Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-3

2020-6-09
0
ЖИРГЭХ

Өмнөх нь https://www.24tsag.mn/a/182611

 https://www.24tsag.mn/a/182617

3 дугаар хэсэг

Вокзал дээр буугаад Должин эмгэн ачаа бараан дээрээ суу хэмээн Саруул руу хараад “Юм аа алдав аа, хулгай ихтэй газар шүү. Олны дунд сайн ч бий, муу ч бий. Чи удахгүй ойлгоно оо хүү минь” гээд дэлгүүр рүү  явав. Саруулд бүх юм шинэ содон байх агаад дагаад зүрх нь хүчтэй цохилж буй нь мэдрэгдэнэ. Тэрбээр “Ийм эрт энэ хүмүүс одоо юугаа хийж явдаг байна аа. Шөнө унтдаг юм болов уу” гэж бодох зуур хайртай тосгонд минь өдийд нам жим байгаа даа хэмээн нутгаа санахын зэрэгцээ ээжийгээ маш их үгүйлэх бөлгөө. Удалгүй Должин эмгэн “Хүүе, хаая” гэсээр ирж яваа харагдав. Саруул ч гайхан “Яасан бэ. Должин эгч ээ” гэхэд нөгөө савтай сүү, таргаа алдчихсан байна шүү дээ чи. Одоо өнгөрсөн” гээд хөмсөг атируулахад Саруул “Ямар сонин юм бэ. Би таны хэлснээр л сайн харж байсан даа” гэхэд

-Чамайг гөлийж суух хооронд л халаасыг чинь ухна гэж мэд гэхэд Саруул санаа зовсон харцаар Должин руу харвал “За яах вэ, яах вэ. Хэрэгтэй хүндээ очвол буян болог” гээд дэлгүүрээс авсан жижиг савтай урд өмнө нь харж байгаагүй ундааг сарвайн “Май ам нь цангаж байгаа биз” гэхэд задлан уувал амт гаж най алга. Амташшиндаа бүгдийг ууж дуусгав. Цаанаас нэг охин “Ээжээ”  хэмээн гар даллан гүйх бөгөөд Должин эмгэн ч” Миний охин” хэмээн өмнөөс нь угтана. Эх үр хоёр уулзалдан тэврэлдэж охин учир зүггүй уйлж харагдана. Должин эмгэн:

-Энэ Саруул шүү дээ. Миний охин санаж байгаа биздээ гэхэд

-Сайн байна уу? хэмээн гар бариад “Санаж байна аа. Сайн явж ирсэн үү. За явцгаая гурвуулаа” хэмээгээд нэг машинд ачаа барааг ачуулан хөдлөв. Ээж охин хоёр гар гараа барилцан ярилцах зүйл мундахгүй. Саруул ч машины цонхоор хоттой танилцан сонирхоно.
Машин энхэл донхол ихтэй нэг гудамжаар өгсөөд зогсов. Шүрээ:

-За бууцгаагаарай. Манайх энэ дээ гээд нэгэн омгор хашаан дахь жижиг байшин руу заагаад орцгооё гэв. Байшинд орвол эмх цэгцтэй, цэвэрхэн агаад сайхан хоолны үнэр ханхлах бөгөөд орон дээр нэгэн эмгэн хүүхэд тэврэн сууна. Должин эмгэн:

 -Сайн байна уу ? гэж мэндлээд “Саруулаа миний хүү суугаач хө” гэв. Шүрэнцэцэг “Энэ эгч Хорлоо манай хажуу айлын хүн байгаа юмаа. Хүүхэд хараад өг” гэж гуйсан юм. Би нээрээ хоол хийсэн. Хөрчөөгүй байгаа гээд гал тогоо руу ухасхийв.

Хотод ирснээс хойш 7 хоног өнгөрчээ. Гэрийн эзний царай зүс ч харагдсангүй. Должин эмгэн асуух боловч хол ажилд явсан хэд хоноод ирнэ гэж Шүрээ хариулна. Саруул ч гэр, хашаа хорооны аар, саар ажил болон усанд явах мөн хоол хийхэд ч тусалдаг болж.

Шүрээ түүнд хандан:

-Чамайг ээж сургуульд оруулна гэх юм. Чи өөрөө яг сурах хүсэл байх юм уу гэхэд

-Маш их хүсэж байна. Чи туслаач хэмээв.

-За ямартай ч шалгалтаа өгөх ёстой. Элсэлтийн шалгалт хавар өгдөг юм. Тэр болтол бэлдэнэ дээ. Би чамд дажгүй сургалтын төв олж өгнө гэхэд Саруул баярлан нүүрэнд нь инээмсэглэл тодрон “Хурдан байвал сайн байна шүү” гээд Шүрээ рүү шийдэмгий харахад “Удахгүй дээ, энэ хотод чинь мөнгө л байвал бүтэхгүй ажил гэж үгүй шүү дээ” хэмээн жуумалзаад “За за, хоёулаа маргааш хамт гаръя” гэв.
Ингээд маргааш болж Саруул Шүрээ хоёр гэрээс холгүй нэгэн сургалтын төвд ирэн бүртгүүлээд буцав. Саруул ч энэ өдөр маш том юм хийсэн санагдаад унтах нойр нь хулжина. “Ээж минь баярлаж байгаа байхдаа сургана гэж дандаа л ярьдагсан” хэмээн бодно. Тэхдээ сургалтын төв, их сургууль ялгаагүй их өндөр үнэтэй байдаг юм байхдаа” хэмээн элдвийг бодмоглосноо “Сурч л байвал мөнгө төгрөг яахав” гэж бодон “Пунцаг ахын өгсөн мөнгө харин яг таарлаа” гэж олзуурхан унтахаар нүдээ анив.

Энэ өдрөөс хойш 1 сар өнгөрчээ. Хүйтний дохио болж анхны цас орсон өглөө байлаа. Должин эмгэн гал түлэн, гэр дулаацуулаад, цай чанана. Удалгүй Саруул, Шүрээ болон бяцхан хүү Итгэл гурав ч босов. Ширээ тойрч цай хоол идэх зуур Должин эмгэн:

-Шүрээ минь нөхөр сүүдэр чинь яагаад ирэхгүй байна вэ? Чи арай салж сарнисан юм биш биз хэмээн санаа зовсон янзтай асуухад

-За үгүй дээ. Одоо цас унасан болохоор удахгүй ирнэ. Хөдөө замын ажилд явсан. Хааяа 45 хонодог гэхэд “За яамай даа гэж ээж нь санаа зовоо л” хэмээн инээвхийлээд:

-Саруулаа, одоо чи минь нэг ажил хайвал яасан юм. Тэглээ ч сургалт чинь хоёр цаг л хичээллэдэг биздээ. Тэгэхгүй бол бид хоёрын авчирсан хүнс өнөөдөр дуусч байна хэмээн чухал царай гарган хэлэв. Саруул ч “За” гээд толгой дохино. Саруул сургалтандаа явахаар хашаанаас гаран алхангаа Должин эгч ирснээсээ хойш өөртэй нь дотночилж ярих нь багасаад мөн захирангуй ярьж шаардах нь ихэссэнийг анзааран хүүхдээ хараад өөр болохоос яахав гэж бодоод ээжийгээ санан санан нулимсаа залгин алхана .
Ингээд хичээл дээрээ ирээд ангийн хүүхдүүдтэй мэндлээд овоо нүүр хагарчээ. Түүний хажууд үргэлж суудаг Уянга гэх өндөр нуруутай сагс, волойбол тоглодог, энэ жил төгсөх ангийн хөөрхөн охин байдаг бөгөөд инээмсэглэн:

-Саруул ах аа,  нөгөө бодлогоо бодсон уу? Би шалгалтандаа тааруу дүн дахиад авчихсан. Таниар заалгахаар л ойлгоод байгаа юм шиг санагдаж байна хэмээн хошуугаа цорвойлгон зааж өгөхийг гуйна.  Саруул инээгээд:

-Чи ямар хичээл хийх биш. Тэмцээнээс тэмцээний хооронд үсэрч дэгдээ л явдаг биз дээ. Чамд энд суух хайран мөнгөний гарз юм шиг ээ хэмээн их дотно агаад шоолсон маягтай инээнэ. Уянга ч инээд алдан:

-Өнөөдөр дүү нь хоолонд даана аа. Та харин надад энэ бодлогыг бодоод харуулчих гээд хийчээлээ хийлгэхээр болов. Энэ анги дотор Саруул бол хамгийн хүчин чармайлттай суралцдаг онц сурлагатан бөгөөд багш нар нь Саруулыг яагаад дээд сургуульд орохгүй удсаныг нь гайхна Харин ганц таг хичээл бол англи хэл юм. А үсэгнээс эхэлж байгаа түүнд хэцүү байх нь ойлгомжтой. Саруул хичээлээ тараад Уянгаагийн гуйснаар хичээлд нь туслан суух зуураа:

-Ажил хиймээр байна аа хэмээн санаа алдахад Уянга нүд нь томорсноо:

-Хичээлээ хаях гэж үү дээ гэхэд:

-Үгүй ээ. Зав зайгаар нь л ямар ч хамаагүй ажил. Би даана ч хаанаас яаж ажил хайхаа мэдэхгүй. Ядаж хот ч мэдэхгүй гэхэд

-Би нэг ахдаа хэлж өгөх үү. Гэхдээ хүнд хар ажил шүү. Чадна гэвэл зөвшөөрөх байх гэв.

-Баярлалаа. Чадна аа, хамаагүй ээ гээд “Тэгвэл би чамд хичээлийг чинь зааж өгөхдөө дуртай байна шүү” гэснээр маргааш хамт очихоор тохиролцов.
Маргааш ч болж хичээлээ тараад Уянга ,Саруул хоёр монголчуудын хэлж заншсанаар 44 буюу воганаас ачаа буулгах газар ирэв. Уянга “Батаа ахаа” хэмээн дуу алдан:

-Сайн уу ? Танаас нэг юм гуйх гээд ирлээ гээд “Танилц. Энэ цуг сургалтанд суудаг ах Саруул. Тань дээр хичээлийнхээ заваар ажиллах хүсэлтэй байгаа юм” гэхэд Батаа гэх бүдүүн, том биетэй хууз сахалтай 40 гаруй насны эр Саруулыг доороос дээш нэг харсанаа:

-За, тэгээд хэр хурдтай залуув дээ. Энд бол хурд чухал, бяр тэнхээ ч чухал. Яахав ажиллаад үз. Хар ажил үзээгүй хүн угаасаа дахиж ирдэггүй юм. Больмоор бол ажиллаад бай залуу минь гээд муу хувцас өгөөд цемент ачсан том воганыг зааж:

-За энэ цементийг буулгаж машинд ачна шүү дээ өнөөдөр гэхэд Саруул том харахад Бат инээн “За чи ганцаараа юу гэж хийх вэ. Манайхан хоол идэж байгаа. Чи хоол идээгүй биз дээ. Хар ажил хийхэд хоол хамгийн чухал шүү хэмээн мөрөн дээр нь алгадаад “Явъя” гээд Уянга руу харан “Удахгүй танайхаар нэг очно оо, тэгж байгаад” гээд эргэн алхахад Уянга:

-Би орой ирнэ ээ, Саруул ах хот мэдэхгүй гэхэд Саруул ичингүйрэн:

-Би зүгээрээ өөрөө явчихна аа. Өглөө уулзъя гэсээр Баттай хамт алхан одов. Ийнхүү ажил эхэлж ёстой л үзээгүй юмаа үзэж хөлсөө асгаруулан цемент зөөнө. Ам хамар, хоолой хорсон “Амардаг цаг байдаггүй юм байх даа” хэмээн ядарч буйгаа харуулахгүйн тулд шүд зуун гүрийнэ. Хамт ажиллаж буй залуус сурамгай агаад огт ядарсан шинжгүй цементийг үүрч шидлэх бөгөөд Саруулыг хурдал гэж шавдуулна. Ингэсээр орой болж сая нэг юм буулгаж дууслаа. Саруул ч нуруу тэнийлгэн хөл дээрээ арай хийн тогтож ядна. Батаа түүн дээр ирэн:

-Би чамайг хаяад явчих болов уу гэтэл овоо гүргэр залуу байна шүү. Өнөөдөр цөөхүүлээ болохоор их ядарсан байх,  эр хүн. Маргааш ирэхгүй байж болно оо. Хүссэн үедээ залгаарай гээд нэрийн хуудсаа өгөөд “Өө нээрээ, баярлалаа.
Цалингаа ав май” гээд цоо шинэ 20 мянган  төгрөг атгуулав. Саруул анх удаа ажил хийж цалин авч байгаа нь энэ бөгөөд хязгааргүй их баярлан Батаад хандан:

-Би маргааш ирнэ ээ, баярлалаа гээд инээмсэглэл тодруулан ядарснаа ч умартан хувцсаа солихоор явав. Тэрээр хувцсаа тайлахад хүзүү, цээж, нуруу, гар улайсан харагдах бөгөөд хорсох нь нулимс цэлэлзүүлнэ. Хажууд нь хувцсаа солих Анар гэх залуу түүнийг хараад:

-Аа яаяа, гамгүй түлэгдэж дээ. Эхлээд их хэцүү шүү угааж цэвэрлэж байхгүй бол үсэрхийлээд арьс чинь халцарна шүү. Арьс халцарвал тэгээд нуруугүй морь л гэж мэд гээд чи пиво уудаг уу. Дотроо цэвэрлэх хэрэгтэй дээ гэхэд Саруул:

-Үгүй, би уудаггүй хэмээн хариулахад Анар жуумалзан:

-За тэгвэл сүү л уудаг байх даа гээд баяртай хэмээн инээмсэглэн явж одов . Саруул хувцсаа солин нүүр гараа угаагаад гэртээ харьж Должин эмгэнд ажил хийснээ хэлвэл баярлана даа хэмээн бодоод автобусны буудлын зүг алхав.
Төөрч будилсаар хүн амьтнаас асуусаар арай гэж нэг өөрийн сайн мэдэх сургалтын төвийн ойролцоо ирээд сэтгэл амран алхах зуураа  “Ээжийгээ эмнэлгийн шал арчиж, даавуу угаахад нь гуйлгаж гуйлгаж ганц туслахдаа ямар их дургүй ядарч байна гэж төвөгшөөдөг байлаа даа. Энэ ажлын хажууд юу ч биш байж шүү дээ. Тэгж их өвдөж байхдаа ёо ч гээгүй. Халуурч өвдлөө ч гэж надад хэлдэггүй. Яагаад тэгдэг байсан юм  бэ, та минь” гэж бодохтой зэрэгцэн нулимс унагаад, гэрийн зүг алхана .
Хашааны үүдэнд ирж гунигаа нуун нулимсаа арчаад гэрт оров. Урдаас нь Должин их л ууртай чи чинь хааччихдаг хүн бэ ? Гадуур тэнэдэг болох нь уу гэхэд Саруул инээн:

-Үгүй ээ, би ажил хийсэн юмаа уучлаарай. Гэрээ олохгүй бага зэрэг төөрөөд л хэмээн хэлэхэд Шүрээ:

-Өө тийм үү, ямар ажилд оров доо. Чи нээрээ утастай болоо,  амар. За хоолоо ид гээд ширээн дээр тавагтай хоол тавив.
Должин хөгшин хөмсөг атируулан:

-Чи дахиж таг чиг алга болоод үзээрэй. Тэр ажил төрөл чинь надад хамаагүй шүү эртхэн ирнэ гэж хэлэхгүй юу. Гэрт ч хийх юм их байхад өнөөдөр гэхэд л усгүй хонох нь байна гэсээр орон дээрээ цааш харан унтаад өгөв. Саруул ч Должинг янз муутай болсныг гадарлах бөгөөд дотночлон ярилцах нь ч үгүй болсон тул хоолоо идэж дуусгаад хувцсаа тайлан газраар хэвтэх гэхэд

-Шүрээ:  Хүүе, наад хүзүү хоолойгоо хараа. Яагаа вэ гэвэл Саруул аан цемент зөөгөөд, зүгээрээ сайхан амраарай гээд хэвтээд өгөв.
Шөнө дунд Должин хөгшин хааяа гарч бие засдаг бөгөөд гэрлээ асаан Саруул руу харан “Эвий дээ, хөөрхий минь хэмээн хүзүү, хоолойг нь ажиглаад “Чи минь одоо эр хүн болох ёстой шүү дээ. Намайг уучлаарай, чиний төлөө л юм шүү” хэмээн багаас нь харж өсгөсөн бяцхан хүүгээ үнэрлээд нулимсаа барьж ядан гэрээс гарч сарны зүг харан “Хүү чинь өнөөдөр ажил хийсэн. Би ямар их баярлаж байна гээч Сэмжид минь” хэмээн шивнээд хэсэгхэн ч гэсэн сэтгэлээ тайтгаруулан зогсох агаад Саруулын хэрсүүжиж ухаан сууж байгаад баярласан даа унагасан нулимс байлаа .

 

4 дүгээр хэсэг

Өглөө Должин эртлэн босч цайгаа чанаад Саруулыг сэрээн:

-Чи чинь хичээлтэй биздээ хэмээгээд өнөөдөр бас оройтов доо гээд хөмсгөө атируулна. Саруул өглөө болгон эртлэн босдог ч энэ өглөө нам унтжээ. Өчигдөр хийсэн ажилдаа ядарснаа ойлгон өндийх аядахад хамаг биеийн булчин өвдөх бөгөөд ханиалгахад хүртэл хөндүүрлэнэ. Тэрбээр Должин руу харан:

-Оройтохгүй ээ,  өнөөдөр ажиллахгүй юм шиг байна гэхэд Должин:

-Ганц өдөр ажиллаад дахиж ажилладаггүй ажлыг ямар ажил гэхэв дээ хэмээн дурамжхан ширвэлзээд наад хүзүү хоолойгоо хардаа эрээн алаг болсныг, хүн амьтантай ноцолдоо юу? гэхэд Саруул:

-Должин эгчээ, үгүй ээ би... гэх зуур:

-За за шалтаг тоочих нь уу чи. Май энийг наад дээрээ шавж үз гээд жижиг шилэн хайрцагтай бага байхад гүйж харайн өвдгөө шалбалахад түрхдэг байсан танил тосыг шидэхэд Саруул баярлан:

-За байз яаж түрхдэгийн билээ гээд Должин руу өрөвдөлтэй царай гаргахад:

-Хэн мэддэгийн өөрөө түрхэхгүй юу гээд үл тооход  Шүрээ өндийн:

-Би түрхээд өгье. Саруул минь дээ, шөнө битгий уйлж бай л даа. Надад бас сонсогддог юм шүү дээ. Манайд байх хэцүү байгаад байна уу. Асуудал байвал найздаа хэлж байгаарай гээд тосыг аван биед нь түрхэх гэтэл Саруул зөвхөн миний гар хүрэхгүй хэсэгт түрхээрэй гээд баярласнаа илэрхийлнэ. Должин хөгшин гадаа гарч цайны дээжээ өргөөд нүдэн аяганд дүүрэх нулимсаа арчаадаад, “Хөөрхий минь би арай ширүүдүүлээд байх шиг” хэмээн бодоход өр зүрх нь шимшрэвч, зүрхний найз Сэмжидийн хичээнгүйлэн захиж хэлсэн нь санаанд бууна.  “Би муу хүүгээ багаас нь эрхлүүлээд өсгөчихсөн юм. Хатуужил суулгаж чадсангүй дээ. Одоо чи минь л зөв залуурдаж хатуужил суулгадаг юм шүү. Чи хошуугаа цорвойлгоод эхэлбэл юу гэхэв дээ, Должин минь. Чанга хатуу байгаарай” гэсэн үг бодогдон “Чи минь ямар ч агуу ухаантай хүн билээ дээ. Би чадахгүй гэж хэлж даана ч чадахгүй ээ, хичээнээ. Би амьд байгаа цагт хүүдээ битгий санаа зовоорой” гээд амандаа зөөлхөн шивнээд нүдээ дээлнийхээ ханцуйгаар шувтран гэрт оров. Саруул хувцсаа өмсөөд Шүрээгийн өхөөрдөм хүү Итгэлийг тэврээд:

-За хөөрхөн залуу минь ойрд тоглосонгүй шүү чамтай, намайг санасан биздээ хэмээн өхөөрдөх бөгөөд өөрөө ах, эгч, дүүгүй цор ганцаараа өссөн тул Итгэлийг өөрийн төрсөн дүү мэт энхрийлж хайрлана. Шүрээ инээмсэглэн одоо чамайг аавыгаа гэж бодож байгаа байх даа. Хар даа, бүр тухтай байх шив. Миний үр гэхэд Должин хөгшин:

-Цайгаа ууцгаа. Саруул минь чи яагаа ч үгүй байж нэг охин жирэмслүүлээд аваад ирэв дээ. Би лав хүлээн зөвшөөрөхгүй шүү, эрт хэлчихье гээд хөмсөг зангидсан хэвээр байх агаад Саруул инээмсэглэн:

-За юу гэж дээ. Юун охин жирэмслүүлэх гээд нүүр нь улайхад Шүрээ:

-Ооё, чи чинь харин хүнтэй үнсэлцэж ч үзээгүй юм биш биздээ гээд тас тас инээхэд Должин ууртай царай гарган:

- За одоо цайгаа уугаад ажил төрлөө бодоцгоо гээд жижигхэн ч гэсэн тохилог дулаахан байшинд гэрийн 4 хүн цэлмэг  өглөөтэй золгон мишээцгээв.

Саруул хичээлдээ бага зэрэг хоцорч очив. Уянга санаа зовсон янзтай хараад:

- Хүн айлгачих юмаа. Үргэлж цагтаа ирдэг хүн өчигдөр арай төөрчихсөн юм  болов уу гэж ямар их айваа, би орой очсон. Та байхгүй явчихсан байсан. За энэ ч яах вэ  гэснээ “Май” гээд нэг жижигхэн гар утас өгөв /nokia 1100/. Саруул инээвхийлээд:

-Бас юун утас вэ? Надад мөнгө байхгүй ээ гэхэд Уянга:

-Дугаар нь 9962.... гээд танд хэрэгтэй. Ммай ав. Би англиар мессеж бичихийг зааж өгнө. Харин та миний хичээлийг сайн зааж өг. Мөнгөө дараа боломжтой болохоороо өгөөрэй. Та ямар хүнээс зүгээр юм авдаг биш. Эртээд сарын дараа хоолонд орсон мөнгөө өгч байгаа юм даа. Тан шиг ийм хүн энэ хотод цөөхөн байх аа. Үнэндээ би танд гэхэд . . . . . . багш хаалгаар орж ирэн Саруулыг дуудав.

Хичээлч дуусч Саруулын бие ядарч байгаа ч өчигдөр очно гэж хэлсэн тул очихгүй бол бас муухай юм даа гээд Уянгагийн өгсөн утсыг атган “Хөөрхөн золиг шүү” гэж бодон инээмсэглэх бөгөөд Уянгыг дүү шигээ санах бөлгөө.
Саруул ажил дээрээ ирэхэд Бат инээн угтаж:

-Эр хүн хүрээд ирдэг чинь харин таалагдаж байна шүү. Өнөөдөр жаахан хөнгөхөн ажил хийлгэнэ ээ, ах нь гээд хүзүүг нь хараад “Өө хөөрхий шумууланд хазуулаад маажчихсан” гэснээ “За тоглосон юм аа. Эхлээд ингэдэг юм. За сайхан хоол идчихээд ажилдаа гар даа. Тэр барилгын метриалын воганыг буулгана даа. Пилта, паркетан шал буулгана гэж хэлээд болгоомжтой буулгаарай хагарах юм мэр сэр бий шүү” гэв. Саруул ч толгой дохин “За” гээд инээмсэглэв. Ингээд ажил ч өрнөж эхлэв. Голдуу цаасан хайрцагтай зүйл их байв. Саруулд харин энэ удаа мөр л холгож өвдөхөөс бусдаар бол ажил нь таалагдаж эхлэв. Ингээд ажлаа дуусав.  Бат ч цалин болох 15 мянган төгрөг өгөөд цементийн воган 20 мянга бусад нь15 мянга гэдэг юм аа гэлээ. Саруул мөнгийг аваад “Баярлалаа, ойлголоо” гэхэд Бат дахин 5 мянган төгрөг нэмж атгуулаад:

- Чи их зөв хүүхэд шиг харагдаад байгаа. Маргааш, нөгөөдөр ч гэсэн амар. Харин хагас бүтэн сайнд их ажил хүлээж байгаа шүү. Чи ч их мөнгөтэй болно гэж инээмсэглэн баяртай хэмээн машиндаа суув. Саруул баярласнаа илэрхийлээд гэрийн зүг явлаа. Энэ удаа оройтолгүй гэртээ ирэв. Гэрт орвол нэг өндөр, туранхай, өтгөн хөмсөгтэй, давхраатай нүдтэй царайлаг залуу Итгэлийг тэврэн зогсож байв. Залуу өөрийгөө Эрдэнэбаатар гэж танилцуулаад:

-Өө чи Саруул байхаа дуулсаан. Надад харамсалтай байна. Ээжийн чинь, чиний тухай Шүрээ хааяа ярьдаг байсан шүү. Чи хотод хэр дасаж байна. Би замын компанид том машин барьдаг. Гэртээ байхаасаа байхгүй нь их. Ээж Шүрээ хоёр хүнс цуглуулна гээд гарсан. Хүү бид хоёр цай ч үгүй, царай ч  үгүй сууж байна гээд мишээхэд Саруул:

-Өө тийм үү, би хийчье дээ гээд хоол хийхээр гал тогоон зүг хандав.
Хоол ч болж Баатараатай Саруул дотно яриа өрнүүлэн хоолоо идэж байтал  Должин Шүрээ хоёр тор дүүрэн хүнстэй орж ирэв. Должин нүдээ том болгон  Саруулыг ажиглан хараад:

-Унтахдаа нөгөө тосоо түрхээрэй. Өнөөдөр эрт ирэх шив дээ гэхэд Саруул утсаа гарган:

-Би утастай болсон ш дээ гээд инээмсэглэхэд:

-Овоо доо, сайн байна ингээд байвал би юу гэж уурлах вэ дээ, өнөөдрөөс хүйтэрнэ гэсэн. Маргааш Саруулаа чи Баатараатай цуг түлээ нүүрсэндээ яваарай гээд хоолоо идээд унтацгаав. Саруул ч Шүрээгийн нөхрийн барааг харж дажгүй яриа хөөрөөтэй залуу мөртөө  нүдэнд нэг л халуун дулаан санагдахгүй байсан бөлгөө.
Өглөө ч болдгоороо болж Саруул ч ажил хичээлээ зохицуулан өдөр хоног өнгөрсөөр сар гаран болов. Өвлийн 12 дугаар сар гарах дөхсөн үе байлаа. Саруул цасан дээгүүр шинэ мөр гарган алхах агаад өчигдөр шөнө Баатараагийн согтуу аашилсанд гомдонгуй бодол болон явна. Баатараа эхнэрээ Саруултай хардах бөгөөд бас болоогүй Должин хөгшинд ч агсамнадаг болов. Саруул “Хүний эрээн дотороо” гэж Баатараа намайг хөөхгүй байгаа ч яваасай гэж хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ ижил дасал болсон муухай аашлах Должин эмгэнийг орхиж явна гэхээр явахыг хүсэмжилж чадахгүй байлаа. Хичээл дээрээ ирэн сууж байтал Уянга орж ирээд инээмсэглэн:

-Өнөөдөр хоёулаа кино үзнэ гээд билет харуулаад “Би шалгалтандаа анх удаа онц авлаа шүү дээ. Тэмдэглэхгүй бол болохгүй тийм биз дээ, Саруул ахаа? Танд баярлалаа, үнсье” гэхэд Саруул цочин:

-За үнсэх нь ч хаашаа юм бэ. Баяр хүргэе, би баяртай байна аа гээд гар барин нүдээ ирмээд:

Кино үзнэ ээ,  гоё уу. Би кино театрт орж үзээгүй хүн шүү дээ гээд инээв . Хичээл дуусч Саруул ,Уянга хоёр кино үзэхээр явна. Уянга тэр хоёр микро автобусанд сууж,  21-р хороололоос Баянбүрд хүртэл яваад урагшаа алхан Тэнгис кино театрт ирлээ. Саруул хотод ирснээс хойш төвөөр явж үзээгүй бөгөөд Толгойтын эцэс дэх гэрээсээ 21-р хороололд орших сургалтын төвөө л андахгүй билээ. Саруул инээмсэглэн ямар гоё юм бэ? гээд тэнд залуусын өмссөн гоё ганган хувцас сонирхох бөгөөд сайхан харагдана, өөрийнхөө өмссөнг харьцуулаад ичих бөгөөд Уянгагаас санаа зовон орохгүй гэв. Уянга:

-За ирчхээд арай ч дээ. Хоёр цаг л болно шүү дээ. Кино эхэллээ гээд гүйв. Саруул дагаж орон үзвэрийн танхимд  киног анх удаа нүүрнийхээ урд том дэлгэцээр үзэж баясаж суух нь энэ.
Кино дуусаад танхимаас гарч явах үед Уянга:

-Хоёулаа тоглох уу гэхэд Саруул цааргалан:

-Одоо харьяа. Должин эгч уурлана гэхэд Уянга дурамжхан:

-Должин эгч л гээд байдаг юм, дандаа. Дараа намайг уулзуулаарай хэлэх юм байна. За би ундаа аваад ирье. Та наанаа зогсож бай гээд үүдэн хэсэгт үлдээв. Саруул гоё ганган хүмүүсийг харан жинхэнэ хотын нүүр царай байна даа. Хараад л баймаар газар байна шүү. Цалингаа цуглуулж байгаад хувцсаа солино оо хэмээн томдсон куртик, комисоос авсан гутал руугаа харна. Яг энэ үед нүдэндээ ч итгэсэнгүй. Нутгийн охин бүр нэг ангийн сурагч хамтдаа хичээлдээ явдаг байсан, олон жил зүрхэндээ тээж яваа Нандиа нэг залууг сугадан өмнөөс нь ирж үзэгдэнэ. Саруулын хажуугаар зөрөх гэхтэй зэрэгцэн, өөрийн мэдэлгүй Нандиа хэмээн дуудав. Нандиа эргэж харан Саруулыг хараад инээмсэглэн ирэхүйд  анх удаа Саруул үнэн зүрхнээсээ  үгээр өгүүлшгүй сайхан мэдрэмжийг мэдрэн Нандиатай таарсан энэ мөчид цаг хугацаа, орон зайг умартсан байлаа.

Хард овогт Ц.Билгүүн

Үргэлжлэл нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
Орчин цагийн Дамчаа жүжигчин Э.Тодгэрэл "Тусгаар тогтнол" кинонд дэлгэцийг ноёлох нь
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (137)

  • Галдан даваажав (66.181.190.117)
    Сэтгэлд хүрсэн сайхан зохиол үргэлжлэлийг нь хурдан оруулж өгнө үү
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Цээгий (66.181.161.73)
    Сайхан зохиол байна үргэлжлэл хэзээ гарах вэ
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.225)
    Сэтгэлд хүртэл бичсэн зохиол байна дараа дараагийн хүлээх юм.
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (223.62.169.189)
    Маш их таалагдлаа амжилт хүсье
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Төвшөө (66.181.161.96)
    Гоё өгүүллэг байна үргэжлэнэ хэзээ гарах вэ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.119.171.161)
    Хэзээ үргэлжлэлээ тавих вэ? хурдан тавиарай
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Эмээ (221.154.44.115)
    Үргэлжлэлээ хурдан тавиарай
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.55.188.92)
    Үргэлжлэл хэзээ орох бэ яаж унших бэ маш их таалагдлаа
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Dulmss (46.149.119.53)
    Saihan bna bayrlalaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Оогий (192.82.78.131)
    Үргэлжлэлийг нь уншмаар бна хэзээ тавих вэ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.78.131)
    Үргэлжлэлийг нь хэзээ тавих вэ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • мѳнхѳѳ (202.126.89.162)
    Сайхан зохиол бна
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.112.212)
    Үргэлжлэл нь хэзээ нийтлэгдэх вээ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Enkhjargalan (66.181.161.80)
    Bayrallaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.72.1)
    Urgeljilel...
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.194)
    taalagdlaa vrgeljil bga yu
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Мягмарбаяр (59.153.85.117)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Мөнгөнцэцэг (66.181.161.102)
    гоё өгүүллэг байна үргэлжилэл нь хэзээ гарах вэ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.126.88.203)
    bayarlalaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.88.203)
    Bayarlalaaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    Баярлалаа сайхан байна
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Buyna (202.126.88.147)
    Bayrllaa urgeljlel ni bn
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • enhee enhvvsh (66.181.161.38)
    bayrlalaa vrgeljleliig unshmaar bna shv
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Ундрах (66.181.160.8)
    Үргэлжлэлийг нь хэзээ оруулах юм болоо
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    Агуу хайр 4 бүр уншмаар санагдаад л
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • нарангэрэл (202.131.241.166)
    сайхан өгүүллэг бна
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Tseegii (64.119.18.233)
    Tsaash n unshii
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.72.178)
    Үргэлжлэл нь хэзээ оруулах юм
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Б.Баярмаа (39.7.230.195)
    сайхан зохиол байнаа баярлалаа хурдан үргэжлэлиг нь уншмаар санагдаад болдоггүй ээ
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ-ын төлөөлөгчид "Эрдэнэс" үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжлээ
    13 цаг 34 мин
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Жетро-гийн бизнес семинар зохион байгууллаа
    13 цаг 59 мин
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
    14 цаг 29 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ивээл дор “Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
    15 цаг 7 мин
  • “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхан шатны бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
    15 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 7 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа
    16 цаг 31 мин
  • “Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    16 цаг 55 мин
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан социалист хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, ахмад гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
    17 цаг 5 мин
  • Али Хаменеигийн үхлийн араас Ираныг удирдах магадлалтай ГУРВАН эрхэм
    17 цаг 43 мин
  • Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
    18 цаг 9 мин
  • НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
    18 цаг 16 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзориг: Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын “зуухан галлагаа”-тай сургуулиудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ
    18 цаг 46 мин
  • Ойрхи Дорнодын бүс нутагт манай улсын 350 орчим иргэн байна
    19 цаг 2 мин
  • Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
    19 цаг 11 мин
  • ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо
    19 цаг 30 мин
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
    19 цаг 45 мин
  • Иран Ойрхи Дорнодод цохилт өгснөөр дэлхийн газрын тосны үнэ ОГЦОМ өсжээ
    20 цаг 12 мин
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
    20 цаг 21 мин
  • Ираны арми Дубай хот руу пуужин харвасны улмаас Палм Жумейра арал аюулд оржээ
    20 цаг 34 мин
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
  • НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Морьтон” клубийн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардуулав
  • Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа
  • “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа
24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК