
2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж, хэд хэдэн сонирхолтой үр дүн гарлаа. Хэсгүүдийн өрсөлдөөн улам ширүүсч, фаворитууд хүчээ харуулсан бол зарим багууд чухал оноо авах боломжоо алдаж тэнцээгээр өндөрлөв.
В хэсгийн тоглолтод Катар, Швейцарын шигшээ багууд 1:1-ээр тэнцэж, нэг нэг оноог авлаа. Тоглолт тэнцүүхэн өрнөж, хоёр баг боломжуудаа бүрэн ашиглаж чадсангүй.
Үүний дараа С хэсэгт Бразил болон Мароккогийн шигшээ багууд мөн 1:1-ээр мөн л тэнцлээ. Харин хэсгийн нөгөө тоглолтод Шртоландын шигээ баг Гатигийн шигшээг 1:0-ээр буулган авч, чухал гурван оноогоо авсан.
D хэсэгт Автралийн шигшээ баг хүчирхэг Туркийн шигшээ 2:0-ээр хожиж, хэсгийн өрсөлдөөнд хүчтэй эхлэл тавив. Харин өчигдрийн хамгийн анхаарал татсан тоглолт Е хэсэгт болсон юм. Германы хүчирхэг баг гоолын бороо оруулж, Кюрасаогийн шигшээ багийг 7:1-ээр бут ниргэж, тэмцээний хамгийн том ялалтыг байгууллаа. Германчууд довтолгооны гайхалтай тоглолт үзүүлж, аваргын төлөө өрсөлдөх гол фаворитуудын нэг гэдгээ харуулсан юм.
Мөн Е хэсгийн өөр нэг тоглолтод баг Кот-д’Ивуарын шигшээ баг Эквадорыг 1:0-ээр хожиж, хүснэгтийн дээд хэсэгт бичигдэх боломжоо хадгаллаа.
F хэсэгт болсон үзүүштэй тоглолтод Нидерланд болон Японы шигшээ багууд 2:2-оор тэнцэв. Тоглолтын турш хоёр баг ээлжлэн довтолж, хурдтай, сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд оноо хувааснаар хэсгийн өрсөлдөөн улам сонирхолтой болж байна.
Ийнхүү ДАШТ-ий хэсгийн шатанд эхний тойргууд өрсөлдөөнтэй үргэлжилж байгаа бөгөөд Германы 7:1-ийн ялалт, Нидерланд–Японы гоолын солилцоо, Бразилын оноо алдсан тоглолт зэрэг нь өнгөрсөн амралтын өдрийн гол онцлох үйл явдлууд боллоо.
Л.Баяр




















































