Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнхсүлд: Живж байсан охидыг аваръя л гэж бодсоноос өөрсдөө эрсдэх болов уу гэж бодоогүй

2019-12-27
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны “Онцлох хүүхэд”-ийг өчигдөр хүлээн авч талархал илэрхийлэн, шагнасан билээ. Энэ оны хувьд 35 сурагч авьяас чадвар, сурлаг хөдөлмөрөөрөө үеийн нөхдөө манлайлж, шилдэгээр шалгарсан юм. Эдгээр шилдэг хүүхдийн төлөөлөл болох  Дорнод аймгийн сурагчид Хэрлэн голд живж байсан дөрвөн охиныг аварч оны шилдгүүдийн нэгд багтсан нь олны талархлыг хүлээгээд байна. Энэ талаар Дорнод аймгийн сурагч С.Мөнхсүлдтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.


 -Оны шилдэг хүүхдээр шалгарсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Оны онцлох хүүхдээр тодорно гэж бодсонгүй. Баяртай байна.

-Юун түрүүнд өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын I сургуулийн 11а ангид суралцдаг. Эмээ, дүү, ээжтэй хамт амьдардаг.

-Оны шилдгийг ямар шалгуураар тодруулдаг юм бэ. Мэдээж аймгийн хэмжээнд шалгаруулалт явдаг байх?

-Оны шилдэг хүүхдэд тив дэлхийд амжилт гаргасан, түүх соёл, урлагаа сурталчилсан, авьяас чадвараараа манлайлсан зэрэг хүүхдийг тодруулсан. Бидний хувьд хүмүүнлэгийн ажил хийсэн гэх утгаар Дорнод аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын төвөөс оны шилдэг хүүхдэд тодорхойлсон.

-Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 23-нд болсон үйл явдал юм. Тухайн өдөр их халуун байсан учраас бид найзуудаараа  явж юм. Хэрлэн гол руу орох гээд явж байтал урд хүн живж байгаа юм шиг харагдсан. Би хүн живж байна гээд Т.Дөлгөөн, А.Тэмүүжин н.Амарсанаад заасан юм. Ингэж хэлээд сайн тогтоод хартал нэг ч биш бүр дөрвөн хүн живж байсан. Зарим нь далд орсон байдалтай гар нь сарвайх л харагдсан.  Санаандгүй байдлаар тэдгээр сурагчдыг аварсан. Дийлэх болов уу, яах бол ч гэж бодоогүй. Шууд л ус руу хар хурдаараа орсон.

-Живж байсан охидын биеийн байдал ямар байгаа вэ?

-Уснаас гаргасны дараа холбогдох хүмүүс эмнэлгийн тусламж үзүүлсэн. Охид зургадугаар ангийн сурагчид байсан. Одоо хүүхдүүдийн бие сайн байгаа. Тухайн үед Хэрлэн голын ус нэлээд гүн байсан юм.

-Хүүхдүүд живж байхыг хараад айж, сандраагүй юу?

-Маш их айж, сандарч байсан. Аваръя л гэж бодсон. Түүнээс биш өөрсдөө эрсдэх болов уу гэж огт бодоогүй.

-Та бүгд усанд сэлж чаддаг байсан уу?

-Дээр хэлсэнчлэн тухайн үед усны түвшин их нэмэгдсэн байсан. Ойролцоогоор хоёр метр гаруй байсан байх. Манай аймаг голтойгоо ойрхон учраас ихэвчлэн хүүхэд бүр л багаасаа сэлж сурдаг. Энэ нь давуу тал болсон байх. 

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаг уу?

-Хүүхдүүд ихэвчлэн спорт заал авч тоглох маягаар л чөлөөт цагаа өнгөрүүлдөг. Өөр очоод тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байдаггүй. Тиймээс хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт цогцолбор ч юм уу хэрэгтэй гэж боддог.

- Т.Дөлгөөн, А.Тэмүүжин та бүгдийн хувьд хэдэн жил нөхөрлөж байна вэ?

-Бид нэг ангийн хүүхдүүд учраас багаасаа найзалсан.

-Мэргэжлээ сонгосон уу?

-Барилгын инженер болно гэж боддог. Тийм ч учраас физик зэрэг энэ төрлийн хичээлдээ илүү шамдаж байгаа. 12 дугаар ангиа сайн төгсөж, хүссэн мэргэжлээ сонгохыг л зорьж байна.

-Танай сургуулийн хувьд хүүхдүүдийг хөгжүүлэх ямар ямар секц, дугуйлан байдаг вэ. Хүртээмжтэй байж чадаж байна уу?

-Хүүхэд бүрийн сонирхол, хийж чаддаг зүйл өөр өөр учраас секц, дугуйлангийн хувьд хүртээмжтэй байж чаддаг гэж боддог. Тухайлбал, хөгжим тоглох дуртай хүүхдүүдэд зориулсан төрөл бүрийн хөгжим, спортын дугуйлан мөн хичээл төрлийн гээд олон дугуйлан хичээллэдэг юм.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.21.124.134)
    зүгээр нэг одонгоор булах яах вэ. тйим эрсдэлтэй зүйл хийж бусдыг аварч байхад чинь илүүг өгөх хэрэгтэй
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Иргэн (66.181.165.91)
    Сайхан хөвгүүдэд болон гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Ийм сайхан баатарлаг үйл бүтээсэн байхад материаллаг шагнал харамгүй өгөх хэрэгтэй дээ.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.124.134)
    мундаг хөвгүүд монголын ирээдүй гэрэлтэж бна
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.21.225)
    Өөрсдөө ч амиа алдах аюултай нөхцөлд олон хүний амь аварсан баатарлаг хөвгүүддээ баярлалаа
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    mundag xuuxduud bna shuu amjilt
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • mongol (103.229.122.93)
    Jinhene mongolchuudiin ireedui bn daa mash sain huuhduud bn,bas ih zorigtoi huuhduud bn mongol ulsiinhaa ireeduin udirdagch nar bolood uls ornoo saihan hugjuuleerei
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 мин
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
    16 мин
  • “Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
    20 мин
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    1 цаг 42 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    1 цаг 49 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 35 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 37 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    4 цаг 19 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    4 цаг 35 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    4 цаг 39 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    4 цаг 58 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    5 цаг 5 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    5 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    5 цаг 23 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    5 цаг 25 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    5 цаг 46 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    5 цаг 55 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    6 цаг 10 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    6 цаг 14 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    6 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК