
Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 12 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө -15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 27, 30-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25, 26-нд ялимгүй цас, 28-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 26, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 25, 27-нд өдрүүдэд хүйтний эрч сулавтар байна.

















































Сэтгэгдэл (2)