Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Отгонсүх: Нийтийн тээврийн автобус нэг бүрийг вакумжсан орчинд бүрэн халдваргүйжүүлж байна

2020-3-06
0
ЖИРГЭХ

Дэлхий дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлээс нийтийн тээврийн бүх автобусанд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

-Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг иргэд сайшаах болсон?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигч давхардсан тоогоор үйлчлүүлдэг. Эдгээр зорчигчдод өдөртөө 900-950 автобус, троллейбус үйлчилж байна. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй. Мөн хүрэлцээ, үйлчилгээ муу, бохир шороотой байна гэсэн гомдол санал иргэдээс их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийн бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Парк шинэчлэлт огт хийгдээгүй байлаа гээд заавал хиртэй суудлын бүрээс дээр сууж, хүйтэн, бохир орчинд зорчих ёсгүй. Би ажлаа авснаас хойш энэ асуудалд анхаарч ажиллаж байна. Харин парк шинэчлэл хийтлээ байгаа автобуснуудаа өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгахын төлөө нийтийн тээврийн үйлчилгээний газар болон бусад харьяа байгууллагатай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн дэлхийн 72 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлээс өвчлөл тархах өндөр эрсдэлтэй нийтийн тээврийн автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түүнд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн.

Миний бие энэ ажлыг ахлаад тогтмол хяналт шалгалтууд хийж, шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эрсдэл өндөртэй энэ цаг үед төр, засгийн шийдвэрийг хүндэтгэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд автобусууддаа мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж, олон жилийн хир тортогийг цэвэрлэж хамтран ажиллаж байна. Нийслэлээс хүргүүлсэн зөвлөмжийн дагуу бүх автобусанд гар ариутгагчийг тогтмол байршуулж эхэлсэн. Иргэд маань ч маскаа зүүж, гараа ариутган үйлчлүүлж сураад байна.

-Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж гүйцэтгэж байна вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэрт хийгдэж буй  халдваргүйжүүлэлтийг “Орхон-Овоот” ХХК, “Хунт хайрхан” ХХК, “Шинэ-Ариун” ХХК гэсэн тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуй нэгж гүйцэтгэж байна. Манайд халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж олон байдаг ч БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Экожит” гэдэг мананцар үүсгэгч аппаратыг ашигладаг гуравхан аж ахуй нэгж байдаг нь дээрх гурван компани юм.Эдгээр компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуй нэгжтэй хамтран ариутгалыг 7-14 хоногт нэг удаа “Экожит” аппаратыг ашиглан, клорсепт-17 бодисыг 0,02 хувийн уусмал болгон найруулж нэг тээврийн хэрэгсэлд нэг минутын хугацаанд цацаж халдваргүйжүүлдэг.

-Энэхүү аппарат болон бодис нь нян бактер, халдварыг 100 хувь устгаж чадах уу?

-Мананцар үүсгэгч аппарат нь вакум орчинд биетийн дотор болон гадаргад наалдсан бүхий л вирус, нян зэргийг бүрэн устгах хүчин чадалтай. Эхний автобус өглөө 05.00 цагт баазаас гарч байгаа. Орой сүүлийн автобус 23.00-00.00 цагийн орчинд бааздаа орж ирж байна. Автобус баазад ирсэн даруйд бүтэн угаалга, их цэвэрлэгээ хийгдэж, дараа нь ариутгалыг хийж байгаа. Автобусны бүх хаалга, цонхыг битүүмжилж вакум орчныг бүрдүүлсний дараа бодисыг цацдаг. Бодис цацсанаас хойш халдвар, нян бактер устахад 1-2 цаг шаардлагатай. Ингээд өглөө автобус үйлчилгээнд гарахад хаалга, сандалны бариул зэрэгт наалдсан нянгууд бүрэн устсан байна.

-Одоогоор нийт хичнээн автобусанд халдваргүйжүүлэлт хийгээд байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй нийт 940 автобусанд нэг удаа халдваргүйжүүлэлт хийгдсэн. Эхний ээлжийн ариутгал дууссан. Одоогоор хоёрдугаар ээлжийн халдваргүйжүүлэлтийн ажил эхлээд байна.

-Халдваргүйжүүлэлтээс гадна автобусанд угаалга, цэвэрлэгээг цаг тутамд хийх нь маш чухал. Учир нь нийтийн тээврийг халдварт өвчин дамжих өндөр эрсдэлтэй гэж үздэг.

-Их ариутгалыг 14 хоногийн хугацаанд нэг удаа хийж байгаа ч автобусны жолооч, хянагч нар өглөө, өдөр, орой гээд боломжит цаг тутамд ариутгалыг хийж, автобусны хаалга бариулыг угааж цэвэрлэж байна. Мөн тухайн баазын угаагч нар автобусны эх авалт болгонд “Жавелион” бактер, вирус, мөөгөнцөр, савханцарт идэвхтэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлдэг уусмалаар ариутгал хийж байгаа. 14 хоногт нэг удаа их  ариутгал хийхийн тулд автобусны суудлын бүх бүрээсийг авч байгаад уусмалаар цэвэрлэдэг.

Ямартай ч иргэдээ цэвэрхэн автобусанд зорчдог болгох тал дээр Засаг даргын тамгын газар, НТҮГ-аас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад ажиллаж байна. Цаашид энэ ажлыг тогтмол болгох, сайжруулах тал дээр анхаарна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.126.89.242)
    72 chigleliin jijig tsenher avtibus mash bohir bgaa l bna.
    2020 оны 03 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
    46 мин
  • Танилц: Халуун ус хязгаарлаж, засвар хийх байршлууд
    1 цаг 27 мин
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
    1 цаг 43 мин
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
    1 цаг 47 мин
  • Хятадын "Kimi K3" хиймэл оюун ухаан АНУ-ыг яагаад сандаргах болов?
    2 цаг 7 мин
  • Хэт халалт Европыг нөмөрч, ой хээрийн түймрийн улмаас олон мянган хүн гэр орноосоо дайжиж байна
    2 цаг 14 мин
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
    2 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
    2 цаг 31 мин
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
    2 цаг 33 мин
  • Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
    2 цаг 54 мин
  • Твиттер хэрхэн Х болсон бэ?
    3 цаг 3 мин
  • Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
    3 цаг 19 мин
  • Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    3 цаг 22 мин
  • Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
    3 цаг 25 мин
  • Старс төвийн 5 давхарт гарсан галын тархалтыг зогсоохоор ажиллаж байна
    3 цаг 34 мин
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
    17 цаг 16 мин
  • Нийслэлийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна
    19 цаг 31 мин
  • Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
    19 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
    20 цаг 8 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 25 орчим га талбай өртжээ
    20 цаг 19 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Латин Америкчууд шинэ төрсөн хүүхдэдээ Эрлинг Холанд, Лионел Мессигийн нэрийг өгөх тохиолдол огцом нэмэгджээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК