зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-19

2020-6-18
0
ЖИРГЭХ

Саруулын явах өдөр ч ойртож, хичээнгүйлэн гүйсний эцэст хэдхэн хоногт  гадаад пасспорт, виз  зэрэг ажлаа амжуулсан болой. Онгоцны буудал дээр Сэргэлэн ахынхан бас Дондог ах ч ирэв. Дондог Саруулыг тэврэн :

-Миний дүү сайн яваад ирээрэй. Гарын бэл хийгээрэй гээд дугтуй атгуулав. Сэргэлэн ах ч мөн тэврэн амжилт хүсээд “Наашаа битгий санаа зовоорой, байнга ярьж байна биз. Бид санаа зовно шүү” гэв. Харин Сэргэлэнгийн охин Тэргэл уйлж байв. Саруул түүнийг тэврэн:

-Миний дүү яагаад уйлав?

-Таныг би явуулахгүй. Шүрээ эгч эндээс яваад ирээгүй, ирнэ гэчхээд. Та ч гэсэн тэгнэ. Би таныг санана шүү дээ. Та битгий яв л даа. Саруул ахаа!. Гэртээ харьяа гээд уйлав.

-Миний дүү энэ цагийг хар аа. Ах нь энэ цагийн зүүг 120 удаа тойрохоор л яваад ирнэ ойлгосон уу гээд Тэргэлийг тэврэн нулимсаа нууна.

Чагнаа эмч Саруулыг дуудан:

-За сайн яваарай. Миний итгэлийг битгий хөсөрдүүлээрэй. Чамайг ирэхээр хоёуланд нь ярилцах юм байгаа шүү.  Баяртай, амжилт хүсье.

Саруул толгой дохин инээмсэглэн эргэн харвал Энхжин, Болороо, Мандах, өрөөний найз Түмээ, Бек нар ирэв. Болороо:

-Май энэ бэлэг. Бид 3 чамд жаахан юм бэлдсэн юм. Очоод задлаарай, санаа зовмоор юм бий. Сайн яваарай найз минь гээд тэврэв.

Ийн бүгдтэй нь салах ёс хийгээд онгоцондоо оров. Анх удаа онгоцоор нисч үзэх гэж байгаа түүнд бүх юм соньхон байв. Бүх хүн орж дуусан тухалцгаасны дараа онгоц хөөрөхийг мэдэгдэн суудлын бүс зүүхийг анхааруулж, мөн ослын урьдчилан сэргийлэх заавар хүргэн тайлбарлав. Удалгүй онгоц хөөрлөө. Саруулын чих дөжрөн яагаад ч юм жингүйдэлд орж буй мэт мэдрэгдэн айдаст хэсэг зуур хүлэгдэв. Онгоц өндрөө аван чиглэлээ тодорхойлох мөчид үйлчлэгч  бүсгүй ирээд:

-Ямар нэгэн уух юм  захиалах уу. Таны анхны нислэг үү. Таны бие эвгүй байна уу. Бидэнд хэлж болно шүү гэв. Саруул ичингүйрэн:

-Үгүй ээ, зүгээрээ баярлалаа хэмээн аргацаан өнгөрөөв. Саруул үйлчлэгчийг явсны дараа нээрээ ам цангаад байдаг. Энэ цүнхэнд юу хийсэн юм бол доо, нөгөө гурав маань. Ундаа байж юун магад гээд жижиг гар цүнхээ онгойлгон харвал цамц, өмд, гутал, мөн дотуур өмд харагдав. Саруул инээмсэглэн Болороо галзуугийн л хийсэн хэрэг биз хэмээн бодоод халааснаасаа Түмээ , Бек хоёрын дугтуйг задлан харвал 300 мянган вон байв. Энэ хоёр чинь надаас л идэж, уудаг байж яахаараа ийм мөнгө байдаг байна аа. Хамаг мөнгөө шавхаж дээ. Урд нь мөнгө байхгүй гээд л гурил, будаанд ч мөнгө нэмэрлэдэггүй байсан хоёр чинь гээд инээмсэглэнэ. Ийн суудалдаа хэсэг холхисны эцэст үйлчлэгчийг дуудан:

- Уучлаарай танайд ундаа байна уу. Хэд билээ гээд мөнгөө сарвайхад үйлчлэгч инээмсэглэн:

-Энд үнэгүй байдаг юм аа. Та юм идэх үү:

-За, та өөрөө мэдээд нэг юм аваад ир дээ. Баярлалаа гэв.

Ичиж үхэх нь ээ, ундаа хэд вэ байхдаа ч яах вэ дээ гээд ичингүйрэн онгоцноос хурдан буух юмсан гэж бодов. Ийн ниссэний эцэст Инчоны нисэх буудалд газардахыг мэдээлэв .

             Онгоц газардаж, Саруул гар тээшээ авч дараалалд зогсон явсаар шалган нэвтрүүлэх зурвас дээр ирэв. Тэрээр хэл ус мэдэхгүй тул цуг яваа хэдийгээ бараадан хажууд нь зогсов. Хажидмаа гэх эмч бүсгүй Саруулыг дуудан:

-Чи чинь сандраад байгаа юм уу. Хөлс чинь бурзайчхаж. Наад ноосон цамцаа тайл. Энд их халуун, чийглэг, бүгчим шүү гээд инээмсэглэн:

-Миний урд зогс. Би хэд хэдэн удаа ирсэн. Бас хэл ус гайгүй болсон гэв. Саруул сая тайвширч  цамцаа тайлж “Нээрээ бүгчим байна шүү” гэж бодон эргэн тойрон шинэ орчинтой танилцан “Яасан ч гоё газар вэ. Гадаа нь гарвал ямар байдаг бол” хэмээн сониуч зан нь улам хөдөлнө. Ийн бүгд хилийн зурвас алхан орж ирвэл тэдний нэрийг бичсэн солонгос хүмүүс тосон авав. Тэд ачаа тээшээ  бас хүмүүсээ бүртгэв. Нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй яваагаа Цамба хэмээх ахалж яваа дунд орчим насны өндөр залуу тайлагнав. “Энэ өдрөөс би та бүхний  хэлмэрчээр ажиллах болно. Намайг Намуунаа гэдэг, анагаах ухааны сургуулийн төгсөх курсийн оюутан” хэмээн  танилцуулав. Цэвэрхэн царайтай яг л солонгос охин мэт харагдах түүнийг хараад Саруул мэл гайхав.  \Юу вэ? солонгос охин байна гэж “андуурчээ”.

Шөнө болсон тул  тэднийг буудаллах газар руу нь авч явлаа. Саруулд  шинэ газар ихэд  таалагдсан бөгөөд ганцхан зүйлд л амьсгал нь давчидна. Тэр бол өнөөх цэнгэг эрх чөлөөний уужим агаар нутгийн салхи юмсанж. Нэг л бүгчим, чийглэг агаар түүнд таалагдахгүй байгаа ч харин гял цал гэрэл чимэглэл нь өдөр мэт л сайхан санагдана. Нилээн удаан автобусаар явсаар байрлах буудлынхаа гадаа ирлээ. Саруул толгой өргөн ямар ч сүрхий том буудал вэ. Энд орох юм байх даа хэмээн бодож суутал Хажидмаа:

-За, Саруулаа. Чи чинь юу бодоод суучив аа. Ирчихлээ.

-Хэдэн давхар бол. Яасан том юм бэ гэхэд:                                                       

-Эндэхийн дунд зэрэглэлийн буудал. Биднийг эмнэлгийн хажууд байр бэлдэж өгтөл энд байрлуулна гэнэ. За орцгооё, ядарч байна гэв.

Саруул ачаа тээшээ аван тэднийг даган оров. Цахилгаан шатанд суун найман давхарт гарч тэднийг өрөөнд хуваарилав. Саруул, Цогтгэрэл гэх намхан бор залуутай нэг өрөөнд оров. Цогтгэрэл бол төгсөөд 5, 6 жил ажилласан, туршлагатай сайн эмч төдийгүй салбартаа толгой цохидог нэгэн юмсанж. Хоёр залуу орон хувцас хунараа янзлав. Цогтоо Саруул руу харан:

-Өлсөж байна уу.

-Гайгүй ээ. 

-Өлсөж байх чинь вэ. Цаадуул руугаа явах уу. Энэ доор ресторантай юм билээ. Гарах уу.

-За, тэгье тэгье.

Хоёул хаалгаар гартал хэлмэрч охин Намуун урдаас нь ирж яваа харагдав.

42-р хэсэг                                                               

Тэрбээр:

-Өлсөж байгаа биз дээ. Зоогийн газарт ширээ зассан. Бууцгаана уу гэхэд Цогтоо баярлан:

-Ашгүй дээ, эд нар чинь хоол цайндаа сүрхий. Өлсөж цангаж үзсэн улс чинь цаанаа л өөр. Өмнө нь би нэг ирж байсан. Хоолоор бол тасраагүй шүү. Гэхдээ хоол нь ч бас асуудалтай. За за, чи сурна аа гэсээр дагуулан буув. Саруул ширээ дүүрэн хоол болон пиво ундаа өрснийг хараад Цогтоо ахын хэлсэн үнэн юм байна гэж бодно. Ахалж яваа Цамба эхлээд босч бүх хүнээ танилцуулж, хундагатай архийг ууцгаав. Цогтоо Саруулыг нудран:

- Эхний хундага. Зүгээр дээ, уучих гэвэл Саруул уугаад золтой л огьсонгүй. Цогтоо пиво задлан Саруулд бариулж “Гадаадад ирсэн хүн байна даа. Гадны юмнаас уухгүй юм аа гэхэд амсаж үзээч. Ах нь ч уудаггүй ч хааяа байх шүү” гээд инээмсэглэв. Хоол идэж дуусаад өрөөндөө орсны дараа Цогтоо:

-За дүү, хоол сайн идсэнгүй. Бүр болохгүй бол монгол хоолны газар руу явна даа.

-Монгол хоол байдаг юмуу?

-Байлгүй дээ. Юм юм бий. Бүр нөгөө улаан дэнлүүний гудамж ч бий.

-Тэр чинь юу билээ?.

-Өө, чи одоо мэдэж байж мэдэн будилаад байна уу. Нөгөө юу яагаав дээ. Биеэ үнэлэгчдийн газар гэх юм уу даа. За чи мэдэж байж...

-Бас тийм юм байна аа. Зурагтаар гараад байдаг уу. Та очиж үзсэн үү?

-За, үгүй дээ. Би чинь эхнэр хүүхэдтэй хүн. Чамайг сонирхох юм болов уу гэж. За за, унтацгаая. Чи ч юу ч үзээгүй юм шив дээ.

Саруул орондоо орж Цогтоо ахыг явуулж байхад уурлачих шив дээ. Тийм юм ойлгохгүй хүн гэж юу байхав дээ хэмээн инээмсэглээд өмнө нь ээжтэйгээ шавар байшиндаа хогшил гэх зүйлгүй хэвтэж байснаа санав. Гэтэл одоо тансаг буудалд, гадаад оронд байгаа ч сэтгэл нь хов хоосон ганцаардаж буйгаа мэдрэв. Ижий минь намайг харж байгаа. Хүү нь харийн оронд ирсэн ч нэг л тэнгэр дор амьсгалж буй болохоор та минь одоо ч дээрээс намайгаа харж байгаа байх даа гэж бодсоор нам унтжээ.

          Өглөө болж хэлмэрч охин Намуун хаалга “Сайхан нойрсов уу” хэмээгээд “Солонгосчууд цаг нарийн баримталдаг улс. Хоцрохгүй байхыг хичээгээрэй” гэж эелдгээр хэлээд гарав. Саруул, Цогтоо хоёр босч хувцсаа өмсөөд доош буув. Өглөөний цайн дээр зөвхөн монголчууд байх агаад Цамба өнөөдрийн ажлын төлөвлөгөө, үүрэг чиглэлийг товч танилцуулав. Ингээд эмнэлэгт ирэв. Саруул эмнэлгийн барилга, ногоон байгууламжуудыг хараад Намуунд хандан:

- Энд шороо тоос босдоггүй байх аа гэвэл Намуун: 

-Яаж байна. Мэдээж их салхитай үед босно шүү дээ. Ер нь чийглэг болохоор бага талдаа. Ингэхэд чи аль нутаг вэ?

-Би Архангайнх

-Тэгээд л асуугаад байж л дээ. Би Хөвсгөлийнх. Эхлээд чамд бүх юм сонин сайхан харагдаж байгаа биз.

-Тийм ээ, гоё юм. Манай хот ийм болчихвол ч ....

-Харин тийм ээ, гэхдээ уур амьсгал бас нөгөөлдөг биз. Чи хэддүгээр курс юм бэ. Чамайг оюутан гэсэн.

-Тийм ээ, би дараа жил төгсөнө

-Өө, чи чинь надаас хэд дүү юм байна. Би энд ирээд зургаан жил болох гэж байна. Чамайг эндэхийн оюутнуудтай танилцуулна аа гэв.

Эмнэлгийн хаалгаар ороод л бүх зүйл сайхан санагдахын зэрэгцээ Саруул урд нь харж байгаагүй тоног төхөөрөмж хараад ёстой л нүд тайлах гээч болов. Бүгдийг нухацтай бичиж тэмдэглэж, бүр зурж байгааг нь ажигласан солонгос эмч түүнийг Намуунтай хамт дуудан жижигхэн зургийн аппарат өгөв. Саруул гайхан:

- Бидэнд бий, зүгээр. Баярлалаа гэвэл Намуун :

-Чамайг бүгдийг зурах шаардлагагүй. Их цаг орно. Үүнийг авч хэрэглэ. Надад  олон бий гэнээ. Бас чамайг магтаж байна гээд “Чи нээрэнгээсээ зурсан юм уу.  Алив харъя” гэвэл:

-Үгүй ээ, зураагүй. Зүгээр л юм тэмдэглэж байсан юм.

-Нүүр чинь улайчихлаа. Ичих хэрэггүй ээ. Тэгээд наадхаа яаж ашиглахаа мэднэ биз дээ.

-За, мэдэлгүй яах вэ дээ. Явцгаая, хоцорчихлоо.

Эмнэлэгтэй танилцаж дуусаад өдрийн хоол идэцгээгээд, үндсэн сургалтандаа орцгоов. Таван  цаг орчим үргэлжилсэн сургалт дуусч гэгээ тасрах дөхжээ. Намуун Саруулыг дуудан:

-За хэр ойлгож байна. Чи сургуулийнхаа онц сурлагатан гэл үү. Цамба эмч чамайг магтаж байна лээ.

-Үгүй дээ. Аз таарч энд ирсэн. Бас эмнэлгийн дарга надад их нөлөөлсөн хэрэг.

-Тийм байж. Тэгвэл чамайг энд сурдаг монгол найзуудтайгаа танилцуулъя, Хэрэг болно.

-Бид нарыг гадуур дураараа явахгүй байхыг анхааруулсан. Явж чадахгүй байх.

-Зүгээр дээ. Би Цамба эмчид хэлчихье. Өө ашгүй тэр явж байна. Цамба эмчээ ... гэсээр Саруулыг дагуулан очив.

Цамба ирж буй хоёрыг харан хүлээн зогсов. Намуун:

-Та нарын автобус урд зогсоол дээр бий. Буудалд чинь хүргэнэ. Оройн хоол бэлэн гэсэн....Цамба Намуун руу том харснаа:

-Мэдлээ,  даргаа гээд хээв нэг инээмсэглэн “Ажилтай бол яв даа. Бидэнд санаа зоволтгүй. Хэл нэвтрэхгүй ч ойлголцох хүмүүс бий гэвэл Намуун инээмсэглэн:

- Би нөгөө харин...  Саруулыг хамт дагуулж явах гээд найзууддаа монголоос нэг оюутан ирсэн танилцуулна гээд хэлчихсэн юм л даа  гэвэл Цамба царайгаа төв болгон:

-Юу. Одоо орой болж байна. Гэгээтэйд уулзаж болдоггүй юм уу .... гэснээ Намууныг гонсойлгохыг хүсээгүй юу, яасныг мэдэхгүй:

-За,  шөнө дөл болгов. Нийлж дарвиж болохгүй шүү. Ганц залуу хүүг минь төөрүүл вээ чи хэмээв. Намуун, Саруулыг дагуулж явсаар метронд суув.

43-р хэсэг

-Чи ямар хөгжилтэй юм ярьдаг юм бэ. Ямар таксинд гэнэ ээ. Инээд хүргээд байх юм гэхэд Саруул:

-За юу нь инээдтэй байгаа юм бэ. Манайхан чинь цонхоо онгойлгоод л болоо. Хааяа зарим такси нь бас мэр сэр ийм шүү гэнэ. Намуун тэр хоёр удалгүй хүрэх газраа иржээ. Хоёул таксинаас буун алхав. Саруул зөрж өнгөрөх солонгос охид залуусыг харан мөн өндөр өндөр барилгууд, гэрэл чимэглэл гээд харж сонжихгүй юм байсангүй. Нэгэн газрын үүдэнд ирснээ Намуун:

-За ирчихлээ,  орцгооё. Манайхан дотор бий. Биеэ барих хэрэггүй. Чамаар Монголын сонин сайхан яриулна гэхээс тэсч ядсан хүмүүс байгаа гэв. Саруул, Намууныг даган орвол ресторан маягийн бололтой газар байх ба үүднээс эхлээд хүмүүс толгой бөхийн мэндлэх нь их сонин бас гоё ч юм шиг. Нүүрэнд нь инээд тодрон алхсаар нэгэн ширээний дэргэд ирэв.  Ширээ тойрон суух 5, 6 залуус Намууныг харан:

-Сайн байна уу. Чи чинь ямар уддаг юм бэ гэж гомдоллох ба Саруул руу эргэн:

-За сайн байна уу. Танилцъя гээд бүгд гар барин танилцацгаав. Намууны хажууд суух өөрийгөө Сувдаа гэж танилцуулсан охин Саруул руу харан:

-Чи сургалт семинараар эмч нартай ирдэг, мундаг юм аа. Анагаахын ганц гавал нь уу, үгүй юү гэхэд Саруул:

-Үгүй дээ, аз таарсан хэрэг. Харин та нар бас анагаахын сургуульд сурдаг уу?

-Үгүй ээ.Намуунаа энэ Төгөлдөртэй хамт анагаахын сургуульд сурдаг. Бусад нь өөр өөр сургуульд. Энгийн ажил хийдэг хүн ч бий. Ер нь бол энд бүгд ажил хийдэг дээ.

-Тийм үү. Ямар ажил хийдэг вэ.

-Чи сонирхоод байгаа бол  амралтын өдөр цагийн ажил үзэхгүй юу гээд инээмсэглэхэд Намуун, Сувдааг нудран:

-Чи юм уучхаа юу. Юу яриад байгаа юм бэ. Дөнгөж ирсэн хүнд. Сувдаа дуугаа хураан чимээгүй суув. Дөлгөөн гэх залуу ярианы сэдэв өөрчлөн Саруултай Монгол орны сонин сайхныг их л дотночилон ярилцах авай. Ийн залуус нилээн удаан суув. Төгөлдөр гэх залуу ширээнээс босч:

-“За орой болж, би явлаа” гэвэл өөр нэг охин бас босч хамт явъя гэв. Энэ үед Намуун уурлангуй:

-Энэ хоёр өөрсдийг нь мэдэхгүй гэж боддог юм байх даа гэхэд хэд хэдэн шар айраг уучихсан Сувдаа халамцсан бололтой:

-Энэ Төгөлдөр Монголд найз охинтой. Өдөр бүр утсаар ярьдаг. Нөгөөх нь ч гэсэн дээ, мэддэг юм байж ингээд л явах юм даа гэхэд Намуунаа:

-Хая!. Наад хоёроо битгий тоо. Өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ гээд бусад руугаа эргэн:

-Хүүе, Уянга аа!.Чи чинь яагаад дуугаа хураачихаваа гэх нь тэр. Саруул, Уянга гэсэн нэрийг сонсоод дотроо цочих шиг бас нэг л сонин мэдрэмж зурсхийн өнөөх охин руу харан “Уянга гэнэ үү.  Надад нэрээ хэлсэн бол би мартах ёсгүй дээ. Энэ охин нээрээ хэлээгүй юм байна гэж бодов.

Үргэлжлэл бий...

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

0
ЖИРГЭХ
Санал болгох
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Плейлист: "Люмино" хамтлагийн ямар дууг хамгийн сайн мэдэх вэ?
Дуучин П.Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна                                   
Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Зочин (64.119.29.183)
    угаасаа орохгүйм байна л даааааа
    2022 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.29.183)
    20 дугаар хэсгээ хурдан оруулаач ээ хүлээгээд ядлаа шүү
    2022 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (121.148.9.125)
    Bayarlaa goe bnaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (139.5.219.45)
    Bayarlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Сарангэрэл (203.98.76.56)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Түмэндэмбэрэл (202.21.108.168)
    Сайхан зохиол үргэлжлэлийг нь хурдан уншихыг маш их хүсч бна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Хорлоо (202.126.89.182)
    Дараагийн бүлгүүд хурдан оруулаарай
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Gerlee (202.55.188.46)
    Bayarlaa 22 unshmaar b. Na
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.90)
    Huleej bna shu 22g
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • saruul (66.181.161.2)
    huleej bn shuu 22 yaj unshih we hurdan orj iresei
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Мөнхсайхан (66.181.161.32)
    Сайхан зохиол бна дугаар бүрийг нь хүлээж бна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Баярмаа (66.181.160.101)
    Харин нээрээ л хүлээдэг боллоо. Баярлаж бнаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Д.Жаргалсайхан (202.55.188.33)
    Халтар царайт кино гарч байх үе шиг дараагын дугаарыг хүлээдэг боллоо.Битгий зовоолдоо хүлээгээд л бна.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Saran saraa (66.181.161.96)
    Bayrlala bonddoj unshadag baisan bol odo daragin hesgig yaran hvledeg bolchlo amjilt
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.46.42)
    Hi bi bur unshahgui huraaj bgaad 3 tsuvral bolohoor unshdag yostoi saak soliotooo
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.16.254)
    үргэлжлэлийг тэр тусмаа төгсгөл нь гоё байгаасай гэж тэсгэл алдаж байна шүү.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Б.Жаргалмаа (117.111.28.69)
    Сайхан зохиол шүү үргэлжлэлийг хурдан оруулаарай
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • alimaa (66.181.161.105)
    uneheer goyo
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Арьяа (202.55.188.93)
    Сайхан өгүүлэг бна маш их таалагдаж бна
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • baaskaa (66.181.161.32)
    vneheer saihan gegeeleg olon hvnd unshuulj nuhurliliin vne saihan setgeliin vzvvrt dandaa sain saihan baidag gedgiig medrvvlsen saihan ugvvleg bayrlalaa
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bogi arslan (59.153.87.52)
    Сайхан зохиол байна. Үргэлжлэл нь хэзээ вэ.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • saruul (202.126.89.126)
    20 hurdan oruulaad ogch unshmaar mash goe
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.46.126)
    20 21 21 unuudur oruulchaarai
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Natsagaa (117.111.18.118)
    20 21 iig oruulbal zugeer bnaa saihan zohiol shuu
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.93.92.77)
    daraagiihan hesgiin huleej bna
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Өөжий (203.91.115.46)
    Сайхан өгүүллэг уншлаа дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байна.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Nola (103.229.121.152)
    20g tesen ydan xvleejine shv
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Гантуяа (66.181.161.3)
    Сайхан өгүүллэг уншиж байгаад маш их баярлаа дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Baatarsukh (202.126.88.209)
    Unen durlaj unshaad bmaar bn...dandaa oodrog dandaa tsoglog
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ватцэцэг (66.181.161.30)
    Баярлалаа. Тэсэн ядан хүлээж байнаа.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Дэргэ (59.153.115.152)
    Баярлалаа гоё зохиол байна
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • saruul (66.181.161.118)
    20 hurdan unshmaar bn shuu mash goe
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    Сайхан болж 20 ийг өнөө орой оруулж өгөөрэй гуйж бн
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • сөрөх амьдрал (176.48.92.18)
    сайхан зохиол болжээ..
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
    • Sosoroo sosoroo
      20 iig unshlaa sonirkholtoi baina kheden bylegtei ve
      2020 оны 06 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
    20 цаг 6 мин
  • Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
    20 цаг 49 мин
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
    21 цаг 3 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    21 цаг 9 мин
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
    Уржигдар 16 цаг 08 мин
  • “Шивээ Овоо” уурхайн ажилчдын гүйцэтгэлийн үр дүнг 50 хүртэл хувиар нэмэх үүрэг өглөө
    Уржигдар 14 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 37 мин
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 10 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ
    Уржигдар 10 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Испани омелетт
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    Уржигдар 10 цаг 07 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
    2025-08-15
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
    2025-08-15
  • А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэгийг 12 дугаар сард ашиглалтад оруулсан ч одоог хүртэл тавилга, тоног төхөөрөмжийг нь шийдээгүй байна
    2025-08-15
  • Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
    2025-08-15
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
    2025-08-15
  • Олон Улсын Улаанбаатарын Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
    2025-08-15
  • Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
    2025-08-15
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
    2025-08-15
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК