зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-4

2020-6-12
0
ЖИРГЭХ

5 дугаар хэсэг

Нандиа дөхөж ирээд:

-Саруул ч яаран гарыг нь атган:

-Би ирээд удаж байна аа. Бараг гурван сар болох гэж байна. Энд сургалтанд сууж байгаа. Должин эгчтэй гээд сандарч догдолсондоо ч тэр үү түгдэрсээр ... Нандиа инээмсэглэн:

-Сэмжид эгч ирсэн юмуу гэж асуухад Саруулын догдлол нүүрнээс үгүй болж чухал царай гарган асуултыг сонсоогүй юм шиг:

-Чамайг ч танихгүй өнгөрөөх шахлаа шүү. Чи их өөрчлөгджээ гэж хэлэхэд. Нандиа инээх зуураа:

-Чамтай энд тааралдана гэж бодсонгүй шүү. Хэнтэй яваа юм бэ гэхэд Саруул сургалтанд хамт сурдаг дүүтэйгээ яваагаа хэлээд утасны дугаарыг нь асуухаа мартсангүй. Ийн багын найзууд ярилцаж байх зуур Нандиатай хамт явж буй залуу цаанаас ирэх бөгөөд Нандиад хандан кино эхэллээ хонгор минь гэхэд тэрбээр хариу инээмсэглэн:

-Энэ миний багын найз Саруул гэж танилцуулаад “За би явлаа” гэснээ:

-Өө нээрээ,  чи дугаараа өгчих. Дараа тухтай уулзъя. Чамаар нутгийн сонин сайхан яриулна аа. Чамайг харах сайхан байна шүү хэмээн утасны дугаарыг нь авч залуу хосууд их л жаргалтай хөтлөлцөн эргэн явав. Уянга ч ирлээ. Тэрбээр:

-Та сая энд хэнтэй яриад байсан бэ?

-Хэн ч биш ээ. Таньдаг хүн байна. За явцгаая, баярлалаа чамд. Үнэхээр гоё юмаа, кино ингэж үзэх чинь. Чи дараа намайг хувцас авахад туслаач. Би ямар хот мэдэх биш

-Тэгэлгүй яах вэ. Тантай бол хотоор зугаалсан ч болно гээд инээмсэглэн гэрийн зүг явцгаав.
Саруул гэртээ ирлээ. Гэрт орвол Должин эмгэн нулимс дуслуулан суух агаад Саруулд хандан:

-За хүү минь, бидний эднийд байх хугацаа дуусч байх шиг байна. Би ч энэ архинд толгойгоо мэдүүлсэн хүргэнтэй таарч чадахгүй бололтой. Хүүгээ барааддаг юм уу даа гээд Саруулыг дотночилон хараад “Чи ч мэдэж  байгаа. Шүрээг зовоогоод яах вэ. Маргааш хоёулаа явцгаана шүү” гээд нулимсаа арчив. Саруул үг дуугүй толгой дохиод хоол идэхгүй ороо засч хэвтэв. Шөнө дүл болж байх үед гэрийн эзэд орж ирэн гэрлээ асаав. Баатар өнөө л сархдаа үнэртүүлж бас л үг өдөн элдвийн зүйл бувтнана. Саруул ч дуугүй хэвтэх бөгөөд бас ч гүй өндөр нуруутай өв тэгш бие галибартай хар ажилд дадаад бяр суусан  тул энэ мууг болохгүй бол алганы амт үзүүлсэн ч яадаг юм. Даана ч Шүрээг минь зовооно байхдаа гэж тэвчин өглөөг хүлээнэ.
Өглөө Должин Саруул хоёр хувцас хунараа баглаж

-За бид явъяа даа. Ахынд чинь очиж өвөлжихөөс. Миний охин ирж байгаарай. гэж Должин хөгшин хэлэхэд Шүрээгийн нулимс цийлэгнэн толгой дохихоос өөр зүйл хэлж эс чадна. Баатараа нүдээ анин хэвтсээр л  байв.
Ингээд салах ёс хийж Итгэлийг тэврэн үнсээд:

-Ах нь чамайг их санах байхдаа залуу минь гээд Шүрээгийн нүд рүү өрөвдсөн харцаар харах бөгөөд баяртай хэмээн зөөлөн хэлээд Саруул Должин хоёр Сэргэлэнгийн гэрийн зүг хөдлөвэй.

 

Автобусаар хэсэг явсны эцэст Зүүн салааны эцсийн буудал дээр бууж Сэргэлэнгийн утас руу Саруул залгав. Сэргэлэн эргэж тойрч хэд хэд ирсэн бөгөөд Саруулд ч чамгүй сайн ханддаг төдийгүй  дотно ярилцсан ч удаатай билээ. Утасны цаанаас:

-За та хоёр минь ирчихсэн үү. Наанаа хүлээж байгаарай. Би одоо гарлаа гээд утас тасрав. Төд удалгүй Сэргэлэн хэмээх намхавтар  нуруутай,  бор царайтай, махлаг, шаламгай байрын залуу ирж ээждээ тэврэн үнсүүлээд Саруулын мөрөнд алгадан “За явцгааяа даа”  гээд ачаа гэх хувцас хунарыг бариад гэрийн зүг алхав. Ийн алхахдаа:

-Баатараа анхнаасаа л надад таалагдаагүй. Шүрээ л араас нь гүйгээд хүний үг аваагүй. За, яахав ээ, Тэгж л байг, чамайг нэг . . . . . хэмээн занахад Должин хөгшин:

-За, Сэргэлэн минь элдэв юм дуулгаж сэтгэл зовоов доо. Шүрээтэй дараа би тухтай ярилцамз. Чи дуугүй л байгаарай гэж уцаарлангуй хэлэв.
Ингээд ногоон өнгөтэй хаалган дээр ирж ороход том цэлийсэн хашаанд гурван гэр байх агаад баруун талын гэрт орвол таван настай хүү Энэрэл, хоёр настай охин Тэргэл болоод хөрслөг царайтай, улаан хацартай Бадамаа гэх бүсгүй угтаж авав.

- Өө ээж гэсээр Должин эмгэнд үнсүүлэн Саруултай гар барьж мэндлээд “Манайх гэдэг айл нэг иймэрхүү дээ” хэмээн бэлдсэн хоол цай аягалан ширээн дээр тавина. Саруул эргэн тойрноо нүд гүйлгэн харвал шинэ гэхээр эд хогшил харагдаагүй агаад амьжаргааны хувьд зүдрүү гэдэг нь илт байлаа. Должин хөгшин ач нараа үнсэн эрхлүүлэхүйд гунигийг нь  ач нар нь үргээсэн нь ойлгомжтой.
Хоол идэж дуусаад ачаа бараагаа янзлан суутал Саруулын утас дугарав. Утсаа харва Уянга байлаа.

-Байна уу?

- Та чинь хааччихваа, зөндөө хүлээлээ. Хичээл тарсан, маргааш шалгалттай шүү. Эрт ирээрэй. Нээрээ, Батаа ах таныг яриарай гээд байна лээ. Яаралтай юм шиг байна гээд “За за, би ажилтай болчихлоо. Орой ярья” гээд утас тасрав. Саруул ч Бат  руу залгаж яриад “За” гээд утсаа таслаад Должин эмгэнд хандан:

-Ажлаас дуудаж байна. Өнөөдөр оройтох байх аа гээд гарч одов. Саруулыг гарсны дараа Должин эмгэн санаа алдаад:

-Энэ муу хүү л их зовж байгаа байхдаа хөөрхий. Харж хандах хүнгүй намайг түшиж байхад миний байж байгаа царай ч дээ гээд бодлогошироход Сэргэлэн:

-Ээж минь дээ том болсон эр хүн одоо алзахгүй ээ. Би лав Саруулыгаа цаашаа гэж хэлж чадахгүй шүү. Сэмжид эгч ямар сайн хүн байлаа даа. Намайг ч таны зодуураас хэд хэдэн удаа аварсан шүү гэж инээмсэглэхэд

- Чи л болохгүй юм хийдэг биз дээ. Сэмжид уян зөөлөн хүн хүүхдээ зандарлаа гэж надад дургүйлхдэг байсансан, хөөрхий минь гээд нулимс цэлийнэ. Тэргэлийг өвөр дээрээ суулгаад “Харин ач нарыгаа бол эрхлүүлнэ шүү” гэв.

      Саруул ажил дээрээ ирэхэд Батаа баярласан царай гарган:

-За ашгүй гэж. Хоёр воган цемент буулгах гээд хэдэн хүүхэд оруулсан чинь бүтдэггүй ээ. Нөгөө Анар чинь ирдэггүй. Чи л ерөнхийдөө зааж зааварлаад гялс машинуудад ачих хэрэгтэй байна. Өнөөдөр их ажилтай байна. Ах нь гадуур явах хэрэг гараад, чамд найдлаа шүү гээд ухаангүй гүйхээрээ машиндаа суун алга болов. Саруул вагонд орж залууст яаж ачих буулгах, яаж өрөх ёстойг зааварлан хэлээд өөрөө ч сурмаг нь аргагүй шаламгайлан гүйж хүнд хүнд ачааг нэг их түүртэлгүй зөөх нь ажилдаа гаршсаныг илтгэж байлаа. Гэвч үе үе нуруу нь өвдөх болсон ч шүдээ зуун хичээнэ. Бүрэнхий болжээ. Сүүлийн воганыг буулгаад дуусах үед  Саруулын нуруу, мөр өвдөхийн зэрэгцээ гар нь атгаж болохгүй сарвайна. Тэгсэн ч тэрээр Батын анх удаа хариуцуулсан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд чармайсаар байлаа. Харанхуй ч нөмрөв. Вагон ч буулгаж дуусав. Их ядарчээ. Саруул болоод өнөөдөр дайчлагдсан залуус Батыг хүлээн суух агаад тэдний дундаас хамгийн бага хүү нүдэнд тусах бөгөөд Саруул түүнийг дуудан хүзүү, хоолой, мөрийг нь хараад:

- Жигтэйхэн хорсож байна уу. Тэгнэ дээ. Чи хэдтэй юм гэхэд 15-тай гэв. Саруул халаасаа уудлан шилтэй тос гаргаж ирээд усанд ороод үүнийг түрхээрэй гээд өгөв. Удалгүй Бат яаран  ирээд боодолтой мөнгө гарган:

-За баярлалаа залуучууд. Дараа ирээрэй гээд цалинг нь олгоод Саруулыг дуудан:

-Сайн байна, миний дүү гээд 80 мянган төгрөг өгөөд чамайг шагнах нь зүйн ёсны хэрэг биз дээ. Нөгөөдөр зав гаргаарай. Манай гэр бүл салхинд гарна ийшээ тийшээ явж үзээгүй байгаа биз дээ. Тэрэлж гээд хотынхон очиж амардаг сайхан газар бий хэмээн инээмсэглээд машиндаа суун яваад өгөв.
Саруул ч их ядарсан тул хурдан Сэргэлэнгийнд очиж хэвтэхийг л бодно. Энэ үед Саруулын утас дуугарах бөгөөд авч яривал:

-Нандиа байна аа. Чи хаана байна зав байна уу

-Өө завтай завтай. Би Саппоро дээр байна

-За за, би очлоо удахгүй гэв.  Саруул яаран хувцсаа солиод гар нүүрээ угаан цэвэрлээд Нандиаг хүлээн зогсоно. Утас дуугаран Нандиа автобусны буудал дээр зогсож буйгаа хэлэв. Саруул яаран очиход Нандиа түүнийг нулимс мэлтэлзүүлэн харах агаад тэвэрч аван:

-Уучлаарай. Би мэдсэнгүй, ээжийн чинь тухай. Чамд ямар байгаа бол гэж бодохоор гээд нулимсаа арчаад “Хоёулаа жаахан алхая” гээд багын явдал болоод нутаг усныхан, ангийн найзуудын тухай яриа өрнүүлэн явах зуур  Саруул энэ үед ядарч байснаа ч умартан зүрхнийхээ гүнээс инээмсэглэн Нандиаг өнөө л хайрын харцаар ширтэн хязгааргүй их баяр жаргалд умбаж байлаа.

6- р хэсэг

            Ийнхүү Нандиа, Саруул хоёр ярилцсаар нилээн удав. Нандиа:

-Чамтай ярилцах сайхан байлаа. Би одоо явъя даа гэхэд Саруул:

-Дараа уулзах уу. Чи ямар сургуульд орсон бэ. Энэ жил төгсөх билүү. Би энэ жил элсэлтийн шалгалт өгнө. Сурахаар шийдсээн. Муу ээжийнхээ хүслийг биелүүлнэ гээд шийдэмгий харахад Нандиагийн нулимс нь цэлийн инээмсэглэж:

-Чи чадна гэдэгт би итгэж байна. Би багшийн сургуульд орсон. Энэ жил гуравдугаар курс шүү дээ. Чи хэзээ ч хамаагүй залгаж ярьж байгаарай гээд салах ёс хийн эргэн  алхав. Саруул ч зүрхэнд хадгалагдсан үгээ хэлэх зүрх хүрээгүй ч баяртай хэмээн шивнээд Нандиаг хүргэж өгье гэж бодохтой зэрэгцээд ардаас нь алхтал Нандиагийн хажууд өнөөх кино театарт таарсан залуу том жип машинтай / land 80/ ирж зогсоод түүнийг суулгаад одлоо. Саруул ч гунигтайяа эргэн алхах бөгөөд саяхан баяр хөөрөөр дүүрсэн сэтгэл нь нүүр өөд үлээх салхитай замхарчээ. Ямар их даарч байгаагаа сая л мэдрэв. Гадаа өвлийн идэр ес эхлээгүй ч хүйтэн байлаа .

Саруул шинэ гэр болох зүүн салааныхаа эцэст Сэргэлэнгийнд ирэв.
Сэргэлэн санаа зовсон янзтай:

-Чи яасан оройтов оо. Энэ чинь хотын зах газар. Янз бүрийн хүмүүстэй тааралдана шүү, аюултай. Одоо цагт ч их юм дуулддаг болсон. Чи эрт ирэхийг бодож бай, Саруулаа гэхэд Бадамаа үг өлгөн авч:

-Тийм шүү, согтуу нойтон хүн татаж чангаагаад ядаж л юм хумыг чинь дээрэмдвэл яана. Гэрэл гэгээгүй харанхуй гудамжаар алхдаг болохоор болгоомжтой бай гэнэ. Саруул инээмсэглэн:

-За ойлголоо, нээрээ ч сая согтуу бололтой хоёр залуу ардаас дагасан шүү. Харин гэртээ ойрхон ирсэн болохоор хашаа даваад ороод ирлээ гэхэд Должин эмгэн уцаарласан маягтай:

-Шөнө дүл хүртэл тэнэхээ болиорой. Янз бүрийн хүмүүстэй уулзаж учраад яваа биш биз дээ гэх бөгөөд, дотроо ямар их санаа зовж хүлээдэг нь ойлгомжтой харагдана.
Би нээрээ Нандиатай уулзсан Должин эгч ээ гэв. Должин:

-Өө тийм үү, хаана, хэзээ, нөгөө муу хөгшин сайн л байдаг байгаа даа хэмээн асуухад сайн гэсээн би таныг ирсэн гэж хэлээд Сэргэлэн ахын утасны дугаарыг өгчихсөн тань руу залгах биз. Дэнжийн 1000 билүү тэнд байгаа гэсэн шүү гээд унтахаар хэвтэв. Энэ шөнө Саруул Нандиаг бодон хэвтэх агаад ямартай ч сэтгэлээ илчлэхээр шулуудан дараа уулзах тохиол гарвал хайртай гэдгээ шууд хэлнэ дээ гэж шийдлээ.

 Хэдийнэ өглөө болж, нар тусчээ. Саруулын утас дугарах бөгөөд Уянга байлаа. Утсаа авахад

-Би зүүн салааны эцэст ирчихсэн байна аа. Өнөөдөр Батаа ахынхантай Тэрэлж явна гэсэн биз дээ. Би бас хамт явна аа. Та хурдан гараад ирээ. Би машинтай явна, найзтайгаа гэв. Уянга болбоос Батын төрсөн ахынх нь ганц охин бөгөөд нэг ах нэг дүүтэй айлын дундах хүүхэд юм.

Саруул нүүр гараа угаан гэрээс гарав. Автобусны буудал дээр ирэхэд Уянга энд байнаа хэмээн машины цонхоор даллана. Саруул чамайг залгаагүй бол сэрэхгүй байж шүү гээд машинд суун Тэрэлжийн зүг хөдлөв.
Цаг хэртэй явсны дараа Тэрэлж  амралтын газар ирэв бололтой.  Бат  угтан аваад:

-Уянга чамайг очоод авчихна гэхээр нь ах нь чам руу ярьсангүй ээ. Ирсэн чинь сайн хэрэг. Манайхантай танилц гээд тансаг харш мэт том байшин руу алхав.
Байшинд орвол Саруулын хувьд кинон дээр л үзэж байсан орчин тэр чигээрээ үзэгдэв. Бат:

-За манай гэр бүл тэр ширээнд сууж байна гээд том рестораны голын ширээг заав.
Бат ч очингуут:

-За энэ Саруул. Миний ганц итгэлтэй ажилчин даа. Саруул аа, энэ миний эхнэр Заяа, эмч мэргэжилтэй. Том хүү Сүлд, 10 дугаар анги. Бага хүү Хүслэн, Тавдугаар ангид суралцдаг гээд ширээнд суухыг урив. Саруул болон Уянга нар ширээнд суув. Саруул нөгөө найз чинь яав гэвэл Уянга явчихсаан. Ер нь бол такси байсан юм ш дээ гээд инээмсэглэв.
Саруулын хувьд хоол, унд болон орчин төгс сайхан санагдсан бөгөөд Бат ахынхаа хөгжилтэй ярианд инээмсэглэн суугаа Уянгаа ч сэтгэл дүүрэн байгаа нь илт.  Бат сэдвээ өөрчлөн:

-За манай Саруул их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа. Бас сурлага ч сайтай гэж байгаа. Ямар мэргэжилтэй хүн болох вэ гэж асуухад Саруул “Эмч болно” гэв. Уянга:

-Саруул ах тоо, физиктээ онц. Гэхдээ эмч болно гээд байгаа. Яагаад тэгээд зүтгээд байгааг нь мэдэхгүй гэхэд Заяа ам нээн:

-Ирээдүйн мэргэжил их чухал шүү. Хүсэл сонирхлоо л дагах хэрэгтэй. Эгч нь мэргэжилдээ хайртай. Зарим талаараа хэцүү боловч буянтай ажил даа гэв.

Бат:-За мэргэжил чухал л даа. Би уг нь Саруулыг дасгалжуулаад л байгаа. Одооны нийгэмд мөнгө олж, амьдрах аргаа олж чадаж байвал хамаагүй болсон цаг даа гэхэд Заяа инээн:

-Тэр ч бас үнэний ортой. Гэхдээ л мэргэжил эзэмших ёстой. Хичээлдээ сайн бол заавал мэргэжилтэй бол. Шалгалтаа өгчхөөд эгчдээ хэлээрэй. Би тусалж чадах юм шиг байна гэв.
Саруул баярлалаа гээд Сүлдтэй яриа өдөн инээмсэглэнэ. Ийнхүү нэгэн өдөр хөгжилтэй бөгөөд Батын гэр бүлтэй танилцан, өдөржингөө тоглож наадан элдвийг бодох завгүй маш сайхан өнгөрлөө.

Энэ өдрөөс хойш даруй 2 сар өнгөрчээ. Шинэ жилийн уур амьсгал орж, гадаа хүйтэн цастай, жавартай өдөр байлаа. Саруул, Уянгыг сургуулийх нь гадаа хүлээн зогсох бөгөөд өнөөдөр хувцас хунар авахаар гэрээс гарсан бөлгөө. Уянга ч гарч ирэн:

-Удаан хүлээсэн үү. За явцгаая гэнгүүт такси барин хороолол гээд суув. Саруул:

-Сэргэлэн ах зах дээр арай хямдхан байдаг гэсэн зах явъя гэхэд “Ганц удаа юм авах гэж байж юун зах вэ. Явъя, зах дээр одоо хүйтэн  байгаа” гэж Уянга дургүйлхэв.

-Чи намайг хүргээд өг. Эсвэл миний “зөрүүд”-ийг хөдөлгөх нь үү гэж Саруул хэлээд тас тас инээхэд Уянга ёжтой инээгээд “Бүдүүн” зах руу эргэхийг таксийн жолоочид “тушаав”.    

      Нарантуул ОУХТ гэсэн бичигтэй том хаалганы урд ирэв. Хүн хөл тавих зайгүй үймэх бөгөөд Саруул ямар их машин хүн бэ гэж бодон зогсоно. Уянга:

-Би энд ирж юм авах дуртай л даа. Энд ч байхгүй юм гэж үгүй шүү, орцгооё гээд алхав.  Саруул хүмүүс болоод бүх зүйлийг ажиглана ёстой байхгүй юм гэж алга аа гэж бодно. Уянга:

-За юу авцгаах билээ гэхэд Саруул:

- “Бүгдийг нь”  гэж инээн өмд, цамц, гутал, хүрэм авна даа гэхэд Уянга:


-Эхлээд хүрэм  авья даа. Таны наад чинь нимгэн юм даарч байгаа биз дээ гээд  хүрэмний лангуугаар хэсч хэсч, үзэж үзэж хүрмээ аваад цааш алхсаар гуталны лангуун дээр ирэв. Гутал харан зогсоод энийг авъяа гээд өмсөж үзээд мөнгөө гаргах гэтэл түрийвч нь алга байх нь тэр. Саруул өөрийгөө баахан нэгжээд юу ч олсонгүй. Ингээд хамаг “хөрөнгөө” хулгайд алджээ. “Ээ чааваас даа” хэмээн царай нь хувьсхийн доош сууна. Ингэж харамссан шалтгаан бол өдөрт авдаг цалингаа Должин хөгшинд ихэнхийг нь өгдөг бөгөөд хоол унд гэр орондоо зарцуулаад дуусдаг аж. Харин энэ алдсан мөнгө Батын өгсөн хоол унаа гарын мөнгө урамшууллаас хураасан 300 мянган мянган төгрөг байжээ.
Уянга аргадан:

-За, одоо яахав дээ. Би гутал  аваад өгье. Даанч илүү мөнгө алга гэхэд Саруул хэрэггүй, яахын гэсээр босч алхав. Уянга ч ингэж уурлаж байхыг нь хараагүй бөгөөд чимээгүй ардаас нь дагана. Өнөөдрийн хувьд нэг хүрэм аваад бусад мөнгөө хулгайчид алдан  зах дээр явахдаа анхаарал болгоомжтой явахыг мэдэрсэн өдөр өнгөрлөө.

       Шинэ жил болоход 3 хоног үлджээ. Саруул Нандиа руу залгах боловч утас нь холбогдохгүй л байлаа. Хичээл тарсан ч ангидаа Уянгааг хүлээн сууна . Уянга өнөөдөр хичээлээ давтуулах өдөр юмсанж. Уянга ч ороод  ирэв. Том тортой юмнууд барьсан байх бөгөөд зах дээр үзэж байсан гутал байх нь тэр.

7 дугаар хэсэг

Саруул:

-Юу вэ, энэ чинь гэхэд

-Таны юмнууд аа. Май, хичээлдээ сайжирч байгаагийн бэлэг гээд бодчих. Тэглээ ч гэрийн багш хүртэл овоо цалинтай шүү. Санаа бүү зовоо. Заавал авна шүү гээд та 31-нд манайд ирээч. Манай ээж их баяртай байгаа. Намайг хичээлдээ сайжирсанд. Заавал ирнэ шүү гэхэд Саруул:

--- Ингэхэд чи надад яагаад ийм сайн байдгийн бэ? Би чамайг дүүгээ л гэж боддог хэмээн хэлэхэд Уянга ч инээмсэглэн:

-Би таныг ахаа л гэж боддог шүү. Сургуулиа төгсөөд харин юу гэж бодохоо мэдэхгүй байгаа хэмээгээд дэвтрээ гарган за одоо хичээлээ хийе гэв .
Саруул тортой хувцас гутлыг авахгүй гэсэн ч Уянга ятгасаар түүнд атгуулжээ . Гэртээ очоод тортой зүйлийг үзвэл, цамц, өмд гээд оймс хүртэл байх бөгөөд Уянгад энэ удаа үнэн голоосоо баярлав. Учир нь тэрбээр ээжээсээ өөр хүнээс анх удаа бэлэг авсан нь энэ байлаа.

12 сарын 31-ний өглөө нар хэдийн манджээ. Өнөөдөр амралтын өдөр тул Саруул ч өндийх янзгүй унтана . Должин эмгэн гал түлэн цай чанаад Саруул болоод гэрийхнээ дуудан босгов. Сэргэлэн инээмсэглэн:

-За өнөөдөр чинь баярын өдөр шүү дээ. Шинэ оноо сайхан угтнаа. Шүрээ ч гэрийхэнтэйгээ ирнэ биз гээд:

-Саруулаа ахын дүү, цайгаа уучаад усанд яваарай. Ах нь баярын юм хум цуглуулна аа гэв.

Саруул ч толгой дохин босоод гар нүүрээ угааж, цайгаа уучхаад усанд явав. Усанд явж ирэхэд гэрийн эзэд болох 4 байсангүй. Должин эмгэн “Манай хэд баярын юм бэлдэнэ” гээд гарлаа. Чиний өгсөн мөнгийг бүгдий нь өгчихлөө гээд инээн:

-Чамд нэг юм оёсон юм аа. Наад муу оймс чинь бүр сэмэрчихэж. Эгч нь янзалж нөхье дөө. Энийг ав гээд бор утсаар нэхсэн яг л ээжийнх нь нэхэж өгдөг оймс байв. Саруул ээжийнхээ нэхсэн оймсноос салдаггүй билээ. Нулимс цийлэгнэн “Гялайлаа” хэмээн хэлээд оймсыг авч сайн хараад Должин эгч хэдийдээ ингээд нэхчихдэг юм бол надад харагдаагүй дээ гэж бодно. Саруул энэ өглөө цоо шинэ өмд, гутал, цамцаа өмсч толинд харан үсээ янзлан зогсоно. Должин гайхсан нүдээр хараад :

-Чи хайчих нь вэ. Ямар гоё болчихов. Хаашаа явах нь вэ гэхэд

-Аан, айлд уригдсан юмаа. Заавал ир гээд байгаа юм. Удахгүй буцаад ирнэ ээ. гээд гэрээс гаран Уянгаагийн гэр рүү явав .
Уянгаагийн гэрийг сайн мэдэхгүй тул 5 шарын автобусны буудал дээр хүлээн зогсов. Төд удалгүй Уянга ирээд:

-Хөөх, та өнөөдөр ёстой гоё харагдаж байна. За явцгаая. Манайд Батаа ахынхан байгаа. Бүү санаа зовоорой гээд 5 давхар байрны 4 давхарт гарав. Хамгийн баруун талын хаалгыг онгойлгон “За орцгооё. Манайд дээр кино үзэхдээ ирж байсан биз дээ. Одоо сайн тогтоогоод аваарай” гээд Уянга инээмсэглэн Саруулыг оруулан “Бид ирлээ”  гэсээр том өрөөнд оров. Тэднийх 4 өрөөтэй нилээн чамин айл болох нь нүдэнд тусна. Бат урьдын адил нүүр дүүрэн инээн угтаж:

-За, Саруул ирчих вүү. Чамайг ирнэ гээд л Уянга сая толины урд сууж сууж гарсан шүү дээ. Манай Саруул их сайн залуу даа хэмээн Уянгын ээж Хандмаа руу харан жуумалзана. Хандмаа:

-За сууцгаа. Одоо аав нь ирнэ. Уянгаа миний охин салат, цай хийж өг гэнэ. Саруул ширээн дээрх амттан, торт, чихэр, жимс гээд бүгдийг харангаа  “Хөөх ямар их гоё юм бэ? Бүгд нийлээд их үнэтэй тоо гарна даа”  хэмээн хачин ч юм шиг гайхсан ч юм шиг бодол орж ирэв .
Ингээд байж байтал хаалга дуугарч Уянгын аав гэх өндөр нуруутай, халимаг үстэй костюмтой эр орж ирээд:

-Ажлаа зохицуулах гээд удчихлаа гэв. Ардаас нь Уянгын ах, дүү хоёр ч орж ирэв.
Ингээд бүгд цуглан Уянга Саруулыг танилцуулав. Уянгын аав нь Саруул руу их л нухацтай хараад:

-Энэ манай эхнэр Хандмаа. Хувийн жижиг бизнестэй. Түүндээ ажилладаг. Том хүү Билэгт маань манай компанид ажилладаг. Гэр бүлтэй тусдаа гарсан. Бага хүү Эрхэс, одоо 5 дугаар анги. Орчлон сургуульд суралцдаг гэж танилцуулаад  намайг Болд гэдэг. Хэвлэлийн хувийн компанитай. Чи харин хаана юу хийдэг билээ гэхэд Бат манай ажилчин. Одоо элсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа. Хичээлдээ сайн, мундаг залуу байгаа юм гэхэд Болд инээн.

-За тийм байдаг байж. Аав, ээж чинь хаана юу хийдэг вэ? гэж лавшруулж асуух нь тэр. Саруул хэзээ ч аав ээжийнхээ тухай ярьдаггүй бөгөөд Бат ч дуугарахгүй сонсохыг хүснэ. Саруулын нүд бүлтгэнэн:

-Аав бага байхад өнгөрсөн. Ээж энэ жил өнгөрсөн гэхэд Болд болоод Батын царай хувьсхийн:

-Өө, уучлаарай. Дэмий юм асуучхаж ээ. Мэдэхгүй л асуучлаа, тун харамсалтай байна дүү минь. За за, одоо хоол ундаа идэцгээе.  Өнөөдөр баярын өдөр шүү дээ гээд уур амьсгал өөрчлөгдөв. Уянга Саруулын хувийн амьдралыг тийм ч сайн мэдэхгүй болохоор саяны хэлсэн зүйлд хоолой нь зангиран өрөвдсөн харцаар харахын зэрэгцээ нүдэнд нь нулимс дүүрнэ.

Хард овогт Ц.Билгүүн

Үргэлжлэл нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
"Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
Poetry: "Шүхэргүй норох" сэтгэл мэт шүлгүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • Monhjargal (66.181.161.127)
    Bayrlalaa shimten unshdag shv
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Shagai Shagai (66.181.161.127)
    Goy zohiol baina bayrlalaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Гантуяа (66.181.161.7)
    Өнөөдөр яагаад удаад бга юм бэ
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Баяраа (202.131.243.190)
    ойрд ийм гоё зохиол уншсангүй баярлалаа. дараагийн бүлгийг тэсэн ядан хүлээсээр.....
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Shagai Shagai (202.179.25.79)
    Daraagiin bulegiig huleej b.na
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Гантуяа (66.181.161.69)
    Дараагийн бүлэг нь хэзээ орох юм бэ? Хүлээстэй л бна да
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Monxjargal (66.181.161.13)
    Daraachiin bvlgiig 2 oor ni oruulaj bolhuu bayrallaa
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Battsetseg (66.181.161.37)
    Bayrlalaa.
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Bayarmaa (103.57.92.106)
    Saihan zohiol bna
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • G.Uuriintsolmon (202.55.188.91)
    Mash goe zohiol shu.bayrlalaa.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zolzaya.u (202.9.46.13)
    Mash shn zohiol shuu zaluusd surgamjtai. Nom ni hagur bdin.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Shagai Shagai (202.179.24.80)
    Mash goy
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Togosmaa (103.26.193.81)
    Uhaaral hairlasan gegeeleg saihan zohiol manai mongolchuud chini hvni tuluu ubduh setgeltei urubch zuulun uhaalag ard tvmen shvv dee
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Sarnai (202.126.88.52)
    Mash goe vrgeljlelig ni hvleej bn
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Delgersaikhan (66.181.180.104)
    Goe uneheer sonirhon unshlaa urgeljleliig ni huleej baina
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Uhaaral hairalsan ene zohioolig olon zaluus unshij 1 bogoj 2 ig tungsasai gj bdoj bna bi ch gants hvv neg ohintoi ehin hairig gvitseeh
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • A.Batdolgor (66.181.161.96)
    bayrlalaa urgeljlelig hurdan orularai
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • monhbayar (66.181.161.2)
    bayarlaa vrgeljiliig ni unshmaar bna tesen yadan hvleej bna
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Энхтуяа (66.181.161.38)
    Баярлалаа үргэлжлэлийг тэсэн ядан хүлээе
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Ундраа (202.126.90.61)
    Үнэхээр гоё маааааш их таалагдлаа баярлалаа
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.90.127)
    Hurdan unshmaar bn
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.71)
    Madh goe zohiol b.a hurdan urgeljlelig unshmar b.a
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • mandaa (202.126.89.241)
    hagas dutuu unshaad oldohgui bsan ashgui dee bayrllaa
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • M Altantsetseg (117.111.15.178)
    Yneheer goe zohiol bna urgeljleliig ni hirdan oruulaarai
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Баатар Оюунцэцэг (188.22.75.165)
    Сайхан зохиол байна. Цаашаа унших хүсэлтэй байгаа.
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    taalagdlaa vrgelhleliig hurdan oruulaarai
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    mash ih taalagdlaa daraa vildliig
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.90.79)
    Goe zohiol bna hurdan oruulaarai
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • magnai (202.126.90.144)
    estoi goe zohiol bna daragin hesgig tesen yadan hvlej bna
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (178.28.228.205)
    Баяраллаа
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.22.30)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (123.109.162.228)
    Үргэжлэл хэзээ орох вэ?маш их иаалагдлаа
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Чика (95.82.124.228)
    Унэхээр сэтгэл ходлом баяраллаа
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Enkhee (66.181.161.78)
    Bayrlalaa urgeljleliig hurdan oruulaarai.bayrlalaa.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Тунга (176.59.44.1)
    Баярлалаа сайхан огууллэг бна ургэлжилэл нь хэзээ гарах?
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (176.59.44.1)
    Баярлалаа сайхан огууллэг бна ургэлжилэл нь хэзээ гарах?
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Баасансүрэн (103.10.22.164)
    Баярлалаа.дахиад дараачийнх нь хэзээ унших бол гэхээс тэсэн ядаж сууна
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • миний хайрууд (61.5.193.31)
    urgeljeliign unshhiig tesen yadan huleey
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • 2020.06.12 (104.248.148.253)
    Urgeljiliig ni hezee tawij be goe yum aa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (1.232.185.71)
    Mash ikh taalagdlaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (211.36.130.102)
    Bayrllaa yamar goe ogvvlleg ve urgeljliig n bushuuhan unshih yumsan
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.216.105.248)
    Vrgeljiliigni hezee oruulah be vnheer setgel hudulguj chadlaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (123.98.194.246)
    Mash ih taalagdlaa ...daraagiin hesgiin hurdan oruulj ogoorei ...
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Ганцогт (5.34.16.221)
    Маш гоё үгүйлэг байнаа баяраллаа
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.119.171.161)
    Үргэлжлэл нь хэзээ тавигдах вэ?
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
    • Vrgeljlel ni hezee oroh we hurdan l unshij duusgamaar bn
      2020 оны 06 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Казакстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    9 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    58 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    1 цаг 21 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    1 цаг 37 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    2 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    2 цаг 19 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    2 цаг 24 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
    2 цаг 37 мин
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    15 цаг 30 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    17 цаг 17 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    18 цаг 43 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    18 цаг 46 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    18 цаг 50 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    19 цаг 33 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    20 цаг 6 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    20 цаг 9 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    20 цаг 9 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    20 цаг 43 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    21 цаг 53 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    22 цаг 3 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК