Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Иргэдийн зээлийг царцаах асуудлаар ширээний ард сууж хэлэлцэхээс өөр гарц алга

2020-2-13
0
ЖИРГЭХ

 Давагдашгүй байдлын улмаас зээлтэй иргэдийн зээл төлөлтийн хугацааг түр хугацаагаар хойшлуулах саналыг УИХ-ын О.Баасанхүү гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотой зарим асуудлаар түүнээс тодрууллаа.


-Шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий дахинд нэмэгдсээр байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан та иргэдийн зээлийг түр хугацаагаар царцаар асуудал хөндөж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шинэ төрлийн коронавирусыг дэлхий нийтээрээ тахал гэж нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, бүх нийтийг хамарч сүйрүүлж болох тахал гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Олон улсын байдал ялангуяа урд хөршийг харахад нөхцөл байдал хүнд байна. Шадар сайд нөхцөл байдлаас хамаарч хичээл сургуулийн карентин, онц байдлыг цаашид сунгаж болзошгүй гэдгийг мэдэгдсэн. Тиймээс хуульч гишүүнийхээ хувьд гурван санал гаргасан. Нэгдүгээрт, давагдашгүй нөхцөл байдал үүссэн үед гэрээ байгуулагч аль нэг талаас үл хамааран гэрээний эрсдэлийн үүрэг хүлээгч хариуцдаггүй. Гэтэл өнөөдөр зээл авагч, өгөгчөөс хамаарахгүйгээр нөхцөл байдал үүсээд байна. Тогтмол цалинтай ажил хийдэг хүн цалингүй болчихвол юугаараа зээлээ төлөх юм бэ. Ялангуяа  бизнес эрхэлдэг хүмүүс, жинхэнэ ЖДҮ-дийн борлуулалтын үе эхэлж байгаатай холбогдуулан зээл авчихдаг. Борлуулалтгүй болчихвол зээлээ яаж төлөх юм бэ. Ийм нөхцөл байдалд зээлийг царцаах ойлголт бий.

-Зээлийг хэрхэн царцаах боломжтой вэ?

-Зээлийг царцаахдаа хугацааг нь хойшлуулах, эсвэл хүчингүйд тооцон хохирлыг аль нэг тал нь төлдөг. Банк өөрөө хувийн хэвшлийн байгууллага шүү дээ. Тиймээс тэдэнд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх байдлаар асуудлыг шийдэж болно. Ингэхдээ зөвшилцөх байдлаар Сангийн яам, Монголбанк, Банкуудын холбоо зэрэг байгууллага хамтран иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх ёстой. Хоёрдугаарт, томуу, томуу төст өвчин болон бусад халдварт өвчин хаврын улиралд ихэсдэг. Өмнө нь халдварт өвчин туслаа гэхэд ХӨСҮТ рүү очдог байсан бол одоогийн нөхцөлд тус эмнэлэг рүү очих боломж муу. Мөн энэ халдварын үед эмнэлгээр хүүхдээ дагуулаад явах нь зохимжгүй. Тиймээс ээжүүдэд цалинтай чөлөө өгөхөөс өөр аргагүй болж байна. Ядаж 0-5 настай хүүхэдтэй ээжүүдэд төрийн өмчийн байгууллага шууд олгох, хувийн хэвшлийг уриалах байдлаар чөлөө олгох нь зөв. Ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг бууруулж байна гэсэн үг.

Гуравдугаарт, коронавирусын эсрэг вакцин гараагүй ч хатгаа, томуугийн эсрэг вакцин тариулахад халдвар тусах байдал нь хөнгөн гэж үзэж байгаа юм билээ. Учир нь коронавирус уушгины замын хатгалгаа байдлаар үүсдэг. Тиймээс нэгдсэн нэг зохион байгуулалтаар вакжинжуулалтад иргэдийг хамруулахдаа гэрээр нь тарих нь зөв. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Энэ утгаараа ҮАБЗ болон мэргэжлийн холбоонуудад хандаж байна. Мөн өнөөдөр Банкны холбооны нарийн бичгийн дарга Л.Амартай уулзаж албан бичгээ өгнө.

-Иргэдийн зээлтэй холбоотой хийсэн судалгаа бий юу?

-Миний бие дөрвөн жилийн өмнөөс эхлээд ипотекийн зээлийн хүүг бууруулах хүсэлт тавьж байсан. Гэвч хүлээж аваагүй. Уг нь ипотекийн зээлтэй иргэдийн олонх нь хөдөлмөрийн насны  залуучууд эзэлдэг. Банк хадгаламжийн хүү дээр ашиг, эрсдэл, үйлчилгээний хувийг нэмдэг. Тухайлбал, инфляц найман хувь бол хадгаламжийн үндсэн хүү найм гэсэн үг. Дээрээс нь банкны гурван хувиа нэмээд 11 хувь болно. Ингээд хадгаламж 11, 12 хувь байдаг гэсэн үг. Харин бизнесийн зээлийн хувьд банк хүний мөнгийг аваад нөгөөд нь дамжуулж байгаа учраас дээрх хүүн дээр дахин гурван хувь нэмдэг. Банкуудын хүү өндөр байгаа шалтгаан нь ердөө энэ. Хамгийн гол нь улс орон онц дэглэм тогтоосон энэ үед харилцан эрсдэлээ үүрэх ёстой. Яахав, цалингийн зээл авахдаа сайн дураараа авч байгаа нь үнэн. Гэхдээ тухайн хүнээс хамаарахгүйгээр  нөхцөл үүссэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Банк бус байгууллагад зээлтэй иргэдийн зээлийг мөн царцааж болох уу?

-Банкны холбоо хөдөлгөөн хийчихвэл автоматаар Санхүүгийн зохицуулах хороонд хандан бусад ломбард болон ББСБ-г зохицуулж болно. Гол асуудал нь банканд байна. Тиймээс энэ асуудлыг одооноос зохицуулах хэрэгтэй. Банкны хувьд эрсдэлээ хуваалцах учраас хүлээн авах бололцоотой. Тухайн хүн ажил хиймээр байдаг. Үйлчилгээний байгууллагаа ажиллуулмаар байна. Гэтэл төр засгаас болохгүй гэдэг шийдвэр гаргачихлаа. Энд банк болон банк бус байгууллага, иргэний ч буруу байхгүй шүү дээ. Тиймээс ширээн дээр сууж ярилцахаас өөр гарц алга.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.17.247)
    Маш зөв шүү зарцазарцаах хэрэгтэй шү
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Энэ улс төрч гэх нөхдүүд үлий сахисан шувуу шиг л хаана ямар сэдэвээр попор ч болох уу гэдгийг л анаад унтдаггүй юм шиг байгаа юм. Өнөөдөр улсын болон хувийн хэвшлийнхэн ажилаа хийгээд л амьдрал хэвийн явж байна энэ солиот ард иргэдийг үймүүлэх оролдлого хийж байна нэн даруй хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Монгол хүн амны билэгээр гэдэг энэ Христ гэх харийн шашинд мөргөдөг нөхөр тойруу замаар улс орны байдлыг хүндрүүлэх оролдлого хийж байна энэ хүнд эх орны төлөө зохилох зүрх алга
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    10 цаг 10 мин
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
    11 цаг 8 мин
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
    12 цаг 16 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
    12 цаг 19 мин
  • Шимпанзег устаж үгүй болох аюулд орсон амьтны ангилалд анх удаа оруулсан түүх
    12 цаг 28 мин
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
    12 цаг 55 мин
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    14 цаг 17 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    14 цаг 22 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    14 цаг 54 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    15 цаг 0 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    15 цаг 9 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    15 цаг 18 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    15 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    15 цаг 41 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    15 цаг 47 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    15 цаг 49 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    15 цаг 54 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    16 цаг 7 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    16 цаг 17 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    16 цаг 33 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК