ОХУ-ын Москва хотын Лужник олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсэгт дэлхийн бүх шилдэг шатарчид нэгэн дээвэр дор жилдээ нэг уулзаж, оюун ухаанаа уралдуулдаг Хаан Салманы ивээл дор зохион байгуулагдаж буй түргэн болон түргэвчилсэн (блиц болон рапид) тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээн эхэллээ.
Уг тэмцээнд манай улсаас 11 шатарчин оролцох болзол хангасан бөгөөд эх орноо төлөөлөн их мастер Ц.Батчулуун, их мастер Б.Гүндаваа, их мастер Д.Номин-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнтуул, их мастер А.Энхтуул, ОУМ Т.Мөнхзул, ДШХМ Ц.Тэнгис, ДШХДМ Д.Мөнхзул, Н.Цогзолмаа нарын шилдэг 9 шатарчид оролцож байна.
Тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.