Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний наймаачдад ял завших боломж олгосон ХУУЛИЙН алдааг засаач, Ерөнхийлөгч өө!

2020-2-11
0
ЖИРГЭХ

Сүүлийн таван жилийн байдлаар хүн худалдаалах бусдын биеийг хүчээр үнэлүүлэх зорилгоор гадаад улс руу гаргасан гэх гэмт хэргийн судалгааг холбогдох байгууллагуудаас гаргажээ. Тодруулбал, гадаад улс орон руу гаргасан, хүн худалдаалсан 49 хэрэгт 67 хүн холбогдож, 138 хүн хохирсон. Өнгөрсөн онд гурав, энэ онд нэг хүн ял шийтгүүлсэн. 2017 онд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн зүйл ангиар нийт 9 хэрэгт 7 хүн холбогдож, 7 хүн хохирсон. 2013-2017 онд 104 хэрэгт 127 хүн холбогдож, 136 хүн хохирсон гэдгийг та сонсож байсан уу. Магадгүй сонссон байх. Сонссон ч "Надад хамаатай биш дээ" гээд чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн болов уу. Тэгвэл хүн худалдаалах гэмт хэрэг зөвхөн хохироод үлдсэн, бусдыг хохироож зовоож байгаа хэрэтнүүдэд хамаатай зүйл биш юм. Учир нь дэлхий нийтэд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн дунд бага насны хүүхдүүд зохилж буй нь аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг илтгэж буй юм. 
 

ГЭМТ ХЭРЭГ ЯАГААД ҮЙЛДЭГДСЭЭР БАЙНА ВЭ?

Хүн төрөлхтөн өөрсдийн оюун санааны бүтээлийнхээ хохирогч болох хувь тавилантай гэж нэгэн суутан хэлсэн нь юутай үнэн. Учир нь улс үндэстэн бүхэн өөр өөрийн түүхийг бичиж үлдээхдээ боолчлол, хар тамхи гэсэн бараан сүүдрийг хамт дагуулсан байдаг. Хэдийгээр ардчилсан тогтолцоо дэлхий дахинд бүрэлдэн тогтож, боолын эрин үед цэг тавьж, цагаан тахлын хүрээг хумих боломж бүрдсэн ч эрт балар үеэс уламжлагдан ирсэн дээрх тогтолцоо зүсээ өөрчлөх төдийхнөөр соёлт нийгэмд оршин тогтносоор байна.

Манай улсад ч ялгаагүй бусдыг худалдаж, ашиг хонжоо олох гэсэн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж буй учир энэ удаагийнхаа нийтлэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хаяглаж байна. Учир нь хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, эрх зүйн орчинг илүү тунгалагжуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үр дүнтэй болгоход дэм хайрлаач гэж хүсэх гэсэн юм.

Магадгүй Эрүүгийн хууль болон Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчин хангалттай бүрдсэн гэж хэлэх байх. Гэхдээ үгүй юм. 

Хамгийн наад захын жишээ дурьдахад, 2017 онд АНУ-ын Төрийн Департментаас Монгол Улсыг хүний наймааг таслан зогсооход тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй ч энэ талаар чармайлт гаргаж буй хоёрдугаар ангиллын улс орны жагсаалтад хамруулж, хэд хэдэн зөвлөгөө өгчээ. Эхнийх нь гэрээгээр ажил­лаж буй гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх нөхцөлд хяналт тавих, хилийн боомттой ойролцоо бүс нутагт биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгаж ажиллахыг зөв­лө­сөн. Дараагийнх нь гадаадын жуулчид насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор Монгол Улсад ирдгийг дурьдаж, энэ тал дээр дор­витой алхам хийж ажил­лахыг онцгойлон сануул­сан юм.

Гадны улс орнууд биднийг ингэж дүгнэж, зөвлөж байна. Тэгвэл хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, үүнээс урьдчилан сэргийлэх боломж бололцоо хэр байна вэ. Цаашлаад  энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага оноож чадаж байна уу. Эдгээр асуултад цагдаа, прокурор, шүүх бай­гууллагын эрх бүхий алба хаагчид “Үгүй” гэж нэгэн дуугаар хариулсан юм. 

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ НЭМЭГДСЭН Ч ШҮҮХЭЭС ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОО БУУРСААР БАЙНА

Цагдаагийн байгуулла­гаас хүн худалдаалсан гэмт хэргийг илрүүлж, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлдэг. Гэвч гэм буруутайг шүүхээс эцэслэн тогтоогдоогүй бол цагдан хорихыг шинэ Эрүүгийн хуулиар хязгаарласан. Энэ утгаараа сэжигтэн, яллагдагчаас хохирогчтой уулзахгүй байх баталгаа гаргуулсны үндсэн дээр гадуур байцаах шийдвэрийг шүүхээс гарга­даг байна. Эндээс харвал, тухайн иргэнийг хил­сээр хоригдохоос сэр­гийлж буй мэт.  

Гэвч суллагдангуутаа л хохирогчийг “намнах” анд морддог болох нь цөөнгүй баримтаар нотлогдсныг албаны эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, сэжигтэн, яллагдагч батлан даалтаар суллагдсныхаа дараа “Би хүний наймааны хохирогч болчихлоо. Энэ хүн намайг дарамталж, айлган сүрдүүлж биеийг минь үнэлүүлсэн. Хил дамнуулан зарсан” гэх гомдол гаргасан хохирогчийг дагаж мөрдөх замаар холбоо тогтоож, мэдүүлгээсээ буцахыг шаарддаг байна. “Мэдүүлгээсээ буцахгүй бол чамайг ална”, “Гэр бүлийнхнийг чинь хүйс тэмтэрнэ”, “Би хоригдсон ч найзууд маань чамайг онилсон байгаа шүү” зэргээр дарамталдаг учир хохирогчдын олонх нь мэдүүлгээсээ буцдаг аж. Дээр нь сэжигтэн, яллагдагч хохирогчтой уулзсан гэдгийг шүүгчид хэлээд байхад л “Хохирогч өөрөө хүсэлт гаргаагүй” гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахаас татгалздаг байна. Үүний баталгаа нь нийслэлийн Прокурорын газраас яллагдагч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэдхэн хоногийн өмнө хэлэлцсэн юм. Шүүхээс яллагдагч М-д 12 жилийн хорих ял оноосон нь хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ийм хэмжээний өндөр ял оноосон анхны тохиолдол болж, “сайн” жишиг тогтоох анхны алхам болсон ч гэлээ, шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ алдаа гаргасан байдаг. Учир нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч М нь хохирогчтой уулзсан гэдгийг шүүгчид хэлсээр байтал үүнийг нь хэрэгсээгүй ажээ. Тиймдээ ч цагдаагийн байгууллагын илрүүлсэн хэрэг болон шүүхийн шатанд очоод шийдвэрлэгдэлгүй буцдаг гол шалтгаан нь хохирогч мэдүүлгээсээ буцах, эсвэл гомдлоо татах, ямар нэг нэхэмжлэлгүй гэж мэдүүлдгээс болдог байна. 

2018 оны эхний есөн сарын байдлаар Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл анги буюу хүн худалдаалах гэмт хэрэгт 18 хохирогч, 16 холбогдогчтой долоон хэрэг, 12.3 дугаар зүйл анги буюу бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт найман хохирогчтой, дөрвөн холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг цагдаа­гийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тэгвэл шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үед буюу 2015-2017 онд хэчнээн хэргийг илрүүлэн шалгаж, 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилснийг харуулъя. 

2015 онд Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйл анги буюу хүн худалдаалах гэмт хэрэгт 26 хохирогч, 13 холбогдогчтой 10 хэрэг илрүүлэн шалгажээ.

Харин 2016 онд 28 хохирогч, есөн холбогдогчтой дөрвөн хэрэг, 2017 онд 46 хохирогчтой 26 холбогдогчтой 10 хэргийг илрүүлэн шалгаж, прокрорт шилжүүлсэн байна. Харин 2015 онд 75 хохирогч, 34 холбогдогчтой 32 хэрэг, 2016 онд 46 хохирогч, 16 холбогдогчтой 16 хэрэг, 2017 онд 110 хохирогч, 116 холбогдогчтой 19 хэргийг илрүүлж мөрдөн шалгасан байна. Эндээс харвал, 2015-2017 онд гэмт хэргийн гаралт өндөр байсан бол 2018 оноос буурсан мэт хараг­дах байх. Тэгвэл бодит байдал эсрэгээрээ байгаа юм. 
Шүүхийн ерөнхий зөвлө­лийн судалгаагаар 2012-2017 онд хүн худалдаалсан найман гэмт хэрэгт 15 иргэнийг ялласан бол, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулж, зохион байгуулсан 41 гэмт хэрэгт 61 иргэнд ял оноожээ. Үүнийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлсэн хэргийн тоотой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай нь харагдана.  

Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Эхнийх нь 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө хэрэг­жиж байсан хуулиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулж, зохион байгуулвал гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар зүйлчилж, ял оноодог байв.

Эрүүгийн хуулийн энэ заалтаар биеэ үнэлэх, хүн худалдаалах гэмт хэргийг бууруулахад бага боловч хазаар болж өгдөг байв. Гэвч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилж, баталсан шинэ Эрүүгийн хуулиас дээрх заалтыг хасч, Зөрчлийн хуульд хамруулснаар өөрийн ч бай, өрөөлийн эрхэнд ч байсан хамаагүй биеэ үнэлсэн л бол гэмт хэрэгт тооцогдохгүй болсон юм. Нөгөөтээгүүр, биеэ үнэлэхэд орон байраар хангасан үйлдлийг ч гэсэн Зөрчлийн тухай хуульд хамруулж, гэм буруутай этгээдийг 200-хан мянган төгрөгөөр торгодог болсон. Үүнийх нь харгайгаар гэмт хэргийн шинжтэй 20 гаруй хэргийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байгаа юм. Үүнийг нь харгайгаар зөрчил нэрээр халхавчлагдсан саун, массаж, цэнгээний газар дахь биеэ үнэлэлт гаарсан гэдгийг эх сурвалжууд нотолж буй. 

Дараагийн шалтгаан нь дээр хэлсэнчлэн сэжигтэн, яллагдагчийн цагдан хориог өөрчилж, гадуур байцааснаас болж, хохирогч дарамт шахалтад өртөх эрсдэл нэмэгдсэн. Энэ нь ч олон баримтаар нотлогддог. Та анзаарсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн судалгаагаар 2012-2017 онд шүүхээс шийдвэрлэсэн хэргийн тоо тийм ч чамлагдахааргүй. Учир нь тухайн үед сэжигтэн, ялдагдагчийг цагдан хорьж байгаад хэргийг шалгадаг байсан нь “сайн” талаараа нөлөөлсөн гэж хэлж болно. Нэгэнт хүн худалдаалсан, бусдын биеийг үнэлж зарсан нь нотлох баримтаар тогтоогдсон учир хэрэг шүүхэд шилжинэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол хорих анги руу ачигдана. Гэм буруугүй гэвэл гэртээ харина. Ийм л зарчим үйлчилдэг байв.

Гэтэл шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2018 онд гуравхан хэрэг шийдвэрлэсэн нь өнөө л гадуур байцаасантай холбоотой гэдгийг хууль хяналтын байгууллагын алба хаагчид хэлж байна.

Тэдний хэлснээр шинэ Эрүүгийн хуулийн зарим заалт нь хүн худалдаалах, биеэ үнэлэлтийн гэмт хэргийг өөгшүүлэх, цааш­лаад тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удаашрах, улмаар хэрэг биш болж замхрах эхлэл тавигддаг байна. Тиймээс цагдан хорионы асуудлыг эргэж харах цаг ирснийг төрийн эрх баригчдад хэлэх гэсэн юм.

ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГТ ЦАГДАН ХОРИОГ ОНОВЧТОЙ ОНООХ ХЭРЭГТЭЙ

Шинэ Эрүүгийн хууль яллах бодлогоос татгалзаж, хүний эрхийг дээдэлсэн сайн хууль гэж сайшаагдсан. Гэхдээ уг хуулийг санаачилж, батлахад гар бие оролцсон хүмүүс ийм дүгнэлт хийдгийг сануулахад илүүц байх. Нэг талаасаа үнэний ортой. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ биеэ үнэлэлтийг зөрчилд тооцсон нь хүний эрхийг дээдэлсэн бус харин ч биеэ үнэлэлт газар авах, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хүрээг тэлэх, улмаар хохирогчид хуулийн байгууллагад хандалгүй хувь тавилантайгаа “эвлэрэх” эрсдлийг бий болгож байна. Учир нь биеэ үнэлсэн иргэдийн цөөнгүй нь найз нөхдийн ятгала­гад орсон эсвэл ар гэрийн гачигдлаас болсон гэж тайлбарладаг ч албаны эх сурвалжийн өгүүлснээр тэдний олонх нь зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчид болсон байдаг гэнэ. Тэд үнэнийг илчлэхээс айдаг. Яагаад гэвэл шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэн ял завших бүрэн боломжтой болсон. Үүнийг нь “мэргэжил нэгтнийхээ” гашуун түүхээс тэд мэдсэн болохоор тэр. Тиймээс л гомдол гаргахаас айдаг. Иймдээ ч зөвхөн 2015 оноос хойш 400 орчим иргэн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн золиос болсон нь цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цаана нь хэдэн зуун хохирогч байгааг тогтоох боломжгүй гэж эх сурвалж хэлсэн.

Үүнээс гадна 2013-2017 онд БНХАУ, Малайз, Филиппин, Франц, Турк, Солонгос зэрэг улсад худалдсан нийт 28 иргэнийг эх оронд нь авчирсан байна. 3.3-хан сая монголчууд бид нэгээхэн хэсэг нь өвчин зовлон, цаг бусаар амиа алдаж байх хойгуур үр хүүхэд, ахан дүүсийг маань боол болгон зарж байна. 

Тиймээс л Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаас Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4-т заасан биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тус хуулийн 6.18 дугаар зүйлийн 7-д  заасан өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг Эрүүгийн хуульд хамруулах хуулийн төсөл санаачлаач гэж хүсье.

Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг тэр дундаа хүний наймаа, хар тамхи, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагчийн цагдан хориог өөрчилж, гадуур байцаах заалтыг хэрэгсэхгүй болгох санал санаачилга гаргавал хууль эрх зүйн орчин тунгалагжиж, гэмт хэргийг үнэн зөвөөр шийгдэх боломж бололцоотой болоод зогсохгүй ирээдүй хойч үеэ боол болж худалдагдахаас аварна гэдэгт чин сэтгэлээсээ итгэнэм.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.215.122)
    ene heregtei hychtei temzej yyr yndsiig ni taslan zogsoogoochee…..er ni mongol ulsad iim hereg garah esgui bizdee !!
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    7 цаг 29 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    7 цаг 31 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    7 цаг 31 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    8 цаг 13 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    8 цаг 53 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    9 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    9 цаг 17 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    10 цаг 0 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    11 цаг 5 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    11 цаг 41 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    11 цаг 47 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    11 цаг 54 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    12 цаг 14 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    12 цаг 39 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    13 цаг 9 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    13 цаг 15 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    14 цаг 9 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    14 цаг 27 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    14 цаг 32 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    14 цаг 43 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК