зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-20

2020-6-18
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Уянга гэх намхавтар нуруутай, нүдний шилтэй, цайвар царайтай нилээн даруухан байрын охин харагдана. Тэрбээр Сувдаа руу харан:

-Маргааш шалгалтаа яаж өгөх вэ гээд хямраад сууж байхад чинь. Чи одоо уухаа болио хэмээн бухимдангуй хэлэв. Саруул яагаад ч юм Уянга гэх нэртэй тэр охиноос Уянгын хаана байгааг асуумаар ч юм шиг нэг л дотно санагдана. Сувдаа халамцуу учир Уянга түүнийг сугадан түрүүлж явав. Харин Дөлгөөн Намуун, Саруул гурав тэндээ жаахан юм ярьж сууж байгаад гарцгаав. Намуун Дөлгөөн рүү  харан:

-Чи Саруулыг буудалд нь хүргээд өгчих. Найз нь ажил гарчихлаа. Саруулаа, уучлаарай өрөөгөө олно биздээ. Саруул:

-Ололгүй дээ, болгоомжтой яваарай. Санаа зоволтгүй гэв.

Дөлгөөн , Саруул хоёр юм ярин алхсаар дээшээ харвал харанхуй боловч эргэн тойрон  өдөр шиг гэрэлтэй гудамж талбайгаар алхана. Дөлгөөн сурахаасаа илүү ажил  хийдэг. Монголд байх ар гэрээ авч явдаг нь ярианых нь өнгөнөөс мэдэгдэнэ. Саруул, Дөлгөөн хоёр автобусны буудлын сандал дээр суун Дөлгөөн такси дуудаадахъя гээд утсаар ярив. Саруул Дөлгөөнөөс:

-Уянгаа чамтай хамт сурдаг юм уу?

-Тийм ээ, бид хоёр нэг сургуульд сурдаг. Намуунаа бид хоёр нэг нутаг байхгүй юу. Уянга найз залуутай шүү гээд инээмсэглэхэд:

-Үгүй ээ. Тэр утгаар нь биш ээ. Нэг хүнтэй адилхан санагдаад л ...

-Аан ойлголоо, хайртай хүнтэй чинь үү?

-Хэхэ нэр нь адилхан юм. Уг нь Солонгост байгаа юмсан.

-Айн энд үү. Чи тэгээд юугаа хийгээд байгаа юм бэ. Уулзахгүй юм уу, хаана, аль хотод байдаг юм бэ. Би хүргээд өгч болно шүү.

-Харин тэрийг  мэддэггүй ээ. Ямар ч байсан ирснээ дуулгаж интернет хаягаар нь захиа бичсэн.

-Дугаарыг нь мэдэх үү. Эрх биш утастай биз дээ. Миний утаснаас яриач хө гэхэд нь Саруулын царай нь гэрэлтэн “Нээрээ тийм байна. Чиний утас шууд холбогдоно биз”.

-За, чи дугаарыг нь хэлээдэх дээ гээд залгаснаа “Өө холбогдохгүй байна. Аль хотод байгааг нь мэдэх үү”?.

-Өмнө нь Дэгү билүү, тэнд байдаг сурагтай байсан. Тэгээд тэндээсээ сургууль шилжсэн гэсэн. Тэгээд л мэдэхгүй.

-Чамайг хаячихсан юм уу. Холбогдоогүй удаж байна уу. Ядаж Hi5, Myspace-ийг нь мэднэ биздээ.

-Тэр чинь юу юм?

-Өө, чи нээрээ. Овог нэрийг нь надад бичээд өгчих. Зураг нь байвал сайн байна. Би хэдэн танилаараа дамжуул асууж өгье. Хэрэв чамайг хаясан бол өдийд түрүүний Төгөлдөрийг дагаад гардаг охин шиг ..... гэснээ “За за, явцгааяа. Манай байр танай буудлаас холгүй байдаг.

-Аан тийм үү. Чамд баярлалаа. Ийм олон хүнтэй газраас яаж ч хайх билээ. Чамд энэ хэрэг болох байх гээд түрийвчиндээ нандигнан харж явдаг ганц зургаа өгөв.

Такси ч ирж хоёул буудлын үүдэнд ирэв. Дөлгөөн, Саруулыг хаалгаар оруулан:

-Санаа зоволтгүй ээ. Би хоёр, гурав хоногоос ирнэ ээ гээд явав. Саруул өрөөндөө орвол Цогтоо нам унтаж байв. Орондоо ороод Дөлгөөн олж чаддаггүй юм гэхэд зургийг минь алга болгочихгүй байгаа. Хэрэггүй өгч үү? гэж бодон “Нээрээ намайг хаясан юм болов уу. Магадгүй л юм. Энд хэл устай сайн залуучууд олон” гээд гунигийн манан дэрлээд нойронд автлаа.

Сургалт семинар үргэлжилсээр даруй долоо хоног өнгөрлөө. Нэгэн өглөө Дөлгөөн буудлынх нь гадаа нэгэн үл таних залуутай хамт зогсож байлаа. Саруул Дөлгөөнийг ирсэнд баярлан:

-Сайн уу. Найз сайхан амарсан уу?

-Сайхаан, за танилц. Энэ танай залуу. Танай Уянгын байгаа газрыг олоход чамд тусална.

-Тийм үү. Нээрээ юу, хаана байгаа гэж?

-Яарах хэрэггүй дээ. Би Дэгүд сурдаг хүмүүстэй холбогдож ярьж байж энэ залууг оллоо. Хэлний бэлтгэлд хамт сурч байсан гэнэ.

-Өө тийм үү. Баярлалаа. Намайг Саруул гэдэг ...... гээд нөгөөх залуутай гар барин танилцав.

Залуу, намайг Насанжаргал. Энэ зурган дээрх чиний хайж байгаа охин мөн л бол Пусанд байгаа гэж сураг дуулсан. Би Дэгүд байхдаа жил орчим л  нэг ангид сурч байсан. Хэрэв Пусанд үнэхээр байгаа бол тэнд миний таньдаг ганц хоёр хүн бий. Чамайг уулзуулж чадах байх аа. Уянга эхэндээ гэрээ санаад байна гээд л хааяа уйлдаг байсан. Ирээд удаагүй байж сургуулиас чөлөө гуйсаар байгаад Монгол руу хүртэл явж байсан санагдана. Их хөөрхөн, гэхдээ Уянгатай найзалдаг охидыг санахгүй юм. Голдуу л ганцаараа явж харагддаг. Сүүлд ажил төрөл хийж эхлээд ажлын найз гээд нэг охинтой явж харагддаг болсон. Гэхдээ хэдэн жилийн өмнөх юм л ярьж байна шүү, би гэснээ “Чамд notebook бий юү? гэвэл  Саруул:

-Надад байхгүй. Нөгөө хэдэд байгаа байх, яасан?

-Би чамд зургийг нь харуулья. Интернетээр. Чамд hi5.com байгаа биздээ.

-Тийм юм мэдэхгүй шүү дээ.

-Тэгвэл notebook аваад буугаад ир. Бид хоёр хүлээж байя.

Саруул дээшээ гарч Хажидмаагийн өрөөг тогшиход нойрмоглосон байртай хаалгаа онгойлгон:

-Өглөөний мэнд. Өнөөдөр амралтын өдөр  гэсэн биз дээ. Намайг дуудуулаа юу?

-Үгүй ээ. Та notebook-ээ түр өгөөч. Би нэг юм харах гээд л ...

-Аан за хүлээж бай... Май янз бүрийн юм устгачихав аа. Цамба эмчид толгойгүй болно шүү, би гэв.

Саруул удахгүй буцааж өгнө гэж хэлээд нөгөөх хоёр дээрээ ирэв. Насаа notebook-ийг нь асаан оролдож байсан аа:

-За энэ мөн үү гээд илбэ шидтэн шиг зургийг нь гаргаж үзүүлэв. Саруул яаран:

-Тийм ээ,  мөн байна. Чи хаанаас гаргаад ирэв ээ. Чи мундаг юм аа.

44-р хэсэг                                                                

Дөлгөөн инээд алдан:

- За, би ч чадна шүү. Хүүе, найзаа одоо чинь техник технологи хурдацтай хөгжиж байна. Айн, энэ хар даа. Болд овогтой Уянга гэж байгаа биз дээ. Энэ өөрийнх нь цахим хуудас. Зургууд нь харагддаг байхгүй юу?

-Алив Насаа, чи Саруулын зургийг аваад Уянга руу нь явуулчих. Очиж явна гээд биччих гэв. Насаа ч зураг дараад Уянга руу явуулав. Саруул:

-Тэгэхээр эндээс хол байгаа хэрэг үү. Хэдэн өдөр явах бол.  Бид нар уг нь амарч байгаа л даа гэхэд Насаа инээмсэглэн:

-Хэдхэн цаг л явна. Одоо явлаа гэхэд үдээс өмнө бараг очно. Би даанч ажилтай явж чадахгүй. Харин очоод тус болчих хоёр хүн бий. Би холбоод өгч болно гэв.

Саруул Дөлгөөн рүү харвал Дөлгөөн:

-Найз нь бас ажилтай. Ажлын цаг болох гээд байдаг. Намуун одоо ирж яваа. Цаадах чинь чамтай явж магадгүй. Чи гуйгаад үз. Тэгээд ч хэл ус сайтай алзахгүй. Ямарч байсан би хаана байгааг нь олж өглөө шүү гэхэд Саруул:

- Та хоёрт маш их баярлалаа. Би хоол авч өгье. Гурвуул хоол идэн яриа өрнүүлэн сууж байх зуур Намуун ч ирэв. Намуун:

-Өглөөний мэнд. Намайг дуудаад байсан юу болоов гээд Дөлгөөн өөд харвал Дөлгөөн:

-Аан харин Ромьеогийн Жульетаг олчхоод уулзуулах гэж л гээд инээмсэглэн “Саруулын найз охины сургийг гаргасан юм аа. Тэгээд л тэр” гээд Дөлгөөн учир байдлыг хэлэв. Намуун инээмсэглэн:

-Тэгье л дээ. Би бас тэнд байдаг хамаатантайгаа уулзаагүй удаж байна. Гэхдээ чамтай яагаад холбоо барихгүй байгаа юм бол гээд Саруул руу харав. Саруул юу ч дуугарахгүй:

-Би хувцсаа өмсөж, Цамба ахад хэлчхээд ирье гээд явав. Саруул дээшээ гүйн гарч  хувцсаа сольж өмсөөд Цамба эмчийн өрөөнд орж асуудлаа хэлбэл, тэрбээр их л дурамжханаар “Алив хоёулаа бууя” гэв.

Цамба доошоо буун өнөөх гурав дээр ирэн:

-За залуус сайн байцгаана уу. Намуунаа энэ Саруулыг минь бас хаашаа дагуулж явах нь вэ:

-Би дагуулаагүй шүү, эмчээ. Энэ удаа Саруул гуйсан юм аа. Гүнжтэйгээ уулзах  юм гэсэн. Би өөрөө ч хамаатны охинтойгоо уулзах санаатай явъя гэж бодсон юм. Цамба, Саруул руу харснаа:

- Энэ залуучууд бас цуг явах уу?

-Үгүй ээ  ажилтай. Би явж чадахгүй болоод л Намууныг гуйсан юм.

-Найз охинтой, энд сурдаг байж ээ. Нэгэнт ингээд ярьцгаасан бол яваад ир дээ . Харин хэзээ ирэх вэ гэхэд Намуун:

-Шөнөдөө эсвэл маргааш өдөр ирчихнэ байх аа хэмээн зөөлөн хэлбэл, Цамба дуугаа өндөрсгөн:

-Маргааш байх аа биш. Маргааш гэхэд ирсэн байна шүү. Саруул минь төөрчихөв дөө. Миний хэлснийг санаж байгаа биз. Би чамайг мөн ч эрхлүүлж байна даа. Итгэл алдахгүй шүү, нөхөөр гэж хэлээд явчихав.

Саруул, Намуун хоёр ч явахаар буудлаас гарч такси зогсоон метроны буудал руу явав.

-Хоёулаа хурдан галт тэргээр зорьсон газраа бараг нисээд буучихна даа. Чамд сургуулийнх нь хаяг байгаа биз дээ?  гэхэд Саруул:

- Ямар хаяг гэвэл Намуунаа:

-Нөгөө Уянгаагийн чинь л байхгүй юу?

-Аан. Энэ Насаа бичиж өгсөн юм.

-Их сургууль байх нь. Хоёулаа оюутны байрнаас нь сураглах хэрэгтэй юм байна. Замдаа намайг уйдаахгүй шүү гээд инээмсэглэн метронд орж суув.

Саруул суудалдаа суугаад “Уянга минь ямар болсон бол намайг хараад баярлах болов уу. Ээж нь цуг байгаа болов уу. Нээрээ найз залуутай болчихсон  байвал би яах вэ”  гэсэн олон янзын эгзэгтэй бодолд дарагдав. Ямартай ч түүнтэйгээ уулзана гэхээс зүрх нь булгилна. Харин хажууд суух шавилхан биетэй Намуун охин түүнд маш их сэтгэгдэл төрүүлнэ. Харин саяхан л хөгжилтэй гоё юм ярина шүү гэж байсан хүн метро хөдлөөд удаагүй байхад  нүдээ анин унтаж байв.

          Нэг мэдэхнээ Саруул ч зүүрмэглэн унтаад өгчээ. Хэр удсаныг бүү мэд. Саруулыг Намуун :

- Одоо дөхөж байна шүү,  Саруулаа сэрээрэй гэх нь сонсогдов. Саруул ч сэрэн:

- Ирчихсэн үү. Би удаан унтсан уу. Чи хэзээ сэрэв. Би түрүүхэн сэрлээ. Зөндөө унтчихлаа. Чи харин хурхираад сэрээчихлээ гээд инээмсэглэн “30 минутын дараа бууна шүү” гэв. Саруул цагаа харж 3а ,ойлголоо” гээд бодолд автан  дуугаа хураав. Тэрбээр Пусанд буутал юу ч дуугарсангүй. Намуун яриа өдөх хэдий ч түүнийг ярих сонирхолгүй байгааг ойлгон дагаад үг дуугарсангүй.  Удалгүй Пусанд ирснийг зарлав. Үд өнгөрчээ. Намуун Саруул руу харан:

-За, ирчихлээ дээ. Чи баярлахгүй байна уу. Манай хамаатны охин бид хоёрыг тосно. Хоёулаа зам заалгах хүнтэй болсон шүү гээд инээмсэглэн “Эхлээд юм идэцгээе. Тэгээд чамайг хайрттай чинь уулзуулна аа. Харин хоноод явах уу. шөнөдөө буцах уу” гэхэд Саруул Намуун руу инээмсэглэн хараад:

-Цамба эмчээс асууна даа. Чамд баярлалаа. Харин би уулзмааргүй ч юм шиг санагдаад...  Үнэнээсээ найз залуутай болсон байвал би түүнийг зовоохын нэмэр гэж бодлоо.

-Юу!. Юун найз залуу билээ?.

-Аан юу ч бишээ. Бид хоёр утсаар ч яриагүй нилээн хэдэн сар болчихож. Тэгээд л...

-За, үгүй байлгүй дээ. Харин ч өөрөөс нь сонссон нь чамд амар биз дээ. Энэ хүртэл ирчхээд буцахгүй шүү. Хоёул метроноос буун Намуун утсаар ярьж тосч авах хүндээ хаана байгаагаа хэлээд хэсэг алхаад нэгэн хоолны газарт хоол идээд сууж байтал:

-Намуунаа сайн  явж ирсэн үү гэх дуу хаалганы тэндээс гарч Намуун ч босон үл таних тэр охиныг тэврэн үнсээд:

-За сайн уу. Чи бүр танигдахын аргагүй болжээ. Ямар их тураа вэ. Өө нээрээ, энэ манай энд сургалтаар ирсэн залуу, Саруул гээд танилцуулав. Түүнийг Долгормаа гэх ба Намуун, Доогий гэж дууддаг юмсанж. Доогий ч ширээнд суун тухлан удаан уулзаагүй найзтайгаа хөөрөлдөн цаг хэртэй болов. Саруул цагаа харахыг ажигласан Намуун:

- За за, Доогий үндсэн ажилдаа оръё. Энэ сургуулийн хаяг. Бид хоёр нэг хүнтэй уулзах гэж хайж явна. Уянга гээд оюутан. Одоо төгсөх курс гэвэл Доогий:

-Тиймээ. Энэ сургууль чинь эндээс нэг их холгүй. Миний нэг танил тэнд сурдаг юм. Уянгаа!.  Нилээн сонссон нэр байх чинь. Волейбол тоглодог, өндөр нуруутай, тайрмал үстэй охин мөн үү? гэв.

Саруулын царай тэрхэн зуур хувьсхийн:

- Тийм ээ, тоглодог гэж хурдан хариулав. Доогий инээмсэглэн:

- Сургуулиудын  тэмцээн дээр харж байсан юм байна. Хэрэв тэр мөн бол угаасаа өөр Уянга гэж нэртэй оюутан тэр сургуульд байхгүй болов уу. За за, би танил руугаа залгаад хаана байгааг нь асууя. Бас та хоёрт зайрмаг аваад ирье гээд утсаа аван гарав.

45-р хэсэг

Намуун:

-За, гүнжтэйгээ удахгүй уулзах нь байна ш дээ. Доогий энд  сурдаг. Манай аавын талын хамаатан, сурлага сайтай сайн охин байгаа юм.

“Төөрсөөр төрөлдөө” гэж яг хүнээ олоод уулздаг байна шүү. Чамд баярлалаа, энд ирснээс хойш зөндөө тус болж байна даа. Доогий гаднаас орж ирэн:

- Сургуулийнхаа зааланд байна гэнэ ээ. Тэмцээн болж байгаа юм байлгүй, явцгаах уу гэхэд Намуун босч:

-Чи хэлчихээгүй биз, бид хоёрыг?

-Үгүй ээ, яалаа гэж хэлэх вэ. Яасан юм бэ?

-Яахав дээ. Гэнэтийн бэлэг. Тийм ээ, Саруулаа,

Саруулын  зүрх нь хүчтэй улам түргэн цохилж:

- Одоо шууд очих юм уу гэхэд Доогий инээмсэглэн:

- Хүүе, энэ залуу чинь сандраад, бүр нүүр царайг нь хараач ээ. Чиний найз охин юм уу. Хайртай охин чинь юм уу гэхэд нь Намуун яриаг нь таслан:

- Гэмгүй хүнийг  ичээгээд л. Аль аль нь даа. За за явцгаая. Энд тэгээд гайгүй залуучууд их биз гэсээр гурвуулаа таксинд суун сургуулийн зүг хөдлөв. Саруул цээжин дотор үгээр хэлшгүй тэмцэл өрнөж байв. Нэг их удсан ч үгүй нүсэр том харагдах сургуулийн авто зогсоол дээр ирэв. Доогий утсаа аван:

-Найз нь ирчихлээ. Чи гараад ирэх үү гэх нь сонсогдов. Саруул дотроо догдлон Уянга цуг гарч ирэх үү гэж асуух гэсэн ээ санаа  зовон болив. Хаалгаар тайрмал үстэй ч намхан охин гарч ирээд Доогийг тэврэн мэндлээд:

-За, наашаа зүглэдэггүй хүн ямар хэргээр ирээв?

Доогий Намуун, Саруул хоёрыг танилцуулаад учир явдлаа хэлэн Уянгыг асуув. Өнөөх охин инээмсэглэн:

-Аан,  Чи нөгөө Саруул байх нь ээ. Уянга дотор байгаа. Оюутны байрнаас ээж нь аваад хэсэг ээжтэйгээ байж саяхан энд буцаж ирсэн. Эхлээд би чамд нэг юм харуулъя. Харин та хоёр орж бай. Дотор Даваа бий. Чамайг ирнэ гэж хэлсэн. Үүдэнд хүлээж байгаа байх гээд Саруулыг дагуулан оюутны байрын зүг явав. Өөрийгөө Эгшиглэн гэж танилцуулсан өнөөх охин дотуур байранд орж нэгэн хаалган дээр ирээд тогшив. “Хэн бэ?” гэж дотроос асуув. Эгшиглэн гэхэд хаалга онгойв. Хаалга тайлах охин сандран:

-Эрэгтэй хүнтэй явна гэж хэлэхгүй яасан юм бэ гээд дотуур хувцастай охин халаад шүүрэн өмсөөд Эгшиглэн рүү уурлангуй харав. Эгшиглэн:

-За, уучлаарай. Энэ хэн гэж бодож байна, таа даа .

-Алив байз. Энэ чинь нөгөө ... нөгөө

-Тийм ээ, Саруул нь байна.

-Өө, бурхан минь. Сайн байна уу, уучлаарай. Намайг Ууганчимэг гэдэг. Уугий гэж дууддаг юм аа гэв.

Саруул Уянгын илгээсэн захидал дунд нээрээ Уугий гэх нэр хэд хэд гарч байсныг санав.

-Намайг Саруул гэдэг танилцсандаа баяртай байна .

-Ингэхэд чи Уянгатай уулзаагүй юм уу. Эгшиглэн яриа таслан:

- Өөдгүй охин чинь. Харин бид нарт худлаа хэлсэн байна. Саруул чи ирээд ес хонож байна уу. Бараг чамайг тосно гээд Уянга явсан юм. Тэгээд буцаад ирснээ:

- Чамтай уулзах нүүргүй гээд л маяглаад уйлаад байсан. Дараа нь 4, 5 хоногийн өмнө бас л чамтай энд ирсэн юм чинь уулзахгүй явуулж чадахгүй гээд л дахиад явсан. Бас л иргэж ирээд дуугаа хураагаад суучихсан. Уржигдар билүү. Та хоёр явсан биз дээ, Сөүл рүү. Уугий:

-Тийм ээ, чиний буудалласан газар очиход чи байхгүй байсан. Танайхан байхгүй байж таарсан болохоор доор зурвас үлдээгээд явсан. Чи аваагүй юм байна л даа. Харин ч сайн хэрэг болж. Энэ Уянгын хэсэг. Бид хоёр цуг амьдардаг юм гээд ор болон хичээлийн ширээг нь заагаад чи очиж үзэж болно оо. Чамайг ирэх гэж байгааг бид хоёр уг нь эрт мэдсэн л дээ. Уянга жаахан шалтгаантай байсаан. Хэдэн сар ээж нь ч ирээд, чи мэдсэн л байлгүй. Ээж нь өвчтэй юм билээ. Гэхдээ чамтай харьцахад дургүй байдгийг би ойлгоогүй. Уянгад тэр залуутай харьцаад байвал би хурдан үхээд өгнө шүү гэх мэтээр их айлгана. Зарим үед хэлмээр байвч бас өвчтэй хүнийг тайван байлгах хэрэгтэй гээд эмч нар хүртэл Уянгыг хэлснээр байхыг зөвлөдөг. Сүүлийн нэг жилээс үнэхээр хэцүү байгаа цаадах чинь. Гэхдээ тэр чамд л хайртай хэвээрээ шүү гэв.

Үргэлжлэлийг https://www.24tsag.mn/a/182923  уншина уу.

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Камертон хамтлагийн "дурсамж сэдрээх" ЕСӨН дуу
Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (67)

  • Оюун цэцэг (192.82.72.64)
    22
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (117.111.2.44)
    Mash shn zohiol bn unshih gj ih huleej suuna daa 2, 3n heswg orj irheer shn gj odoo yaj bga bol gj bodogdoostoi bayarlalaa 24iig huleej bn
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • o. tsendsuren (66.181.161.8)
    saihan zohiol bna urgejiliig in hurdan unshmaar sanagdlaa bayrlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • .. (27.141.156.199)
    21 нь хэзээ орох уу
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.116.139)
    Өнөөдөр ямар их удаж бна байн байн л орж үзэх юм дараагийнх нь хурдан ороосой
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Baasansuren (103.10.22.164)
    Saihan zohiol yum.hurdan urgeljlelii n unshmaar bna.bayrallaa.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (121.187.57.121)
    46
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Otgo otgoo (203.91.115.44)
    Ymar goe ym be uyanga saruul 2iig uulzsan xesgiig xurdan unshmaar bn setgel bvr dogdoljixloo
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • tungaa (202.126.89.217)
    ih goe bnaa 21 hezee garah be
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • saruul (66.181.161.2)
    21 hezee oroh we hurfan oruulj ogch mash goe bj bn shuu
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.117.8)
    Их гое өгүүллэг юмаа дараагийнх нь хурдан унших юм сан баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Urnaa (192.82.69.250)
    Bayrlaa zohiloo tesn udan huleej bn ulam sonirholtoi bolj bn
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Vera (202.126.88.64)
    Bayrlalaa daraagiin hesgiig hurdan oruulaarai hvleej bn. ....
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • magnai (202.126.90.160)
    daraagin hesge oruulah tsaga bichj bwl zvger bna
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Naagii (66.181.161.91)
    21n oroh bolooguim uu
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.79)
    Bayarlalaa goe zohiol bna tesen ydan huleej bna
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.57)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.161.23)
    баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.90.106)
    Сэтгэгдэл сайхан б/а
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.24.143)
    Goy zohiol bn hvleej bn shvv
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.108)
    vrgljilele hvleej bna
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • dembee (66.181.161.4)
    goe zohiol bnaa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • мандал (66.181.161.108)
    ёо тийм байлгүй дээ ээжид нь Саруул ямар сайн залуу гэдгийг хэлээд ѳгчимѳѳр байх юм
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.93.92.77)
    urgeljleliin huleej bna
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Тоошко (192.82.68.240)
    Хүлээж байна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.94)
    xvleelelt vvsgesen goe zoxiol bn shvv vrgeljlel ni xezee orox we
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • uneheer goe zohiol bainaa daraagiin hesgiig hurdan unshimaar baina (66.181.161.107)
    baatar
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Tamiraa (103.140.10.250)
    21 xuleej bna
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Уншигч (202.55.188.36)
    Ёоо солиорох нээ 21 хүлээж бна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Оюундэлгэр (139.5.216.112)
    Гое юмаа хүлээж байна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Shinee (66.181.161.127)
    Bayarlalaa huleej bn
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    Bayarlalaa goe zohiol shu huleej bn
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.219.31)
    Уншаад л бна хөөрхий уулзалдах нь
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.49)
    Үнэхээр гоё болж байна. Баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Оогий (64.119.26.117)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Хишигээ (192.82.73.158)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Ganaa (64.119.20.162)
    Bayarlalaa
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Baaska (202.126.89.72)
    Dahiaad l bayrallaa daraagiin huleej bn
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Sarnai (202.126.90.99)
    Bayrlalaa hvleej bga shvv
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Нараа (66.181.184.195)
    Ёох тийм байлгүй дээ. Ямар богинохон болоод бна вэ? Дараагийн хэсгээ хурдан бөгөөд урт оруулаарай
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Daraagiinhiig ni hvleegeel bn shvv
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Serjmyadag (202.126.89.128)
    Баярлалаа 21
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Dawaa (66.181.161.8)
    Zohiol unheard goy bolj bna daraagiinhiin huleej bna hezee tawigdah bol
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.124)
    21 gyls oruulaacheee
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • G.Uuriintsolmon (202.55.188.93)
    Bayrlalaa.goe zohiol shu.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Хандаа (202.55.188.88)
    Баярлалаа маш сайхан зохиол шүү үргэлжилийг нь тэсэн ядан хүлээнэ уран бүтээлд нь улам их амжилт хүсье
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Tseren (66.181.161.114)
    Odoo daraagiin dugaariig oruulj boloh uu mash ih huleej b.a
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Baigal (106.102.0.77)
    Zohiol saihan bolj bn 21 iig hvleegeed l...
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ts (66.181.161.114)
    Odoo darragiin dugastiig ni oruilj boloh uu mash ih huleej b.a
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • н.очирхуяг (66.181.161.56)
    амжилт. Үргэлжлэлийг хурдан уншияаа ххэ
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.90.156)
    20 deer l bgaad bn shuu
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bogi arslan (66.181.183.164)
    Сайхан өрнөж байна даа. 21ийг хүлээж сууна
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Oogi (192.82.75.99)
    Gyls oruulaarai horhoi hureed bn
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.122.157)
    Кино хиивэл зүгээо юм б.на
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.18)
    Byarlalaa 21
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Su (95.223.107.178)
    Eoo ashguidee
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • saruul (66.181.161.85)
    21 hurdan unshmaar bn shuu
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Nola (103.229.121.152)
    Vpgejleliig ni gyls opulapai xvleex xetsv yum xexe
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Нурка (192.82.68.116)
    Bayarlalaa. 21g tesen yadaj huleej bgaa shuu.
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Enhtaiwan (66.181.161.89)
    Sn bn uu vrgeljil ni hezee orhu???
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Jj (202.126.88.144)
    Saruul gdg ni iim tom bolchod holduu hevere l bgamu.unshihas zalhad shud ene hesgiig ni l unshla.iim hulduu ymand eej ni durgui bh ni zov shude
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
    • jak
      jinhene mongol er hunshuu
      2020 оны 06 сарын 18
  • Natsagaa (117.111.18.118)
    Hezee tavih ve dogdloog suuna
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Болор (59.153.87.46)
    хүлээж бгаад уншлаа
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Энхтүвшин (192.82.78.19)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • jamaa (66.181.161.33)
    vregjliin hurdan unshah yumsan hezee tawih boloo bayrlaa
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.47)
    Za hurdan hurdan
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    1 цаг 37 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    1 цаг 50 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    2 цаг 4 мин
  • Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү: Аавыгаа дагаад цүнхийг нь үүрээд явдаг байсан наадам хэзээ ч мартагддаггүй
    2 цаг 22 мин
  • Нийт нутгийн 51 хувьд гантай болон гандуу байна
    2 цаг 23 мин
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
    2 цаг 25 мин
  • “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    2 цаг 34 мин
  • УИХ: Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2 цаг 40 мин
  • Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    2 цаг 43 мин
  • Наадам айсуй: МУГТ цол хүртсэн анхны харваач, төрийн наадамд 6 түрүүлсэн Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг
    2 цаг 49 мин
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлөө
    3 цаг 4 мин
  • ХХБ нь Монгол дахь Францын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Францын Үндэсний баярын арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцлоо
    3 цаг 11 мин
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
    3 цаг 15 мин
  • ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ
    3 цаг 17 мин
  • Зуны дунд сарын шинийн 8, тахиа өдөр
    3 цаг 23 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, бага зэргийн бороо орно
    3 цаг 26 мин
  • Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа
    18 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    19 цаг 5 мин
  • Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй
    20 цаг 5 мин
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
    20 цаг 13 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК