Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Номтойбаярт “мэдээлэл” өгсөн мөрдөгч, прокурор хоёртой хуулийн хариуцлага ярих нь

2019-12-03
0
ЖИРГЭХ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор яллагдагчаар татжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд олон нийтэд “Төрийн ордонд иргэн Б нас барсан үйлдэлтэй хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний туслах, зөвлөх нараас гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр энэ сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 буюу худал мэдүүлсэн гэсэн зүйл ангиар дээрх хүмүүсийг яллагдагчаар татсан” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үүнийг эсэргүүцэж 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргалд хүсэлт гаргасан байна. Түүндээ “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр миний бие 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Г.Батхүү агсантай Төрийн ордонд таарсан тухай цагдаагийн байгууллагад гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж “Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй” гэв. Тус өдрийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн.

...Иймд Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт гаргаж өгөхийг хүсч байна. Иргэн Н.Номтойбаяр” гэжээ.

Н.Номтойбаяр хүсэлтдээ маш ноцтой зүйлийг бичжээ.

Нэгдүгээрт, тэрбээр “Аравдугаар сарын 31-ний өдөр Мөрдөн байцаах албаны Хэлтсийн дарга н.Эрдэнэбилэг надтай уулзаж Таныг гэрчийн мэдүүлэг өгөхдөө талийгаач архи уугаагүй гэж худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн 21.2-т заасан үндэслэлээр прокуророос сэжигтнээр татаж магадгүй гэв” гэсэн байгаа юм.

Хэдийгээр Н.Номтойбаяр овог, албан тушаалыг тодорхой бичээгүй ч Мөрдөн байцаах албанд Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг гэдэг эрхэм бий. Олон жил байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүн. Гэтэл энэ хүн яах гэж, ямар зорилгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай уулзаж, “Таныг сэжигтнээр татах гэж байна” гэж хэлсэн бэ гэдэг ойлгомжгүй. Хэвлэл, олон нийтийн сүлжээн дэх мэдээллээс харахад хэргийг шалгаж байгаа мөрдөгч нь өөр хүн, дээд шатных нь удирдлага ч өөр байхаар байгаа юм. Тиймээс П.Эрдэнэбилэгийн энэ үйлдэл анхаарал татаж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, Н.Номтойбаяр хүсэлтдээ “Тус өдрийн маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр миний бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нартай өмгөөлөгч Н.Мандахын хамт уулзсан. Уулзалтаар ахлах прокурор С.Мөнхгэрэлээс “Г.Батхүү агсны нас барсантай холбогдуулан миний бие хардагдаж сэрдэгдэн шалгагдаж байгаа зүйл бий юу” гэхэд “Тийм зүйл байхгүй” гэсэн хариу өгсөн” гэсэн байна. Ахлах прокурор Батболд, Хяналтын прокурор С.Мөнхгэрэл нар ямар шалтгаанаар уулзаж, хэргийн нөхцөл, явцын талаарх мэдээллийг албан бусаар буюу харилцан яриагаар хэлж өгсөн нь бас анхаарах ёстой асуудал юм.

Улсын ерөнхий прокурорын 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар тушаалын хавсралт болох Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар /журам/-ын 13.5.7-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтууд зөвхөн гарсан гэмт хэргийн бодит үнэнийг тогтоох ажиллагааны үр дүн байдаг тул нийтэд мэдээлэх шаардлагагүй бөгөөд тодорхой хэргийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэл тараах явдлыг гаргуулахгүй байх, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой материалыг задруулахгүй байх үүргийг прокурор хариуцна” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан нь мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй. Энэхүү үүргээ нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад анхааруулж, Нийслэлийн прокурорын газраас албан бичиг хүргүүлж байжээ.

Түүнчлэн ердөө таван сарын өмнө дээрх чиглэлээр прокурорын байгууллага зохих шалгалтыг хийж хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллаагүй прокурор, ажилтнуудыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тушаал гаргаж ажлаас халах, мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлд шилжүүлэх зэрэг холбогдох арга хэмжээ авсан байна. Тэр үеэр цаашид хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлж, ажлын алдаа, ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг нийт прокурор, ажилтнуудад Улсын ерөнхий прокурор үүрэг болгосон байдаг.

Нөгөө талаас нь харвал Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг, бие Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхгэрэл, ахлах прокурор н.Батболд нараас сонссон зүйлээ шууд эх сурвалж болгож, Мөрдөн байцаах албаны даргад хандаж, хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар “хүсэлт” бичсэн байна. Тэдний ярьсныг олон нийтэд, хууль хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгджээ.

Н.Номтойбаярын хувьд өмнө нь иймэрхүү маягийн асуудалд нэр холбогдож байв. 2013 онд Мунзуй хэмээх Г.Нямдоржид яллах дүгнэлт үйлдсэн тогтоолыг твиттер хуудсандаа тавьсаныг мөрдөн байцаалтын нууц задрууллаа гэдэг яриа гарч байлаа. Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр баавгай агнасан хэргээр шалгагдаж байсан юм.

Харин 2013 оны арваннэгдүгээр сарын 27-нд Н.Номтойбаярын өмгөөлөгч /дээр дурдсан прокуроруудтай хамт уулзсан/ Н.Мандах хэвлэлийн бага хурал зарлаж “Гишүүний зүгээс мөрдөн байцаалтын нууц задруулах байр суурьтай байгаагүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн хувьд 42 дугаар зүйлийн 42.3.8, 212.2-т заасны дагуу хэргийн материалтай танилцах эрхийнхээ хүрээнд дээрх алдаатай баримтыг олж мэдсэн. Түүнээс биш УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд олж аваагүй гэсэн тайлбарыг өгч байв.

Энэ мэт ноцтой явдал прокурор, цагдаагийн байгууллагад болох нь болжээ. Харин удирдлагууд нь хэрхэн хүлээж авах бол гэдэг сонин хэрэг. Н.Номтойбаярын хүсэлт олон нийтийн сүлжээнд тавигдаад тав хонолоо. Таг чиг л байна.

Гэвч хамгийн наад зах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтын 2.3.10-т “мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа хэргийг аль нэг талд нь ашигтай шийдвэрлэх талаар бусдад урьдчилан амлалт өгөхгүй байх”, 2.3.11-т “өөрийн хяналтанд байгаа хэргийн талаар бусдад ярих, мэдээлэхгүй байх” гэсэн заалтууд энд зөрчигдсөн байна. Энэ ноцтой. Цаашилбал, мөрдөн байцаалтын нууц задруулсан гэдэг асуудал ч яригдахад гайхах зүйлгүй харагдаж байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (122.201.21.192)
    Tagnuuld handdag baihgui yu
    2019 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (157.147.243.24)
    Номтойбаярыг хоолны шавхруунаасаа өгнө гэж горьдож мэдээлэл дамжуулсан биз. Номтой гадаадад бартаат замын уралдаанл орж байгаа юм гэсэн. Тэндээ осолд ороосой билээ
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Хүмүүс юу ч ойлгохгүй байж хуцалдах юм (202.126.89.106)
    Талийгаачийг уугаагүй гэж мэдүүлснээрээ авлуулж бна даа
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (104.157.67.251)
    Саяхан л өөрсдөө гуйлгачин байсан шд,
    2019 оны 12 сарын 04 | Хариулах
  • zochin (103.229.122.74)
    huniig hun chinee uzdeggui ger bul. muusain guilgachid gej heleed l yridag humuus de...
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (94.221.240.243)
    Vхсэн хойно нь нээх худлаа сайн хvн болгоцгоох юм тийм ч сайн хvн байгаагvй шvvv Улс орон Ард тvмэнд ямар сайн vйлс хийсийм нэрлээд ør харин ч их Гай болж бсан байх...Aрхи,Бензин....
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.74.167)
    баян хүнд долигоносон дэдэ хурандаа, прокурор 2 номтойбаярын баасыг долоож дээ. нөгөө баян нь тэднийг хайрлалгүй матсан байш дээ хахаха
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Zochin (66.181.161.122)
    Olon jil Batxvvgiin zarsan arxinaas bolj xichneen saixan ger bvl unchirj xozorson be viliin vr gej bdagiin
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    Нямтайшир ер нь хүүхдүүдээ яаж хүмүүжүүлсэн хүн бэ. Хүн гэдэг амьтан мөнх биш юм хойно хөгширсөн хойноо үйлийн өрөө төлөх л байх даа
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (202.131.228.20)
    Уучлаарай, тэгвэл эрүүл мэндийн үзлэгээр орсон, ямарч өвчин хуучгүй, цоо эрүүл гэсэн мэдээлэл үнэн эсэхийг мөн нягтлах хэрэгтэй байх. Чихрийн шижин өвчтэй байсан гэж сонссон. Тийм бол цусан дахь сахар хэт буурахад ухаан алдах аюул байдаг.
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
    • Zochin
      Hehe tiimuu ineed hurchle
      2019 оны 12 сарын 03
    • Зоч
      Уучлаарай Монголчуудыг гэнэхэн хүмүүс гэж бодооюуу та. Яаж ч бултуулах гээд яахав дээ. Өнөө хөөн хэлэлцэх хугацаа энээ тэрээг ашиглах гээд байгаа юмуу
      2019 оны 12 сарын 03
  • хариуцлага (91.170.197.199)
    хариуцлага ярих гэж байгаа биш, хариуцлага яриасай гэж л хүссэн бичвэр байна. хариуцлага ярих гээд байгаа албаны хүн лав алга шиг байна.
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.24.26)
    IIM NOTSTOI HERGIIG HURDAN NYAHUUR SHALGAACHEEEE
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.24.26)
    IIM NOTSTOI HERGIIG HURDAN NYAHUUR SHALGAACHEEEE
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.186.106)
    Мөнгөний боолууд төр болоод хуулийн байгууллагуудад ажиллах эрхгүй шүү. Хурдан зайлах ёстой
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Монголд хууль хоёр янзаар үйлчилдгийг даяараа мэдэж байгаа мөнгөтэй хүнд хууль үйлчлэхээ байгаад маш их удаж байна ягэ энэ хугацаанд ионгол улс туйлдаж гүйцлээ ард түмэнд бол хууль яг журмынхаа дагуу үйлчилдэг харин мөнгөтэй олигархи болоод ирэхээрээ хууль үйлчлэхээ байчихдаг тэгэхээр монголд хууль тэгш үйлчилдэг болчихвол энэ улс маш хурдан хөгжинө учир нь хууль үйлчилдэггүй хүмүүс л улс орон ард түмэнд очих ёстой мөнгийг замаас нь аваад өөрсдөө баяжаад байгаа гэсэн үг Ййм учраас манай цагдаагийн байгууллага хууль хүчний хүмүүс эдгээр этгээдүүдэд хууль цааз гэж юу байдгийг үзүүлж шорон оронд нь хийчихвэл болоо тэгсэн цагт ямар нам болон хэн гэдэг ерөнхийлөгчтэй байхаас үл хамаарч аяндаа зөв голдрилдоо орж улс орон маань байн чинээлэг болж ард түмний маань нуруу тэнийх болно
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Мөнгөтэй хүнд,мөн гэмт хэрэг үйлдсэн эсрэг хүйсийн хүнийхээ байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж бөгсийн хэрэглэдэг хэргийн өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх боломжийг олгодог зэрэг завхрал байна шүү...
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • лхагва (103.26.195.230)
    монгонд сохорч vйлчилсэн албан тушаалтан хариуцлага хvлээх нь мэдээж харин УИХын гишvvний ондор нэр сvр МАК ынха их монгоор улсын хуулийн байгууллагыг ялзруулж монгол торийн хуулийг уландаа гишгэж байгаа Н.Номтойбаяр гэх энэ нэг балиар ялзарсан дээрэнгvй хулгайч худалч луйварчин итгээдийг яах юм бэ даварч гvйцлээ монголын хуулийнхан ямар очvvхэн юм бэ
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.46.252)
    Amidral medekhgui davarsan batsaan..
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • zochin (122.201.23.84)
    ер нь мөнгөтэй хүнд долгинож бялдуучилдаг хууулийнханыг дахиад төрд ажиллах эрхийг бүрэнмөсөн хасах хэрэгтэй
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.91.116.235)
    карма
    2019 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Өчигдөр 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК