Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-2

2020-6-09
0
ЖИРГЭХ

Гэртээ ороод жаахан бодол болоод хайрцгийг нээвэл даалинтай хөөрөг бас ээжийх нь үсний хавчаар, аавынх нь өгсөн гэдэг сүйн бөгж мөн нэг хатуу хавтастай жижиг дэвтэр бас нэг захиаг хайрцаны хамгийн дор дугтуйнд хийсэн байв. Саруул яаран захиаг задлан уншив.

“Сайн байна уу ?
Миний булхан үр Улаака минь. Энэ захиаг унших үед чинь ээж нь хажууд чинь байхгүй байна. Тэхдээ миний хүү битгий ээждээ гомдоорой. Уучлаарай,  ээжийгээ миний ганц амьдралын нар минь чи минь юм шүү дээ. Ээж нь хүүдээ ямар их хайртай гээ. Чиний төлөө амьдарсныг минь чи ойлгох болно үр минь. Энэ хорвоо дээр мөнх зүйл гэж байдаггүй. Бүгд л үхнэ. Гэхдээ хэн байж амьдарсан нь чухал биш юуны төлөө, хэний төлөө амьдарсан нь чухал. Аав чинь сайн хүн байсан юм шүү. Сандаг гэдэг маш сайхан дуулдаг хүн байсан. Ээж нь ганц дүүтэй ч сураг тасраад олон жил болж байна. Нэр нь Жавхлан гэдэг. Одоо бол 50 шүргэж яваа хүн байх ёстой. Зүүн аймгаар байдаг сурагтай, хувь тавилан байвал уулзалдах байх гэж бодож чамдаа хэлж байна. Аав чинь надад хамаатан саднаа хэлж байгаагүй. Би ч асууж яваагүй. Ээж нь энэ өвчиндөө шаналаад даруй 15 жил болж. Эхлээд их өвддөг байж байгаад сүүлдээ гайгүй болсон. Ээж нь ч зүгээр болчихлоо гээд тоогоогүй. Тэгээд ч хоёулаа ядуу хүмүүс учир өвдөх эрхгүй шүү дээ. Энэ насаараа дутуу дулимаг амьдарсан ч чи минь байгаа болохоор аз жаргалтай амьдарлаа. Хүү минь чамайгаа сургууль ном бараадуулахгүй дээ гэж ээж нь харамсч сууна. Хажуунаасаа холдуулмааргүй тийм их хайртай шүү ээж нь. Чамайгаа орхиод явсанд уучлаарай. Должин эгч нь ээжтэй нь зовлон нэгтэй улс. Миний хүү хот хүрээ орж эрдэм ном сураарай. Должин эгчийгээ ээжийнхээ адил хайрлаарай сайн хүн шүү. Гомдоож болохгүй шүү. Ээж нь чамд үлдээх юм ердөө энэ өчүүхэн зүйлс. Ааваас минь үлдсэн хөөрөг. Бас аавын минь бэлэглэсэн бөгж хоёр л байна. Миний хүү эхнэр, хүүхэдтэй болж сайхан амьдрах ёстой шүү. Ээжийнхээ төлөө энэ бүхнийг хийгээрэй. Миний хүсэх ганцхан хүсэл минь энэ шүү. Багахан мөнгө хураасан. Хадгаламж нь чиний нэр дээр байгаа. Ядуу амьдруулсанд ээжийгээ уучлаарай. Миний булхан үр Улаака минь хайртай шүү, Ээж нь” гэсэн байлаа.

Саруул захиаг уншиж дуусаад мэгшин уйлж ээждээ хэлдэг байсан хатуу үгсээ үзэн ядаж, бодох тусам өр зүрх нь шимширч байлаа. Уйлж хэвтсээр зүүрмэглэн унтаж орхиж. Зүүдэнд нь ээж нь үзэгдэж, “Сэрээрэй миний хүү” хэмээн дуудах нь сонсогдох шиг болж сэрмээргүй зүүд байсан ч дурамжхан сэрээд захиаг дугтуйнд хийн өнөөх бор хайрцганд буцаан хийж, даалинтай хөөргийг гаргаж үзвэл, шүрэн толгойтой, алтан нуухтай, халтар манан хөөрөг байх агаад тэр жил цагаан сараар гаргаж үзүүлж байсан хөөрөг мөн байв. Хатуу хавтастай дэвтрээ нээн үзвэл, нүдэндээ ч итгэсэнгүй 50 сая төгрөг зурайсан байв. Саруул ийм их мөнгөтэй байж та чинь яаж... гэж бодох зуур хоолгүй хонох өдөр их байсан ч өвчин зовлон туссан ч, ямар ч үед зарлага гараагүйг ажиглаад ээжийгээ өрөвдөж хайрлан өөрийгөө үзэн ядах сэтгэлдээ автан дахин хоолой зангируулан мэгшинэ. Энэ үед Должин хөгшин орж ирэн Саруулыг тэврэн “Эхийн хайр гэдэг нүдэнд харагддаггүй далд мөртлөө агуу хайр байдаг юм шүү дээ. Хүмүүс амьд байхад нь харж чаддаггүй нь л харамсалтай юм. Миний хүү одоо уйлж ээжийнхээ ясыг бүү өндөлзүүл. Надтай хамт явна биз дээ” гэхэд уйлахаа болин толгой дохин”Хэзээ явцгаах вэ” гэж шийдэмгий харан асуув.

2-р хэсэг

Должин Саруулыг тэврэн авч “Удахгүй хэд хоногоос хоёулаа явна аа. Чи минь сургуульд орно. Эрдэм ном сурна. Сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ. Энэ бол эхийн чинь ганцхан хүсэл. Одоо ч бид хоёрыг дээд тэнгэрээс харж байгаа. Миний хүү битгий уйл, нулимс унагах тусам дээд тэнгэртээ амгалан байж чаддаггүй юм” хэмээн нулимсаа залгин хацар дээр нь үнсээд “Одоо авч явах юмаа бэлд дээ. Тэгээд манайд орж цай унд уу, хүү минь” гээд гарч явав . Саруул нүд дүүрэн нулимсаа шувтраад ээжийнхээ захиаг элгэндээ тэвэрч “Хүү нь хичээнэ ээ, таныхаа  захисныг заавал биелүүлнэ” гэж шивнээд нар сар харсан шавар байшингаа цэвэрлэж эхлэв. Должин эмгэн гэртээ орон данхтай цайнаас аяганд хийн оочлох аядсанаа санаа алдан хөөрхий найзыгаа ямар их үгүйлж буйгаа самсаа шархируулан мэдэрнэ. Ингээд өөрт нь гэж хаягласан найзынхаа захиаг дахин уншив.

       “Хайртай найз Должин минь чи ч тэсэхгүй задлаад харчихна даа. Би чиний занг мэдэхгүй биш. Чамаасаа бүхнээ нуудаггүй байсан ч нэг зүйл ээ “тас” нуусанд өршөө. Найз нь хүнд өвчин туссан бололтой эргэж чамтайгаа хань болж сууж чадахгүй болсонд өршөөгөөрэй,  бас уучлаарай. Энэ олон жил өмөг түшиг минь болж ирсэн шүү. Ийм сайхан нөхөрлөсөн найздаа хязгааргүй их баярлалаа. Надад харамсах зүйл алга даа. Энэ муу хүүдээ л сэтгэл өвдөх юм. Чамаасаа гуйхаас өөр хэнээс гуйх билэ. Хорвоо дээр бид хоёрыг гэдэг ганц хүн нь чи шүү дээ. Миний хүүг надаас хойш чи л залж чиглүүлж явна шүү. Би ч багаас нь эрхлүүлж чанга хатуужил суулгаж чадсангүй. Чи одоо хошуугаа цорвойлгож эрхлүүлвэл юу болох вэ  дээ. Должин минь хатуу чанга байж эрдэм номтой сайн сайхан хүн болгож залуурдаарай. Чамайг миний сүүлчийн хүсэлтийг биелүүлнэ гэж итгэж байна. Чи минь биеэ бодож байгаарай. Үхэл гэдэг цагаа тулахаар их харамч юм. Одоо ч гэсэн найз нь эвлэрч чадахгүй л уйлж сууна. Чамдаа маш их баярлаж хайрлаж явдгаа хэлье . . .” гээд захиан дээр Сэмжидийн нулимс дусалсан нь илхэн харагдана. Должин нулимс мэлтэлзүүлэн бурхандаа мөргөн мэгзэм унших зуур “Хөөрхий дөө, их л зовж явж дээ . Яар их сэтгэлийн гаслантай байсныг нь бодон бодон өөрийгөө буруутган эмч домч авчраад хүчээр ч болтугай үзүүлж харуулж явахгүй яаав даа. Чи минь байхгүй болсон гэхээр итгэж чадахгүй байна. Өглөө болгон манайд орж ирдэг дүр үзэгдээд хэцүү юм” хэмээн бодол болон санаа алдан зөөлөн мэгшин сууна.  Удалгүй Саруул :

-Должин эгчээ, би усанд явах гэж байна та саваа өгөх үү. Би гэрээ цэвэрлэж байна. Бас дээврийн ноорхой цоорхойгоо бөглөе гэхэд Должин нүдээ шувтран том харснаа:

-Үүдэнд байгаа хоёр сав аваад яв аа. Усны тэрэг урд Намжил хөгшнийд байгаа гэж заав.

-Зүгээр дээ, манай найз Багахүү, Нараа хоёр ирж тусалжнагээд гарах гэтэл Должин:

-Хүүхдүүд минь орж ирж хоол цай идэж уугаарай гэхэд “За” гээд гарцгаав. Должинд нэгэн удаа Сэмжид хөгшин:

-Бороо орохоор байшинд дусаал гоожиж, салхи шуурганд сэвэлзэх болж. Энэ Саруулд хэлэхээр хөдлөхгүй янзтай. Хоёулаа нэг бөглөх ая бодно оо гэж хэлсэн удаатай. Должин гэрээс гарч хажуу тийш харвал дээвэр дээр алх түг түг гэж дугарах нь сонсогдоно. Должин “Өө нээрээ, хоол цайгаа хийе байз. Энэ муу хүүхдүүд удахгүй орж ирнэ. Хоосон байж болохгүй” хэмээн өөртэйтгаө ярьсаар яаран гэрт оров.
Дээвэр дээр Багахүү үлдэж Нараа, Саруул хоёр усанд явжээ. Нараа бол багаасаа өвөр түрийндээ өссөн хамаг зүйлээ ярьдаг хамгийн сайн найз нь билээ. Нараа ам нээн:

-Саруул аа,  миний найз надтай хөдөө мал дээр гарах уу? Аав, ээж хоёр чамайг манайд ирж болно гэсэн. Хоёулаа хамтдаа малаа өсгөөд хөдөө талдаа эрх чөлөөтэй амьдарна шүү дээ. Хөдөө ямар сайхан гээч хэмээн цовоо дуугаар хэлэхэд

-Миний найз намайг гэдэг ч аав, ээжээсээ илүү мэдэлтэй хүн байх биш дээ хэмээн бодоод ээжийнх нь хэлсэн үг зурсхийн орж ирэв. Саруул айлд мал хариулж морь унах дуртай байдаг байсан бөгөөд Нараагийнд очих ч дуртай  байв. Гэвч хэд хоноход л ээж нь дуудаж авчирдаг байсан агаад их дургүйгээр  “Хүү минь бид хоёр баян айлд зарц хийж амь зуух дээрээ тулаагүй байна. Чи чөдрийн ганц морьтой хүн болох гээ юу. Хүний юм хүний л юм байдаг юм.  Харин өөрөө олж авсан юм ганцхан чинийх л байдаг юм. Битгий Нараагийнх руу гүйгээд бай” гэж загнаж байсан нь чихэнд сонсогдоно . Саруул ийн бодол болоход Нараа “Хүүе тэгээд яах гэж байна. Би чамтай хамт байна гэхээр сайхан л байна” хэмээн мишээхэд Саруул “Баярлалаа, найз минь. Би харин Должин эгчтэй хот явна. Сургуульд сууя гэж бодож байна, уучлаарай” гэхэд Нараа “Боддог бодол. Миний найз сурлага сайн байсан. Чамайг сургууль авчхаад яваагүйд гайхдаг байсан шүү. Гэхдээ хотын хүн болчхоод танихгүй байв даа, чи” гэхэд Саруул “За, юу гэж дээ мангар минь. Харин чи л мянгат малчин болчхоод ганц хонь харамлаад байв” хэмээн инээвхийлэв. Ингээд усаа аван гэрт ирэхэд Багахүү дээврээс бууж “Хатаж үхлээ. Яасан уддаг юм бэ” гээд  худгийн хүйтэн уснаас залгилаад,  хөлсөө арчин “Энэ байшин хэдэн жил болж байгаа бол. Шавар нь үүрээд байх юм” гэхэд Саруул “Мэдэхгүй ээ. Должин эгч л мэдэх бай”х гэв. Багахүү “За за дээвэр болсон. Одоо та хоёр хажуу талыг хад. Би гэрт орж унасан тоос тортог цэвэрлэе” гээд гэрт оров. Ийн гурван найз байшингаа хөөрхөн додомдож авав. Удалгүй Должин хөгшин хүүхдүүдээ хоол цайгаа ид хэмээн дуудав.  Гурван  найз хөөцөлдөн ноцолдсоор гэрийн гадаа тоос тортгоо гөвөөд орцгоов. Саруул үлдэн гэрийн гадаа хэсэг бодлогошрон “Муу ээж минь байшингаа торд салхи сэвэлзээд байна”  гэхэд би гэж тэнэг амьтан хэмээн нүдээ нухлаад дуссан нулимсаа арчаад гэрт оров.
Должин сайхан цай хоол хийжээ. Бүгд хоёр хоёр аяга идээд баярласнаа илэрхийлэв. Залуус гарч тамхи татаж зогсоно. Харин Саруул татахгүй гэв. Багахүү түүн рүү харан:

-Миний найз заавал хот явах юмуу. Сая Должин эгч хэлсэн юм хотод очоод янзгүй байвал нутагтаа бидэн дээрээ ирээрэй. Ямарч байсан чамайгаа тэврээд л авна бид хоёр чинь  хэмээн шийдэмгий хэлэв.  Саруул Багахүүг тэврэн авч:

-Би үнэндээ бас нэг хүний ардаас яваа юм л даа гэж инээмсэглэхэд Багахүү инээд алдан: 

-За тээр, Нараа хар даа энэ мууг Нандиа биз дээ. Чи одоо болио цаадах  чинь чамайг тоохгүй ээ. Яваад 3 жил боллоо. Чи одоо март аа. Олоод уулзчихвал нэг адуу өгье хэмээн ам гарав. Нандиа болбоос Саруулын хойд хашаанд мөн л ээжтэйгээ амьдардаг сурлага сайтайн дээр их хэрсүү хөөрхөн охин байв. Түүнд ангийнх нь хөвгүүд хайрын захиа илгээх нь элбэг бөгөөд Багахүү, Саруул хоёр ч мөн адил сайн байдаг байв. Гэвч Саруул нэг ч удаа захиа атгуулалгүй Нандиаг хот руу явуулжээ. Саруул “Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа” гэж мурив аа гэхэд Нараа инээн Багахүү худлаа чамд атаархаад уулзчихвий гэж айж байгаа биз гээд цааш гүйхэд Багахүү “Нарааг чамайг даа” гээд элдэн Саруул ч ардаас нь гүйн хашаан дотор багын найзууд инээлдсээр бие биентэйгээ ноололдон хөөцөлдөх нь хотон дотор ишиг хурга тоглохтой адил үзэгдэнэ.

Ингээд явах өдөр болж ачаа бараагаа янзлан хот явах машинаа хүлээн суух Должин хөгшин Саруул хоёр нэг л гунигтай байх агаад хоолойд нь юм тээглээд хоорондоо эс ярилцана. Гэнэт хаалгаар их эмч Пунцаг, бага эмч Ерөөлт хоёр орж ирэв. Пунцаг :

-Өө ашгүй дээ, Та хоёр минь яваагүй байна. Саруулаа миний дүү сайн сураарай заавал сургуульд ордог юм шүү. Энэ бидний зүгээс хураасан хэдэн төгрөг гээд хоёр сая төгрөг атгуулж:

-Байшин, хашаандаа бүү санаа зов. Чамайг ирэхэд бүр гоё байшин барихаар ярилцсан. Нутгийн зон олны минь л сэтгэл юм шүү. Муу ээж нь ямар ч сайхан хүн байв даа хэмээн нулимсаа нуун унагаад “Должин эгч минь биеэ  боддог юм шүү. Та ч бас даралттай хүн шүү. Энэ утасны дугаар. Хувийн эмнэлэгтэй миний найз байгаа. Таныг яривал мэднэ. Би хэлсэн, очиж даралтаа сайн үзүүлж байгаарай” хэмээгээд цаасан дээр бичсэн утасны дугаар өгөв. Ингээд машин ч ирэв.  Должин:

-Хэд хоногийн дараа миний хүү Дондог энэ гэрээ ирж авах байх гэж Пунцагийн зүг харан хэлэв. Пунцаг ч толгой дохив.  Машинд аар саар юмаа ачих зуур Должин эмгэн:

-Санаа зоволтгүй ээ, бид хоёр алзахгүй. Та нар минь хот хүрээ орохоороо бид хоёр дээрээ ирдэг юм шүү гээд нулимс нь цийлгэнэн харагдана. Машин ч хөдөлж огт мэдэхгүй очиж үзээгүй хотын зүг аяны жолоо залав. Должин хөгшин тосгоноо холын зэргэлээнд уустал арагш харсаар явав. Саруул хэрсүүжиж ээ. Нэг ч удаа арагш харсангүй. Тэрбээр “Би ээжийнхээ хүслийг биелүүлэх ёстой. Ээж дээрээ эргэж ирэхдээ үзэж харуулах ярих юмтай ирнэ ээ.” хэмээн бодоод Пунцаг ах болоод Ерөөлт эмчийн хэлсэн бүхэнд баярлана. Нулимс аргуулан “Ээж минь дээ, та минь хүүгээ хараарай. Хүү нь заавал таны захиасыг биелүүлэх болно” гэж зүрхэн гүнээс амлалт өгөв. Ийнхүү нутгийн сэвшээ зүсэн Должин хөгшин Саруул хүү хоёр машинд бодлогошрох агаад нулимсаа бие биенээсээ нуун арчсаар улсын нийслэл Улаанбаатарын зүг рүү явсаар.

Өдөржин, шөнжин явсны эцэст үүрийн гэгээтэй уралдан сая нэг Улаанбаатар хотын барааг харав. Должин эмгэн машинд унтаж буй Саруулыг нудран сэрээгээд:

-Миний хүү бид ирчихлээ. Би чинь одоо хамгийн сүүлд таван жилийн өмнө нэг ирсэн юм байна  гэхэд Саруул:

-Би харин нэг ч удаа ирж үзээгүй ямар том хот вэ? хэмээн амандаа бувтнана. Жолооч эр Должин хөгшинд хандан:

-Та хоёр минь хаана буух билээ гэхэд Должин эмгэн:

-Эгч нь хот мэдэх биш дээ хүү минь. Охин минь л тосно гэсэн автовокзал дээр л хүлээдэг байх даа хэмээн инээмсэглэн хэлээд Саруулд хандан:

-Эгч нь 3 хүүхэдтэй хүн. Том нь Дорноговьд амьдардаг, дунд хүү болон миний ганц охин энэ хотод амьдардаг. Сэргэлэн ахыгаа санаж байгаа биздээ. Чи ч жаахан байсан даа гэхэд Саруул инээвхийлээд:

-Санаж байна аа, таны дунд хүү биз дээ. Тэгээд Шүрэнцэцэг нярайлсан юмуу гэж асуухад Должин эмгэн “Хүүе чи Шүрээгээ бас санаж байна шүү дээ” хэмээн санаа алдан багаас нь . . . . гээд нулимс нь гэнэт нүдэнд нь цийлэгнэн харц буруулна. Саруул гайхасхийн бодолд орно. Тэр нэг өдөр ээжийхээ хэлж байсныг бүдэг бадаг санав. Ээж нь нэг удаа их л санаа зовсон янзтай гаднаас орж ирээд:” Должин эгч нь гүй ээ мөн мудаг хатуужилтай хүн шүү. Хүүхдүүд нь л даанч эргэж тойглохгүй юм даа. Ганц охин Шүрэнцэцэг нь л хань болно доо энэ муу хөгшинд” хэмээн бувтнаж байсан санагдав. Шүрэнцэцэг хааяа зун тосгонд ирэх болов ч удалгүй явдаг байж. Саруултай үе тэнгийн боловч 6 дугаар ангийн зуны амралтаас хойш хоорондоо таараагүй аж. Ингээд улсын нийслэл Улаанбаатар хотод ирэв ээ.

 

Хард овогт Ц.Билгүүн

Үргэлжлэл нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
"INTRO 2023" фестиваль
О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Огторгуй (66.181.161.87)
    Маш их баярлалаа . Дахин дахин уншмаар зохиолч таны Янжинлхам бурхан ивээж яваг ээ
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Урангоо (66.181.161.55)
    16 17 gj bnu
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.188.36)
    Mash ih taalagdlaa. Vrgeljlelig yaj unshih we
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Төржаргал Энхээ (202.55.188.84)
    Энэ хорвоогийн эмэгтэй хүн,ээж бурхад минь өршөө........❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.90.134)
    Сайхан зохиол бна өөр олон зохиол бичээрэй амжилт баярлалаа
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Jargalsaixan (66.181.161.104)
    Saixan ugvvllug bn shv uilad l unshaad blaa vrgeljlelig ni xurdan unshix ymsan
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.122)
    Сайхан зохиол байна.Зохиолч таны номын цагаан буян улам их дэлгэрэх болтугай
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.125)
    Goe ugvvlleg bna
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Magnai (64.119.19.99)
    Saihan oguulleg bn taaladlaa urgeljleliig ni unshmaar bn
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.65.243)
    Urgeljleliig haanaas unshih we
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Энхжаргал (202.55.188.81)
    Үргэлжилээ хэзээ оруулах вэ хүлээж бгаа шү
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.81)
    үргэлжилээ хэзээ оруулах вэ хүлээж бгаа шүү
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Horloo (202.126.88.234)
    Taalagdlaa vrgeljleliig ni unshmaar bn
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Baigal (66.181.161.38)
    Taalagdlaa urgeljleliin hurdan umsahiimsan
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.4)
    Сайхан өгүүлэг байна,залуучуудад сургамж болох,бас хүмүүс минь өвдөж зовоогүйч биеэ эмчид үзүүлэх хэрэгтэй юм шүү гэдгийг санууллаа,мөн мөнгөн хуримтлалыг бий болгох нь маш чухал гэдгийг санууллаа,үргэлжлэлийг нь уншна.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.72.1)
    Hulmis ursaad arai gej duusgalaa.saihan zohiol b.amjilt
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • vrgeljilne hze orhu (66.181.161.59)
    taalgdlaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • G.Uuriintsolmon (202.55.188.84)
    Bayrlalaa.ymar goe zohiol ve?Urgeljlel ni hezee oroh ve?
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • narmandah (66.181.161.106)
    taalaglaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • R.Garamkhand (202.179.2.202)
    Goe zohiol bnaa ih taalagdlaa urgeljlelee hezee oruulah be
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Б.Жаргалмаа (220.120.165.135)
    Маш их таалагдлаа үргэлжлэлийг хурдан оруулаарай
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (37.154.173.212)
    4 ni hna bnaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
    • Togsoo
      Mash ih taalagdlaa vrgeljliig hvleej bna
      2020 оны 06 сарын 12
  • boloroo (203.91.115.43)
    taalagdlaa vrgeljleliigni hurdan unshmaar bna
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    Mash ih taalagdalaa hurdan vrgeljileliig ni unshih ymsan bayrlalaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.119)
    Goe nom bna vrgeljlel ni hezee oroh we
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.88.73)
    Uilj unshlaa urgejleliin tesen ydan huleej bn
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Уншигч (192.82.74.79)
    Үргэлжлэлийг нь хэзээ хийх вэ, уншмаар байна.
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Г.Анхзаяа (202.55.188.35)
    Маш их таалагдлаа Үргэлжлэлийг хүлээж жайна
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • T,Dorjsuren (203.91.115.56)
    Mash ih taalagdaj bn urgeljleliig yaj olj unshih ve
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (203.91.115.51)
    Үргэлжлүүлэн уншиаар байнаа
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Чимгээ (66.181.161.60)
    Сайхан зохиол байна .Үргэлжлэл нь хэзээ гарах юм бүр удаан хүлээж чадахгүй шүү
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Tuka (66.181.161.101)
    Unshmaar bnaaa
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.160.36)
    unshmaar bn aa .
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Гантуяа (202.126.88.232)
    Үргэлжлүүлэн уншмаар бна
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
    • Erdenechimeg
      Goy zohiol bna
      2020 оны 06 сарын 11
  • Зочин (150.129.141.79)
    Үргэлжилэлийг уншмаар бн
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.51)
    үргэлжлэл
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Цолмон (103.57.94.44)
    Үргэлжлүүлж уншмаар байна яааж унших вэ
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
    • Үргэлжлүүлж уншмаар бна
      2020 оны 06 сарын 11
  • Мөнхцэцэг (202.126.90.8)
    Үргэлжлүүлэн уншмаар байна яаж унших вэ
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
    • Monhjargal
      Vrgeljlvvlen unshmaar bn Goe zohiol bn bayralla
      2020 оны 06 сарын 11
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
    18 цаг 41 мин
  • Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
    18 цаг 45 мин
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
    18 цаг 54 мин
  • Шинийн 1-нд нийслэлд 11 сая гаруй зорчилт бүртгэгджээ
    19 цаг 19 мин
  • Х Богд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
    Уржигдар 13 цаг 35 мин
  • ОХУ-ын тамирчид паралимпод улсынхаа төрийн далбаан дор оролцох болжээ 
    Уржигдар 07 цаг 34 мин
  • Улаанбаатарт -3 градус хүйтэн байна
    Уржигдар 07 цаг 24 мин
  • Арван хоёр жилтний гал морин жилийн товч төөрөг, засал
    Уржигдар 07 цаг 00 мин
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
    Уржигдар 07 цаг 00 мин
  • Н.Учрал: Уудам эх орныхоо баруунаас зүүн, өмнөөс умард, дөрвөн зүг найман зовхист түлш шатахуунгүйгээр цахилгаан машины түргэн цэнэглэх цэг бүхий их замын энх ногоон өртөөд байгуулна
    2026-02-17
  • У.Хүрэлсүх: Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
    2026-02-17
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
    2026-02-17
  • Цагаан сарын шинийн нэгний өдөр түгжрэлийг бууруулах шуурхай ажлын хэсэг ажиллана
    2026-02-17
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-02-17
  • Сар шинийн өдрүүдэд ЭМТ-үүдийн ажиллах цагийн ХУВААРЬ
    2026-02-17
  • Битүүний өдөр айлчилдаг Балданлхам бурханы домог
    2026-02-17
  • Битүүлэх ёс: Орой тотгон дээрээ гурван мөс тавьдагийн УЧИР
    2026-02-17
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
    2026-02-17
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
    2026-02-17
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Цагаан сарын баяр ТҮҮХЭН эх сурвалжид
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
  • Шинийн нэгний өглөө та хаашаа МӨРӨӨ гаргах вэ?
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • ТОМИЛОЛТ: Марина Цветаевагийн Москвад ЦАС орж байлаа
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
  • Орон нутгийн 10 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
24 баримт
  • Монголчуудын хамгийн хайртай бөх Ч.Санжаадамба аваргын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Сайн бөхчүүдийн эрлэг Сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК