Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2019 оны Хятад, Монголын харилцааны онцлох 10 үйл явдал

2019-12-31
0
ЖИРГЭХ

Нэг, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны II форумд оролцов

4-р сарын 24-28-нд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны II форумд оролцов. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Х.Баттулга нар хэлэлцээ хийж, шинэ цаг үеийн шаардлагад нийцсэн Хятад, Монголын харилцааг байгуулан, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахаар хоёр тал тохиролцов.

Ши Жиньпин дарга Бээжингийн Ардын хурлын ордонд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийв

Хоёр, Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны төрийн тэргүүн харилцан баярын цахилгаан илгээв

10-р сарын 16-нд, Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга нар харилцан баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад, Монгол хоёр хаяа нийлсэн найрсаг хөрш, Монгол улс бол БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон улс орны нэг. Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн турш Хятад, Монгол хоёр орон найрсаг хамтын ажиллагааны гол чигийг барьж, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны харилцааг гүнзгий хөгжүүлж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд бодит үр ашиг хүртээсэн юм. Ойрын жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын харилцаа хурдтай хөгжиж, шинэ уур амьсгалыг бий болгоод байна. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг чухалчилж, ерөнхийлөгч Х.Баттулгын хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор шинэ гараа болгон, илүү шинэ ахиц дэвшил гаргахад бэлэн байна гэжээ.

Х.Баттулга: Дипломат харилцааны энэхүү түүхэн ойн босгон дээр талууд 70 жилийн харилцаагаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны алс ирээдүйн чиглэлээ дээд түвшинд хэлэлцэж тодорхойлсонд баяртай байна. Өнөөдөр манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа бүхий л салбарт амжилттай хөгжүүлж буй нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байна. Хоёр орны найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг улам бататган хөгжүүлэх үйлсийн төлөө цаашид ч тантай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Монгол улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэр Ши Жиньпин дарга түүнд зориулж хүлээн авалт зохиов

Гурав, Монгол улсын удирдагчид БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын удирдлагуудад баярын захидал илгээв

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өмнөхөн Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар нар БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Ли Кэчян, Ли Жаньшү дарга нарт баярын цахилгаан илгээж, Монгол улсын удирдагчид БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн туршид асар их амжилт гаргасныг өндрөөр үнэлж, Хятад улсыг илүү их хөгжихийг хүсэн ерөөсөн байна.

Монгол улсын ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах үеэр хоёр орны тэргүүн хэлэлцээ хийв

Дөрөв, Ши Жиньпин дарга Монгол улсын ерөнхийлөгч, Оросын ерөнхийлөгч нартай хамт гурван орны тэргүүн нарын 5 дахь уулзалтад оролцов

6-р сарын 14-нд, Бишкек хотноо Ши Жиньпин дарга, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Хятад, Монгол, Орос гурван орны тэргүүн нарын 5 дахь уулзалтад оролцов. Гурван орны тэргүүн нар гурван талын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, хамтын ажиллагаагаа бүх талаар урагшлуулах талаар зөвшилцөв.

Гурван орны тэргүүн нар Бишкект хамтын ажиллагааны талаар зөвшилцөв

Тав, "Ши Жиньпиний Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” номын монгол хэвлэлийн нээлт болон Монгол-Хятадын хамтарсан "Төр улсыг засах тухай" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол улсад амжилттай зохиогдов

8-р сарын 30-нд, "Ши Жиньпиний Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” номын монгол хэвлэлийн нээлт болон Монгол-Хятадын хамтарсан "Төр улсыг засах тухай" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотод амжилттай зохиогдов. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга баярын захиа ирүүлэв. Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд Жян Жяньгүө, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Шин Хаймин, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Ардын намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар нээлтийн арга хэмжээнд оролцов.

Нээлтийн арга хэмжээ

Зургаа, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол улсад айлчлав

7-р сарын 10-12-нд, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол улсад айлчилж, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын их хурлын дарга Г.Занданшатар нартай тус тус уулзаж, БНХАУ Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцов.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзав

Долоо, Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчлав

3-р сарын 31-нээс 4-р сарын 2-нд, Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И нартай тус тус уулзаж, хэлэлцээ хийв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзав

Найм, "БНХАУ, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой"-н сэдэвт дурсгалын маркийн нээлтийн арга хэмжээ болов

10-р сарын 16-нд, Монгол улсад "БНХАУ, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой"-н сэдэвт шуудангийн маркийн нээлтийн арга хэмжээ болж, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нар дурсгалын маркийг харуулж байна

Ес, Хятад Монголын 3-р экспо амжилттай болов

9-р сарын 6-10-нд, Хятад Монголын 3-р экспо ӨМӨЗО-ны Улаанцав, Хөх хотод болов. Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дэд дарга Баймацэрэн, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин нар оролцож, үг хэлэв.

Арав, Хоёр орны цэрэг, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжсэн байна

Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дэлхийн цэргийн спортын наадам ба Бээжингийн Шян Шаний форумд оролцсон байна. Төв хорооны цэргийн зөвлөлийн батлан хамгаалахын дайчилгааны газрын дарга, дэслэгч генерал Шэн Бинь, Баруун бүсийн байлдааны тойргийн дэд командлагч дэслэгч генерал Лю Шяо-Ү нар Монгол улсад тус тус айлчилж, Хятад, Монголын цэргийн хамтын ажиллагааны талаар үлэмж их нийтлэг ойлголтод хүрэв. Хоёр арми тус тус төлөөлөгчид илгээж, нөгөө оронд зохион явуулсан нэгдсэн цэргийн сургуулилт ба цэргийн тэмцээнд оролцон, харилцан хүмүүс илгээж, цэргийн сургалт солилцооны арга хэмжээнд оролцуулав. Хятад улс Монгол улсад барилгын тоног төхөөрөмж ба ачааны машин хандивлав.

Ши Жиньпин улс орнуудын Батлан хамгаалах ба цэрэг армийн удирдагчийг хүлээн авч уулзав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    9 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    15 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 1 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 4 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2 цаг 45 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    3 цаг 1 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    3 цаг 5 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    3 цаг 24 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    3 цаг 32 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    3 цаг 40 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    3 цаг 49 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    3 цаг 51 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    4 цаг 12 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    4 цаг 21 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    4 цаг 37 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 40 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    4 цаг 42 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    4 цаг 52 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    18 цаг 33 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    20 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК