Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Батмөнх: 88 мянга орчим иргэн шимтгэлээ нөхөн төлөх тооцоо гарсан

2019-12-30
0
ЖИРГЭХ

Ирэх оноос даатгуулагчдад ашигтай хэд хэдэн хуулийн заалт нийгмийн даатгалын салбарт хэрэгжиж эхэлнэ. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцлаа.


-2020 оноос хэрэгжиж эхлэх хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгөхгүй юу? Иргэдийн тухайд нийгмийн даатгалаа нөхөн төлж болох юм байна гэсэн ойлголттой байна л даа.

-УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ирэх оны  нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн үйлчлэх хугацаа нэг жил. Өөрөөр хэлбэл 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм. Ингэснээр 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.

-Тэгэхээр бүх иргэн шимтгэлээ төлөх боломжгүй зорилтот бүлгийг тогтоосон юм байна шүү дээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд энэ талаар тодорхой тусгасан байдаг. Тодруулбал, малчин гэж малынхаа ашиг шимээр жилийн дөрвөн улиралд амжиргаагаа залгуулдаг иргэнийг, харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж жижиг бизнес эрхэлдэг, татварын албанд бүртгэлтэй хүнийг хэлнэ.  Малчдын хувьд малын тооллогын бүртгэл буюу А дансаараа нотолно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох тул Татварын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлана. Уг асуудлыг Засгийн газрын батлах журмын төсөлд тусгаж байгаа.

-Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан тэдгээр бичиг баримт нь байхгүй тохиолдол гарч болзошгүй юм. Байнга нүүдэл суудал хийдэг шүү дээ. Энэ тохиолдолд яах вэ?

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулж 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон. Энэ хуулийг  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үед малчдын А данс сумынхаа архивт байхгүй тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс ХНХ-ын сайдын тушаалаар малчнаар ажилласан жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг сум бүрт байгуулсан. Тус зөвлөл А данс нь олдохгүй байгаа иргэдийн “Малчин” үнэмлэх, баярын бичиг, жуух, “Сайн малчин”-ы батламж зэрэгт нь тулгуурлан малчин гэдгийг нь тодорхойлох үйл ажиллагаа явуулж байгаа.

-Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээгээр шимтгэл төлнө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон тул даатгуулагч сард 42 мянган төгрөг төлнө гэсэн үг.

-Хуулийн үйлчлэлийн хамрах хүрээний талаар судалсан болов уу? Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан уу?

-Тооцоолол хийсэн. Тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн энэ хуульд хамрагдах боломжтой байна. Тэтгэврийн даатгал нөхөн төлөх журмыг Засгийн газар батлах ба үүгээр бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад харилцааг нарийвчлан зохицуулна. Энэ тухай бид цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх болно.

-Өөр ямар хууль хэрэгжих вэ?-Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд нийгмийн даатгал нь тасрахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал энэ хугацаанд албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч, сайн дурын даатгуулагч эхийн шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас 50 хувийг өөрөө, бусад эхчүүдийн шимтгэлийн 50 хувийг төрөөс, үлдсэн хувийг нь өөрөө хариуцан төлөхөөр зохицуулсан. Мөн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүртээ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болж байгаа.  Өөрөөр хэлбэл өмнө нь 2 удаа л олгодог байсан бол одоо хүүхэд төрүүлэх бүрт нь олгох юм. Өөр нэг иргэдийн сонирхож байгаа хуулийн өөрчлөлт нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1,6 жил нэмэгдүүлэх хуулийн заалт. Ингэснээр эхчүүдийн нийт шимтгэл төлсөн жил нь төрүүлсэн хүүхэд бүрийн тоогоор нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг нийгмийн даатгалын байгууллага зохион байгуулан ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (66.181.160.126)
    Урьд нь тэтгэвэрт гарсан эхчүүдийн хүүхдийн тоогоор тэтгэвэр нэмнэ биз дээ
    2020 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (202.126.89.38)
    цаг тухайд нь төлж чадаагүй болохоор би хувьдаа төлнө, хууль батлагдаад удсан шүү дээ
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • В H (66.181.161.116)
    Сайн дурын даатгал төлдөг иргэн орох уу
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (202.131.249.56)
    нас нь болчоод жил нь хүрэхгүй зөндөө хүмүүс байгаа.2,3-н жилийн төлбөрийг төлөё гэхээр чадахгүй тэгээд л үхэх юм байна л да зарим хүмүүс нь.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (202.131.249.56)
    ийм их мөнгө төлж тэтгэвэрт гараад авч чадахгүй бол хэцүү л юм
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • зочин (202.131.249.56)
    сард 42000 мянган төгрөг төлнө гэхээр жилд 504,000 төгрөг төлнө.Манай малчин эгч 4,5 жил дутуу байгаа гэхээр 2,268,000 тгөрөг төлж байж орох юм бна гэж ойлголоо.Ихэнх хүмүүс ийм мөнгө төлж орж чадахгүй л боловуу.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (122.201.22.238)
    Товчоор хэлбэл 88.000 иргэн хэзээ нэгэн цагт тэтгэвэр авнаа л гэсэн үг зүгээр л цуглсан мөнгөөр одоо тэтгэвэр авагч нарт хувааж өгнө.
    2020 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    26 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    32 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 18 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 21 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    3 цаг 2 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    3 цаг 18 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    3 цаг 22 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    3 цаг 42 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    3 цаг 49 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    3 цаг 57 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    4 цаг 6 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    4 цаг 8 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    4 цаг 29 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    4 цаг 38 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    4 цаг 54 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 57 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    4 цаг 59 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    5 цаг 9 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    18 цаг 51 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    21 цаг 6 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК