Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачаа тээшийг маргаашнаас буцаан олгож эхлэхээр болжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 15-ны ОМ-302 "Сөүл-Улаанбаатар" чиглэлийн онгоцны ачааг энэ сарын 30-нд, 16-ны ОМ-136 "Берлин-Москва-Улаанбаатар" чиглэлийн онгоцны ачааг 31-нд тус тус олгохоор болжээ. Харин гуравдугаар сарын 16-ны ОМ-502 "Токио-Улаанбаатар" онгоцны ачааг дөрөвдүгээр сарын 1-нд, 19-ний ОМ-7162 "Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцны ачааг 02-нд тус тус ажлын цагаар олгохоор болсон байна.
С.Сүлд