Коронавируст халдвар (COVID-19)-ыг эрт илрүүлэх нь тархалтыг барих хамгийн зөв аргад тооцогдож буй. Манай улсын хувьд зөвхөн ХӨСҮТ-д оношилгоо хийж байсан бол энэ тоо зургаа боллоо.
Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатор гэсэн зургаан байршилд вирусний шинжилгээ хийж оношлох боломжтой боллоо.