зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас татвар авахгүй

2020-3-27
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж байна. Тэрбээр “Дэлхийн нийтийн хэмжээнд коронавирус дэгдээд нэлээд хугацаа өнгөрлөө. 530 мянган хүн өвчилсөн мэдээлэл байна. Нийт 23 мянга гаруй хүн нас барсан байна. Манай улсын хэмжээнд 11 хүн бүртгэгдсэн. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Эрүүл мэндийн эмч, ажиллагсад тэдгээр хүнийг амжилттай эмчилж байгаад баяртай байна. Засгийн газраас монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд коронавирус хяналтад байна. Засгийн газар 10 удаа хуралдсан. Үүний үр дүнд Монгол Улс амар тайван байна. Шат шатны төрийн удирдлагуудын хүчээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хамгаалж өнөөдрийг хүрлээ. Цаашдаа өндөржүүлсэн бэлэн байдлыг хангах асуудал үргэлжилнэ. 

Хорио цээрийн дэглэмийг ард түмэн дагаж мөрдөх ёстой. Бид үхэх үү, сэхэх үү гэдгийн ирмэгт тулаад байна. Гэхдээ цагийн байдал хүндрээгүй байна. Бид цөөхүүлээ. Энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул занал байгааг хүн бүр мэдэж байгаа. Монголын нийт ард иргэддээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Засгийн газраас эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай хэрэгсэлд 17 тэрбум төгрөг гаргасан.

Эдийн засгийг хамгаалах арга хэмжээний хүрээнд дараахь шийдвэрийг гаргалаа.

 

1.Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувийг аравдугаар сарын 1-нийг хүртэл авахгүй.
2. Хувь хүний орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд авахгүй.
3. Зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй.
4. Үйл ажиллагаа доголдсон ААН-үүдийн ажилтан бүрт гурван сарын турш 200 мянган төгрөг өгнө.
5. Ноолуурын гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл гаргана. 213 мянган малчдын орлогыг баталгаажуулж байна.
6. Хүүхэд бүрт гурван сарын турш 30 мянган төгрөг өгнө.
7. Бензин, дизелийн үнэ дөрөвдүгээр сарын 15-наас 300 төгрөг буурах нөхцөл бүрдэж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бий болгосон капиталаа ашиглах юм. Нийтдээ 5 их наяд төгрөгийн багц санхүүжилтийг хэрэгжүүлнэ.

Монголбанкны удирдлагуудтай уулзсан. Монголбанкны удирдлага Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас хүсэлт тавьсан. Үүний хүрээнд 300 тэрбум төгрөгийн зээлийн хүү буурсан. Дахиад хүсэлт тавина. Арилжаанаы банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Ард түмэн харж байгаа. Хүүгээ бууруулах хэрэгтэй. Банкны реформ хийх цаг болсон. Ард түмэн, бизнес эрхлэгчдээ бодож шийдвэр гаргах ёстой.

Сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдвөл энэ тухай ярина. Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж судалж байгаа. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Засгийн газар огцрохгүй. Үндсэн хуулийг дагуулж бусад хууль гарах ёстой. Тэр дагуу шийдвэр гаргана. УИХ-аас ямар хууль гарна Засгийн газар түүнийг дагана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нэг зүйлд нэгдэж ажиллаж байгаа. Тэр нь улс орны язгуур эрх ашиг. Бүх иргэнээ татаж авчирна гэж худлаа ярихгүй. Тэд жаргал хөөж яваагүй ээ. Хүний нутагт боолын хөдөлмөр ч хамаагүй эрхлэх гэж аав нь, ээж нь, явсан юм. Хүзүүгээ бөхийлгөөд хамгийн хүнд хүчир ажил хийж олсон мөнгөө ар гэр рүүгээ явуулдаг юм. Эдгээр иргэддээ би үхэхээр чи үх гэж болохгүй. Ямар ч байсан татна аа. Гэхдээ үе шаттайгаар. Монгол хүн эх орноо зорих эрхтэй. Монгол хүн битгий хэл монгол морь эх орноо зорьж гүйдэг юм. Тиймээс тэднийг янз бүрийн улстөрчид доромжилж болохгүй" гэлээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • bolor (66.181.161.45)
    yrun ni ali ch bank zeelee tsartsaagaagui utasdaj ediin zasagchaasaa asuuhaar tv geer l said ih goy ym yrij bnle bankuudad shiidwer ireegui bolhoor barag hutsalgui munguu ug geh ni holgui bn
    2020 оны 03 сарын 29 | Хариулах
  • Буга (66.181.187.147)
    Хэрэгтэй хүмүүсд нь мөнгөө тараамаар юм жишээлбэл 0-5настай хүүхдүүдээ гэртээ харж байгаа ээжүүдэд наад мөнгөө өгмөөр юм тэдэнд л хэрэгтэй амт чанартай тэжээллэг хоол хүнсээр дахлааг нь дэмжих хэрэгтэй гэтэл ээжүүдэд тэр хоол хүнс авах мөнгө чн байхгүй бн харин насанд хүрсэн хүмүүс өөрсдийгоо болгоод л бн
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • хадаа (66.181.191.69)
    Тодорхойгүй юмс их байна оо. ХХОАТ, НДШ-ийг аж ахуйн нэгжээс нь авахгүй гээд байгаан бол уу, Хувь хүнээс нь авахгүй гээд байна уу. Маш тодорхой шийд гаргаж өгч үзээрэй. /Энэ шийдвэр нь хүнээ бодсон шийдвэр үү, ААН-ээ бодсон шийдвэр болж байна уу. Бөөн маргаан болгох вий дээ. Хэрвээ ААН-ээ нэгжээ бодож байгаа бол НДШ-ийн төлбөрийг төсвөөс төлөх юм уу. Хүнээ бодож ажилчдаасаа суутгахгүй гэж байгаа бол ААН-ийн хувьд дүндээ дүн /12,5 хувь л/ шахуу юм. НДДэвтрийн тасалдалийг хэрхэн шийдэх вэ гм
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Shudarga ard tumenees chini (75.86.79.22)
    Eronkhii said Khurelsukh suuliin 30 jild baigaagui shudarga es , deg juram sakhilga bat, emkh tsegtstei uls ekh ornoo udurdan ediin zasgiin osoltiignemegduulj, ard tumeniikhee amidrald sain uiliig khiij baikhad uyn zasgiin gazar ogtsrokh tukhai ve? Ard tumen , shudarga urgen bur eronkhii saidigaa demjij ajillana. Ta bol Mongol toriin ene tsag ueiin garamgai udurdagch ard tumeniikhee utgeliig daasan zangargatai, ukhaalag, erch khuchtei, ard tumenee chin zurkheneesee khairladag udurdagch mon. Tani ene ukh khuch ukhaan ekh orondoo tangarga orgoj tsergiin surguulid suraltsaj baisanaas ekhleltei gej ard tumen chini saruul ukhaanaar kharj demjij baina. Ekh orondoo tangarga orgoson khun khezee ch ekh ornoosoo urvadaggui, ekh ornoo khudalddaggui um. Mongolin mini zaya ikh. Khurelsukh saidigaa Mongolin shudarga bukh ard tumeneeree demjij ajillana. Tani khiij buteej baigaa aruyn ikh uilst ard tumen chini amjilt khusch burkhani dundarshgui uveeleer duurgegdej baikhin erooliig devshuulie. Tanig kh
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.85.108)
    Маш их баярлалаа банкнууд хүүгээ бууруулж багасгах хэрэгтэй бн арайл өндөр хүү төлж бн бараг л бүх хүмүүс за ямарч байсан сайддаа баярлалаа
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Aa (103.229.123.143)
    Oron suutsanii zeelnii huuge buulgahiig olon tumen ihl huleeh yumda
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.229.123.143)
    Oron suutsnii zeelee buulgahad in yum shiidende
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • мигаа (66.181.161.9)
    Хүүхдийн мѳнгѳ 3 сарын хугацаанд 30000 болгон ѳгнѳ гэх юм цаашдаа хүүхэд бүрт 30000 тѳгрѳг ѳгч болно шүү дээ
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • saraa (192.82.70.7)
    Deerees ni nemeed aj ahuin negjuuddee zeeliin demjleg uzuulmeer bna, Tedend jiliin 3-5 hubiin huutei zeeliig Hogjliin bolon toriin bankaaraa damjuulan olgoh heregtei bna, Ondor huutei zeeliin huug buuruulmaar bna.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.116.206)
    Хаан банкны бодлого арай дэндүү юмаа. Цалин орлоо, 2 секунт болоогүй байгад цалингийн зээл татаж байна. 3н сар зээл хүүгээ төлөхгүй байж болно гээд байсан нөгөө шийдвэрээ хэрэгжүүлээч. Манай улс шиг өндөр бодлогын хүүтэй орон дэлхийд бараг байдаггүй юм биш үү.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Яг үнэн хаан банк арай л юмаа одоо хүүгээ бууруулах цаг болсон байлгүй дээ
      2020 оны 03 сарын 27
  • Зочин (64.119.19.138)
    Увсад олон зуун тэрбумаар баахан хэрэггүй амбаар барихаар төсөвт тодотгол хийхгүй гээд улайрч байгаа Хотгор шанагын хулгайч Ч. Хүрэлбаатарыг Сс-н сайдаас зайлуулаад төсөвт тодотгол хийж жижиг дунд бизнестийг дэмжиж, эмзэг бүлгийн айл өрхүүдэд 1 сая төгрөг тараах хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.121.95)
    Вот хорошо. Гэвч энд энэ асуудал байна. Ахмад настангуудаа болон хувиараа НДШ төлдөг иргэдээ яах вэ.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.156)
    Ашиг орлого нь хэмжээлшгүй их Арилжааны банкуудын бүх төрлийн зээлийн хүүг 10-р сарыг дуустал тэглэчих. Тэд дампуурна гэж байхгүй.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.156)
    Банкны өндөр хүүтэй зээлээр бизнес эрхэлдэг, өндөр хүүнд нь байнгын дарамттай байдаг жирийн ажил олгогчид болон хувь хүмүүс Улс эх орондоо өч төчнөөнөөр нь хандив тусламж өгөөд байхад энэ даварсан, мөнгөндөө хахах шахсан Арилжааны банкууд, бас төрөөс төрсөн тэрбумтан, ЖДҮ-чин УИХ-ын эрхэм гишүүд энэ тэр жаахан юм бодмоор юм аа.
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Zochin (192.82.67.5)
    Баярлалаа! Сайхан мэдээ байна.Гэхдээ өртэй энэ үeд эдийн засгаа дэмжих юмсан.Төр засагтаа баярлалаа.Үүнээс өөр яах вэ дээ! Хүчирхэг эдийн засагтай өр ширгүй орнуудыг дууриах гээд үнэндээ өгөхгүй шүү дээ.Тэд чинь зэвсгээр зараад алдагдлаа нөхчихнө
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.30)
    Хорио цээрээс болж эдийн засаг хумигдаж хүмүүсийн ажил алба зогсож амьдралын хүнд байдалд автаад байхад зөвхөн гал унтраах маягаар асуудалд хандаж байгаа засгийн газар эрх баригч нам туйлын харуцлаггүй ажиллаж байна. Төрийн эрх барих УИХ нь монголдоо байгаа үгүй нь тодорхойгүй засаг нь сонгуулийн шоу хийсэн байдалтай цаг өнгөрөөж байгаа нь даан ч харамсалтай. Хямаралыг даван туулах төлөвлөгөөгөө эрх баригчид бусад хүчинтэй санаа нэгтгээд боловсруулаад авч хэрэгжүүлэх асуудлуудаа тодорхой цаг хугацаатай гарах зардлыг нарийн нягт тооцсон хариуцан хэрэгжүүлэх эзэнтэй маш яаралтай УИХ раа хэлэлцүүлэн батлаад хажиллах нь нэн тэргүүний чухал асуудал болоод байна
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.30)
    Битгий шоудаад бай ажилаа эрчимжүүл
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.111.44)
    Үнэн үү
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.36)
    Сонгуулийг хойшлуулж өгөөч нийт ард түмэн таниас гуйэ байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч , Эрхэмсэг ноён ерөнхий сайдаа гуйж байна .
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Сонгууль болдгоороо болноо !!! Хойшлуулах шалтгаан байхгүй . Вирус гадны нөлөөтэй болохоос дотоодын үүсгэвэр бхгүй . Олигархуудаас яаралтай хурдан салах хэрэгтэй !!! Ерөнхийлөгч ард түмнээ хямруулах , сэтгэл санаагаар үймүүлэх юм дандаа хийж бх юм . Жирийн иргэд бол сонгуулийг хугацаанд нь явуулах чин хүсэлтэй бгаа шүү !!!
      2020 оны 03 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    21 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    25 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    36 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    55 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    59 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    1 цаг 28 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    1 цаг 34 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    1 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    2 цаг 1 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    2 цаг 25 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    2 цаг 41 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 54 мин
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 59 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх
    3 цаг 4 мин
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
    3 цаг 7 мин
  • Сэлэнгийн Хушаат болон Ховдын Жаргалантад бороо хамгийн их оржээ
    3 цаг 20 мин
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
    3 цаг 29 мин
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
    3 цаг 30 мин
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    4 цаг 11 мин
  • Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
    4 цаг 15 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК