БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотод өнөөдөр мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээн эхэлж байна.
Тэмцээнд Азийн АШТ-ий мөнгөн медальт Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ж.Сэдэд, нар өрсөлдөхөөр өчигдөр эх орноосоо мордлоо.
Энэ тэмцээнд 16 орны баг тамирчид өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүдийн хурдны төрөлд 39, техникт 42, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд 25, техникт 31 тамирчин өрсөлдөх юм байна. Монголын уулчдаас Н.Хэрлэн, Б.Ариунбаяр нар Дэлхийн цомд шилдэг наймд үлдэж байсан нь хамгийн өндөр амжилт юм.
Б.Жаргал