Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дөнгөж төрсөн нялх үрээ дагуулан халтуур хийж яваа ХАТУУЖИЛТАЙ ЭЭЖ

2020-1-09
0
ЖИРГЭХ

Нярайлаад ганцхан сар болж буй ээж, эх дэлхийтэй учран золгоод 30-хон хонож буй нялх үр. Дулаан хөнжил дотроо тонгочихож, ээж, аавынхаа хайранд уяарч хэвтэх ёстой энэ жаахан амьтан хорвоод мэндлээд 15-хан хоноод л халтуур хэмээх ажлын местээс ажлын гараагаа эхэлсэн. Ээж, охин хоёр харуй бүрий болохын зэрэгцээ хотын захын гэр хорооллоор хөл дүүжлэх унаа хайсан нэгнийг зорьсон газар нь хүргэж өгнө. Амьдрал хатуу бэрх, санасан хүссэн бүхэн нэг дор биелчихдэггүй, тэмцэж байж л амьд үлдэнэ гэдгийг ээж, охин хоёр яс махаараааа мэдэрсэн. Тиймдээ ч халуун шөл ууж, биеэ тойлж суух ёстой үеийг ч тоолгүй ийнхүү гэр хорооллын харанхуй гудамжаар бяцхан үрээ дагуулан бэдэрч, халтуур хийсээр...

Ийм нэгэн ээж, охин хоёрыг таксинд халтуур хийж байхтай таарсан юм. Чимгээ бүсгүй дөнгөж 30 гарч яваа. Багш мэргэжилтэй, жирэмсний амралтаа авсан учир талх сүү, түрээс, лизингийн мөнгөө олохоор ийн “халтуурчин” болсон. Нөхөр нь яасан бэ гэж үү. Бий, гэхдээ хүний нутагт. Хүний нутагт байхдаа хар гэрт хоригдчихсон. Хоригдоод бүтэл бүтэн есөн сар болж буй. Яагаад ийм юм болсон бэ гэж үү?.

Нүүрсний саарал тоос тэнгэрт хадсан Цагаан хад хэмээх газарт Монголын 10 гаруй мянган залуус нүүрс тээвэрлэж, амьдрал ахуйгаа залгуулахаар хоногийн 24 цаг автомашиндаа өнгөрүүлэхийг ч тоодоггүй. Чимгээ бүсгүйн нөхөр Э.Батжаргал ч гэсэн ийм л шалтгаанаар өнгөрсөн 2019 оны эхээр Цагаан хадыг зорьж. Очоод танил тал гэх юм олдсонгүй. Арга буй хятад компанийн машиныг барин хил гарахаар тохирч хятадын хил давлаа.

Гэтэл Гашуунсухайт дахь нүүрс буулгалтын хятадууд өмнүүр машин оруулж, очерийг нь хойшлуулсаар байж.

Хүний нутагт яваа юм чинь гээд эхлээд хүлээлээ, аргаа бараад асууж үзтэл өөдөөс нь муухай орилж ирээд хуруугаараа чичлээд хятадаар баахан орилонгоо машиныг өшиглөж, өшиглөж явав. За яахав гээд шүд зуугаад үлдлээ. Цаг хугацаа явсаар л. Хилээр гарах рейсийн цаг алдаж байсан учир дахиад учирлатал хятадууд тал талаас нь бооролж эхэлсэн байгаа юм. Мань хүн ч Монгол омогоо гаргаад нэгийг нь хэд цохиод авч. Гэтэл эмнэлэг, цагдаа гээд бөөн юм болж. Ингэж л Чимгээ бүсгүйн нөхөр хятадын хар гэрт хоригдов. Нөхрөө сураггүй алга болонгуут давхар биетэй Чимгээгийн санаа зовж сураг ажиг тавьж эхэлжээ.

Ашгүй нэг сураг гарлаа. Гэвч тэр нь сайн бус саар мэдээ.

Хар гэрт хоригдсон гэдгийг сонсоод ухаан алдах шахав. Хоёр хөөрхөн охин нь өсвөр насандаа яваа. Гурав дахь үр нь удахгүй хорвоод мэндлэх гээд хэвлийд нь бүрэлдэж байдаг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болох нь тэр. Хадам эгч хятад руу явав. Араас нь ч Чимгээ явлаа. Гэвч нөхөртэйгөө уулзаж чадсангүй. Харин ам мөлтөс уулзаж чадсан хадам эгч нь юу болсныг дүүгээсээ сонсоод ийнхүү Чимгээд учирлажээ. Учир явдлын талаар сонссон бүсгүйчүүд хятад компанийн орчуулагч гэх Уулаа гээчийг олж уулзтал “Нөгөө хятадын бие тааруу байгаа. Хөл нь хугарсан гэнэ. Торгуулийн 7000 юанийг нь төлчих. Тэгвэл суллачих байх” гэх ухааны юм хэлж. Үүнийг сонссон бүсгүйчүүд энд тэндээс тав, арван цаас цуглуулж байгаад өнөөхийг нь төлж. Ингээд уулзуулах байх, суллах байх гэсэн итгэл тээсээр хоёр хоног хүлээлээ. Гэвч аль хэдийнэ хятадын гүн рүү авч яваад төв шоронд хорьсон гэх мэдээ дуулдав. Энэ мэдээтэй зэрэгцээд өнөөх орчуулагч нь 2020 оны хоёрдугаар сарын 15-нд шүүх хуралтай гэсэн зарлах хуудас өгөөд сураггүй алга болчихов.

Говь нутгийн халууныг хэлэх үү, бие давхар эмэгтэй яах учраа олохгүй байсаар эцэстээ Монголдоо эргэн ирэв.

Ирснээсээ хойш хуульчийн зөвлөгөө авах, тусалж дэмжээд суллачих болов уу гэсэн хүмүүстэй холбогдох гэж хичээв. Гэвч тусыг эс олов.

Өмгөөлөгчийн зүгээс “Шүүх хурлын байдлыг харая. Сүр бадруулбал хятадууд зуучихдаг юм байна лээ. Тиймээс хэсэгтээ чимээгүй байж байгаад шүүх хурлаас ямар шийдвэр гарахыг харах хэрэгтэй” гэсэн тайлбар өгчээ. Ухаан нь бол өнөөх хохирогч гээд байгаа хятадын бие нь дээрдээд гэмтлийн зэрэг нь хөнгөн гарвал торгууль ногдуулаад суллачих байх гэсэн горьдлого тээж байгаа юмдаг уу даа.

Чимгээ бүсгүй ийм горьдлого тээсээр, өдөр хоног өнгөрсөөр. Нэг л мэдэхэд төрөх хугацаа дөхөв.

2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр... Чимгээ гурав дахь охиноо өлгийдөн авав. Манцуйн дотроо үнэгчлэн унтах охин нь өхөөрөдөм хөөрхөн гэж жигтэйхэн. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд төрөх эмнэлгээс гарах болов. Азаар гэх үү, эзээр гэх үү, Чимгээ бүсгүй төрөх эмнэлэгт машинаа өөрөө бариад очихдоо эмнэлгийн зогсоол дээр машинаа орхисон байна. Эмнэлгээс гарахдаа өөрөө жолоогоо барингаа охиноо хажуу суудалдаа суулгаад гэртээ харив. Гэртээ ороод аяга халуун шөл хийж уучихаад өнгөрснөө эргэн нэг харав. Нөхрөө ирнэ гэж итгэнэ, охидоо ч өсөж том болоод сайхан бүсгүйчүүд болно гэдэгт бас л итгэнэ. Уйлахгүй гэж хичээсэн ч нулимс нүдний аяганд багтаж ядан урссаар. "Одоо уйллаа гээд яах юм бэ, амьдралаа бод Чимгээ" гээд өндийв. Тэр ингэж л боссон. 

Дөнгөж маамуулсан найзыгаа найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь тасралтгүй эргэж тойрсоор. Гэхдээ тэд нэг зүйлийг асууна. “Шинэ хүний аав ирсэн үү” гэж.

Тэд эр нөхрийг нь хар гэрт хоригдсон гэж мэдэхгүй, мэдэхгүй болохоороо баярлаад сүйд үү, гэнэтийн бэлэг барьсан уу гэж асуух нь тоймгүй.

Энэ бүрт Чимгээ “Тийм ээ, манай хүн ирсэн. Баярлалгүй яах вэ. Охиноо хараад сүйд болсон” гэж инээмсэглэж хэлэнгээ нулимсаа дотогш залгина.

-Яагаад найз нөхөддөө хэлээгүй юм бэ. Уг нь та хэдэд тусламж дэмжлэг хэрэгтэй шүү дээ?

-Олны тус хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ би хүний өмнөөс амьдраагүй, хүний өмнөөс гэр бүлтэй болж, үр хүүхэд төрүүлээгүй. Охин хүүхэд их эмзэг. Аавыг нь хар гэрт хоригдсон гэдгийг хүмүүс мэдвэл хүмүүс элдвээр хэлж, шогловол яах вэ гэж бодох юм. Охид маань удахгүй арван жилийн сургуулиа дүүргэнэ. Их сургуульд суралцана, хадамд ч гарна. Гэтэл “Аав нь шоронд орж байсан юм билээ” гэсэн харцаар ширтээд байвал охин хүүхдийн сэтгэл сэвтчихнэ шүү дээ. Тиймээс л хэлэхгүй нууж байгаа.

-Төрөөд 15-хан хоноод таксинд явсан гэсэн. Өөртөө хэтэрхий хатуу хандаад байгаа юм шиг ээ?

-Би түрүүн хэлсэн шүү дээ. Хүний өмнөөс амьдраагүй ээ гэж. Тэмцэж байж л тэсэж үлддэг хорвоо. Ээж, аав минь ч ингэж заасан. Дөнгөж төрсөн, нялх биетэй гээд гэртээ хэвтээд байж болно л доо. Гэхдээ түрээс, лизингээ яаж төлөх бэ. За, хоол унд ч яахав. Гэр бүлийнхэн тусалчих байх гэж бодоё. Гэхдээ хэдий болтол хүнд дараа болж амьдрах юм бэ. Тэгж бодоод л халтуур хийж байна. Өөрийн олсон мөнгө хоол болохдоо ч шингэц сайтай сайхан юм.

-Яагаад бүрэнхий болохоор халтуур хийдэг юм бэ?

-Нөхөр бид хоёр Баянхонгорынх. Ажлын зав зайгаар ачаа зөөж байх санаатай хойноо жижиг ачаатай суудлын тэрэг авсан юм. Энэ машинаар хот дотор таксинд явах зохимжгүй л дээ. Тиймээс бүрий орохоор захын хорооллоор халтуур хийдэг юм.

-Нялх хүүхдээ хажуудаа хэвтүүлчихээд таксинд явахаар хүмүүс гайхдаг уу?

-Их гайхна өө. Зарим нь яагаад ингэж байгаа юм бэ гэж их асууна. Хүн бүрт учир явдлаа тайлбарлалтай биш. Олонхид нь зам дагуу хүн авч байна аа л гэдэг. Шалгаасаар байгаад үнэнийг хэлүүлчихдэг хүн ч байна. Тэр тоолонд зураг хөргийг чинь авчихъя. Туслая дэмжье гэж хэлдэг. Гэхдээ ийм байдлаар олон нийтэд харагдахыг үнэхээр хүсэхгүй байна.

-Ямар учраас?

-Би түрүүн хэлсэн. Охин хүүхдүүдийн сэтгэл сэвтчихнэ гэж. Дээр нь “Олон хүүхэдтэй ядарсан эмэгтэй байна. Бүгдээрээ тусалцгаая” гээд давалгаа сошилиар их яваа харагддаг. Хүнд тусалж болно, туслуулж ч болно. Гэхдээ энэ процесст хүүхдийг ашиглах ёсгүй. Тусаллаа, дэмжлээ гэнгүүтээ хүүхдүүдийн зургийг давхар постолдог. Би багш мэргэжилтэй, багш хүн. Хүүхдүүд ямар эмзэг гэж санана. Ялангуяа гэр бүл, санхүү мөнгөтэй холбоотой асуудал дээр сэтгэл нь их эмзэглэдэг. Өөрийгөө бусдаас ядуу, бусдаас доогуур гэж мэдэрсэн мэдрэмж насан туршид нь дагах эрсдэлтэй. Би охидоо үүнийг мэдрээсэй гэж хүсэхгүй байна. Тэгж байхын оронд өөрөө халтуураа хийгээд, завгүй ажилласан нь дээр. Бага охин маань дөрвөн сар хүрчихвэл хоёр эгч нь хараад байж чадах байх. Эгч нар нь 10 нас хэдийнэ гарчихсан, том охид шүү дээ. Тэр цагт багшийнхаа ажилдаа эргээд орно гэж бодож байна. 

-Өөрөө сэтгэлийн маш их хатуужилтайн дээр маш зөв бодолтой хүн юм. Бага охиноо дагуулаад халтууранд явах үед том хоёр нь гэртээ үлддэг үү?

-Үлдэхгүй гэж их юм болно оо. Гуйж аргадана, аашилна. Болохгүй бол найзынд нь үлдээнэ. Арга эвийг нь олохыг хичээдэг. Хэрвээ гурвууланг нь дагуулаад явбал суух хүн олдохгүй биз дээ. Ямар хүн нь машинаар дүүрэн хүүхэдтэй тэргэнд суухыг хүсэх билээ.

 

       Ийм л ухаалаг хэрнээ хатуужилтай бүсгүй төрсний дараах гамаа ч барилгүйгээр өвлийн хүйтэн шөнө нялх үрээ дагуулан халтуур хийж явна. Тэрбээр бусдаас эд хөрөнгө, мөнгө гуйхыг хүсээгүй. Харин нөхрийх нь хэрэг сайнаар шийдэгдээд гэртээ хурдан ирээсэй гэж туйлын ихээр хүсэж байна.

“Хань минь гэртээ байхаар гэр дүүрээд ямар сайхан гээ. Гэртээ хурдан ирээсэй. Тэгсэн цагт амьдрал бүтнэ дээ, бүтнэ” гэсэн.

Ингэж хэлээд инээмсэглэх бүсгүйн өөдөөс “Нээрээ тийм шүү, амьдрал баян. Төр, түмэн нь байгаа цагт хань нь заавал гэртээ эргэж ирнэ ээ” гэдгээс өөрийг хэлж чадсангүй.

Учир нь түүний сэтгэлийг зовоохыг хүссэнгүй, бас уйлуулахыг ч хүссэнгүй. Яагаад ч юм бэ, хятадын шоронд орвол гарах ямар хэцүүг, Монголын талаас иргэдийнхээ эрхийг хамгаалах тал дээр хойрго ханддагийг, төр нь эргэж хараад аваасай гээд эх орноо үгүйлэн суугаа олон арван залуус хятадын шоронд хадагдсаныг хэлж чадсангүй. Хэлье гээд хэчнээн бодсон ч үг дотор тээгэлчихэв.

Чимгээгийн нөхрийн зөв гэхгүй. Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз. Сэтгэлийн хатуужил нь алдарч, гар зөрүүлээ л биз. Тэглээ гээд Монгол Улсын иргэнээ төр мартах учиргүй.

Төр иргэнээ хамгаалж байж Монгол Улс оршин тогтох учиртай.

Тиймдээ ч энэхүү нийтлэлээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хаяглаж “Иргэнийхээ эрхийг хамгаалж, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлээч. Тэдэнд эд хөрөнгө, мөнгө хэрэггүй. Харин хайртай аав нь, халамжит эр нөхөр нь л хэрэгтэй” гэдэг үгийг дайя. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянгол дүүрэгт Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний гарц, уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулснаар энэ орчимд гардаг осол 50 хувиар буурчээ
KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Zochin (103.229.123.179)
    Mongol uls irgenee hamgaalah heregtei bna aa hujaa nar manai shn mongol erchuudiig yajch bj magadgui dee horigol solilchoo gej bg bizdee.
    2020 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (192.82.71.30)
    Yamar mundag setgelin hadtai busgui be chi chadnaa 3 uriinh ni zaya buyan tushij udahgui aavtaigaa uulzana aa.Tur mini irediinhee tuluu jaahan setgel garagmaar ymaa
    2020 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.108.141)
    тэр нэг прокурор хувцастай хятад хүүхэн байсан ,тэгээд л хятадуудын зөв болчихдог юм биш үү
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Эх (119.40.103.6)
    Өмхий хужаанууд... тэдэнд хүнлэг ёс гэж байхгүй ээ. Монгол Улс иргэнээ хамгаалж, зөв шийдэлд хүрээсэй! Тэвчээртэй, ухаантай, мундаг эмэгтэй байна. Охидуудын чинь заяа түшиж, аав нь удахгүй гэртээ ирнээ... Харин тэр балиар ажлыг бүү хий... Төр засаг залуучуудын ажиллах боломжийг зөв зохицуулаасай!!! Дахин хэлэхэд Өмхий хужаануудаас хол бай!!!
    2020 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.26.68)
    3 охинийй заяа түшэд аав нь удахгүй ирээрэй гэж залбиран гуяа
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.26.68)
    76 хүчин хийгээд бөгс илээд байгаа нэгийгээ өмгөөлж үхдэг байж нудрага зөрүүлсэн залууг өмгөөлчихөж яахав дээ уг нь
    2020 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.221)
    Sullagdanaa zaawal iim shan zuw amidarch bga emegteid 3n vriinhen zaya tvshneee
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    Монгол улс иргэнийхээ эрхийг хамгаалах цаг болсон хэдий болтол хятадуудын энэ дарангуйлалыг мэдсэн ч мэдээгүй юм шиг харсан ч хараагүй юм шиг байх гэсэн юм бэ бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орон байж яагаад ард түмнээ хамгаалдаггүй юм бэ өнөөдөр ард түмэн гэж байгаагүй бол Монгол улс оршин тогтнохчгүй байсан.Байгаа баялгаа гадныханд өгчихөөд ард иргэдээ ингэж зовоож амьдруулаад байгаа үнэхээр харамсмаар юм. Нэг ч гэсэн айл элэг бүтэн байгаасай нэг гэсэн хүүхэд ирээдүйн гэрэл гэгээтэй байгаасай.
    2020 оны 01 сарын 11 | Хариулах
  • jdu-мaн (103.212.118.237)
    мэнгэт чадахгүй ээ мөнгө л харна
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • цагдаа (192.82.73.5)
    Ард иргэдийн амьдрал ийм л байгаа. Иргэдийн итгэл авч сонгодсон олигархи хувалзнууд мэдэхийг хүсэхгүй мэдрэх үгүй. Хятад тагнуул мэнгэт арга хэмжээ авах уу үгүй дээ.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (103.14.36.243)
    Хаа газар монгол хүнийг өмгөөлөх төр засаг дутах юм даа өнчин хүн шиг л байх юм хэрэв хужаа монголыг зодсон бол шоронд ч орохгүй шууд л харин шүү дээ
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Fuck (66.181.161.63)
    Нэг л их ууртай хүмүүс,бүх зүйлд тайван,хүлээцтэй хандах хэрэгтэй байгаа юм.
    2020 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.77.80)
    агаарын такси
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шударга бай! (66.181.161.28)
    Нөхөр нь хүн зодож болохгүй,хүн зодсон бол байх ёстой газраа байгаад,гэмтээсэн хүнийхээ эрүүл мэндэд нь анхаарах нь зөв!
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
    • хахаха
      Чи өөрөө хятадуудад тэгж дээрэлхүүлээд цохиулаад чичлүүлээд үз дээ чамаас ийм зан гарахгүй гэж үү чиний гар хөдлөхгүй толгойгоо тэврээд сөхрөөд суух уу заяа нь хаясан амьтан бэ
      2020 оны 01 сарын 09
    • Монголд Монгол хүнийг зодсон хужаа ял авдаг уу? Тархиа хага цохиулсан, нүүр амаа самардуулаад зодуулсан бичлэг зургууд тавигдаж байсан барга л Монгол өөрөө буруутаад салдаг. Монгол хүн эх орондоо хүртэл ямар ч үнэлэмжгүй болсон байна. Төр засгийн талаар яриад ч хэрэггүй төрийн албаны аль нэг байгууллагаар хувцас муутай ядарсан хүн орж харагдах юм ихэнх төрийн албан хаагчид ярвайгаад яаж муухай харьцдагийг мэдэх байлгүй дээ. Шүүх цагдаан мөнгөтэй Хятад, Солонгос, Шар толгойтнуудад л үйлчил нүү гэхээс жиргийн Монгол иргэний талдаа тэр болгон үйлчилэхгүй.
      2020 оны 01 сарын 09
  • Зочин (180.149.93.14)
    Туслаарай төрийн эрх мэдэлтнүүдээ энэ ухаантай бүсгүйд
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.184.13)
    Өмхий хятадууд монголын бүх баялгийг хүнтэй юутай нь залгих бодлоготой л байгаа залуучуудыг нь өдөж доромжилж уурлуулж байгаад хэрэгт оруулаад л цааш нь алга болгох л санаатай улсууд
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • яана даа (103.229.121.130)
    ийм амьдралтай хүмүүст л төр минь туслаач.
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • дээгий (203.91.115.45)
    өө ийм сайхан зоригтой өөдрөг зөв бодолтой байхад амьдрал бүтнээ үр хүүхэдтэй бие сэтгэл эрүүл байхад өөрийнхөө хүслээр ингээд мөнгө олж аьдралаа залгуулж явахад юун буруу гэж сайн байна миний дүү амьдрал сайхан шүү
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    Uhej bsn har tamhichidiig sullaad awaad irdeg baij jiriin ajilaa hiij bg iim humuusiig olj ireehcee
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • irgen (202.9.47.1)
    mundag emegtei bna uxaantai
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • Хүн (192.82.68.165)
    Зураг хөргийг нь авч тэнэгтээгүй нь яамай даа
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.31.98)
    Хятадын элчин сайдын яаманд зөвлөгөө өгөх, иргэдэдээ туслах чиг үүрэг байгаа шүү дээ. Элчин сайдын яам болон гадаад харилцааны яаманд хандаад албан журмаар хөөцөлдвөл яасан юм бэ?
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • ээж (202.21.124.21)
    эвий эвий. эмэгтэй хүний зовлон барагдахгүй юм даа. Нөхөр нь суллагдчихаасай. Та хэдийг бурхан ивээнээ. итгээрэй
    2020 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийг шийдвэрлэжээ
    13 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
    34 мин
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
    1 цаг 42 мин
  • Гамшиг нүүрлэсэн Непалд 8000 метрээс дээш өндөртэй найман уул байдаг
    2 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
    2 цаг 55 мин
  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
    2 цаг 57 мин
  • БОРДООГОО БУСДААС ГУЙХГҮЙ
    2 цаг 58 мин
  • 13 наснаасаа ганцаараа аялаж байгаа София Ли дэлхийн бүх улсад очсон хамгийн залуу хүн болоход ойрхон байна
    3 цаг 2 мин
  • Баянгол дүүрэгт Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний гарц, уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулснаар энэ орчимд гардаг осол 50 хувиар буурчээ
    3 цаг 4 мин
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
    3 цаг 51 мин
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
    3 цаг 59 мин
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
    5 цаг 16 мин
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
    5 цаг 35 мин
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
    5 цаг 54 мин
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
    6 цаг 5 мин
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
    6 цаг 11 мин
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
    6 цаг 18 мин
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2026 онд дархан-уул, төв аймгуудад олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хүлээн авч дууслаа
    6 цаг 20 мин
  • ЦЕГ-ын хэлтсийн дарга Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нар болон “Урьхан” Б.Чинбатын талд илт ажиллаад эхэлчихлээ, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!
    6 цаг 25 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
    6 цаг 26 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК