Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын намын "Зоригоо"

2019-12-26
0
ЖИРГЭХ

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль айлсахтай зэрэгцэн улстөрчдийн хөдөлгөөн хаа сайгүй идэвхжиж эхэллээ, ялангуяа хөдөө орон нутагт. Тэднээс гадна бизнес, урлаг соёл бүр бөхчүүд нь хүртэл нэр дэвших бэлтгэлээ базааж эхлэв. Өрсөлдөгч бусдадаа далаараа цэвэр тавиулахаа мэдсээр атал өнгөрснөөс өнөөдрийг хүртэл тойргоо усалж ирсэн нэгэн ч энэ дунд байна. Магадгүй эзэмшсэн хуульчийн мэргэжил нь тус дэм болно хэмээн найдсантай нь холбоотой байж мэдэх.

Эдгээрээс хамгийн их олон нийтийн тэр тусмаа Эрдэнэт хотод нэр дэвшихээр горилж буй Ц.Бат-Энх.

Түүний хувьд “Энх-Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллагыг байгуулж, түүгээрээ дамжуулан өнгөрсөн хугацаанд Эрдэнэтэд үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн нэгэн. Зохион байгуулж гэхээсээ Эрдэнэтэд нэр дэвших бэлтгэлээ базааж, тойргоо усалж байгаагийн цэвэрхэн нэг хэлбэр нь энэ.

Хачирхалтай нь, Ц.Бат-Энхийн тэргүүнээр ажилладаг тус ТББ-аас “Эрүүл нүдээр Энх Эрдэнэтийнхээ хөгжлийг харцгаая” уриатайгаар, тус хотын 20 мянган иргэнд нүдний дусаалга тарааж буйгаа зарлажээ. Үнэ төлбөргүй хэмээн учирласан нүдний дусаалгаа хэвлэлийн хурал хийж хэрэгцээтэй хүнд нь тараах тухайгаа мэдэгдсэн гэх.

Албаны гэмээр уг мэдээний агуулгад “Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-аас Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд рүү чиглэсэн олон талт арга хэмжээг байгуулж ирсэн тухай дурдахаа мөн л “мартсангүй”.

Харин шинэ оны босгон дээр ээлжит нэгэн бэлгээ задалсан нь нүдний дусаагуур болж таарав. Сонирхолтой нь, тэрхүү 20 мянган нүдний дусаагуурыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 6000 гаруй ажилчин болон 14 мянган иргэнд тараах гэнэ. 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотоос “Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-ынхан нэн тэргүүнд зөвхөн үйлдвэрийн ажилчдыг онцолсон нь жигтэй. Хатуухан хэлэхэд, уг үйлдвэрийн ажилтнуудаар дамжуулан сонгуулийн оноо цуглуулах гэсэн битүүхэн санаа. Үүнийгээ ч Ц.Бат-Энх тодорхой дурдсан байх юм.

БНСУ-ын албан ёсны эрүүл мэндийн бичигтэй нүдний дусаалгыг өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан үнэ төлбөргүй тараах тухай хэвлэлийн хурал хийх үеэрээ Ц.Бат-Энх “2009 онд “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ыг байгуулж байхдаа улс төрийн болон эдийн засгийн ашиг хараагүй. Тэр утгаа Эрдэнэт хотынхоо хөгжлийн төлөө олон сайн үйлс санаачлан ажиллаж ирсэн.

Улс төрийн албан тушаалын хувьд МАН-ын нарийн бичгийн үүргийг гүйцэтгэж байгаа. Нам сонгуульд дэвшүүлэх албан ёсны шийдвэрээ Бага хурал болон Удирдах зөвлөлөөрөө гаргана.

Ц.Бат-Энх гэдэг хүн 2020 онд Эрдэнэт хотоосоо УИХ-д дэвшихээр сэтгэл шулуудаж ажиллаж байгаагаа хэнээс ч нуухгүйгээр хэлье гэж бодож байна.

Хэрэв МАН надад итгэл үзүүлээд Эрдэнэтийнхээ ард түмний дуу хоолой бол гэвэл надад татгалзах зүйл байхгүй” гэжээ.

Ер нь МАН доторх зөрчил тогооноосоо, саарал ордноос хальж нийгэм, улс төрийн хүрээнд өндрөө авсан цаг саяхан. Цаашлаад намын дарга нь шаардлагатай бол иргэдээс хамгийн өндөр санал авсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ. Зарим нэгнийг нь "хар жагсаалт"-д оруулна гэдгээ нэг бус удаа илэрхийлж, мэдэгдсэн. Гагцхүү холбогдох хуулиа баталж, томсгосон мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулах болсон энэ цаг үед Эрдэнэт буюу Орхон аймгаас нэр дэвшихээ МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хамгийн түрүүнд зарлачих шиг боллоо.

Уг тойрог гурван мандаттай. Өнгөрсөн сонгуулиар уг тойргоос О.Содбилэг, Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар өдгөө УИХ-д Эрдэнэтчүүдийг төлөөлөн сууж байна.

Хэлж байгаа үг, хийж буй үйлдлээс нь харахад ирэх сонгуулиар ч тэд дахин нэр дэвших магадлал нь өндөр. Харин тэдний дунд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тоосоо өргөж, хүчээ үзэх нь түүний хэлсэн үгээс нэгэнт тодорхой болж байх шиг. Гэхдээ үүсгэн байгуулсан ТББ-аагаараа дамжуулан тойргоо усалж ирсэн улстөрчдийг сонгогчид эрхбиш ялгахтайгаа болсон цаг. Адаглаад хотын статусгүй болохоос бусад аймгаа бодоход Улаанбаатарын араас орох хэмжээнд суурьшиж, хөгжсөн Эрдэнэтчүүдийн хувьд нүдний дусаагуур төдийхөнд хууртаж сонголтоо хийх хүмүүс биш. Тэгэхээр "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирлаар ажиллаж байсандаа "эрдэж", ажилтан тус бүрт нүдний дусаагуур тараагаад сонгогдоно хэмээн найдсан Ц.Бат-Энх нэр дэвшлээ гэхэд бусад намын нэр дэвшигчид боломж олгох магадлал нь өндөр.

Тэрбээр намын томилгоогоор "Эрдэнэт" үйлдвэрийн удирдах албан тушаалыг хашиж байснаас бус оршин суугчид нь үнэндээ түүнийг танихгүй.

“Энх-Эрдэнэтийн хөгжил” шиг нь үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд ч нэгээр тогтохгүй болов уу. Тиймдээ ч түүнийг намын даргынхаа нэр хүнд рейтингэд дөрөөлөн УИХ-ын босго давахаар горилж буй Ардын намын “Зоригоо” гэж харах хүн олон байна. Ядаж л нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн Эрдэнэт хотод хэрэгжүүлсэн, ялангуяа Ц.Бат-Энхийн гэх тодотголтой дорвитой ажил үнэндээ алга. Саяхан даа, Зоригоо нэртэй залуугийн тухай эхнэрийнх яриа нийгмийн сүлжээнд тархсан нь хэсэгтээ олны анхаарлын төвд орж, ам дамжин ярих сэдэв болсон. Одоо ч тэр нь хуучраагүй л явна. Үүн шиг МАН-ын нарийн бичгийн даргын албатай Ц.Бат-Энх сонгогдсон гишүүдээс нь илүүтэй Эрдэнэтчүүдэд санаа тавьж, төр, засгийн өмнөөс ТББ-аагаараа дамжуулан иргэдтэй тулж ажиллаж эхэлсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Тэгэхээр түүнийг Ардын намын "Зоригоо" гэж харах нь ортой бас ханатай ч юм шиг.

Ингэхэд Ц.Бат-Энх гэж хэн бэ?. Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

1998 онд МАН-д гишүүнээр элссэн тэрбээр 2001-2015 он хүртэл намын дэргэдэх МАСЗХ, НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. 2005 оноос өнөөг хүртэл Бага хурлын гишүүнээр ажиллаж байгаа нэгэн.

2009-2013 он хүртэл Орхон аймгийн намын хорооны дэд даргын сонгуульт ажлыг тус тус хашиж иржээ. Түүний хувьд нийслэлийн Өмчийн харилцааны орлогч дарга, Зам тээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга зэрэг албан тушаалыг мөн хашиж байжээ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зүрх зоригтой залуу боловсон хүчин дэмжээд гаргаад ирье байз (103.212.119.227)
    Erleg cin bn 24цаг лалар аа
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Zochin (66.181.161.102)
    Novshiin har muriitui togloomchin tor zasag bariltsana gej bhgui shuuu. Ahiinhaa mongiig luivardaad togloj bga hun ulsiin mongo ch chibuhai bailgui dee.
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Ган (110.67.83.17)
    Ийм юмыг сонготлоо хүнгүйдчихсэн юм уу эрдэнэт. Хахаха. Хүн өөрийгөө голохгүй ээ гэж үнэн юм даа
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.42.138.219)
    Синба Батаагийн дүү Шуналын микробууд зайл гэж хэлий
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Эрдэнэтийн иргэн (64.119.27.121)
    МАНАН ГИИН 30 ЖИЛ ТАВЫСАН ЭМГЭНЭЛТ ДРАМЫН ЖҮЖГЭЭС УИДААГҮИ ЮМ УУ ЭРДЭНЭТЧҮҮД ЭЭ ЭНД ТЭНДЭХИИН ХУГАЦАА ДУУССАН ХОГ АВЧИРЧ ӨГӨХӨӨР Л АЛГАА ТАШААД МАГТААД БАИХ ЮМ ИИМ ХҮМҮҮСИИГ СОНГООД ТА НАРТ ЮУ НААЛДСАН ЮМ БЭ ТА НАРТ ҮНЭГҮИ ЮМШИГ ТАРААГААД БАИГАА ЮМ АСАР ҮНЭТЭИ ТАНЫД БОЛОН ХҮҮХДҮҮДИИН ИРЭЭДҮИН АЗ ЗЭЭ НАРЫН ЧИНЫ кармаанаас Буцаагаад хулгаи хииж авна .бүгд л тиим баисан Энэ нөхөр ч яг адилхан .30 жил ямар сонгууль болов ЭРГЭЭД нэг харцгаая АРД түмэн гоё цаастай чихэрэнд хууртагдаж өнгөрсөн .Бид зөв СОНГОЛТОО ХИИХ ЮМ БОЛ маш саихан гэгээлэг өнгөлөг ирээдүй хүлээж буй за
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • МАН (202.131.243.190)
    МАН-д ЖДҮ, Концес, хүчин, аллага гэмт хэрэгтнээр д үүрлэсэн газар Бат-энх гэж хөсрийн гар эрдэнэтээс гарлаа юу харагдаач
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.88.210)
    Харваас нэг их ярвайсан
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Болд (150.129.143.30)
    За болье ногоо Оюунбатыг шоронд хийхэд зохион байгуулсан хун шуу дээ юу болж шоронд оруулаад тэгээд дараа нь тэр хун цагаадсан шуу дээ яаж энэ нохор Эрдэнэтэд ирэх нуургуй чамайг сонгохгуй ард тумэн мэдэж байгаа шуу симбо батаа гээд нэг ардчилсан намын сайн эр байсан одоо дуу нь ардын намыг самарч байгаа шуу дээ ард тумэн удамаар чинь мэдэж байгаа шуу нэг ах нь бас морин спортыг одоо самраад л явна ийм л хумуус шуу
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Д. Зандансүрэн (202.9.40.127)
    Энэ залуу чинь чамбай ажлын дадлага туршлагатай ямарч ажлыг хийж чадах чадвартай манай шилдэг залуу боловсон хүчний нэг байна шдээ. Ийм хүнийг л сонгох хэрэгтэй дээ. Манай Эрдэнэтэд л гайгүй сайн ажил хийгээд байгаа хүн шүүдээ. Манай энд бүтээлч зоригтой залуу хүн хэрэгтэй байна. Бид дэмжинээ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
    • Синба Батаагийн дүү Шуналын микробууд зайл гэж хэлий
      2019 оны 12 сарын 26
    • Хуцаач банди нараа
      2019 оны 12 сарын 26
  • Зочин (202.126.88.175)
    Ичдэггүй юм байх даа.үйлдвэрт орлогч захирал байхдаа яаж цөлмөж явсаныг нь мартаагүй шүү.хэрэг хуучирахгүй дээ.ард олон нүдтэй чихтэй шүү.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ (103.111.68.3)
    ХҮРЭЛСҮХ ЭЭ ИНГЭЖ НАМ БУЗАРЛАХГҮЙ ШҮҮ МАН 100 ЖИЛИЙН ОЙГОО ГАДАА ГУДАМЖИНД ИЙМЭРХҮҮ АЦНУУДААС БОЛООД ТЭМДЭГЛЭНЭ ШҮҮ МАН-ГАРУУДАА.... ЭНЭ ХҮН ЧИНЬ 2007 ОНД ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАЙХДАА ХҮН ЗОДОЖ, НИСЭХИЙН АЖИЛТАН С...-Г ДАРАМТАЛЖ УНТДАГ МӨРИЙТЭЙ ТОГЛОДОГ, 3 ЗОМПАНИ ГАРГАЖ ИРЭЭД ХАМГИЙН ИХ МӨНГӨ ӨГСНИЙГ НЬ ШУУД ЗУРЛАА ЭРХИЙГ НЬ ӨГЛӨӨ ГЭЖ ДАРАМТАЛДАГ УЧРААС ЗАМ ТЭЭВРИЙН САЙД САЙД Р.РААШ БҮРМӨСӨН ХАЛЖ ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛСӨН ТҮҮХТЭЙ. 2007 ОНД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙСАН ХОГИЙН НАЙМААЧИН АХ СИМБ БАТАА НЬ НИСДЭГ ТЭРГЭЭР ҮНЭГ ХӨӨЖ ЯВААД ОНГОЦ ЭВДЭЖ УНАГАСАН НӨХӨР ЗА ИНГЭЭД ЯРИВАЛ ЭНЭ НӨХӨР БҮТЭХ ҮҮ?????????? БАС 60 ТЭРБУМЫН МИЕЭГИЙН БУУНЫ НОХОЙ ЗА ИНГЭЭД БОДООД САНАЛАА ӨГЦГӨӨ МУНХАГ ТЭНЭГ ДОРОМЖЛУУЛЖ ХАНДАГГҮЙ АРД ТҮМЭН МИНЬ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (202.126.89.102)
    эрдэнэтийн үйлдвэр байтугай хотыг нь тэр чигээр нь хүн амтай нь хамт мөрийнд тавиад тоглочихож чадах л хүйтэн сэтгэлтэй, тоглоомны төлөө яахаас ч буцахгүй хөндий толгой доо. Солонгос иргэдийг хулхидаад тэднээс нь ирсэн гомдлын бичгийг намынхаа албан тушаалаар хав дарчихсан хүн шдээ. Эрдэнэт яанадаа
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • тогтох (202.21.100.210)
    Энэ хүн чинь харин нилээд ажлын дөртэй болчихсон хүн бишүү
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Хаха (202.55.188.42)
    Хаха мөрийтэй тоглоомчин гарын хамаатан цэргүүд нь бүгд сэтгэгдэл бичиж эрдэнэтчүүд энийг сонгочоод эрдэнэтийнхээ хэдэн баялгыг макао солонросых казиход алдсан хойноо толгойруугаа шаах байлгүй элгийн юм
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • эрдэнэтхүү (202.9.46.85)
    за ямар ч байсан о.баасхүүгээс хамаагүй дээр байх оооооооооооооооооооо. сонгоно оо
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.118.50)
    Zarim n nuutsaar uzeltsej nogoo l neg taraadag 2kg guril budaagaa taraaj ywxad ene nohor xarin ch il todoor zarlchixsan ywna. Toriin bus baiguullagaa 10-aad jil udirdaj olon xeregtei uil ajillagaa xiisen xun ym chne demjnee
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • tuvshee (202.21.118.50)
    Erdenetiinh chine ene hund am saitai baidiim da. Mundag hodolmorch ilu dutu zangui shuluun shudarga hun de. Iim l humuus uls tor garuul mongol uls hogjino shu
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
    • Bold
      Bitgiii shaa lalaraa
      2019 оны 12 сарын 26
  • Doogii (202.21.118.50)
    Tanig ger buleeree demjinee
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Золоо (202.21.118.50)
    1000 гаруй иргэнийг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд оруулж эрдэнэт хүний амь насыг урьдчилсан сэргийлэхэд хувь оруулсан таныг бид дэмжинээ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (202.21.118.50)
    Hvnd heregtei zvil l ugsun bnshde ymar bah Erdene shig 2 kg budaa taraagad ywsan bish. Erdenet hotod owoo ajil hiiged bdag hvn shig sanagdaad bdag ym. Shine zaluu vye demjnee
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.118.50)
    Энэ жил ово гайгүй хүн нэр дэвшиж байгаан байна даа
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Амагаа (202.21.118.50)
    Анги хамт олноороо дэмжинэ мундаг хүн байнлээ
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Бид Эрдэнэтийнх (202.21.118.50)
    Нутаг усанд минь ово хөөрхөн ажил хийгээд байгаа амжилт хүстье
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Түмээ (202.21.118.50)
    Амжилт хүсье
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    16 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    20 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    1 цаг 42 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    1 цаг 49 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 35 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 37 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    4 цаг 19 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    4 цаг 35 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    4 цаг 39 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    4 цаг 58 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    5 цаг 5 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    5 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    5 цаг 23 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    5 цаг 25 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    5 цаг 46 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    5 цаг 55 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    6 цаг 10 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    6 цаг 14 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    6 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК