Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Парламентын ардчилалд маш хортой заалт орж ирлээ

2019-12-26
0
ЖИРГЭХ

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхийг нь хязгаарлах заалтыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулсан.  Энэ заалт нэлээд асуудал дагуулаад байна.  Энэ тухай хуульч Ц.Цолмонгоос тодрууллаа.


-Сонгуулийн хуульд зарим хүнийг нэр дэвшихийг хориглох тухай заалт оруулж  баталлаа.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ заалт нь Үндсэн хуулийн зарчим, агуулгыг хөндөж байна. Хүн амьдралдаа алдаж онож болно. Тодорхой хугацааны дараа ял шийтгэлгүй тооцох нь ямар ч улсын Эрүүгийн хуульд байдаг, байх ёстой.  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл шүү. Миний санаж байгаагаар Эрүүгийн хуульд 200 гаруй төрлийн гэмт хэргийг хуульчилсан байдаг. Ял шийтгэл эдэлсэн хүн болгоны Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хааж боогдуулаад байж болохгүй. Тухайлбал, автомашины осол гаргасан хүн дахин машин жолоодох эрхгүй гээд Авто тээврийн тухай хуульд хуульчлаад байж болохгүй биз дээ. Үүнтэй л адилхан шүү дээ.  Харин энэ үйл явдлын өрнөл хамаагүй өөр зүйл рүү чиглэж байна гэж харж байна.

-Тухайлбал, ямар чиглэлтэй байна гэсэн үг вэ?

-Үндсэн хуулийн суурь зарчим засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд тэнцвэртэй гурав хуваасан. Хуулиа тогтоо, түүнийг нь хэрэгжүүл, маргаан гарвал шийд гэсэн үг. Харин Ерөнхийлөгч зөвхөн ёслолын чиг үүрэг бүхий үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч.  Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн суурь зарчим алгуурхнаар өөрчлөгдөж ирсэн. Ерөнхийлөгч шүүх, прокурор, АТГ гээд хуулийн гол байгууллагуудын томилгоог шууд ба шууд бусаар хийдэг.  Түүгээрээ дамжуулан төрийн бусад салбарт шууд нөлөөлж чаддаг том эрх мэдэлтэй болсон. Шүүгч нарыг л томилох, чөлөөлөх  замаар шүүх эрх мэдэл бүхэлдээ Ерөнхийлөгчийн мэдэлд бүрэн утгаараа очсон.  Хоёрдугаарт, Ерөнхийлөгч  Засгийн газрыг байгуулах, огцруулах, аль нэг гишүүнийг нь чөлөөлөхөд хамгийн нөлөөтэй хүн. Өнөөдөр гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Ерөнхийлөгчийн бодлогыг сөрдөг сайд байхгүй болсон шүү дээ.  Харин одоо УИХ-ын сонгуулийн хууль хүчин төгөлдөр үйлчлээд эхлэх юм бол цаашдаа УИХ-ын гишүүдээс Ерөнхийлөгчийн өөдөөс дуугардаг хүн байхгүй болно. Дахин сонгогдохыг хүсдэггүй нэг ч гишүүн  байдаггүй биз дээ.  Зүйл анги байхад ял шийтгэл олддог гэж Сталины билүү хэлсэн үг байдаг байх аа. Үндсэндээ төрийн бүх эрх мэдэл шууд бусаар нэг хүний гарт төвлөрч байна гэж харж байна. Энэ зохицуулалт парламентын ардчилалд маш хортой.

-Зарим хуульчийн зүгээс Авлигын эсрэг конвенцийн дагуу болно гэсэн тайлбар хийж байгаа?

-За мэдэхгүй ээ. Би лав тийм тайлбар сонсоогүй юм байна. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид манайх нэгдэж ороод бараг 15 жил болж байгаа. Нэгдэн орсны дараагаар Монгол Улсын хуульд нийцүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцаж хийдэг. Олон жилийн өмнө энэ ажлыг хийгээд дууссан. Авлига нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа нь үнэн. Авлигыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Гэхдээ улс юм бол авлигатай тэмцэх стратеги, нэгдсэн бодлого байх ёстой. Түүнээс нь  үр дүн гарч байх ёстой. Түүнээс биш авлигатай тэмцэх асуудал улстөрчдийн оноо авах сэдэв биш гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс хуульд хориг тавих болов уу. Та юу гэж бодож байна?

-Харж л байя. Хуулийн хугацаатай асуудал болохоор хугацаа нь өнгөрөхөөр бүх юм тодорхой болно. Энэ хууль хүчин төгөлдөр болбол Цэц дээр очих байх. Цэц Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Цэц дахиад нэг шалгалтад орох нь. Үндсэн хууль, зарчим, үнэт зүйл ардчиллын суурь болдог. Монголын ардчилал бас нэгэн шалгуурын өмнө ирж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • zochin (103.229.122.93)
    mongol uls avilga heel hahuulid jivj bn uunees bolood uls oron hugjihgui bn tiim bolohoor ardchilal hunii erih gedgeer halhavch hiin avilagachdiin tolgoig ileed suugaad baij bolohgui end hatuu chigiig barimtlah heregtei uugeer uls tur hiigeed baij bolohgui
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • saraa (66.181.181.86)
    Abilgatai temtseh uls toriin husel zorig bna uu gedgiig endees harj bolno, Iim zaalt oruulsan ni masn zob, Ene neg nohor abilgaliig hamgaalaad baidag ni ucnirtai baih daa, Nasan tursnid ni uallaj bolohgui cn geh snig, abilga abahgui l bail daa, tegeed erhee edleh estoi snuu dee
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.179.150)
    Авилгач офшортон баялгаа унэгуйдуулэгчид терийн менге тендер нэрээр зувчуулагчид гэгэдэж алдагсад арай бишээ монголд шударга монголынхоо телее ард тумнээ ядуурлаас гаргачих шударга залуус байх байлгуй дээ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Зөв хэлжээ. Хүнийг насан туршид нь яллаж болохгүй.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.13)
    Хахуулчин хулгайч нарын толгой хоргопох газар УИХ байж таарахгүй. Цолмон гэлүү чи бол далдайгаад хэрэггүй.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • èðãýí (49.0.212.204)
    Иргэн бүрийн сонгох эрхийг эдлэх боломж бүрдүүлчихээд /авилгаар хуйлруулахгүй/ дараа нь хэрэгтнээ ярьвал арай шудрага талдаа байх шиг, зүсээ хувилгасан улс олон юм даа, хүзүүгүй шиг, цөөрөх болтугай
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Zochin (66.181.161.70)
    маш зөв заалт оруулж ирсэн байна. Энэ хуулинд хамгийн их өртөх магадлалтай нь дэсэлгүй хамгийн түрүүнд дуугарч өөрсдийгөө илчилдэг жамтай. Улс орныг авлигаараа хойш нь чирсэн хүнд нэр дэвшүүлэхгүй байх битгий хэл хэвлэл мэдээлэлээр олон юм донгосохыг нь хүртэл хорих хэрэгтэй. Монголд хэрэгтэй хэрэггүй олон ТВ нүүд хэтэрхий олон болоод байгаа шүү. Бүүр хэтэрхий олон. Японоос гэхэд л бараг арав дахин олон. Энэнд стандарт тогтоож цөөлөх хэрэгтэй.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Ахмад улс төрч (202.126.89.98)
    Улс төрчдөд халгаатай заалт, яагаад гишүүд баталсныг ойлгоход бэрх, барьцаанд орох өшөө авах магадлал өндөр.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.179.150)
    Алдаж оноход авилга хэлж хахууль офшортонгууд орохгуй л болов уу
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.108.31)
    урьд нь ял эдлэж байсан бүх хүнд хамаатай Ялангуяа АН-н дарга Эрдэнэ алуурчинд бүр их хамаатай шүү
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    17 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    21 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    1 цаг 43 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    1 цаг 50 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 35 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 38 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    4 цаг 19 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    4 цаг 35 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    4 цаг 39 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    4 цаг 59 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    5 цаг 6 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    5 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    5 цаг 23 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    5 цаг 25 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    5 цаг 46 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    5 цаг 55 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    6 цаг 11 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    6 цаг 14 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    6 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК