Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ганбаатар: Энэ хуулийн зарим заалтыг засч, сайжруулахгүй бол "Сухой Закон" шиг сөрөг нөлөө үзүүлнэ шүү

2025-11-25
0
ЖИРГЭХ

 

О.Номинчимэг нарын 76 гишүүний өргөн бариад байгаа “Тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийн талаар УИХ-ын гишүүн А.Ганбаатартай ярилцлаа.

-Хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг буулгахын төлөө байгаа. Насанд хүрээгүй хүүхэд тамхи татахыг маш буруу гэж боддог. Гэхдээ хэт туйлширсан үзэл бодлоор хууль баталж болохгүй. Иргэдийн амьдралд ойрхон, амьд, хэрэгжихүйц хууль батлах ёстой. Хүн амынхаа эрүүл мэнд, ард иргэдийнхээ ахуй амьжиргааг аль аль талаас нь сайтар тооцож шийдвэр гаргах нь хамгаас чухал. УИХ гишүүн О.Номинчимэг нарын өргөн барьж буй “Тамхины хяналтын тухай” хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал “Сухой закон” шиг болно шүү гэж хэлмээр байгаа юм.

-Яагаад?

- Учир нь уг хуулинд тамхи, тамхин бүтээгдэхүүнд ногдох онцгой татварын хувь хэмжээг хэд дахин огцом нэмэхээр тусгасан байна. Заалтын гол зорилго нь хүн амын, ялангуяа 21 нас хүрээгүй хүүхдүүдийг тамхидалтаас сэргийлэх эдийн засгийн хөшүүрэг гэдгээр тайлбарласан. Гэтэл энэ татварыг огцом нэмэх юм бол эдийн засгийн урвуу эффект үүсч тамхи, тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа цэцэглэх эрсдэл шууд үүснэ. Өөрөөр хэлбэл, онцгой татварыг огцом нэмэгдүүлснээр тогтсон хэрэглээг буулгаж чадахгүй. Нэгэнт үүсэн, тогтсон эрэлт хэрэгцээг өөр нэгэн зүйлээр орлуулан нөхдөг жамтай. Энэ тохиолдолд хямд үнэтэй, чанаргүй, илүү хортой, хуурамч бүтээгдэхүүн хууль бусаар орж ирж, гараас гарт дамжин борлуулах хяналтгүй худалдаа даамжирна. Үүний үр дүнд, тамхи тамхин бүтээгдэхүүний худалдаа хууль ёсны хяналтаас гарна, татварын орлого татарна. Хамгийн гол нь нөгөө санаа зовж байгаа тамхи хэрэглэгчид маань хууль бус худалдаанаас хямд үнэтэй гарал үүсэл нь тодорхойгүй тамхи худалдан авч хэрэглэснээс болж улам илүү хордоно. Ялангуяа өсвөр үеийнхэн маань.

-Тооцоо, судалгаа, жишээ байна уу?

-Жишээ нь, МҮХАҮТ-ын хэлэлцүүлэг дээр танилцуулсан судалгааг дурдаж болно. Татвараар мэргэшсэн Олон улсын эксперт хүртэл урьж авчирч хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Монголд нэг боодол тамхины дундаж үнэ 4200 төгрөг байна. Онцгой албан татварыг 100 хувь нэмбэл нэг боодол тамхины үнэ 6300 төгрөг орчим болно. Ойролцоогоор 146 рубль гэсэн үн. Гэтэл ОХУ-д хууль ёсны тамхины дундаж үнэ 155 рубль, харин хууль бус тамхи 50 рубль буюу Монгол мөнгөөр 2150 төгрөгөөр зарагдаж байгаа гэсэн судалгаа байна. Эндээс харахад дээрх орнуудаас тамхи бүтээгдэхүүн их хэмжээгээр урсан орж ирэх магадлал эрс нэмэгдэнэ гэсэн үг. Ийм бодлогын улмаас Туркменистан, Тажикстан зэрэг зарим улс шиг Монгол Улсад зөвхөн хууль бус бүтээгдэхүүн л зах зээлд давамгайлах эрсдэлтэй. Цаашлаад онцгой албан татвар, НӨАТ, ашиг орлогын татвар, гаалийн татвар болон бусад орлогууд нуугдаж, татварын орлого тасалдана. Энэ нөхцөлд хяналт, шалгалт хийх боломж хязгаарлагдаж, авлигын түвшин огцом өснө.

-Худалдаа эрхлэгчид тамхины онцгой албан татварыг эрс эсэргүүцэж байна гэсэн үг үү?

- Үгүй дээ. Хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг нь тооцож, огцом, хэд дахин нугалж биш, аажим шилжилтийн аргаар тамхи, тамхин бүтээгдэхүүнд ноогдуулах онцгой татварыг өсгөх нь хохирол багатай гэсэн байр суурьтай байгаа. Онцгой албан татварыг гэнэт жилд 50 хувиас дээш өсгөх нь бүх төрлийн бүтээгдэхүүний үнийг эрс нэмэгдүүлнэ. Мөн манай орны хувьд иргэдийн худалдан авах чадвар бага учир энгийн хэрэглэгчид чанар муутай, задгай тамхи болон үйлдвэрлэгч нь тодорхойгүй, хууль бус тамхины бүтээгдэхүүний хэрэглээ рүү шилжихэд хүрнэ. Үүний улмаас хүн амын дунд өвчлөлийн эрсдэл нэмэгдэж, тамхины хэрэглээнээс үүдэх өвчлөлийг бууруулах анхны тавьсан зорилт биелэхгүй болох эрсдэлтэй. Тиймээс хууль санаачлагчид жаахан юм уншиж, тооцоо судалгаа эргүүлж хармаар байна. Олон улсын худалдааны туршлагуудаас харахад татвар огцом өсгөөд хууль бус худалдаанд эзлэгдсэн улс орон олон байна шүү дээ. Тэдний жишээн дээр хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Сая МҮХАҮТ дээр бичил бизнес эрхлэгчид цуглаж, асуудлаа хэлэлцээд өөрсдийн байр сууриа нэгтгэж хууль санаачлагчдад хүргүүлсэн байна лээ. Тэдний байр суурийг бас сонсох хэрэгтэй. Хэт туйлширч, нэг талыг барьж болохгүй. Алдаатай хууль батлачихаад араас нь үүсэн гарах асуудлуудыг зохицуулах гэж маш их цаг, хүч, хөдөлмөр зарж байснаас анхнаас нь зөв хэлэлцээд, балансыг нь бариад, бага багаар хөгжүүлээд явах хэрэгтэй. Хууль тогтоогчийн нэг алдаатай шийдвэр ардаа хэчнээн зардал, чирэгдэл дагуулж, хэчнээн хүний амь амьжиргаанд сөргөөр нөлөөлж болохыг бид заавал тооцож, ажилладаг байх ёстой.

-Аливаа улс оронд үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт, стандарт мөрдөгддөг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

- Мэдээж аливаа үйлдвэрлэлийн явц болон худалдаа, үйлчилгээнд норм стандарт, шалгуур өндөр тавигддаг. Би өөрөө тодорхой хугацаанд үйлдвэрт ажиллаж явсан хүн болохоор зовлон жаргалыг нь бага сага гадарлана. Үйлдвэрлэлийн технологи гэлэг нь хамгийн чухал зүйл. Уг хуулийн төсөлд судлаагүй, тусгаагүй олон нөхцөл харагдаж байна лээ. Жишээ нь энэ хуульд “үнэр амт оруулагч” гэж нэрэн дор янжуур тамхины үндсэн орцыг хасна гээд тусгасан нь яг “тамхи” үйлдвэрлэхгүй гэсэн үг юм уу даа. Тамхины үйлдвэрлэлд хэрэглэгддэг зарим амт, үнэр оруулагч бодисууд нь тамхины хольцын жорын зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эдгээргүйгээр тамхи үйлдвэрлэх нь техникийн хувьд боломжгүй, үнэр оруулагч, нэмэлт бодисуудыг хэрэглэгчдийг татах зорилгоор бус, технологийн үйл явцын салшгүй нэг хэсэг болгон ашигладаг юм байна. Иймээс үнэр оруулагчийг бүхэлд нь хориглох нь Монгол Улсад тамхины бүх төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааг бүрэн зогсооход хүргэж, үүнээс үүдэн улсын төсвийн орлогыг бууруулах, хууль бус худалдааг нэмэгдүүлэх, нийгмийн эсэргүүцэл үүсгэх сөрөг үр дагавартай гэж харж байна.

-Та хуулийн төслийг “судалгаа муутай, 220 мянга гаруй худалдаа эрхлэгчдээ үгүйсгэсэн хууль” гэж харж байгаа юм байна. Зөв үү?

-Зах зээлийн суурь судалгаа муутай, амьдралд нийцэхгүй хуулийн төслийг олны хүчээр, хүч түрэн батлуулах гэж яарч байна гэж харж байна. Хэвлэл мэдээлэл, сошиалаар хүчтэй дайрч байна. Энэ нь надад хэний захиалгаар, хаанахын санхүүжилтээр энэ бүгдийг хийгээд байна, бичил худалдаа эрхлэгчдээ яагаад бодохгүй байна гэх хардлага төрүүлээд байгаа юм. Олон асуудал дагуулсан хууль судалгаагүй, сайтар бодохгүйгээр батлаад байж болохгүй. Парламентын судалгааны хүрээлэнгийн судалгааны дүнгээс харахад, нийт гарсан зөрчлийн 83.5 хувийг “зөвшөөрснөөс бусад газарт тамхи худалдаалах” гэсэн зөрчил эзэлж байна. Өөрөөр хэлбэл, тамхи худалдаалах 500 метрийн хориг хязгаар хэрэгжих үндэслэл багатай гэсэн үг. Илүү чухал асуудал бол, тамхи худалдаалагчид, худалдан авагчийн насыг лавлахгүйгээр тамхи худалдаж байна. Тэхээр худалдаалах зайнаас илүү, худалдан авагчийн насанд анхаарч, насанд хүрээгүй хүнд тамхи худалдаалахгүй байх тогтолцоонд илүү анхаарах ёстой. Хэт хориглолт бол хяналт биш юм. Хяналт бол ил тод байдал юм. Хөрсөн дээрээ буудаггүй хуулийн заалтуудад анхаарах биш, шинэ хяналтын тогтолцоо, бодлого нэвтрүүлэх хэрэгтэй.

-Энэ бүхнийг дүгнэж та нэгтгэж хэлэх үг байна уу?

- Өнөөдөр бид эдийн засагт агаар оруулсан, бизнест боломж олгосон хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх цаг нь болсон. Хуулийн тогтолцоонд бизнесийн эрх зүйн орчныг системээр нь шинэчлэхгүй бол бид ойрын хэдэн үедээ эдийн засгийн эрх чөлөөний нар үзэхгүй нь байна шүү. Энэ хуулийн төслийг чамгүй их сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй, коммунист арга хэлбэрээр хэт түрэмгийлж зүтгэсэн, их бярдаж, яарч байна гэж харж байна. Бизнест хэт захиргаадалт бол хэт дарангуйлал үүсгэнэ, хэт дарангуйлал нь хэт ядууралд хүргэнэ.  

Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
“Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    6 цаг 45 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    6 цаг 55 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    7 цаг 5 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    7 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    8 цаг 34 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 15 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    9 цаг 46 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    10 цаг 4 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    10 цаг 7 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    11 цаг 14 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    11 цаг 15 мин
  • Баянхошууны тойрог орчмын замыг хаана
    11 цаг 54 мин
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
    11 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    12 цаг 44 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    13 цаг 8 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    13 цаг 14 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    13 цаг 25 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    13 цаг 26 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    13 цаг 43 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    13 цаг 50 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК