Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-17

2020-6-18
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Саруул явсаар байрандаа ирэв. Өрөөний найз Түмээ хоол хийж байх агаад:

-Чи чинь хайччихдаг хүн бэ. Танай ангийнхан асуугаад, багш нар ч сураад байсан. Утсаа ч асаагаад ярьчихгүй. Сүүлдээ санаа зовоод цагдаад хэлэх гэж байлаа. Саруул инээмсэглэн:

- Цагдаа нь ч юув дээ. Жаахан ажилтай байлаа. Уучлаарай найзыгаа гэвэл нэг их том харснаа:

-Хүүе архи үнэртэх шиг. Чи чинь одоо байтлаа архи уугаа юу. Өө хөөрхий, хаана, хэнтэй гэж шалгаав. Саруул ч толгой дохин:

-Харин тиймээ, толгой өвдөөд байна. Тэгж их үнэртэж байна уу. Багш мэдвэл дуусаа л гэсэн үг. Яаж үнэрээ гаргах уу?

Түмээ инээмсэглэн:

-Хоолоо сайн ид. Өнөөдөр би өлссөндөө хоол хийж сууна. Бек ахынх руугаа явсан. “Шинэ цэрэг” өнөөдөр заал авч байгаа оройтно гэсэн. Чи байхгүй бол энэ өрөөнд ч өлбөрөх шинжтэй дэг ээ хэмээн инээв. Саруул хувцсаа солин хоол цай идэж уугаад бохь зажилан Түмээгээр амаа сайтар үнэртүүлэн шалгуулаад эмнэлгийн зүг алхав. Алхах замдаа архи үнэртүүлэн өрөөний найздаа баригдсандаа ичих шиг. Түмээ задгай амтай болохоор одоо байраар нэг ярих байх даа гэж санаа зовнин хэрэггүй уулаа хэмээн бодно. Ийн бодсоны учир түүнийг байрны оюутнууд онц сурдаг, архи тамхи хэрэглэдэггүй, тусч сайн залуу гэж хүндэлдэг төдийгүй тиймдээ ч энэ жил байранд ахлах курс хэдий ч орж чадсан юмсанж. Ийн бодон алхсаар автобусанд суун Гэмтлийн эмнэлэгт ирэв. Тэрээр яаж орно оо, үнэртвэл яана аа, уг нь эв эрүүл сав саруул байж яахаараа үнэр нь салдаггүй юм болоо гэж бодон ТҮЦ-нээс ус авч хэд хэд балгаад хаалга татав. Урдаас нь Хонгор харц тулгаран:

-Хүүе сайн уу. Чи чинь яачихдаг хүн бэ. Алив юу үнэртээд байна. Саруул ичингүйрэн:

- Аан, юу үнэртэж байна гээд царай нь улайгаад ирвэл Хонгор инээмсэглэн:

-Үнэртэй ус уу даа. Чи чинь түрхдэггүй биз дээ. Эмнэлгийн хүн байж ямар их түрхцэн юм бэ хэмээн уурлангуй хэлээд өнөөдөр яаралтай хагалгаанд орно шүү. Эрхлэгч хүлээж байгаа. Чамтай ч хатуу ярих байх аа. За за удахгүй уулзъя гээд зөрөв. Саруул өөрийгөө байн байн үнэртэн “Өө нээрээ, Түмээ үнэртэй ус цацаад байсан” гэж санаад ямар ч байсан архи үнэртээгүйд цаанаа баяртай алхав. Эрхлэгчийн өрөөнд орон мэндлэхэд Чагнаадорж хэмээх ахимаг насны буурал үстэй, өтгөн хөмсөгтэй ширүүн харцтай  эр угтаж авав. Тэрбээр Саруулыг суухыг дохиод кофе найруулах зуураа:

-Чи яагаад эмч болохоор шийдсэн юм бэ?

-Би юу,  би эмч болохыг л хүсээд... эмч гоё мэргэжил.

-Юу нь гоё гэж. Чи үнэнээ хэл дээ. Эмч хүн ямар байх ёстой юм бол?

-Зүгээр л хүмүүсийг эдгээгээд л, хариу нэхдэггүй ачтан эмч байх гоё. Эмч хүн хариуцлагатай ажилдаа сайн байх ёстой.

-Хариуцлагатай гэнээ. Тийм шүү. Гэхдээ чи бас л хэлсэнгүй. Яагаад эмчийн мэргэжил сонгосон бэ?

Саруул юу ч дугарсангүй.  Чагнаа эрхлэгч хөмсгөө атируулан өөдөөс нь харж суугаад аягатай кофе урд нь тавиад:

-Чи гуравдугаар платанд хэвтэж байсан Бадараа гуййг мэднэ биз.

Саруул нүдээ томруулан:

-Тиймээ. Хөгшин хүн, их ядрангуй ирсэн. Харин саяхнаас дээрдсэн. Байсан гэдэг чинь ....

-Өнөө өглөө өөд болчихлоо. Бид чадах бүхнээ хийсэн ч яаж ч чадсангүй гэж хэлээд царайгаа барайлган санаа алдав.

-Юу гэсэн үг вэ. Та юу ярина вэ. Хөөрхий хөгшин гээд хоолой нь зангирав.

-Чи одоо ойлгосон уу?  Бид хүний амь насыг хамгаалж эрүүл энхийн манаанд тангараг өргөдөг. Бид бүх л амьдралаа зөвхөн үүнд зориулдаг. Харин чи байх цагтаа  байсангүй. Хариуцаж авсан өвчтөнүүдээ мартаад хэл сураггүй алга болчихдог. Чи хэдий чадвартай ч гэсэн чамд зүрх сэтгэл алга. Чи ингэх юм бол эмч болохгүй. Чамайг өнөөдрөөс энд ажиллуулахаа болих гэж байна. Чи юу бодож байна гэв.

Саруулын хоолой чичрэн:

-Намайг уучлаарай. Эрхлэгчээ би би...  дахиж тэгэхгүй. Намайг ганцхан удаа харж үзээч дээ.

-Чи яагаад эмч болохоор шийдсэн юм ?

-Би энэ хорвоод өнчин өрөөсөн хүн. Миний ээж өвчнөө нууж явсаар бурхан болсон. Би ээжийнхээ өвчнийг мэдээгүй. Би ээжийгээ эмнэлэгт цэвэрлэгч хийдэг гэж хүмүүст хэлэхээс ч ичдэг байсан. Ээжийгээ ажлаасаа гарчих гэж уурладаг байсан гээд хоолой зангируулан нулимсаа унагаад:

-Яагаад эмч болохоор шийдсэн юм гэж үү. Би ээжийгээ дахин амьдруулж чадахгүй ч хүмүүст амьдрал бэлэглэмээр байна. Ээж минь их сүсэгтэй хүн байсан. Миний ээжийн бүх амьдрал энэ эмнэлгийн байгууллагад өнгөрсөн. Би эндээс явахгүй. Би хэзээ ч явахгүй, миний ээж намайг харж байгаа. Энд байхад л би ээжтэйгээ байгаа юм шиг сэтгэл төрдөг. Би таныг хөөсөн ч явахгүй хэмээн зоригтой шийдмэг хэлэв.

Чагнаа эрхлэгч Саруулын шийдмэг царайг харан царайгаа зөөлөн болгоод :

-Эр хүн хэлсэндээ гэдэг байхаа. Дахиж ийм асуудал гаргахгүй шүү. Ажилдаа ор. Харин Бадараа ахын тухайд хармсалтай байна. Чи өөрийгөө буруутгах хэрэггүй дээ. Харин чи тогтоож, уулзах хүмүүстэй нь бүгдэнтэй нь уулзуулсан ачтан. Үнэхээр харамсаж байна гээд мөрөн дээр нь гараа тавин тайвшруулаад “Би чамд итгэж байгаа шүү”.

-Баярлалаа эрхлэгчээ.

39-р хэсэг

Саруул хаалгаар гарч Бадараа гуайн хэвтэж буй тасагт нь очив. Өрөөнд орвол хэн ч алга нам гүн. Саруул нулимсаа унагав. Яагаад ингэж их эмгэнэхийн учир болбоос \Бадараа гуай анх эмнэлэгт үнэхээр хүнд ирсэн бөгөөд үхлээс харамлан байж авч үлдсэн хайртай өвчтөн бас өвөө нь болсон хөгшин байв. Өвгөнтэй нутаг ус, байгаль дэлхий, ан амьтан гээд их л илэн далангүй ярилцдаг байсан юмсанж\ ийм байлаа.

Гаднаас сувилагч орж ирэн:

-Өө, энд байсан юм уу. Хонгорзул эмч дуудаж байна. Хагалгааны хуралтай гэнэ. Таныг хайж байна гэв. Саруул нулимсаа шувтраад өрөөнөөс гаран очив. Хурлын өрөөнд нэгэн ахмад эмч сууж байх бөгөөд Саруулыг дуудан:

-Чи чинь уйлаа юу даа. Эмч хүн нулимсаа унагах, унагахгүй газар гэж байдаг юм шүү дээ, хүү минь. Хэцүү зүйл зөндөө тулгарна. Тэр болгонд хүүхэн шиг усан нүдлээд байх уу. Бидний мэргэжил чанга хатуу байхыг шаарддаг. Аймшигтай мэдээг ар гэрт нь хүргэчхээд асгартал уйлж байсан үе надад бий. Нүүр дүүрэн мишээсэн аз жаргалтай үе ч бий. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөө дарж сур. Ялангуяа наад нулимсаа. Уйлмаар байвал хүнээс далд өөр газар очиж бай. Чи нүдэнд их “тороод” байгаа болохоор хэллээ гэв. Саруул ахмад настай эл эмчийн хэлснийг ухаан санаандаа мартахааргүй баринтаглажээ. Удалгүй өрөөнд Хонгор болон бусад эмч нар орж ирэн хагалгаа хийх өвчтөнүүдээ ярилцав. Хурал дуусан Хонгор, Саруул дээр ирээд:

- Чи зүгээр үү. Өнөөдөртөө харих юм уу. Эрхлэгч өнөөдөр чөлөө өгвөл өгчих гэсэн гэхэд Саруул толгой сэгсрэн:

- Зүгээрээ, би яагаа ч үгүй. Яаралтай хагалгаа байгаа гэсэн үү. Би орж болох болов уу гэв. Хонгор:

- Чи зүгээр бол боллоо. 10 минутын дараа хагалгааны өрөөнд уулзъя гэв.

Удалгүй  хагалгаа эхэлж гурван цаг үргэлжилсний эцэст амжилттай болж,  бүгд гарч ирэн ар гэрийнхэнд нь баяртай мэдээ дуулгахад бүгдээр баярлалдан нулимс унагаж байв. Саруул инээмсэглэн хажуугаар нь өнгөрөхдөө яагаад ч юм аз жаргалд умбах шиг болж байгаа нь мэдрэгдэнэ.

Тэрбээр амралтын өрөөнд орооод буйдан дээр хэвтэнгээ “Хүний амь нас, сэтгэл зүрх, чанга хатуу” хэмээн амандаа бувтнана.

Өдөр хоног өнгөрсөөр шалгалт шүүлэг эхлэх дөхжээ. Саруул интернет хаягаа өдөр бүр шалгана. Уянгын утас холбогдохоо болиод удсан тул түүнд хүрэх өөрийнх нь ганц арга нь л энэ байв. Нэг өдөр Анарын хэлснийг санав. Нээрээ Сараа миний утсаар оролдсон гэж байсан хэмээн дотроо бодон утсаа хадгалсан байж магадгүй гээд шалгавал үнэхээр Саранзаяа гэсэн дугаар байв. Саруул толгой сэгсрэн ангийнхаа Заяаг гэж бодоод байсан чинь Сараа байж таарлаа гээд залгав.

-Байна уу, Сараа юу. Саруул байна аа.

-Өө, сайн уу. Ямар сонин хүн бэ. Би нээрээ чиний дугаарыг авахаа мартчихаж ээ. Чамайг залгах байх гээд хүлээж байлаа.

-Сайн сайн, чи хаана байна завтай байна уу.Уулзаж жаахан  юм ярьж сууя л даа.

-Аан, Би их дэлгүүрээс зүүн тийшээ чигтэй явж байна. Тэгье, завтай.

-Хоёулаа талбай дээр уулзъя. Найз нь хүлээж байя би ойрхон байна .

-За за

Саруул , Сараатай уулзаад яг юу гэж асуухаа мэдэхгүй байвч тэр өдөр утас барьж байхад нь Уянга залгасан ч юм билүү. Согтуу толгой би ярьсан ч байж магадгүй гэж бодон хүлээн зогсов. Сараа ирж Саруултай мэндлээд

-За сайн уу. Чи чинь өөрөө залгаж дуудаад л юу болоов.

-Хоёулаа нэг газар сууж яръяа

-Яах нь уу. Уух гэж байгаа юмуу, хэхэ

-За, юу гэж дээ.

Хоёул алхсаар нэгэн кафед орон суугаад цай захиалаад Саруул инээмсэглэн:

-Дээр нэг таарсандаа, танай ахын PUB-д

-Тийм, тэгсэн. Чи чинь амархан муужирчихсан, хэ хэ.

-Инээх яах вэ.Тэр өдөр чи миний утсыг барьж байсан гэсэн. Манай найз....

-Аан Тийм. Гэхдээ чиний халаасанд буцаагаад хийсэн шүү дээ, би.

-Энэ байна аа. Утсаа алдаж гээгээгүй. Харин тэр өдрөөс хойш Уянга мессэж бичихээ больчихлоо, ярьсан ч үгүй. Чамайг барьж байхад хүн амьтан залгасан уу гэж асуух гээд л...

-Залгасан, манай эндхийн дугаар лав биш.

-Ямар дугаар байсан юм. Чи надад өгчихгүй эсвэл утас унтраачихгүй. Ярьсан юм уу?

-Ярьсаан, чи ямар ч мэдрэлгүй согтсон байсан. Гэхдээ Уянга биш ээж нь байсан байх аа. Чи хэн бэ гэж асуугаад байсан. Би Уянгаагийн найз нь байна. Уянгаатай ярьяа гэсэн чинь тасалчихсан.

-Чи яаж байгаа юм бэ. Тэгээд буруу ойлгуулчихсан байна шүү дээ.

-За, сүртэй юмаа. Гэхдээ хэдэн мессэж ирсэн. Би устгачихсан юм аа. Ээж нь л биз. Юу гэлээ. Чамд охиноо өгөхгүй. Бид нар өөр амьдралтай хүмүүс ч гэлүү. Уур хүрээд устгасан юм аа. Би ч бас согтсон байсан, уучлаарай.

-Чи хариу бичсэн үү?

-Үгүй ээ, санахгүй байна аа. Гэхдээ тэдний баян цатгалан нь тэндээ л юм байгаа биз. Миний найз сал аа. Тэр ээж гээд авгай нь надад таалагдаагүй. Хэзээ билээ тэднийд нэг ороход сонин юм яриад л.... чамаас өө эрж шалгаагаад байсан .

-За за тэр яах вэ. Чи нээрээ бид хоёрыг яаж байгаа юм дээ, арай ч дээ.

Саруул ухасхийн босоод хаалгаар гаран одов. Саруул Хандаа гуайг наанаа зөөлөн ч,  чанга хатуу хүнийг мэдэх тул Уянгааг яриулахгүй ятгаж суугаад эргэлзсэнгүй. Ямартаа ч Уянгын ахтай уулзаж түүнийг сайн байгаа эсэхийг асууя хэмээн бодон ажил руу нь явав. Ажил дээр нь ирвэл Билэгт түүнийг өрөөндөө оруулан халуун кофегоор дайлан:

-За Саруул ямар ажилтай явна даа?

-Сайн байна уу. Уянгатай нилээн удаан ярьсангүй. Утас нь холбогдохгүй юм. Сургуулиа төгсөөд энд ирэх эсэхийг нь мэдэх гээд л.

-Тэр ч мэдэхгүй ээ. Ээж солонгост цуг байгаа. Аа, нээрээ найз залуутай болсон шүү дээ, тэндээ. Аавын ангийн найзын хүүтэй суухаар болсон гэсэн сураг дуулдсан. Чи амьдралаа бод,  Саруул минь. Чам шиг эрдэм мэдлэгтэй хүнд хань болчих хүн мундахгүй олдоно биз.

-Юун найз залуу ?

-Тиймээ, хамт амьдарч байгаа. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй ээ. Чамд битгий хэлээрэй гэж байсан. Гэвч чи өөрөө ирсэн болохоор мэдэх хэрэгтэй биз.

Саруул сонссондоо итгэж ядан Уянга тэгэх хүн биш. Би сайн мэдэж байна. Та нар салгах гэж л ингэж байгаа. Тийм биз дээ. Би Солонгос явна, өөрийн нүдээр харж байж итгэнэ гэв. Билэгт нүдээ эргэлдүүлэн:

-Үнэнийг л хэллээ. Гэлээ ч та хоёрын дунд юу ч болоогүй бас юу ч байгаагүй. Сэтгэлээ тат, залуу минь. Солонгосын виз ч тэгж хэн дуртайд нь гараад байдаг эд ч биш байх шүү.

Саруул кофе уулгүй,  уурласан бас гомдсон харцаа үлдээгээд хаалгаар гаран харсан зүгтээ алхсаар...  сонссон зүйлдээ итгэхийг ч хүссэнгүй. Сэтгэл гунигтай үедээ хамгийн түрүүнд Сэргэлэн ахынхыг тэр тусмаа Должин хөгшнийг зорьдог байсан тул энэ удаа ч тэднийхийг зүглэв. Саруул зүүн салаанд Сэргэлэнгийнд ирэв. Бадамаа хүүхдүүдтэйгээ байх ба Сэргэлэн алга байлаа.

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
"Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • saruul (66.181.161.93)
    hurdan 23 unshmaar bn mash goe
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Цэрэнлхам (202.55.188.86)
    Маш их таалагдлаа дараагийн нь уншихыг хүлээж байна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (37.170.241.121)
    Goe zohoilshuu daraagiin bulegiig tesen ydan huleehiinma
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • мөөжиг (183.177.100.10)
    хурдан уншиж дуусгамаар байна яг л олон ангит кино үзэж байгаа мэт маш их таалагдлаа үргэлжлүүлээд оруулаад байгаарай
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Tvbshin sainzaya (66.181.161.118)
    Saihan zohiol bna vrgeljleliig ni ynshmaar bna
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    bayrlalaa
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.83)
    Баярлалаа,
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (1.232.185.71)
    Mundag shuu
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Enhkee (64.119.22.243)
    Vrgeljlel ni bezee oroh ve
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.22.243)
    Vrgeljleliig ni hezee oroh ve
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Билгээ (66.181.161.55)
    Bayrlalaa vrgeljleliig ni tesen yadan hvleej bn shvv.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Эрка (202.55.188.39)
    Баярлалаа үргэлжилийн
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.91)
    баяраллаа
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • jamaa (66.181.161.120)
    vregjliin joohon urt tawj bolhuu
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • o.tsendsuren (66.181.161.74)
    saihan oguulleg shuu. odor bolgon urgejileliig in gargaj bgaad bayrlalaa
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.248.226)
    shimten huleej baina.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • manai (202.126.89.152)
    arai bogin orood bna jaahan urthan 3 4 bvleg oruulj blhu
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.126)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.92.18)
    17 unshilaa 1819
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Oyun (66.181.161.29)
    Saihan zohiol bnoo tsaash yah bol .....Saruul Uynga 2 evlereesei....
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • ganaa (180.149.93.98)
    bayarlalaa hurdan daraagiin hesgiig unshih yumsan
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ариука (66.181.161.101)
    Гоё зохиол шүү
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.127.172)
    Aguu hair 18 19
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Гантуяа (66.181.161.45)
    Унших тусам дурлаад бх юм ааа
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    10 цаг 57 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    11 цаг 22 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    11 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 46 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    12 цаг 25 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    12 цаг 50 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    12 цаг 56 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    13 цаг 37 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    13 цаг 59 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    15 цаг 52 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    15 цаг 57 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    16 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    16 цаг 53 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    16 цаг 55 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    17 цаг 10 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    17 цаг 16 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    17 цаг 24 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    18 цаг 34 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    18 цаг 40 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК