зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-1

2020-6-09
0
ЖИРГЭХ

1-р хэсэг

Аймгийн төвөөс зайдуухан нэгэн буйдхан суманд Сэмжид хэмээх эмгэн 20 гарч яваа Саруул хүүгийн хамт хоёулхнаа амьдардаг байв. Тэднийх өмч хөрөнгө гэх зүйлгүй тавилга гэх ч олигтой бүтэн юмгүй, нар сар гэрэлтсэн,  шавар байшинд ядуу зүдрүү амьдралын бор хоногуудыг өлмөн зэлмэн өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болжээ. Саруул ядуу амьдралдаа гутарч ээждээ уурлан хаалга савж гарах нь нэг өглөө бүр болдог ердийн үзэгдлүүдийн нэг бөлгөө. Урьдын  адил нэг өглөө Сэмжид хөгшинд уурлан “Тантай нэг гэрт амьдрахгүй” хэмээн баахан зовлон тоочсоор гарч одов. Сэмжид хөгшин араас нь “Би удахгүй дээ, чи минь л яаж энэ хорвоог туулна даа” хэмээгээд энгэртээ нааж, эрхлүүлж өсгөсөн ганц хүүгээ амин голоосоо хайрлах бөгөөд "Би л хүүгээ эрдэм номд шамдуулж анхаараагүйгээс болж ийм болгочихож" гэж өөрийгөө буруутгана. Нүдэндээ цэлийсэн нулимсаа шувтраад бугшин ханиалгасаар хажуу хөрш айлын Должин хөгшнийд орж аяга хар цай, хатсан бор боорцгоор ундаалаад өөрийн ажил нэртэй албандаа явахаар босох үед Должин:

-За хөгшин минь бие чинь муудаж. Одоо боль доо, чи минь. Алийн болгон биеэ бодохгүй явах вэ?. Залуу хүн биш дээ. Өдөржин эмнэлгийн орны даавуу, шал угаах чамд арай л ахдаж байна. Одоо энэ хүүгээ өөрийнхөө оронд нь оруул. 20 хүрсэн залууг эрхлүүлж, юу ч хийлгэхгүй харагдах юм. Хоёулаа л ядуу, зүдүү,  зовлон жаргалаа хамтатгасан улс. Чамайгаа ингэж явсаар сөхөрчих вий л гэж санаа зовох боллоо шүү, хөгшин минь гэхэд Сэмжид хөгшин инээвхийлээд:

-Ганц хүүгээрээ яаж шал арчуулж суух вэ?. Чи мэднэ дээ, аав ээж минь эрт өнгөрцгөөсөн. 

Ганц дүүтэй, тэр минь хаана явааг бурхан л мэдэх байх. Эрж хайсан боловч олдохгүйтэй нь эвлэрсэн. Насны сүүдэрт ганц хүүтэй болсон минь л буян заяа шүү, хөөрхий. Аав нь архинд дурласан хүн байсан ч хорхойд хоргүй амьтан даа. Хүүгээ дөрөв хүргээд “Аав аа” гэж хэлд оруулаад өнгөрсөн дөө. Одоо миний амьд явах ганц шалтгаан бол хүү минь шүү дээ?. Ямар ч байсан хүүгийнхээ үр хүүхдийг хараад нүдээ анина шүү, Должин минь гэхэд нулимс нь өөрийн эрхгүй бөмбөрөн урсах агаад нулимсаа арчин инээмсэглээд:

-За,  за  “Үг олдож үхэр холдлоо”.  Чи минь эм тангаа цагт нь уугаарай даа. Чиний бие ч бас сайн харагдахгүй л байгаа шүү хэмээгээд хаалгаар гарч одов. Должин нүдээ нухлан нулимс унагаад “Хүн нээрээ жаргал даадаггүй ч, зовлон даадаг гэж үнэн үг юм даа” гээд толгой сэгсэрч өөрийн хамгийн дотно  найзынхаа араас өрөвдөл, хайрын харц гүйлгэн нүднээс далд сүүмийтэл саравчилж зогслоо. Сэмжид хөгшин эмнэлгийн хаалгаар ороход их эмч Пунцаг гэж өргөн сахалтай хижээл эр дуудав. Өрөөнд ортол:

-Та чинь яасан сонин хүн бэ? Биеэ үзүүл гэхэд үзүүлдэггүй. Таны нүүр царай сүүлийн нэг сар их мууда. Бид таныг ажиллуулахгүй ээ. Та биеэ үзүүлвэл ажиллаж болно хэмээн зэмлэнгүй өгүүлэв. Сэмжид хөгшин биеэ үзүүлдэггүй нь үнэн бөгөөд тариа ч тариулахаас төвөгшөөдөг, бас эм уух бол бараг л дадаагүй зүйл билээ. Аргаа барсан эмч ингэж шийдэмгий айлгаж байж биеийг нь үзэхээр болсон бөгөөд үзэж дуусаад “Төв орж нарийн шинжилгээ өгнө өө, эгч минь. Та одоо харьж амар, цалинг чинь бид өгдгөөрөө өгнө санаа зоволтгүй, та” гэж хэлээд түүнийг эмнэлгээс явуулав. Пунцаг их нухацтай бодолд орон “ Нэг л биш байна даа ямар гүргэр эмгэн бэ? Ганц ч ёооё гэж дуугарсангүй шүү. Миний бодсон зөв бол тусгүй л юм болж байна даа” хэмээн бодоод, яаралтай түргэний машины жолоочийг дууд хэмээн хүн явуулав. Сэмжид эмгэн няравын өгсөн мөнгийг гартаа барин нүдэнд нь инээмсэглэл тодрон арай ядан алхаж явав. Инээсний учир болбоос хоёр сарын цалинг нь урьдчилж өгсөнд байлаа. Ингээд гэртээ идэх юм авчран хоол хийхээр шийдэв. Энэ удаа тор дүүрэн юм авчирсан бөгөөд аятайхан ширээ засахаар шийджээ. Үдээс хойш болоход Саруул тамхи сэнгэнүүлэн бохь зажилсаар орж ирэв. Сэмжид “Чи наад тамхиа болио. Би чамд хэлээ л байгаа шүү, хүү минь”  гээд хацар дээр нь үнсэх гэхэд Саруул:

-За, би татаагүй ээ, та л хөгшрөөд хий юм үнэртдэг болоо юу. За болио, би ямар жаахан хүүхэд биш хошуугаа цорвойлгоод байдаг юм хэмээн цааргалдгаараа цааргалж ширээ рүү сая л нүдээ гүйлгэж хараад:

-Пөөх та чинь ямар гоё ширээ засаа вэ?. Өнөөдөр ямар ч баяр биш санагдах юм. Юу болоо вэ?. Өглөө миний хэлсэнд их юм бодож дээ хэмээн бодоод гэмшингүй харахад ээж нь

 -Хэд хоног төв явах байх, хот ч орж магадгүй. Чамайг удаан орхиж явж үзээгүй болохоор санаа зовоод байх юм гэхэд Саруул:

 -За зүгээр дээ санаа зоволтгүй. Ингэхэд ямар ажилтай явах гэж гэхэд Сэмжид ”Миний хүү Должин эгчийгээ дуудаад ир” гээд бууз жигнээд гаргах цаг болсныг хэлэв. Удалгүй Должин орж ирэн:

-Энэ хөгшин чинь өнөөдөр яасан өнгөтэй байх юм. Цагаан сараар өмсдөг ганц дээлээ өмсчихөж хэмээн инээгээд ширээ рүү ойртон:

-Пөөх гоё гоё юмнууд байх чинь вэ. Миний найз ч сайхан салат хийдэг шүү. Бүр амтыг нь мартах шахаж гээд жуумалзан таваг аван салатнаас хийв. Бууз ч гарч,  гурвуулаа сайхан хооллоод байж байтал Сэмжид хүүгээ дэлгүүр рүү ундаад явуулав. Хүүг хашааны хаалгаар гарахыг хараад :

-За, Должин минь би хот хүрээ явахаар болж байх шиг байна. Бие барагтай байгаа нь үнэн. Надад чамаас өөр хүн байхгүй. Хүүг минь сайн харж ханддаг юм шүү  гээд жижигхэн бор хайрцаг өгөн:

-Энэ аав, ээжээс минь үлдсэн ганц өмч минь. Намайг ирэхгүй бол хүүд минь өгөөрэй гэхэд Должин гайхшран:

-За, дэмий донгосоод бай. Билэггүй юм ярьдаг лүд вэ, чи. Эмнэлэг бараадах гэж байгаа чинь харин сайхан мэдээ байна. Наадхаа өөрөө өг. Ирэхгүй бол гэх шиг хэмээн уурлангүй хэлээд гарч явав. Тэрбээр гэр рүүгээ алхах зуур ямар нэг зүйл нууж байгааг гадарлаад ингэж ярьж байгаагүйд сэтгэл нэг л тавгүйрхээд явчихав. Удалгүй Саруул орж ирэн:

-Должин эгч орсон уу гэхэд Сэмжид:

-Миний хүү Должин эгчдээ тусалж байгаарай. Хүүхдүүд нь ирж харагдахгүй юм. Уг нь гурван хүүхэдтэй хүн юмсан. Залуугаараа ханиа алдаад их л зовлон үзсэн хүн шүү гэхэд Саруул:

-Би та хоёрын дунд цалингүй ажил хийдэг шүү дээ, угаасаа гээд инээмсэглэхэд Сэмжид нулимсаа арай ядан барьж байв.
Ингээд ээж хүү хоёр ороо засаад хэвтэцгээв.
Өглөө болж Саруул нүдээ нээхэд сүүтэй халуун цай самран зогсох ээж нь яг л хүүхэд ахуйд нь эрхлүүлж байсан дуугаар:

-Миний булхан Улаака цайгаа уу хэмээн өхөөрдөнө. Саруул ээжийнхээ энгийн бус байдлыг гайхан:

-- Ээж минь одоо яагаад ингээд нэг л сонин байна вэ?  Багын муухай нэрээр  байна байн  дуудаад л гэхэд :

-Миний хүү чинь нээрээ том эр болжээ. Ээждээ бол нялхаараа л санагдах юм даа гээд хацар дээр нь үнсэхэд Саруул:

-За, ээж минь одоо болно оо. Надад санаа зоволтгүй ээ. Би гэр орноо сайн харна. Өөрөө ч хоол хийгээд идчихнэ гэхэд Сэмжид:

-Хоол гэснээс миний хүү найз охин найзалдаг эмэгтэй бий юү? гэхэд Саруул энэ үгэнд цочисхийн инээх аядаад:

 -“Гахай явган нохой нүцгэн” хүнийг хүн тоох уу даа. За за олон юм асуугаад ядаргаатай гэдэг нь гээд гэрээс гарч нүүр гараа угаан зогсох зуур “Ээж хэзээ л авгай хүүхэн ярьж байлаа даа. Зөнөж байгаа юм биш байгаа. За байз хэдтэй билээ дээ” хэмээн бодонгоо “За үгүй байлгүй дээ. 85-тай урд хашааны Намжил эмгэн сав саруул байхад гэж бодоод инээмсэглэн гэртээ орж цай хоол идэнгээ:

-Ээж та чинь их мөнгөтэй болчихоо юу даа. Хаанаас олоов ээ ? гэхэд Сэмжид инээн:

-Эмнэлгээс надад хоёр сарын цалин урьдчилж өгсөн юм аа. Үүнийг хардаа гээд 30, 40 ширхэг 10 мянган төгрөг харуулав. Саруул баярлан “За би тоолж үзье” гэхэд ээж нь “Чи ав аа. Надад хэрэггүй гэхэд 10 мянган төгрөгнөөс дээш мөнгө барьж үзээгүй шахуу Саруул гайхан:

 -За ээж та хүүгээрээ тоглоод л. Би ийм их мөнгөөр юу хийнэ гэж. Та хот хүрээ явах хүн аваад яв гэхэд ээж нь:

-Зүгээр, ав аа миний хүү гээд цайгаа оочлов. Саруул их мөнгө өгсөнд нь гайхах боловч удах юм байна даа гэж бодоод тоолон халаасандаа хийв.Төд удалгүй эмнэлгийн цагаан “Уаз 469” машин ирж зогсоод Пунцаг эмч шаламгайлан алхсаар орж ирэв. Тэрбээр

-За, эгч минь өнөөдөр явна даа, хоёулаа гээд “Өө, Саруул чи цуг явах юм уу” гэхэд Сэмжид:

-Үгүй дээ, хүү минь үлдэнэ. Тэгээд ч хотод байх газар үгүй гээд урьдаас бэлдсэн баадантай зүйлээ авч бурхандаа мөргөөд хүүгээ тэврэн баруун хацар дээр нь үнсээд зүүн хацар дээр нь үнсэх гэтэл Саруул “Эргэж ирээд үнсээрэй. Та намайг ийшээ тийшээ явахад ингэдэг биздээ” гэхэд Сэмжид хөгшин нулимсаа залгин, нүдээ нухлан уйлахгүй гэж ихэд хичээнэ.

Саруул ч халаасандаа их мөнгөтэй болсон тул ээжийнхээ үйлдлийг гайхсан ч нулимс дусалж байгааг анзаарсангүй. Машинд суухаас өмнө Должин хөгшин ирэв.  

-Чи минь надад юу ч хэлэхгүй явах нь уу дээ гэхэд чихэнд нь “Байшингийн чинь хойно хураалттай банзан доор газар ухаад өнөөх бор хайрцгаа тавьсан байгаа шүү, мартав” гэхэд Должингийн царай хувьсхийн:

-Чи чинь юу яриад гэж үгээ дуусгаагүй байтал “За сайн сууцгааж байгаарай удахгүй уулзъя” гэх нь тэр. Пунцаг эмч Саруулын чихнээс атган:

-Гэрээ сайн харж байгаарай. Ээждээ санаа зоволтгүй, ах нь цуг явна гэв. Ингээд машинд суув. Машины цонхоор ээж нь юм хэлэх гээд хараад байгааг хүү мэдрэвч гараа даллан инээвхийлэн зам дээр хоцров. Машин ч давхисаар маргааш өглөө эрт хотод орж ирэв. Шууд эмнэлэгт очин биеэ үзүүлж эхлэв . Сэмжид хөгшин эмнэлэгт нарийн шинжилгээ өгөхөд хүнд шатны хорт хавдар ихэд газар авч, бүр архагшаад амь насанд ч хүрч мэдэхээр болсныг тогтоожээ.  Пунцаг эмч түүний өрөөнд ороод шүүрс алдан хэсэг сууснаа:

-Сэмжид  эгч ээ,  намайг  уучлаарай гээд цурхиран уйлав. Эмгэн тэрхэн зуур толгойгоо өндийлгөөд:

-Би мэднээ Пунцаг  минь. Чи  буруугүй ээ. Надад харамсах юм алга. Ганц муу хүүдээ л санаа зовох юм даа гэхэд Пунцаг эмч өндийн босч ирээд:

-Та чинь яагаад хэлэхгүй өдий хүртэл нууж явсан юм бэ?.  Тэгж их өвдөж байж та яаж байгаа юм бэ хэмээн хөмсөг зангидан, эрхгүй гарах нулимсаа бөмбөрүүлэн хэлэв. Төд удалгүй эмч орж ирээд:

--- Яаралтай хагалгаанд орно. Та юуны өмнө сэтгэл санаагаа тайван байлга гэхэд Сэмжид цагаан халаадтай залуу хүүд хандан:

-Одоо тэр хагалгааг чинь би давж гарах нь юу л бол. Чи ч мэдэж байгаа хэмээн хөгшин зөрүүдэлдэг зангаараа “Үгүй” хэмээн зүтгэв. Аргаа барсан Пунцаг:

-Танд хагалгаа хийхгүй байж болох ч эм тан уух хэрэгтэй шүү дээ гээд эмчийн бичсэн жорыг үзүүлэв. Эмгэн:

-Пээ, наад эм тариа чинь ямар үнэтэй билээ дээ. Хөгшин би дийлэхгүй хүү минь. Амар тайван нутагтаа очих минь гээд эрс татгалзав. Пунцаг:

-Танаас бид мөнгө авахгүй ээ. Одоо чинь бас хандив зарладаг болсон. Танд Монголын ард түмэн тусалж л таараа хэмээгээд “Бид ямар ч байсан тантай 20 гаруй жил хамт ажилласан хамт олон чинь. Хагалгааны зардал босгож л таараа. Та тайван эмчилгээгээ хийлгэ. Би маргааш явна” гээд гарч явав. Пунцаг хаалгаар гараад нулимсаа барьж дийлэхгүй сул асган “Даанч дээ та яагаад” хэмээн уйлж хэсэг суугаад утсаа шүүрэн авч болсон явдлыг бага эмчдээ нэг нэгэнгүй ярьж нэг юм сэтгэл нь онгойгоод хандивын ажилдаа оров. Гэвч нэгэнт оройтжээ.  Сэмжид хөгшин тэр шөнөө нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулан хорвоогоос хальжээ.

Маргааш өглөө Пунцаг эмнэлэг дээр ирээд шоконд орон, итгэж ядан байтал шинжилгээний хариуг эмч авчирч Пунцагт үзүүлэн:

-Бүх биеэр нь тараад дэндүү уджээ. Аврах найдвар ч алга байж. Харин ийм удаан яаж тэсч тэвчсэнийг нь гайхаж байна гэхэд Пунцаг шинжилгээний хариуг зэрвэсхэн харангаа яаж хүүд нь хэлэх билээ хэмээн бодохоос нулимс нь хоёр нүднийх нь аягыг дүүрээд ирэв. Тэр даруй тосгоны зүг машинаа хөдөлгөн талийгаачийн хүссэн ёсоор цогцсыг нь эмнэлгийн урт тэргэнд урт хайрцаганд хийн нутгийн зүг рүү гарч одов. Замдаа эх хүний үрээ гэсэн хайр ямар агуу болохыг бодон нулимс цэлийсээр бодол болон явав .
Оройдоо тосгондоо ирэхэд эмнэлгээр дүүрэн уйлж хайлсан улс тосон авав. Пунцагийг бага эмч Ерөөлт гэх залуу тэврэн авч “За ах минь таны буруу биш, битгий уйл” хэмээн аргадна. Эмнэлгийн бүх ажилчид цугларчээ. Энэ бүхэн нь Сэмжид хөгшин ядуу боловч хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, өвдлөө гэж нэг ч үг ган хийдэггүй эмнэлгийн бүх сувилагч хүүхдүүдэд ээж шиг нь л дотно тийм сайхан хүн байсны гэрч болой. Бүгд ярилцаад эхлээд Должин эмгэнд хэлье хүүд нь хэлж чадах хүн тэр эмгэн л байна гээд эмгэний гадаа Пунцаг, Ерөөлт хоёр ирэн хаалга тогшино. Должин эмгэн хаалга онгойлгон царай нь хувьсхийн нулимс нь дуслав. Ирсэн хоёр гайхан та чинь яаж байнаа гэхэд үг дуугүй гэрт ороод хоймортоо очин хүрд эргүүлэн маань уншив. Ардаас нь орж ирсэн хоёр үг дуугүй суув. Должин:

 -За хүүхдүүд минь миний найз зовоогүй биз дээ, хөөрхий. Надад үлдээсэн зүйлийг нь тэсэлгүй нээгээд үзчихсэн юм. Мэдэж байжээ хөөрхий минь. Би маргааш Саруулыг аваад ардаас нь явах гэж байлаа. Саруулд хэлэх гээд би ч зориг хүрэхгүй юм. Энэ муу жаахан нялхаараа амьтан яах билээ дээ хэмээн  хоолой зангируулан хэлэхэд Пунцаг:

-Би оръё доо эгч минь гээд хаалгаар гарч одов.Ерөөлт эмгэнээс “Та ямар нэг юм анзаардаг байсан уу” гэхэд “Цаадах чинь угийн хэрсүү хүн. Баргийн мэдэгдэхгүй, даралттай болж байна гэхээс амнаасаа үг унагах биш дээ” гээд цурхиран уйлна. Шавар байшинд Пунцаг орж ирэхэд Саруул гайхан:

-Өө та чинь ямар хурдан ирэв. Ээж орж ирж байна уу. Намайг дуудахгүй гээд гарах гэтэл Пунцаг “Дүү минь суу. Ээж чинь” гээд уйлахад Саруул” Юу та чинь яагаад байна аа. Ээж яасан”  гэж гэхэд “Хотод очоод өнгөрчихлөө. Өвчнөө даасангүй ээ, дүү минь” гэж ээрч мууран хэлэхэд Саруул газарт унан ухаан алдав. Пунцаг орон дээр хэвтүүлэхэд Саруул хашгиран босохтой зэрэгцэн Ерөөлт орж ирэн хүүг чанга тэврэн орон дээр суулган нулимсыг нь арчин хоолой зангируулан “Миний дүү хашгирч болдоггүй юм, тайвшир. Бидэнд ч хэцүү байна” хэмээн аргадна. Тэр шөнө ер бусын урт шөнө байсан бөгөөд  гашуудлын нулимс Должин эмгэн, ганц хүү Саруул, их эмч Пунцагийн нүднээс үүр цайтал урссаар байжээ.

Пунцагийн хувьд ингэж уйлах шалтгаан бий. Түүнийг эхнэр нь хаяж,  гурван настай Номин охинтойгоо үлдэхэд Сэмжид хөгшин цай хоол дөхүүлж “Эмнэлэгийн хүн чинь чанга хатуу байх ёстой. Чи хар ус их үнэртүүлдэг болжээ. Өөрөө ч яахав. Охин үрээ бодмоор юм даа” хэмээн загнан “Чамайг ажилгүй болчихвол энэ муу охин л зовно шүү, чи биш. Ажилтай үедээ охиноо надаар харуулж бай хүү минь. Чи харин наад архи дарсаа боль” хэмээн загнахад өнчин өрөөсөн өссөн Пунцагт ээжийн үг шиг зүрхэнд нь туссан бөгөөд тэр цагаас архи дарс уухаа больж шилдэг ажилтан болж улмаар өсч дэвшин их эмч болсон билээ.

Өглөө болж Пунцаг, Ерөөлт хоёр хүүг аргадан “Ёс жаягаа дагана шүү. Ээжийгээ хараад хашгирч болдоггүй юм. Тайван явуулах хэрэгтэй. Зон олон чамд тусална аа хүү минь. Ээж чинь их сайн хүн,  ухаантай ч хүн байсан. Миний дүү тайван ухаалаг байна шүү” гэж хэлээд эмнэлгийн зүг алхацгаав. Саруул ч ухаан сөхөөгүй нулимс мэлмэрүүлэн алхах бөгөөд ээж нь эмнэлэгт шалаа зүлгэн  “Миний хүү харьж бай, ээж нь удахгүй очно” гэх үг нь чихэнд сонсогдож, нүдэнд харагдана. Эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд цагаан даавуугаар хучаастай ээжийгээ хэвтэж буйг хараад бас л ухаан алдан унажээ.  Пунцаг, Ерөөлт хоёр түшин авч өрөөнөөс гаргах үед сая сэхээ авч цурхиран уйлан газар суув. Ингээд маргааш нь ажил явдал болж нутгийн буурал толгод дэрлүүлэн энгэрт нь хөдөөлүүлж, шавар байшинд багтахгүй хөлтэй нэгэн гашуудалт өдөр өнгөрч, үүнээс хойш нэжгээд өдөр тосгоноороо түүнийг дурсан ярих бөгөөд бүгд Саруулын толгойг илж “Миний хүү мундаг хүний үр юм шүү” гэж хэлэхүйд  Саруулын нүдэнд нулимс аяндаа бүрхэх үед харин хүнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү хэмээн дотроо хатуу бодон зогсоно.
Улс амьтан ч явж ажил явдал дуусан Должин хөгшин л үлдэв. Тэрбээр Саруулд хандан “49 хоног дуусахаар хоёулаа хот хүрээ зорино оо хө. Эгчийх нь бага охин саяхан нярайлсан. Зээгээ харж сууна. Чамайга зовлон нэгтэй улс. Ээж чинь захиж хэлсэн болохоор миний хүү одоо эгчийнхээ хажууд байна шүү” хэмээгээд толгойг нь үнэрлээд гарч одов. Энэ өдрөөс хойш Саруул гэрээсээ огт гарсангүй түүнтэй найзалдаг Багахүү, Нараа гэх үеийн хоёр залуу ирэх боловч уурласаар хөөж явуулдаг муухай ааштай нэгэн болж харин Должин эмгэн орж цай хоол дөхүүлэхэд л бага зэрэг инээвхийлдэг байв, арга ч үгүй биз. Багаасаа орон гэрээр нь орж гарч загнуулж зандруулж өссөн тул төрсөн эхээ санасан түүнд дотно санагдах нь мэдээж. Өдөр хоног өнгөрсөөр 49 хоног хурааж дуусаад Должин эмгэн Саруулыг хажуудаа суулган авдарнаасаа жижиг, бор хайрцаг гарган ирэв. Саруул гайхан харж байснаа ээжийн хайрцаг мөн үү хэмээн сая ам нээхэд Должин “Мөн байлгүй яах вэ, хүү минь. Одоо чинийх, “Чамд өгөөрэй” гэж ээж чинь захисан юм. Миний хүү гэртээ ороод нээж үзээрэй” гэв Саруул “За” гээд авч гарав.

Хард овогт Ц.Билгүүн

Үргэлжлэл нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
“Ulaanbaatar Music Festival 2025”-Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестиваль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • j.purevkhuu (66.181.161.124)
    Urgeljlel ni hezee oroh we ymar udaan ordog yum be
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • j.purevkhuu (66.181.161.124)
    Urgeljlel ni hezee oroh we ymar udaan ordog yum be
    2020 оны 06 сарын 30 | Хариулах
  • Дээгий (66.181.161.97)
    Үнэхээр агуу хайр. Хүний амьдрал жинхэнэ утгаараа ийм л байх ёстой. Бурхан багшийн номлол гээд байгаа чинь ердөө л энэ зохиол тэр чигээрээ байна. Чин шудрага байх, хөдөлмөрч, бусдад туслах, бусдыг хайрлах энэрэх гээд бүх л сайн сайхан бүхэн шингэжээ. Энэ зохиолоос маш ихийг ухаарч болхоор байна. Үнэхээр сайхан энериг шингэсэн гоё зохиол байна.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • deegii (202.126.89.116)
    Unen goe yumaa hurdan margaash boloosoi heleh ugui aguu zohiomj yumaa bayrlaj bnaa huleeh yumtai bna gedeg odoo yah bol gej bodood margaashiig huleej bna daa
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Анужин (66.181.161.15)
    Үнэхээр гоё юм н
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Tuul (66.181.161.50)
    Ih yum boduulhaar zohiol bolson bn setgel ih hudulluu
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Azuka zaya Н. Аззаяа (66.181.161.70)
    Үнэхээр сайхан өгүүллэг бнаа бүүр асгартлаа уйллааа
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Батэрдэнэ (66.181.161.79)
    Сэтгэл хөдөлгөсөн сайхан зохиол болжээ
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Dvvren (202.55.188.36)
    Mash ih taalagdlaa. Vrgeljleliig unshmaar bna.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Цэвэлээ (202.55.188.34)
    Сайхан зохиол шүү цааш унших гээд тэсэн ядан хүлээж байгаа шүү
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • Tsegmed (66.181.161.2)
    Iim shan zohiol bichsen zohiolch doo bayrlalaa vnheer ehin hairig yu ch gvitsehgvi
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • баяржаргал (66.181.161.73)
    уйлуулдаг л юм бна
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • hak (66.181.161.34)
    vrgeljlel ni haana bnwe
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Dashdondog Chimedee (66.181.166.125)
    goe zohiol bna
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • D. Saruul- Od (202.126.89.246)
    Mash ih taalagdlaa .Nomoor ni hudaldaj avbal haanaas avah ve.Ger buliihendee bugded ni unshuulmaar baina tuslaarai.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • tuya (192.82.70.55)
    ywar goe yum be bi uilsan
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Tserenpurev (66.181.161.37)
    Taalagdlaa. Ih bayarlalaa. Tsaashid urgeljilel garahuu
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Suvdanchimeg (66.181.161.59)
    Mash ih taalaglaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Deegii (178.128.107.25)
    Vrgeljleliig hezee oruulah ve haanaas unshih ve mash ih taalagdlaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Badam (103.212.119.100)
    Av ejiinhee hairiig hojuul oilgodogdoo er ni munhiin yum shig bodoj sagsuurch yvtal negl udur humursun togoo shig haranhuuldag yumaa
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.72.242.139)
    goe zohiol bnaa vrgeljlelig ni hurdan unshmaar bna
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Tserendorjiin Lkhamsuren (202.126.88.181)
    Ehiin sanaa urd,uriin sanaa uuland gej ug bdag!ur huuhed ni ehiinhee sanaa setgeliig hojuu uharch oilgodog yum blee@dandaa hajuud ni bh yum dhig bodsoor ywaad lter!tiiimd.amid bhad ni iluu oilgoj.hairlaj bhiig l sanuulĺaa.Amiddaa bie bienee hairlaya gej Dashbalbar zohiolchiin helsen ug sanaand orj irlee.Gehdee eh hun hichneen ch muu yum bolj bsan ur huuhdedee gomdoj suid bodoggui yum gedegiig l oilgoh heregtei!
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    Haanaas unshih we
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Sedew (66.181.161.109)
    Svvliin heseguudiin haanaas unshah ew
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.65)
    Suuliin heseguudiig unshij chadaagvi haanaas olj unshih we goe zohiol shuu
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Заяа.. (202.126.88.41)
    хийцгүй авгай гэртээ уйдаж суухдаа л ийм юм бичээд зохиол гээд гаргачихдаг байхдаа
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
    • :)
      Uuruu 1 uidaadhaach unshii baiz
      2020 оны 06 сарын 09
    • Халх
      Гайхалтай уйдаж дээ
      2020 оны 06 сарын 09
  • Зочин (103.80.211.52)
    Гайхалтай...
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    17 цаг 49 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    18 цаг 21 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    18 цаг 31 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    19 цаг 4 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    19 цаг 24 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    19 цаг 49 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    20 цаг 6 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    20 цаг 20 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    20 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    20 цаг 52 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    21 цаг 17 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    21 цаг 29 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    22 цаг 11 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    22 цаг 17 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    22 цаг 18 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    22 цаг 39 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    22 цаг 51 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    23 цаг 16 мин
  • Эмгэнэл
    23 цаг 21 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    23 цаг 22 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК