Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ахмадуудын өрийг тэглэх Салхитын мөнгөний орд хэзээ өгөөжөө өгөх вэ?

2020-1-01
0
ЖИРГЭХ

Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалттай хамт монголчууд шинэ онтойгоо золголоо. Төрийн тэргүүний хэлснээр эл амлалтадаа хүрэхийн тулд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд нэн тэргүүнд оруулж, түүнээс олох орлогоор өр дарах боломжтой гэж үзэж. Тиймдээ ч ирээдүйд олох боломжтой гэж итгэж, найдсан жилийн 1.2 тэрбум төгрөгтөө найдаж, нийт ахмадуудын өрийг дарахаа амлав.

Нэг ёсондоо уул уурхайн түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн савалгаа, дотоодын хямрал, улс төрийн нөхцөл байдлыг үл харгалзан ирээдүйд олно гэж найдсан мөнгөө дэнчин тавиад өнөөдөр байгаа жаахан мөнгөөрөө ахмадуудын өрийг дарахаар зэхсэн нь энэ гэнэ. Ард түмнээ гэсэн сэтгэл, зүрхтэй байж, эрх орноо гэсэн шийдвэр гаргахыг хүсдэг иргэний хүний нүдээр харвал зөв алхам. Гэхдээ эдийн засагч байдлаар хандвал “Салхитын мөнгөний орд хэзээ эдийн засгийн эргэлтэд орж, хэзээнээс ашиг хүртэж эхлэх бэ” гэж асуухаас аргагүй мэт.

Яг үнэндээ ийм асуултыг хүн бүр тавьж эхэлнэ.

Тэр цагт 2020-2021 онд багтааж эдийн засгийн эргэлтэд оруулна гэж төрийн эрх баригчид хэлэх нь лавтай. Учир нь 2020 онд УИХ-ын сонгууль болно. Залгуулаад 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл эхэлнэ. Ингэхээр улстөрчид хэр сайн попорч, иргэдийн хайрыг татахаас бүх зүйл хамаарах нь дамжиггүй. Тэд энэ хайрын хүчийг харуулахын тулд Салхитын мөнгөний ордыг ямар ч үнээр хамаагүй эдийн засгийн эргэлтэд оруулах гэж үзэх нь ойлгомжтой. Гол нь эдийн засгийн эргэлтэд оруулаад, түүхий эдээ дэлхийн зах зээл дээр гаргалаа гэхэд хэр удаан настай эргэлт байх бэ гэдгийг нарийн тооцохгүй бол сонгууль угтсан амлалтаа биелүүлэх богино настай бизнес төлөвлөгөөний эхлэлийг тавих бий.

Хэдхэн хоногийн өмнө Салхитын мөнгөний ордын дээж болох 47 кг цэвэр мөнгийг Төв банкинд хүлээлгэж өгсөн. Энэ процессийн дараа тус ордоос олох орлогоор ахмадуудын өрийг тэглэх тухай Ерөнхийлөгч дурдсан нь санаандгүй үйлдэл биш болох нь тодорхой болов. Угтаа бол Төв банкинд хүлээлгэж өгсөн дээрх мөнгөний дээжийг нь уурхайг хаахаас өмнө олборлосон байсан бүтээгдэхүүн гэх. Одоо уурхайг хэвийн үйл ажиллагаанд оруулахад төсвөөс багагүй мөнгө шаардлагатай. Энэ мөнгө нь улайссан төсөвт бий юү гэдэг бас л эргэлзээтэй. 

Дээр нь ирэх оноос эхлээд алдарт бондуудын өр нэхэгдэж эхэлнэ. Ийм цаг үед өнөөдөр олсон орлогоо гадаад өрөө дарахад зарцуулахад ёстой болохоос биш иргэдийн тавьсан өрөнд цацах нь тийм ч оновчтой шийдэл бус болов уу. 

Энэ мэтчилэн олон шалтгаанаас харахад өр тэглэх Ерөнхийлөгчийн амлалт өнөө, маргаашдаа хэрэгжиж эхэлнэ гэдэгт иргэд найдаж, хүлээгээд дэмий л болов уу.

УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордын уурхайд десант буулгаж, төрийн хамгаалалтад авснаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Эл дуулианы дараагаас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч Х.Баттулга суудлаас унагаж, өөрийн хүнээ залсан. Дараа АТГ, прокурор, шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр огцруулдаг байх тогтолцоотой болгосон. Залгуулаад нэр бүхий 17 шүүгчийг дээрх Салхитын мөнгөний ордтой холбогдох хэргийн шүүх хурлаас авлига авах замаар хэргийн нэг талд шийдвэрлэсэн гэх хэргээр шалгаж эхэлсэн. Харамсалтай нь, хэрэгт шалгалгагдаж эхэлсэн шүүгч нараас нэг нас барж, нөгөөх нь америк руу зугтаасан. Хэрэг замхарлаа гэх шуум дэгдэхтэй зэрэгцэн таван шүүгчид холбогдох хэргийг шалгаж дууссан, шүүхэд шилжүүлнэ гээд бас л чимээ алдарсан. Ийм л үйл явц өрнөсөн Салхитын мөнгөний ордоос олох орлогодоо Ерөнхийлөгч найдаж, ахмадуудын өрийг дарахаар ҮАБЗ-ийн гурван гишүүн ханцуйн дотроо наймаалцжээ.

Иргэдийн харж буйгаар авлигачин улстөрчид төрийн мөнгөнөөс тэрбум, тэрбумаар хувааж идэж байхад ард түмний хүүхдүүд бялууны хэлтэрхийнээс яагаад хүртэж болохгүй юм бэ гэх. Үнэндээ ингэж нэхэх нь зөв. Төрийн мөнгөнөөс өөрөөр хэлбэл, ард түмний төлсөн татварын мөнгийг үе үеийн парламентад заларсан нөхдүүд хувааж иддэг нь болсон нь нууц биш. Ийм цаг үед ард түмэндээ хувь хүртээх гэсэн төрийн тэргүүний шийдвэр голгүй биш гэдэг нь лавтай.

Энд нэг үг хэлэхэд, Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцааг иргэдэд тарааж өгөхдөө тухай үеийн улстөрчид (одоо ч зарим нь Их хуралд бий) “Монголын ард түмэн уул уурхайгаас хувьь хүртдэг боллоо. Жил бүр үр өгөөжийг нь хүртэнэ” хэмээн том амалж байв. Гэвч хувьцаа тарааснаас хойш бараг арваад жил боллоо. Нэг иргэнд оногдох жилийн ногдол ашиг нь 20 гаруй мянган төгрөг гэдгийг сонссон хүн бүрийн элэг хөшингөө алдсан.

Төрийн тэргүүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхний цаана улс эх орны эрх ашиг дагалддаг жамтай. 

Тиймээс л Ерөнхийлөгч Х.Баттулгын өр тэглэх амлалт 1072 ширхэг хувьцаа шигээ хөөс биш байгаасай гэж найдах үлдлээ. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Шударга ёс зүй хаа байна (66.181.161.127)
    Хамгийн буруу шийдвэр ! Хөдөлмөрлөх чадвартай үр хүүхдэд ээ авч өгсөн ахмадуудын мөн орлоготой тэтгэврийг тоодоггүй ахмадуудын тэтгэврийг яагаад тэглэх гэж .... 20-30 саяыг авч чаддаг нэг байхад 2-3 саяыг авах гээд чадаагүй ахмадууд их байгаа шүү гэдгийг мэдмээр дээ. Их баярлах зүйл бол тэтгэвэрийн доод хэмжээг нэмнэ гэсэн бол маш олон хүн баярлах байлаа. Ахмадуудыг ялгавартай хандахгүй тэгш хувааж өгөх нь зүйтэй. Тэглэх асуудал хамгийн том алдаа гаргаж ээ
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.184.235)
    МАН ЦУСГҮЙ АЛУУЛЛАА ДАА.ЯАЖ ТЭНЭГТЭХЭЭРЭЭ ИЙМ ТЭНЭГ ШИЙДВЭР ГАРГАДАГ БАЙНА.ЗҮГЭЭР Л ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙ БҮХ АХМАДУУДДАА ТЭГШ ХУВЬ ХҮРТЭЭХ БАЙСАН ЮМ.ХЭНИЙ ШУРГУУГААР ИЙМ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ХИЙЧИХ ВЭ.ОДОО МАХН АН ГЭХ МЭТ БУСАД УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮД НЬ МАН-ЫН ЭНЭ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ ДӨРӨӨЛӨӨД МАН-ЫН НЭР ХҮНДИЙГ ӨНДИЙХГҮЙ БОЛТОЛ НЬ БУЛЛАА ДАА .НЭР ХҮНДЭЭ АВРАХ, ЭНЭ СОНГУУЛИАР ЯЛАХ ЭСЭХ НЬ МАРГААШИЙН ИХ ХУРЛААР ШИЙДЭГДЭНЭ ДЭЭ.
    2020 оны 01 сарын 06 | Хариулах
  • Zochin (112.72.8.66)
    Ugasaa buruu shiidwer er ni bol 76 ch ter alban tushaaltangudch ter ahmadud ch ter bolj l ugwul ulsiin munguur heregtseegee hangachih gd bhiin iim bwal hen hendee heleh vg alga.shudraga l bai l da.ahmadudad mungu uguh gj bga bol bvgded ni adil tentsvv ug zeeltei ni zeelee tul zeelgvi ni hagartlaa bayarlag.iim goomoi yum hj reitengee unagah gj de naadhad chin zeeltei ni bayarlaj zeelgvi ni gomdono.demii yum hje.yadahdaa sain yariltshad yadag bnaa ahmadud bvgd hvn shde.
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
  • Гана (202.9.40.69)
    Мэдээж зээл тэглэвэл баярлалгүй яах вэ одоо их хурлын гишүүдийг асуудалд хэр бодитойгоор хандахыг харах үлдэж байх шиг байна. Зээлтэй хөгшид дотор зарим нь 200-300 мянга зарим нь 2 - 3 сая түүнээс дээш зарим нь зээлгүй чадан амьдарч л байгаа яах уу тэгээд бүгдийг нь тэгш гээд л хаячих уу. Арай боломжийн шийдвэр гаргахыг харах л үлдлээ дээ.
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
  • Цэцэг нуурынхан (202.72.245.123)
    Энэ бол зээл авсан, аваагүй иргэдээ алагчилсан увайгүй попорсон шийдвэр. Эцсийн эцэст тэр зээлийг үр хүүхдүүд нь авахуулаад бэлэнчлээд үрчихсэн байгаа. Тийм бэлэнчилсэн хүүхдүүдийг нь дэмжээд байх зөвүү
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • би (64.119.21.44)
    Ийм шудраг бус шийдвэр гэж хаа байсан юм.Тэтгэврийн өргүйг ньбас бусад хүмүүсийн авсан зээлийн өртэй тэнцэх хэмжээний нөхөн олговор өг..Ийм балай шийдвэр гаргсан 3 маанагт хэлэх ч үг алга
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
    • Цэцэг нуурынхан
      БИ та маш зөв хэллээ. Энэ бол зээл авсан, аваагүй иргэдээ алагчилсан увайгүй попорсон шийдвэр. Эцсийн эцэст тэр зээлийг үр хүүхдүүд нь авахуулаад бэлэнчлээд үрчихсэн байгаа. Тийм бэлэнчилсэн хүүхдүүдийг нь дэмжээд байх зөвүү
      2020 оны 01 сарын 02
  • Зочин (64.119.19.25)
    Наад шиидвэр маш буруу шийвэр шүү тэр офшороо оруулж ирнэ гээд л хуцаад байсан тэр юу болсон наа улсийнхаа сан хөмрөгөө аривжуулхаа бод юм үзээгүй хар хулгайчууд чи зээл тэгэлсэн тэглээгүй чамайг дахин сонгохгүй
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Монголд төсвөөс гадуур маш их орлого орж байгаа тэр мөнгөөр ахмадуудын өр тэглэхэд хангалттай хүрнэ. Ж: Салхитын мөнгөний ордын хахууль болох 1,5 сая $, болон хил дээр хахууль өгөхөөр авч ирээд баригдаад байгаа $, юанууд мэдэгдэж байгаа нь болохоос мэдэгдэхгүй маш их мөнгө хураагдаж байгаа шүү дээ
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.19.25)
    Ингээд зээл аваагүй зүтгэж явсан нь хохироод үлддэг байжээ мэдэхнээн 2 3 жилээр нь зээл авч байх байжээ муусайн өвгөд хөгшчүүлийг ингэж ялгаж болохгүй байлгүй дээ уул амлалт нь офшоороос оруулж ирсэн мөнгөөрөө өр тэглэнэ гээ биз дээ муу.хар новшнууд мөнгө хархаараа яаж дуусгахуул гэж бодох юм даа
    2020 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.108.167)
    ӨӨРИЙНХӨӨ ОРУУЛЖ ИРСЭН ОФШОРЫН МӨНГӨӨР ТЭГЛЭНЭ ГЭСЭН ЯАСАН БЭ? ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР ХОЁРЫН ОРУУЛЖ ИРСЭН САЛХИТЫН МӨНГӨ ЧИНЬ ТӨСӨВИЙН МӨНГӨ ШҮҮ. ИРГЭД 3 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД ДУУСЧИХСАН. ЯДАРСАН ИРГЭДЭЭС НЭГ НЬ Ч ЗЭЭЛЭЭ ХӨНГӨЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ. ВАНГА ШИГ ХЭЛЧИХЬЕ. ӨӨРИЙН ХҮМҮҮСТЭЭ УРЬДЧИЛЖ МЭДЭГДЭЭД АВАХУУЛЧИХСАН БАЙГАА. ОНЫ ЭХЭНД ЗЭЭЛ АВАХ ГЭЖ БӨӨН ОЧЕР БОЛНО. ЯДАРСАНД НЬ ОЛДОХ Ч ҮГҮЙ.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.183.243)
    За аа аа ааа амны бэлэггүй юмнууд дандаа буруу талаас нь ярина Оффшортонгууд газар нутгаа наймаалцсан нөхдүүдтэй тэмцэж эхлээд байгаа юм биш үү
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • haha (182.160.39.136)
    BATTULGA HUDALCH HUGSHIDIIG HOOROND N ZODOLDUULJ BDG, IREH SONGUULIAR GARAHGUI N TOODORHOI, ENENII OROND HUGSHIDIIN TETGEVERIIG BUHELD N NEMSEN BOL MOLODETS BLAAA
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (172.58.139.42)
    Энэ дурак бүтэхгүй ээ. Хиншүү Ганбаа хажууд попроно гэж мэдэхгүй баачка аж.
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.177.211)
    Ард түмний эв нэгдлийг эрхэмлэх ёстой Ерөнхийлөгч нь харин хэдэн хөгшчүүлээ зээл авсан аваагүйгээр нь ялгаварлаад хооронд нь хагаралдуудаг бна шд . Хөөрхий жинхэнэ эгэл ахмадууд нь байгаагаа хүргэх гээд л дутуу идэж дундуур амьарч бна . Цадиггүй үр хүүхэд нь ач зээ нь л тэгтгэврийн зээл авахуулж бгаа нь хэнд ч ойлгомжтой!!! Энэ шийдвэрийг сонсоод баярлах гь хэдэн хувь бол доо ??? Тэнэг еөк өө ????
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
    • Өндөр настан
      Энэ шийдвэрийг сонссон настанууд бүгд маш их баярлаж байгаа шүү.Тэдний өмнөөс битгий худлаа юм бичиж хэдэн муу ядарсан ахмадуудаа хагаралдуулаад байх. Боломжийн өндөр тэтгэвэртэй, ар тавих шаардлагагүй, мал хөрөнгөтэй цөөхөн хүмүүс зээл аваагүй байх. Ер нь ихэнх настанууд өртэй байгаа нь нууц биш. Хэдэн муу ядарсан настнаас 1 удаа харж үзэхэд юу нь буруу болчихоод байгаа юм бэ,?
      2020 оны 01 сарын 01
  • zochin (192.82.70.66)
    NAAD ORDOOS YUCH IREHGUI UMHII ABILGACHIN ARDIIN NAMIIN GICHII SHUUGCH NAR BUH MONGIIGN ABSAN
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
    9 мин
  • Монгол Улс анх удаа Дэлхийн өвийн хорооны гишүүний хувиар чуулганд оролцож байна
    15 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 1 мин
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 4 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    2 цаг 45 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    3 цаг 1 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    3 цаг 5 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    3 цаг 24 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    3 цаг 32 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    3 цаг 40 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    3 цаг 49 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    3 цаг 51 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    4 цаг 12 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    4 цаг 21 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    4 цаг 37 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    4 цаг 40 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    4 цаг 42 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    4 цаг 52 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    18 цаг 33 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    20 цаг 49 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК