Ази тивийн багийн шатрын аварга шалгаруулах цомын тэмцээн энэ сарын 18-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А баг стандарт төрөлд II байр, блиц төрөлд III байр эзэлж багийн гишүүн ДШХДМ Б.Эрхэс хоёрдугаар ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж I байр, Х.Өлзийхишиг V ширээнд III байрт оров.
Блиц тэмцээний шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Ц.Сайнбаяр гардуулж өглөө.
Багийн ахлагч МШХ-ны УЗ-ийн гишүүн, ДШХМ Б.Ану болон багийн гишүүн ДШХДМ Н.Батболд, ДШХДМ Б.Эрхэс, Х.Тэмүүжин, З.Ангар, Х.Өлзийхишиг нартаа баяр хүргэе.
Сэтгэгдэл (1)