Австрали Улсад болсон хөнгөн атлетикийн гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт зэрэг гурван төрөлд дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоож, таван алтан медаль, Польш Улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Ц.Раднааu “Алтан хараацай” шагналаар шагналаа.
Өдгөө 85 настай, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат түүнд Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооноос дээрх шагналаар шагнаснаа өнөөдөр ийн гардууллаа.
Сэтгэгдэл (5)