зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Отгонсүх: Хотын зам гүүрийн бүхий л бүтээн байгуулалт шинэ стандартаар хийгддэг болсон

2020-4-02
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.


 -Нийслэлийн зам талбайн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ бид гудамж талбайд байрлуулсан хөдөлгөөн зохицуулах тэмдэг, заалтыг хөдөлгөөнд оролцогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд хотын төв хэсгүүдийн тэмдэглэгээг шинэчилж, явган хүн, жуулчдад гудамж талбайн мэдээллийг харуулах тэмдэглэгээг хийж байна. Шинэчилсэн тэмдэг, тэмдэглэгээний хувьд хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, нэг газар хоёр, гурван тэмдэг ойлгомжгүй байсныг нь нэг шон дээр хоёр салаалуулж буюу жолооч, явган зорчигчдод үзэгдэх орчинг ойлгомжтой болгон сайжруулсан. Явган хүний гарц шар хүрээтэй. Анхааруулах тэмдэг, зам тавьж өгөх тэмдэг мөн адил шар хүрээтэй, шар тэмдэглэгээтэй байна. Ингэснээр явган хүнд зам тавьж өгөх юм байна гэдэг нь илүү ойгомжтой болж ирнэ. Мөн уг ажлын хүрээнд хуучин байсан гэрэл ойдоггүй, харласан, бүдгэрсэн, арилсан тэмдэглэгээнүүдийг сэргээн засварлана. Шаардлага хангаагүйг нь хуулаад буцааж шинээр тавина. Энэ ажлыг Улаанбаатар зам ашиглалтын газар, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэрээгээ байгуулаад нийслэлийн гудамж талбайн тэмдэг, тэмдэглэлээг шинэчлэх ажлыг эхлүүлээд явж байна. Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, засварлах ажил цаг агаарын хувьд +5 хэмээс дээш хийх боломжтой тул ойрын өдрүүдэд дээрх ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэнэ.

-Энэхүү шинэчлэлийн голлох өөрчлөлт юу вэ?

-Энэ удаа тэмдэглэгээнүүдийн ойлтыг сайжруулах тал дээр илүү анхаарч байна. Мөн бид илүү  үзэгдэх орчин, байрлал дээр нь анхаарч байна л даа. Ойролцоогоор жилд гурван мянган тэмдэг шинэчлэдэг. Энэ ажлууд хийгдэж байгаа. Шинэ стандарт хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа.

-Шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүд хийгдэхтэй холбогдуулан шинээр барьж байгаа замуудад мөн ийм шаардлагыг тавьж байгаа юу?

-Шинээр баригдаж байгаа замуудад энэ стандартаа баримталж шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тавина. Мөн тэмдэглэгээнүүдээ хотын төвөөр тавиад хотын захаар тавихгүй гэсэн ойлголт байхгүй. Ялгаагүй л хотын төв болон захуудаар ижил түвшинд тэмдэг тэмдэглэгээгээ тавиад хийгээд явна. Бид тэмдэг, тэмдэглэгээ сайжруулах ажлаа Тээврийн цагдаагийн албатай хамтраад хийж хэрэгжүүлдэг. Дүүрэг дүүрэгт байдаг тээврийн цагдаагийн албаны хэлтсээс хамтарсан үзлэг шалгалт хийгээд, тэр ажлынхаа хүрээнд тээврийн цагдаагийн албанаас замын цагдаа нарыг аваад захиалгын дагуу хийж гүйцэтгүүлдэг. Хотын захад ихэвчлэн гарцын тэмдэглэгээг хийгээд түүнтэйгээ хамт гарцын тэмдэгийг шар хүрээтэй тэмдэг тавиад эхэлчихсэн байна. Тэмдэг, тэмдэглээ гэдэг өөрөө авто замаар зорчиж байгаа автомашин явган зорчигчдод ойлгомжтой байх ёстой. Үүнийг л баримталж хөдөлгөөнд оролцдог шүү дээ. Одоо бүр илүү ойлгомжтой болгох үүднээс л ажиллаж байна.

-Авто-замын хичнээн стандарт байдаг вэ?

-Бид стандартын дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг. Автозамын салбарт 300-гаад стандарт, дүрмийг мөрдөж ажилладаг. Энэ ажлын хүрээнд засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Стандартын хүрээнд хийгдсэн замын жишээг дурьдвал?

Жишээ нь, томоохон бүтээн байгуулалтын хүрээнд, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг нэрлэж болно. Түүнчлэн түгжрэлийг бууруулах чиглэлийн хүрээнд автозамын нэвтрүүлэх чадварыг огтлолцохгүй, гэрлэн дохиогүйгээр зохицуулах байдлаар нэмэгдүүлнэ. Тэр ажлынхаа хүрээнд төмөр зам, авто замтай огтлолцчихсон байгаад хүндрэл бэрхшээл үүсч байна гэж үзэж, замын цагдаагийн гүүрэн гарцыг төлөвлөсөн. Үүнтэй уялдуулан энэ жилээс хоёр нүхэн гарцийг нэмж хийж байгаа. Дүнжингаравын нүхэн гарц, Тахилтын замаас хорин хоёрын товчоотой холбогдох нүхэн гарцны 1.5 км замыг төлөвлөж гэрээ байгуулах шатандаа явж байгаа.

-Зам барихад тулгамдсан ямар асуудлууд байдаг вэ?

- Төслийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал бол үндсэн бэрхшээл болдог. Өөрөөр хэлбэл, зам, гүүрийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бэрхшээлээс болоод зарим хэсгийг нь хасах, танах тохиолдол байдаг. Энэ нь өөрөө хэсэг хугацааны өөр нэг хүндрэл, бэрхшээлийн шалтгаан болдог. Тухайлбал, ус зайлуулах хоолойд төлөвлөсөн зардалаа танах, гэрэлтүүлэгтэй ажлыг гэрэлтүүлэггүй хийх, ус зайлуулах хоолой суурилуулсан ч үндсэн ус зайлуулах хоолойндоо холбогдож чадахгүй байх зэрэг асуудал, хүндрэл үүсдэг. Бидний хувьд дээрх асуудлыг цаашид гаргахгүйн тулд зам, гүүрийн төлөвлөлтийг иж бүрэн хийж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг батлагдсан зураг, төслийн хүрээнд хийхийг зорьж байгаа. Одоогоор төлөвлөсөн замууд дугуйн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам нь иж бүрнээрээ тусгагдсан байгаа.

Налайхын замын шинэчлэлтийн талаар мэдээллийг өгөхгүй юу?

Налайхын зам шинэчлэгдээгүй олон жил болсон. Өмнө нь, сөрөг хөдөлгөөнтэй, хоёр урсгалтай байсан. Осол их гардаг, ачаалал өндөртэй зам байсан. Одоо бол нэг талдаа хоёр эгнээтэй эсрэг урсгалтай нийт дөрвөн эгнээ бүхий голоороо тусгаарлах бетонон зурвастай, явган хүний зам болон дугуйн замтай болж байгаа. Энэ зам хуучин долоон метрийн өргөнтэй байсан. Одоо 14 метрийн өргөнтэй болгосон. Нийтдээ Гачууртын уулзвараас налайх ороход 20.9 км зам шинэчлэгдсэн. Энэ ажлын хүрээнд мөн таван суурьшлын хэсэгт явган хүний таван гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа.

-Энэ онд автозамын салбарт ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

Бид томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна хотын хуучин замуудаа шинэчлэх, орон сууцны доторх холбоос замуудыг шинээр бий болгох. Гэр хорооллын дотор авто замууд барих зэрэг ажлуудыг давхар хийж байгаа. Энэ замуудыг хийх ач холбогдол маань хотын төв гудамж замуудынхаа хөдөлгөөний ачаалаллыг багасгах зориулалттай учраас үүн дээр их анхаарч ажиллаж байна.Энэ жилийн хувьд, найман байршилд 50 километр замыг хийхээр төлөвлөсөн. Тэгэхдээ орон зайтай газар нь тусгай замуудыг хийнэ. Хотын төвөөр дугуй унах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа. Явган замын хажууд дугуйн эгнээ гаргана. Хотын төвийн бүх эргэлт, гарцан дээр байгаа хашлагыг хэвтүүлээд зөвхөн дугуй унахаас гадна хүүхдийн тэрэг түрээд явах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн зорчих замыг хангаж өгч байна. Хотод зам талбай засварлах барих их онцлогтой. Хөдөлгөөний эрчимтэй, холбоо, цахилгаан, дулаан, бохир цэврийн шугам гээд тэр бүх байгууллагуудтай зөвшөөрөл авч зурган дээрээ тусгаж байж. Зөвхөн замаа биш шугам сүлжээгээ зайлуулна гэх мэт уялдуулж хийдэг учраас хүндрэл бэрхшээлүүд жаахан гардаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Пунцаг (66.181.180.243)
    Зүүн дөрвөн замд явган хүний гүүрэн гарц хийж өгч болдгүйн шалтгаан юунд байдаг юм бэ уг нь сансарын штс ын гүүрэн гарц шиг байвал болно шүү дээ усан оргилуур гэж байхын оронд нэн түрүүнд иргэдийнхээ аюулгүй зорчих тал дээр анхаарч болохгүй юү тодорхой хариултыг өх эрх мэдэлтэн байдаг болвуу
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    7 мин
  • Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
    11 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    14 мин
  • Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
    16 мин
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
    22 мин
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 цаг 2 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 45 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    1 цаг 58 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    15 цаг 41 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    16 цаг 4 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    16 цаг 41 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    16 цаг 42 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    17 цаг 6 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    17 цаг 11 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    17 цаг 14 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    17 цаг 31 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    17 цаг 33 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    17 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 54 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК