ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх талаар мэдээлэл хийлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан автозамын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн цахим хуудас болон 96.3 радиогоор дамжуулан хүргэхээр болжээ.
Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албны дарга, хурандаа Ц.Цэрэнпунцаг “Зочин төлөөлөгчийн айлчлалын үед нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр замын хөдөлгөөний хязгаарлалтын үйл ажиллагааг хийнэ. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн очих объектийн ойролцоох замыг тодорхой хугацаанд хязгаарлах юм. Харин бусад хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Мөн айлчлалай холбоотой асуудал нууцын зэрэглэлд ордог тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Тиймээс ард иргэдийн зүгээс замын хөдөлгөөнд соёлтой оролцох, тухайн замаар дамжаад өнгөрөх цаг хугацаанд тайван байж, хүлээжтэй байхыг явган зорчигчдоос мөн хүсч байна” гэв.
Б.Лхам