Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Салхитын мөнгөний ордын хэргээр 1.4 сая ам.долларыг хураан авч, таван шүүгчийг шүүхэд шилжүүлсэн

2020-1-17
0
ЖИРГЭХ

Прокурорын хяналтад байгаа болон шүүхэд шилжүүлсэн, олны анхаарал татсан хэргүүдийн талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас тодрууллаа.


-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эд мөрийн баритмаар их хэмжээний ам.доллар хурааж авсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Уг хэрэгт Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1 сая 445 мянга 200 ам.доллар хураан авсан.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа. Хэргийг прокурор хянаж байгаа, шүүхэд шижлүүлэхэд бэлэн гэх боловч Ч.Сайханбилэг оргон зайлсан. Хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” ХХК, “Айвенхоу майнз лимитед”, “Рио тинто интернешнл холдингс лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэг прокурорын хяналтад байгаа. 

-Хөгжлийн банкны хэргээр нэр бүхий хүмүүсийг шүүхэд шилжүүлсэн. Нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бэ?

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тэдний Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал бий болгосон гэмт үйлдлийн улмаас учирсан хор уршиг 5 тэрбум төгрөг, Хөгжлийн банкинд 37 тэрбум төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 11 тэрбум төгрөг, бусдад нийт 48 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа.

- АТГ-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хахууль авсан гэх үндэслэлээр цөөнгүй хэргийг прокурорт шилжүүлсэн. Эдгээр хэргийн тухайд?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү төлөвлөлтийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярхүү, тус газрын дарга Ч.Алтанхуяг нарт холбогдох холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн.

Мөн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх" 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч "ТБЕА Энержи Монголиа"  ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 сая төгрөгийн хахууль авсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг прокурор хянаж байна.

-Өчигдөр УЕП асан Д.Дорлигжавыг цагдан хорилоо гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн юм уу?

-Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байгаа. Цагдан хорьсон асуудал одоогоор гараагүй байна.

-ЖДҮХС-тай нэр холбогдох УИХ-ын гишүүдэд холбогдох хэргийн хяналтын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргээс тусгаарласан. ЖДҮХС-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, Яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Энхбат, сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Мөнхтулга зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, хялбаршуулсан журмаар шийдсэн.

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурор хянаж байгаа.

Мөн УИХ-ын гишүүн Б.Батзориг 2018 онд Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга, гишүүн нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүмүүстэй болон өөртэй нь холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулахад анхаарах, заавал шалгаруулах, онцгой анхаарч шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдаж, хийх ёсгүй үйлдэл хийж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэрийг гарган бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэг прокурорын хяналтад байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг гишүүний эрх мэдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, “Сапфир стоун” ХХК-д давуу байдал олгож, ЖДҮХС-аас хүссэн төслийг дэмжих талаар тус сангийн захирал С.Төгсбилэгт хууль бусаар нөлөөлж, барьцаа хөрөнгө тавилгүйгээр 2018 оны зургаадугаар сард 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгуулсан гэх хэрэг мөн прокурорын хяналтад ирсэн.

Прокурор хуульд заасан хугацаанд дээрх хэргүүдийг хянаад шийдвэрээ гаргана.

-С.Бямбацогт нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

-Танхайн гэж хэлж болох “сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүхээс прокурорт буцаах шийдвэр гарсан. Дахин хянаж байгаа юу?

-2017 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle” үйлчилгээний төвийн гадаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд нь яллах дүгнэлд үйлдсэн.

-УИХ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах боломжтой болж байгааг хуульчид хэлж байгаа. Энэ заалтаар ямар ямар хэргүүдийг сэргээн шалгах вэ?

-Хууль хүчин төгөлдөр болж албажсаны дараа хуулийн үндэслэл шаардалагад хамааруулаад ямар ямар хэргийг сэргээн шалгахыг шийдвэрлэнэ. Нарийн хянаж байж шийдэх болохоор урьдчилаад одоо таамаглан мэдээлэл өгөх боломжгүй.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Citi (59.153.113.113)
    Ундармаа гишүүний 240 тэрбум яасан юм бэ, энийг хүн бүхэн яриад байхад огт тоохгүй юм
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Bolj dee humih l heregtei avilgachdiig (202.9.40.189)
    Irgen
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Jagaa (202.9.40.189)
    Tegesgeed zamhruulchihgui l bol....
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Zochin (195.211.193.157)
    Solongos ruu zugataasan shuugchee olj irj yaliig ni ogoocheee ..huuhed ni Moskvad MIAT n darfaar ajillaj baigaaa bas 1 avilgach baidag geseen
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Өлзий (202.126.89.137)
    Монголын хууль хүчэнийхэн мөнгөтэй хүний талд үйлчэлдэг нь хэвээрээ байлгүй дээ
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (202.21.124.19)
    prokroruud n sain ajilaj baigaa ch shuuh deer ee ochiod shuugch nar n gatsaa uusgah baihdaa. avilgal avsan shuugch nar vnendee hamgiin ayultai shde
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Прокурор нарт амжилт хүсэе (192.82.69.21)
    Эдгээр албан тушаалтнууд улсын мөнгийг ямар ихээр зувчуулсан байна вэ. Бүгд луйварчин эх орноосоо урвасан хүн-хогнууд, ингэхээр яаж ч хичээгээд урагшлахгүй бид ядуу хэвээрээ байхаас аргагүй
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.46.15)
    ИЛ БАЙГАА НЬ ЭНЭ ДАЛД МЭДЭГДЭЭГҮЙ МАШ ИХ МӨНГӨ ДОЛЛАР НУУЦ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ...
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (73.51.245.247)
    Elbegdorj Saikhanbileg naryg americiin cazinogoos olj avchirsan tsagt l itgey
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
  • Ад (203.91.115.44)
    ОБЁГ ЫН ДАРГА БАДРАЛ АРИУНБУЯН НАРЫН ОЛОН ТЭРБУМЫН ХЭРЭГ ЯАГААД ЯРИГДАХГҮЙ БНАА. МАШ НОЦТОЙ ШҮҮ. АВРАХ МАШИН ГЭЖ ОРОН НУТГИЙН ОНЦГОЙД ӨГСӨН МАШИН НЬ ХӨНДИЙ ХООСОН НЭГ Ч БАГАЖГҮЫ МАШИН ӨГЧ ДОРОМЖИЛСОН ШҮҮ. БИД ӨӨРСДӨӨ БАГАЖ ХЭРЭГСЭЛ АВЧ ТАВИСАН. ИХ ЮМ БГАА ДАА. ХҮРЭЛСҮХИЙН ХҮМҮҮС БОЛОХООР ХАМГААЛААД БНА УУ ТЭГЭХГҮЙ ШҮҮ ШУДРАГА БАЙНА ШҮҮ.
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.114.59)
    Za ingeed saihan shiideed arisiig n huulaad igwul bolj bn.
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Huulich (202.55.188.43)
    Gatsaatai baisan herguud yawj ehleh ni dee.
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • zochin (192.82.68.2)
    mungunshagai nar ymar yal avahuu
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.113.47)
    Прокурорууд мундаг ажилласан бна сайн байна
    2020 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
    15 цаг 15 мин
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
    15 цаг 46 мин
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
    17 цаг 19 мин
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
    18 цаг 13 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа
    18 цаг 36 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
    19 цаг 7 мин
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
    19 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
    20 цаг 5 мин
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
    20 цаг 56 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо хийлээ
    21 цаг 39 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
    21 цаг 57 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-ий ЗУРГААН жингийн медальтнууд
    22 цаг 0 мин
  • Бельги-Америкийн иргэн 82 настай Фрэнсис Халзен физикийн салбарын 2026 оны Нобелийн шагнал хүртлээ
    22 цаг 28 мин
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
    22 цаг 44 мин
  • Монголчууд энэ удаагийн ДАШТ-ээс медаль авах, үгүйгээ өнөөдөр шийднэ
    22 цаг 53 мин
  • Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
    22 цаг 54 мин
  • Үйл явдал: Эпштейний хэргийн сонсгол өнөөдөр болно
    23 цаг 18 мин
  • Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ
    23 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус дулаан байна
    23 цаг 33 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн автозогсоолыг татвараас чөлөөлөх хууль санаачилжээ
    23 цаг 36 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК