийн мэргэжилтэй ажилтны олимп” гэгддэг нэр хүндтэй тэмцээн юм. 

Цаашид Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгож, Үнэлгээний төв болон Бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоог нэгтгэх, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардал болон дотуур байранд амьдрах хүүхдийн хоногийн хоолны зардлыг нэмэгдүүлэх болон “МБС-ын салбарын багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж батлуулах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.  

Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагааны чиглэлд баримталж буй дээрх зорилт, бодлогуудыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогч, нийгмийн түншүүд, бусад салбаруудын төрийн болон төрийн бус байгуулагуудын хамтын ажиллагаа нэн чухал юм.

Ингээд техник технологи, гар урлал нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн салбарт 44 мянга гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, жил бүр 1,800 гаруй суралцагчдыг сурган, 53 дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож буй Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллежийн танай хамт олонд ажлын амжилт хүсье гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.84)
    Mash zow shiidwer bn demjij bn
    2019 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зөв (182.160.0.164)
    Зөв
    2019 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.115.37)
    Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгоочээ Сонгууль хүлээх хэрэггүй
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    10 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    39 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    40 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    46 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    47 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    53 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    1 цаг 3 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    1 цаг 12 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    1 цаг 15 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    1 цаг 22 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    1 цаг 50 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    1 цаг 54 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    2 цаг 4 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    2 цаг 6 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    2 цаг 14 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    2 цаг 14 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    2 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
    2 цаг 29 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК