Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхжаргал: Авлигачид ордонд биш шоронд байх ёстой

2019-12-26
0
ЖИРГЭХ

Улс төр судлаач Ж.Мөнхжаргалтай 2020 оны УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн талаар цөөн хором ярилцлаа.


-Сайн байна уу, өдрийн мэнд хүргэе. 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулах хууль батлагдлаа. Хуулийн онцлог юу байсан гэж та харж байна?

-Өдрийн мэнд, УИХ-ын сонгуулийн хууль батлагдлаа. Гол онцлог гэвэл авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд нэр дэвших боломжгүй болсон. Энэ заалтыг дэвшил гэж харж байгаа. Энэ заалт нэг хүнд гэхээс илүү нийт нэр дэвшигчид, цаашлаад Монгол улсын нэр хүнд, хөгжил дэвшилтэй холбоотой.

Авлига бол нийгмийн хорт хавдар шүү дээ. Авлига байгаагүй бол ядуурал ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Авлига байгаагүй бол түгжрэлгүй байх байсан, авлига байгаагүй бол гаднын хөрөнгө оруулалт цэцэглэж байх байсан. Авлига байгаагүй бол утаа гамшиг болохгүй байсан. Цэвэр агаар сангийн мөнгийг тэрбум тэрбумаар нь хулгайлсан биз дээ. Тиймээс авлигын хор хөнөөлийг ард түмэн үүрдэг, авлигачид улс орны хөгжил дэвшлийг хойш нь чирдэг тул үүнтэй хатуу тэмцэх ёстой. Авлигачидтай нялуурч болохгүй. Авлига өөрөө эрх зүйн зөрчил. Тиймээс эрх зүйн зөв зохицуулалтаар тэмцэх нь үр дүнд хүрэх боломжтой. Монгол Улс 1999 онд авилгын индексээр 4.3 оноотой 43-р байранд явж байсан бол 6 жилийн дараа буюу 2005 онд 85-р байрлуу ухарсан байдаг. Түүнээс хойш нэг их өөдлөөгүй. Харин энэ заалтын ачаар бага ч гэсэн үр дүн гарахыг үгүйсгэхгүй.

-Гаднын улс орнуудад авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг сонгуульд нэр дэвшүүлдэг юм болов уу?

-Улс төрийн соёлтой оронд авлигач, хулгайч хүмүүсийг намууд нь нэр дэвшүүлдэггүй, бие дааж нэр дэвшлээ ч нийгэм нь дэмжихгүй, хүчтэй эсэргүүцдэг. Манайд хуулийн хамгаалалтанд орох гэж хулгайчид парламент руу шуурдаг боллоо. Эх оронч дүрд хувирч, ардын хүү болж жүжиглэдэг. Үүнд нь олон нийт итгэдэг. Дээрээс нь "Мөнгө төлж, мөнгө тарааж" орсон хүн мөнгөө л олох гэж зүтгэдэг. Жишээлбэл, ЖДҮ-чид ордонд биш шоронд байх ёстой шүү дээ.

-Сонгууль том тойрогт явахаар боллоо. Том тойргийн давуу болон сул талыг юу гэж харж байна вэ?

-Бид 1992, 2008 онуудад УИХ-ын сонгуулийг том мажоритар тойрогт явуулж байсан туршлагатай. Энэ шинэ зүйл биш. Том тойргийн давуу тал том бодлого ялах магадлалтай. Жижиг тойрогт хэрэглэгддэг шилжүүлэгтэй сонгогч буюу "Царцаа", мөнгө тараах, гинжлэх зэрэг үйлдлүүдийн үр нөлөө буурдаг. Нөгөө талдаа нэг намын нэр дэвшигчид хоорондоо үзэлцдэг гэмтэй. Нэгээр гарах гэж мандатын тоонд багтах гэж хоорондоо уралддаг. Энэ нь маргаан, мөргөлдөөний хэмжээнд хүрч ширүүсэхийг үгүйсгэхгүй. Мөн том тойрогт мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дугуйлах ёстой гэж тулгадаг нь сонгуулийг албадлагын шинжтэй болгодог. "Заавал дугуйл, дэмжихгүй ч бөглө" гэж тулгах нь хүслийн эсрэг үйлдэл. Ардчилсан чөлөөт сонгууль бол сонголт хийх боломжтой байхаас албадлага байж таарахгүй. Жишээ нь 4 мандаттай тойрогт надад зөвхөн 1 хүнийг эсвэл 2 хүнийг л дэмжих хүсэл байхад заавал 4 хүнийг дэмж, дэмжихгүй бол санал чинь хүчингүй болно гээд тулган, албадаж буй нь хүний эрхийн асуудал болж хувирна.

-Шинэ хуульд сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсан бол 22 болж 4 хоног нэмэгдлээ. Үүнд ялгаа гарах уу?

-Сонгуулийн сурталчилгааны хоногт би ач холбогдол өгөхгүй байна. Яагаад гэвэл, сурталчилгаа дөрвөн жил явдаг болчихсон. Энэ бол сошиал медиагийн ач тус юм. Дөрвөн жилийн өмнө амласан амлалт чинь өчигдөр мэт гараад ирнэ, хоёр жилийн өмнө ЖДҮ авсан бичлэг чинь хоёрхон минутанд гараад ирнэ. Бултах аргагүй, булзах боломжгүй. Тиймээс сонгогчийг хуурах боломжгүй болсон. Улстөрч таны өнөөдрийн хийсэн алдаа сонгуулийн сурталчилааны тэр хоногуудад очиж саналд чинь нөлөөлнө. Тиймээс УИХ-ын гишүүн бол алхам тутамдаа сурталчилгаа хийж яваа гэдгээ ойлгох ёстой.

-2008 онд том тойрогт явагдсан сонгуулийн дараа эсэргүүцэл тэмцэл гарсан байдаг. Энэ удаагийнх мөн том тойрогт явах нь, энэ талаар таны бодол?

-Бидний нийтлэг дутагдал сонгуулийн дараах харамсал. Алтайн магтаал, сонгуулийн сурталчилгаанд бялуурч, ховстуулаад сонголтоо харалган хийчихдэг, маргааш нь халагладаг. Огцор, зайл гээд унадаг. Уг нь сонголтоо хийхийн өмнө нэр дэвшигчийнхээ намтрыг нэг хараад, дэвшүүлсэн намынх нь хөтөлбөрийг нэг үзээд, 7 хэмжиж, 1 огтлох зарчмаар сонголтоо хийж дадвал чухал. Мөн иргэний хяналтыг сайн тавих ёстой. Заавал нэг намын төлөөлөл санал авах байранд хяналт хийх бус иргэн хүсэлт гараад хяналт хийж болно. Камераар хяначих ч боломжтой. Илүү ил тод байх тусмаа л хардлага бага гарна. Том тойрогт хийсэн сонгуулийн дараа долдугаар сарын 1-н болсон нь тохиолдол байх гэж харж байна. Гэхдээ иргэний хяналтыг шилэн болгох нь зүйтэй гэж би үздэг.

-Сонгуулийн тогтолцоогоо эрх баригчид өөрт ашигтай, бид ялна гэсэн итгэлтэйгээр өөрчлөх шиг боллоо.

-Сонгуулийн тогтолцоог эрх баригчид өөрт ашигтай гэх хувилбараар өөрчилдөг ч үр дүн нь эсрэгээрээ гардаг. 2012 онд МАН олонх байхдаа холимог тогтолцоогоор сонгуулийг явуулсан ч АН олон суудал авсан. 2016 онд АН жижиг 76 буюу мажоритар системээр сонгуулийг явуулсан ч навс ялагдсан. МАН 65 суудал авч үнэмлэхгүй олонх болсон. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрт ашигтай гэж эрт бодох нь аюултай. Сонгууль болохоос зургаан сарын өмнө худлаа порогноз хийж, ялалтын баяраа тэмдэглэн, оргилуун дарс буудуулах нь осолтой гэсэн санаа. 2020 оны УИХ-ын сонгуульд 20-30 жил улс төрд үзмэр болтлоо явчихсан өвөө нар тэтгэвэртээ суугаад мэдлэг боловсролтой, итгэл үнэмшилтэй шинэ залуус олноороо орж ирж өөрчлөлтийг хийгээсэй гэж хүсэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (103.212.118.163)
    Үнэн хулгайч луйварчид шоронд байтугай
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Zaluus oorsdoo l garldaa Za bi bolyo odoo chi suu geh uu.Oorsdoo idebh sanaachlaggui uls orniihoo toloo tsemtsdeggui baij gomdolloh hereggui.Bulabch bultaij darabch dardaij garch irdeg huulitai yum.
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    16 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    20 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    1 цаг 42 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    1 цаг 49 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 35 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 37 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    4 цаг 19 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    4 цаг 35 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    4 цаг 39 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    4 цаг 58 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    5 цаг 5 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    5 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    5 цаг 23 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    5 цаг 25 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    5 цаг 46 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    5 цаг 55 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    6 цаг 10 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    6 цаг 14 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    6 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК