Ерөнхийлөгчийн зарлигаар улсын зургаан удаагийн аварга, нэрт шатарчин, дасгалжуулагч Ж.Лхагвааг гавьяат дасгалжуулагчаар шагналаа.
Ж.Лхагваа нь 1965 оноос улсын шигшээ багийн тамирчнаар спортын гараагаа эхлүүлснээс хойш шатрын спортод хүүхэд залуучуудыг сургах, дурлуулах, дасгалжуулах ажилд хүчин зүтгэж, шавь нараас нь сонирхогчдын дэлхийн аварга гурав, сурагчдын дэлхийн аварга нэг, Ази тивийн залуучуудын аварга төрсөн байдаг.
Мөн түүний шавь нарын дунд Дэлхийн шатрын холбооны Олон улсын хэмжээний мастер цолтой гурав, Их мастер цолтой хоёр, мастер цолтой таван тамирчин байгаа билээ.