Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баделхан: Ипотекийн зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдүүлнэ

2020-1-03
0
ЖИРГЭХ

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудлаар Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Б.Баттөмөр: Мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс баахан газар худалдаж аваад хашаалчихдаг. Үнэ хүргээд зардаг. Энэ худлаа биш гэдгийг бүгд мэднэ. Түүн дээр нь орон суууц барих гэж бөөн юм болдог. Гэтэл хүний анхдагч хэрэглээний нэг нь толгой хорогдох орон сууц. Социализмын үед овоо хэдэн барилга барьсан тулдаа өнөөгийн хэрэгцээг хангах эхлэл тавигдсан. Гэтэл сууршлын бүс тэлж байна. Эрэлт нэмэгдээд байна. Одоо яах бэ. Хямд өртөгтэй орон сууц барих боломж олон бий. Хоёр сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдаж ав гээд төр шахаа хийх нь боломжгүй зүйл. Зохицуулалт хэрэгтэй. Монгол Улс онцлоготой. Дөрвөн улиралтай, том нутаг дэвсгэрт, цөөн хүн амтай. Х.Баделхан сайдаас асууя. Хөдөө орон нутагт хямд өртөгтэй орон сууц барих ямар боломж байна вэ. Дархан, Эрдэнэт хотод дэд бүтэц татаж өгөөд хямд өртөгтэй орон сууц барих боломж байна уу. Ипотекийн зээлийн чиглэлээр юу хийх бэ?

БХБ-ын сайд Х.Баделхан: Өнгөрсөн онд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Үүний 50 мянгыг нь орон нутагт барихаар болсон. Ажил хийж байгаа. Энэ төсөл хэрэгжинэ. Дархан, Эрдэнэт дахин төлөвлөлтөөр орон сууц барих хөтөлбөр хэрэгжинэ. Хууль нь бий. Хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлнэ гэж хуульчилж байгаа. Ипотекийн зээлийн хувьд Ипотекийн корп хэрэгжшүүлж байна. Хвах зүйл ч байна. Сайжруулах ч зүйл байна. Орон сууцны эрэлт их байна. Илүүдэл ч байна. Энэ уялдааг хангах хэрэгтэй. Өнгөрсөн жилд 100 орчим тэрбумыг эргэн төлөлтийн нөхцөлтэйгээр төсөвт суутгаж ирсэн. Гурван санхүүжилт байгааг бид мэднэ. Энэ жилээс эхлээд эргэн төлөлтөөр биш, 60 тэрбумыг гаргаад улсын төсөвт суутгасан. Санхүүжилт олгоод эхэлбэл ипотекийн зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх төлөвлөгөө бий.

С:Бямбацогт: Хариулт хангалтгүй байна. Үндсэндээ БХБ-ын яамыг бодиттой зүйл хийсэн гэж бодохгүй байна. Ховд аймагт цэвэр, бохир ус холбоё гээд зураг төсөл бэлдсэн. Яам гүйгээгүй. Би гүйсэн. Зургийг нь бэлдээд мөнгийг нь би тусгуулсан. Ажил эхлээд явж байсан. Хоосон хашаа 3 сая байсан бол 20 сая болж өсссөн. Гэтэл энэ ажил зогсчихлоо. Төсөвт мөнгийг нь суулгаагүй. Олон удаа хэлсэн. Мэдэх хүн алга. Тэгсэн хэрнээ 150 мянган айлын орон сууц барина гэх юм. барисан барилга чинь хаана байна вэ. Хүний эхлүүлсэн ажлыг яагаад эхлүүлж чадахгүй байгаа юм бэ. Хууль батлагдсанаар СӨХ-ийн асуудал шийдэгдэх үү. Шинэ барилгад СӨХ ажилладаг. Хуучин барилгад нь СӨХ ажилладаггүй. Орон нутагт мөн ялгаагүй. Хуулиар энэ асуудлыг яаж шийдэх юм бэ. Нохойн хороо шиг энэ байдлыг яаж шийдэх юм бэ.

Гэр хорооллын 220 мянган янданг яаж цөөлөх юм бэ. Хэзээ, хэдэн төгрөг тусгасан бэ. Ерөнхий төлөвлөгөө хийсэн гэлээ. Гоё зүйл хэлж ярьж байна. Яаж, хэзээнээс хийх юм бэ. Үүнд хариул л даа. Тэгсэн хэрнээ гоё юм ярих юм. Боль л доо.

БХБ-ын сайд Х.Баделхан: Зөв зүйл хэллээ. Бодлогоороо бол төр, орон нутгаас инженерийн дэд бүтцийг байгуулж өгөөд хувийн хэвшил барих ёстой. Гэтэл дэд бүтэц дээр төсөв суугаагүй. Гэхдээ орон сууцыг нэмэгдүүлэхэд ажил хийсэн. 5-6 аймагт орон сууц барих ажил хийсэн. Үр дүн гарсан. Бусад аймгийн хувьд хөрөнгийн дутагдлаас болоод зогссон зүйл бий. Азийн хөгжлийн банктай хамтарч ажиллах замаар хөтөлбөр хэрэгжүүлж байна. Анх удаагаа шүү. Баруун гурван аймагт судалгаа хийсэн. Бусад асуудлыг ажлын хэсэаг хариулах байх.

Ажлын хэсэг: Хууль батлагдсанаар СӨХ-ын үүрэг эрс өөрчлөгдөнө. Өмнө нь иргэд дундаасаа СӨХ байгуулах замаар шаардлагатай ажлыг мэргэжлийн байгууллагаар эсвэл өөрсдөө хийдэг байсан. Хууль батлагдсанаар мэргэжлийн байгууллага шууд хариуцана. Мэргэжлийн байгууллагын чиг үүргийг тодорхой заасан. СӨХ нь хог хаягдал, харуул хамгаалалт, гэрэлтүүлэг гэсэн гурван асуудлыг мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах замаар хэрэгжүүлнэ. Тухайн орон нутгийн Засаг дарга шууд удирдаж, хариуцна. Гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж, жилд нэг удаа гэрээгээ дүгнэнэ.

С.Бямбацогт: Тэгэхээр СӨХ-д төлбөрөө төлөөд тэр нь гадаа засварт зарцуулаад дахиад мэргэжлийн байгууллага гарч ирээд дахиад төлбөр нэхнэ гэж ойлгож болох уу. Энэ зөв үү.

Б.Бат-Эрдэнэ: СӨХ гэж төвөгтэй юм байна аа. Мэргэжлийн байгууллага ажил сайжруулна гэлээ. Хэцүү дээ. Оршин суугчдаас хураасан мөнгөө зөв зарцуулна гэдэгт итгэхэд хэцүү. Өвөл болдог. Халаалт нь тасардаг. Халаалтын стандарт хэрэгжихгүй байгаа орон сууц олон байна. Худалч хүнд үстэй дээл нөмөрч суух нь холгүй орон сууц олон байна. Орон сууц барихдаа хүн үнэмштэл нь сайхан рекламддаг. Начир дээрээ баахан асуудалтай орон сууц баригддаг. Ийм байшин хороолол их бий. Хуучин орон сууцны асуудал С.Бямбацогт гишүүн зөв хэллээ. Мөн дотооддоо үйлдвэрлэж байгаа барилгын материалын үнэ бууруулах ямар боломж байна вэ. Үүнд төрийн бодлого хэрэгтэй байна. Үйлдвэрлэсэн өртөг зардлаараа ямар үнэтэй баригдаж байгаа талаарх судалгаа байна уу. Бодит үнээсээ хөөсөрсөн үнээр зардаг байдал хавтгайрлаа гэж бодох юм. 

Ажлын хэсэг: Төлбөр давхардахгүй.

БХБ-ын сайд Х.Баделхан: СӨХ-ийн маргаан их байдаг юм билээ. ШӨХТГ-т ирсэн гомдлын олонх нь СӨХ-тэй холбоотой. СӨХ-ийн асуудлыг хуульд нарийвчлах тухай санал эндээс олон удаа ирсэн. Түгээгчээс хэрэглэгчдэд хүрэх бүх үйлчилгээг мэргэжлийн байгууллага хариуцана гэж хуулийн төсөлд тусгасан. 

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.9.90.98)
    ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУРУУЛЖ УУРЬДЧИЛГААГ 10 БОЛГООЧ ЭЭ. 8 ХУВИЙН ХҮҮГ ДЭЛХИЙН ЖИШГЭЭР 2-3 ХУВЬ БОЛГООЧ. ТА НАР ДЭЛХИЙН ЖИШИГ ГЭЖ ЯРИХ ДУРТАЙ БИЗ ДЭЭ
    2020 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    26 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    41 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    46 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    1 цаг 5 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    1 цаг 12 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    1 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    1 цаг 29 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    1 цаг 31 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    1 цаг 52 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    2 цаг 1 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    2 цаг 17 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    2 цаг 21 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    2 цаг 23 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    2 цаг 33 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    16 цаг 14 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    18 цаг 30 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    18 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    19 цаг 6 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    19 цаг 17 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
    19 цаг 31 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК