Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний халдварын эсрэг вакцин нэг сарын дараа бэлэн болно гэдгийг мэдээлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, АНУ, Итали зэрэг улсад тархалт өндөр байна. Дэлхийн 50 гаруй улсын төлөөлөл оролцсон онлайн хуралд хувийн ариун цэврийг сахих, тэрдундаа эрт илрүүлэг, тандалт судалгааг эрт хийх нь халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж үзсэн. Манай улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хятад болон бусад улстай бараг ижилхэн байна.
ДЭМБ-ын Ерөнхийлөгч их 20-ын уулзалтад онлайнаар оролцсон. Энэ үеэрээ бүх нийтээрээ эв эетэй байж, хамтдаа тэмцэхийг уриалсан. Тэр тусмаа эрүүл мэндийн боловсрол тааруу, буурай хөгжилтэй улсад туслахыг уриаллаа. ОХУ болон Буриад улсад халдвар авсан иргэдийн нэр, оршин суух хаяг болон хэнтэй, хаана уулзсан зэрэг мэдээллийг олон нийтэд шууд мэдээлдэг юм байна. Манай улсын хувьд хүний эрх гэдэг утгаараа мэдээллийг ил болгохгүй байгаа" гэлээ.