Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Түгжирдэггүй” машин

2019-12-31
0
ЖИРГЭХ

Төрийн үйлчилгээ авахдаа "Тэмдэгтийн хураамжаа банкинд тушаагаад ир” гэх үг сонсоод гэдрэг эргэсэн өдөр танд тохиож л байсан биз. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн банкинд оочерлох цаг завыг хэмнэж "түгжирдэггүй” машиныг шүүн таслах үйл ажиллагаанд нэвтрүүлээд даруй сар гаруйн хугацаа өнгөрчээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

"Түгжирдэггүй” гэж тодотгосны учир нь

Иргэн хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж Татварын нэхэмжлэх гаргуулан авна. Үүний дараагаар нэхэмжлэхийн дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэх зэрэг шүүмжлэл дагуулдаг байв.

Өмнө нь шүүх байгууллагаар үйлчлүүлэхэд дараах хоёр янзаар Улсын тэмдэгтийн хураамжийг төлдөг байв. Үүнд,

1. Хандах гэж байгаа шүүхийн дүүргийн татварын хэлтэст хандаж төлбөрийн даалгавар үүсгэнэ. Үүсгэсэн төлбөрийн даалгаврын дугаарыг Улаанбаатар хотын банкинд үзүүлэн төлж баримтыг авна.

2. E-tax.mta.mn сайтаар орж төлбөрийн даалгавар үүсгэх хэсгийг сонгоно. Энэ хэсгийг сонгосны дараа регистрийн дугаар, татварын төрөл, алба зэргийг сонгох талбар гарч ирэх бөгөөд бөглөж дууссаны дараа хадгалах товчийг дарна. Хадгалсны дараа төлбөрийн даалгаврын дугаар гарч ирэх бөгөөд энэ дугаарын дагуу Улаанбаатар хотын банкинд үзүүлж, улсын тэмдэгтийн хураамжаа төлж баримтаа авна.

Харин татварын хэлтэст, дараа нь банкинд оочерлон байж сая бүтдэг улсын тэмдэгтийн хураамж төлөх ажлыг 40-хөн секундэд банкны картаа уншуулаад л авах боломжтой КИОСК машиныг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байршуулжээ. Ингэснээр иргэн энэ үйлчилгээг авахын тулд гурван шат дамждаг байсан бол одооноос Киоск машин ашиглаад нэг л үйлдлээр авах боломж бүрдсэн байна.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулагч Э.Золжаргал "Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх өдөрт дунджаар 60 гаруй нэхэмжлэл хүлээн авдаг. Нэхэмжлэл хүлээн авахдаа Улсын тэмдэгтийн төлбөр төлсөн баримтыг зайлшгүй шаарддаг. Улсын тэмдэгтийн хураамжийг өмнө нь иргэд харьяа дүүргийн татварын хэлтэс дээр очиж код аваад банкинд оочерлон тушаадаг байсан. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Гэрэгэ компанитай хамтраад КИОСК машиныг байршуулснаар иргэд шууд шүүх дээр Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой болсон. Энэ нь иргэд болон өмгөөлөгч нарын цаг завыг хэмнэсэн маш сайшаалтай ажил болсон гэдгийг хэлдэг. КИОСК машин нь иргэд болон нэхэмжлэлд хавсаргаж өгөх хоёр хувь, улсын тэмдэгтийн баримт хэвлэнэ. Үүний дараа шимтгэлийн үнийн дүнгээс хамааран НӨАТ-ын баримт хэвлэж өгдөг” гэдгийг хэлж байна.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Маналсүрэн "Өнөөдөр би энд гэрлэлт цуцлуулах ажлаар ирсэн. Гэрлэлтээ цуглуулахын тулд хоёр хувь нэхэмжлэл авчирдаг юм байна. Нэхэмжлэл өгөхийн тулд зайлшгүй улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөг төлсөн байх ёстой гэнэ. Үүнийг банк оролгүй энэ машинаар төлчихөж болж байна. Гэхдээ бэлэн мөнгөөр биш зөвхөн карт уншуулах ёстой юм байна. Чадаж, ядах юмгүй их амархан юм. Заавар нь ч ойлгомжтой. Эхлээд жаахан мунгинатал энэ охин /тус шүүхийн зохион байгуулагч/ хажуугаас туслаад заагаад өглөө. Заавал татварын хэлтэс оролгүй, банкинд оочерлохгүй ингээд шууд тэмдэгтийн хураамжаа төлөөд баримтаа шүүхийн ажилтанд өгчихөж байгаа нь цаг зав хэмнэсэн сайхан ажил болжээ” гэлээ.

Мөн хуульч, өмгөөлөгч нар энэхүү машинаар дамжуулан шүүхийн үйлчилгээг түргэн, шуурхай үйлчилгээ авах болсонд сайшаалтай хандаж буйгаа илэрхийлж байлаа.

КИОСК машиныг байрлуулсан өнгөрсөн сар гаруйн хугацаанд эхэндээ иргэд мэдээлэл аваагүйгээс машиныг ашиглаж мэдэхгүй, чадахгүй байх тохиолдол гардаг байсан ч өнөөдрийн байдлаар /2019.12.30/ тус машинаар өдөрт 20-30 хүн үйлчлүүлж улсын тэмдэгтийн хураамжийг хялбараар төлж цаг заваа хэмнэх болжээ.

КИОСК машинаас шүүхийн үйлчилгээг авахад:

Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл – 70, 200 төгрөг

Эвлэрүүлэн зуучлал – 30,000 төгрөг

Шүүхийн шийдвэр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол болон захиргааны бусад акт хуулбарлах - 500 төгрөг

Хэргийн оролцогч, баримттай танилцах - 5000 төгрөг

Тендертэй холбоотой тодорхойлолт /аж ахуйн нэгж, байгууллага/ - 10000 төгрөг

Иргэн /хувь хүн харьяатаас гарах болон компанийн хувьцаа эзэмшигчид тендерт оролцоход/ - 10000 төгрөг

Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх - 10000 төгрөг

Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан эсэх – 10000 төгрөг

Иргэн, захиргааны хэрэг, баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах – 5000 төгрөг

Материал хувилж олшруулах – 2000 төгрөгийн үнэтэй юм байна.

КИОСК машинаас авах шүүхийн тэмдэгтийн хураамжийн үйлчилгээний заавар:

Алхам 1: Шүүхийн тэмдэгтийн хураамжийн үйлчилгээг сонгоно.

Алхам 2: Иргэний үнэмлэхний QR код болон гараар бичиж мэдээллээ оруулна

Алхам 3: Шүүхийн байгууллага болон утасны дугаараа оруулна

Алхам 4: Төлбөрийн мэдээлэлтэй танилцаж баталгаажуулах товчийг дарна

Алхам 5: Картаа дэлгцэ дээрх зааврын дагуу ПОС машинд уншуулж, нууц дугаараа оруулна

Алхам 6: Баримтаа уншиж дууссаны дараа бүрэн эсэхийг шалган авч бүртгэлийн байцаагчид тушаана.

Бүх төрлийн банкны картаар Киоск машинаас үйлчилгээ авах боломжтой юм байна. Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсан архивт энэ цахим төлбөрийн системийг эхний ээлжид нэвтрүүлжээ. Харин ирэх оноос  нийслэл дэх шүүхүүдэд байршуулахаар төлөвлөж байгаа аж.

Тэмдэгтийн хураамж төлөхөөр банкинд оочерлодог цаг ард хоцорчээ. Зав чөлөөгүй амьдрал, зам түгжрэлтэй их хотын иргэдийн алтан цагийг хэмнэсэн шүүхийн энэхүү "түгжрэлгүй” үйлчилгээнд иргэд "онц” үнэлгээ өгч байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.39.71)
    Энэ компанийн захирал Эрдэнэбат, эхнэр Энхжаргал нар маш том луйварчид гэсэн шүү.
    2020 оны 12 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    9 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 1 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 4 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2 цаг 45 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    3 цаг 1 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    3 цаг 6 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    3 цаг 25 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    3 цаг 32 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    3 цаг 40 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    3 цаг 49 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    3 цаг 51 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    4 цаг 12 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    4 цаг 21 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    4 цаг 37 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 40 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    4 цаг 43 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    4 цаг 52 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    18 цаг 34 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    20 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК