Швейцарийн Лозанн хотод ирэх оны нэгдүгээр сарын 9-22-нд Залуучуудын өвлийн олимпийн III наадам болно. Энэ удаагийн өвлийн олимпийн наадамд 73 орны 1800 гаруй тамирчин спортын 16 төрөлд юм. Манай улсаас зургаан тамирчин оролцохоо бэлтгэлдээ гараад байгаа бөгөөд биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар өрсөлдөнө.
“Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал ажиллах юм байна. Өмнөх залуучуудын өвлийн олимпийн наадам Норвегийн Лиллехаммер хотод болоход гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрөлд Б.Сумъяа алтан медаль хүртэж байв.
Б.Жаргал