Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-12

2020-6-16
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь....

Багахүү:

-Чамайг явснаас хойш Нараа бид хоёр чамд санаа зовоогүй ѳдѳр үгүй шүү найз минь. Би Уянгын талаар буруу бодож байсан байх аа. Уучлаарай, миний найз мундаг хүн шүү дээ. Чамайг гэх их олон хүн бий. Хоёр найз нь хэдэн мал харахаас цааш хэтрэхгүй юм. Бид хоёрын найдвар чи шүү дээ. Эрдэм номтой мундаг хүн болоорой, чи чадна. Бид хоёрт даана ч эрдэм сурах хүсэл сонирхол  алга, тэгээд ч чадахгүй. Чи мэдэж л байгаа. Харин мал маллах ухаан заяажээ гэвэл Саруул инээмсэглэн:

- Яг зөв дөө, та хоёр минь ухаантай. Хүйтэнд хөрч, халуунд халж буурлын буянгаа эдэлж яваа хүмүүс гэв. Ийн хоёр найз дотно яриа өрнүүлэн хэсэг суугаад орж унтацгаав .

Ѳглѳѳ болжээ. Багахүү Саруул хоёр зах руу хѳдлѳхѳѳр гарав. Ѳглѳѳ Саруул Цэнгэлийг дуудсан тул ирсэн байх ба Шүрээ Багахүүд ѳгѳѳрэй гээд Должин эмгэний баадагнасан чихэр боовыг мѳн авчирсан байв. Багахүү:

-Должин эгч хуучны хүн гэсэндээ ѳѳр шүү. Бага байхад хэдэн удаа гэрт нь орж чихэр атгадаг байлаа, хэдүүлээ гээд инээмсэглэнэ. Шүрээ инээн:

- Ээж чамайг ирэхгүй явлаа гээд гомдолтой байна лээ гэвэл Багахүү:

-Тэр  аргагүй ээ.  Найз нь дараа ирэхдээ тухтай хэд хононо оо гэв. Тавуул машинд суун зах руу хѳдлѳв. Зам зуур яриа хѳрѳѳтэй явах хэдий ч Цэнгэл ер ам нээсэнгүй. Саруулын санаа энэ удаа Цэнгэлийн хѳгжилтэй дүр сарнисанд эмзэглэж байлаа. Ийн зах дээр ирж Багахүү, Саруул Шүрээ Цэнгэлтэй гар бариад салах ёс хийн баяртай гээд машиндаа суув. Саруул, Цэнгэл, Шүрээ гурав таг дуугүй явсаар эргэн явцгаана. Саруул дотроо “Би Цэнгэлийн оронд байсан бол чухам яах вэ” хэмээн бодохтой зэрэгцэн мѳн л Уянгыг санах сэтгэл нь дийлж утсаа авч мессеж бичин хариу хүлээнэ. Цэнгэл Саруулын сургууль дээр шууд ирэв. Саруул Цэнгэл ярилцах дургүй байгаа эсвэл ямар нэгэн шалтгаан байгааг гадарлан баяртай гэсээр сургууль руугаа оров. Болор, Энхжин хоёр Саруулыг харан:

- Чи хайчив аа. Сая Мандах хүлээж байгаад явсан. Бас хичээлээ дийлэхгүй байна гэчихсэн явна лээ гээд инээлдэн “За тэр яах вэ. Сая хэд хоног хайчив. Багш чамайг асуугаад бүр гайхаад байсан. Хичээлээ тасалдаггүй сайн оюутан юмсан. Яав ийв гээд шалгаагаад байсан” гэх зэрэг юмс ярьж байтал хонх дуугарч хичээлдээ орцгоов.

32-р хэсэг

          Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч Саруул хамгийн их ачаалалтай гэгдэх ГССҮТ- дадлага хийхээр иржээ. Түүний сургуулийн найз Болор, Энхжин хоёр ч энд хуваарилагдав. Тэднийг сургуулийг нь онц дүнтэй төгссөн  Төмрөөгийн эгч болох Хонгор угтаж авав. Хонгор:

- За сайн байцгаана уу. Би багшаас та хэдийг явуулчих гэж гуйсан юм аа. Эхлээд жаахан ядарна. Одоо дарга ирнэ. Ажил үүрэгтэйгээ танилц даа, залуучуудаа гэж хэлээд инээмсэглэв. Даргын өрөөнд орж ажил үүрэг, заавар, зөвлөмж аваад бүгд ажилдаа орцгоов. Саруул эргэн тойрноо харвал, нүд халтирам байдал хаа сайгүй харагдах боловч өөрийн сонгосон мэргэжилдээ үнэхээр сэтгэлтэй тул хойш ухралгүй ажиллана.

     Үдийн завсарлагаа болж цайны газар хоол идэцгээх зуур Болор нулимсаа цийлэгнүүлэн:

-Саяхан нэг хүү хагалгаагаа дийлэхгүй өнгөрчихлөө. Би юу ч хийж чадаагүй. Хий л харж зогссон гээд санаа алдан тавагтай хоолоо өмнөөсөө түлхвэл Энхжин аргадан:

-Миний найз тайвшир даа. Хоёулаа салхинд гаръя гэсээр дагуулан явав. Саруул, Хонгорын ширээ рүү ойртон очоод суунгаа:

-Энд өдөр бүр ийм байдаг юм уу?

-Үгүй дээ хааяа л. Та нарын тэр үзсэн бичлэгээс өөр шүү дээ. Эмч хүн сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Ажлын шаардлага. Чи энд их юм сурна аа. Тэгээд л би чамайг энд ирэхийг хүссэн юм.

-Баярлалаа чамд. Ингэхэд ээж, дүү нар чинь сайн уу?

-Сайн сайн. Чамайг ээж Төмөрөөгөөс асуугаад л байдаг юм.

-Аан, би тэгж байгаад нэг очно оо. Чи надад сайн туслаарай. Би жаахан сандраад байх юм.

-Бүгд л эхлээд тэгдэг юм. Хэцүү мэргэжил шүү, тийм ээ. За за онц сурлагатан минь хоолоо ид. Шөнийн жижүүр ямар байдгийг харна шүү дээ, сайн идээрэй .

Саруул хоолоо идээд Хонгорын ардаас алхам холдохгүй даган заавар авч ажиллана. Ийнхүү эмнэлгийн нэг өдөр өнгөрч, шөнө болж жижүүрт үлдэн шөнөжин нойргүй ажиллаад өглөө ажлаасаа буув. Их ядарсан тул оюутны дотуур байр мөн ор нь л нүдэнд нь харагдана. Саруул байрандаа ирээд нам унтав.

Үд дунд болж байх үед өрөөний найз Түмээ орж ирэн:

-Хөөе Саруулаа үүдэнд нэг охин чамайг асуугаад байна. Хүүе, сэрээчээ. Алив босоо бос гэсээр дугтран сэрээв. Саруул нүдээ нухлан:

-Намайг байхгүй гээд хэлчих ээ. Бие даалт авах гэж яваа биз. Би жаахан унтаадахъя.

-Үгүй ээ. Хэн билээ дээ. Би нэг харж байсан охин байна лээ. Нөгөө машинтай залуутай ирж байсан. Ямар ч байсан яаралтай гэсэн. Утсаа ядаж асаагаач хүүе. За за, би тэр Шүрээд чинь байхгүй гээд хэлчихье.

Саруул ухасхийн босон “Юу, рэн гэсэн бэ” гэвэл Түмээ “Хэн, юу гэсэн гэж. Шүрээ юу?

-Хаана байна гэнэ ээ?

-Доор чамайг хүлээж байгаа. Утас чинь холбогдохгүй байна гэсэн.

-Чи нээрээ, шууд хэлэхгүй охин энэ тэр гээд “За за, би гарлаа. Орой хоол хийгээрэй.

-Чи энэ  бацаануудаараа хийлгээч арай давараагаад байгаа юм биш  үү. Дараа жил биднийг угаасаа байранд оруулахгүй. Ганц жил жаахан ах байя л даа Саруулаа.

-За чи ямар энд ирдэг ч биш тоотой хонодог биздээ. Ганц ирэхээрээ хоол хийгээд өгчихөд болно доо. Бүхэл бүтэн дөрвөн жил, хагас нэг өрөөнд амьдарчхаад гэж үглэсээр өрөөнөөс гаран доош буув. Шүрээ шууд Саруулыг тэврэн цурхиран уйлав. Саруул яасан юу болов гэвэл

-Ээж өнгөрчихлөө .... Саруулаа  ээж... ээж гэсээр уйлав.

-Юу чи юу яриад байгаа юм бэ. Саяхан хэд хоногийн өмнө утсаар ярьсан шүү дээ гэсээр итгэж ядан харна.

Саруулын ардаас овонд дурлан дагасан Түмээ байдал бишдсэнийг ойлгон Саруул руу дөхөн зогсов.

Саруул:

-Сэргэлэн ах хаана байна. Должин эгч хаана байна гэж чанга дуугаар асуув. Шүрээ нулимсаа цутган юу ч хэлэхгүй уйлав. Саруул хаалгаар гарч гүйн утсаа асаан Сэргэлэн рүү залгавал утсаа аван ихэр татан уйлсаар байгаа газраа хэлэв. Саруул ер итгэж чадахгүй “ Үгүй” гэсээр ирэв. Сэргэлэн болон хүүхдүүд нь мөн эхнэр нь, хамаатны хүмүүс нь эмнэлгийн үүдэнд сууж байх нь тэр. Саруул  “Должин эгч хаана байна” гэж нулимсаа нуун асуувал Сэргэлэн толгой сэгсрэн Саруулыг тэврэн уйлав. Саруулын нүднээс нулимс унасангүй. Тэр яагаад гэвэл итгэхгүй итгэж чадахгүй байлаа. Ийн нилээн удсаны эцэст тайвшран Саруул эмч дээр орвол:

-Одоо юу ч хэлэх боломжгүй. Задлан шинжилгээний хариу 14-30 хоногт гарна гэхээс өөр зүйл сонссонгүй. Харин дээд курсийн төгсөлтийн оюутан танимхайран:

-Хүүе Саруул, ямар ажилтай явна. Чи энд дадлага хийх гэж байгаа юм уу гэв. Саруул их л гуниглангуй нүдээр харан:

-Үгүй ээ. Чи намайг хагалгааны эмчтэй уулзуулж болох уу. Би энд хайртай эгчийгээ алдчихаад яах мэдэхгүй үнэхээр гээд хоолой нь зангирав. Байдлыг ойлгосон залуу Саруулыг түшин тайвшруулан алхсаар:

-Чи наанаа байж бай. Би ороод ирье гэв. Саруулд яагаад ч Должин эгч үгүй болсон гэж төсөөлж чадахгүй байлаа.

Хагалгааны эмч өнөөх залуутай гарч ирэн:

-Чи адилхан эмнэлгийн хүн юм байна. Сэтгэлээ барь дүү минь. Бидэн дээр өвчтөн өдөр 13 цагийн үед ирсэн. Бүтэн харвалттай, настай хүн байсан. Бид юу ч хийж чадаагүй. Энд ирээд эмчилгээ аваагүй өнгөрсөн. Уучлаарай, бид даанч хожимдсон байсан гэж хэлээд өрөөндөө оров. Энэ үг Саруулын зүрхийг урах шиг болсон ч мөн л Саруул итгэхгүй хэвээр...

Ийн  гэнэт  харамсалтай насан эцэслэсэн Должин хөгшний үр хүүхэд, хамаатан садан нь цуглан хойтын ажилд нь буян хийж бүгд л нулимсаа залгин дор бүрнээ хичээнэ. Сумаас Пунцаг эмч, Нараа, Багахүү нар ирж мөн туслалцав. Должин эмгэнийг сүүлчийн замд нь үдэх өдөр хүртэл Саруул ер уйлсангүй. Харин түүний сүүлчийн  замд нь гарах цагаан хөх царайг хараад нулимсаа барьж ядсаар энэ мөчид л үнэнтэй эвлэрч мэгшин зогссон юм.

Саруулын хувьд Должин бол амьдралын замыг нь нээж өгсөн ачтан төдийгүй, ээжийнх  нь оронд ээж болсон сайхан сэтгэлтэй жирийн монгол эмэгтэй байсан билээ. Түүнийг хотоос жаахан зайдуу газар хөдөөллүүлсэн ба ламын хэлж буйгаар үр хүүхдээс нь хол нутаглуулахав гэж нэгэн газар заасан юмсанж. Үнэхээр ч үр хүүхдийнхээ төлөө амьдарсан эх хүн байжээ. Саруулд энэ хагацал маш хүнд туссан нь ойлгомжтой. Тэрбээр  хэд хэдэн сувилалд амруулж бас ч үгүй эмчилгээ хийлгэж амжсан ч өвчин гэдэг юунд ч дийлддэггүй тул түүнийг авч оджээ. Орой болж ирсэн гийчид буцацгаан Сэргэлэн, Саруул, Нараа, Багахүү, Шүрээ нар үг дуугүй сууцгаах ба тэдний нусаа шурт хийн татах чимээ л хааяа бүдэгхэн сонстоно.

Саруул орон дээр суун бодлогошрон Должин эгчтэйгээ сүүлд уулзсанаа санав.

Саруул тэр өдөр Должин эгчдээ хүнсний жаахан юм бас зүү утас дөхүүлж өгөхөөр очжээ. Должин эмгэн өнөө л гурван зээгээ харан гэртээ сууж байсан юмсанж. Хаалгаар орвол:

-Өө, миний хүү ирэв үү. Чамайг ирэхгүй болохоор албаар зүү утас захиж дуудаж байгаа царай нь энэ. Алив гээд хацар дээр нь үнсээд ойрд жаахан бие сульдаад байх юм. Энэ эм, тарианаас залхаж байна шүү. Хөгшин хүн ч тордлого авдаггүй бололтой. Хий дэмий л мөнгөний гарлага шиг.  

-Юу ярина вэ. Та эмчид үзүүлсэн үү. Хоёулаа нэг эмнэлэг орно байгаа, эгч минь. Дандаа мөнгө ярьж, эм тариагаач завсардуулах юм. Та санаа зоволтгүй дээ, амьд хүн аргатай гэдэг шүү дээ.

-Чиний хүүхдийг л харчихвал уг нь. Нас минь хүрэх нь үү, мэдэхгүй .

-Амны билэггүй юм. Юу ярина вэ. Маргааш хоёулаа эмнэлэг орноо хө.  

Должин Саруул руу харан инээвхийлэн:  

-Байтлаа намайг загнах нь уу. Хүн хөгшрөөд ядрахаар юм юм л бодогддог юм байна хүү минь. За за, больё. Энэ муу хүүгээ айлгачих шиг боллоо. Харин чамд нэг юм хэлэхгүй бол нойр хүрэхгүй янзтай гэвэл Саруул:

- Юу юм. Хэлээ та, надад чухалчлахыг бодоход их л сонирхолтой байна шүү гэхэд Должин санаа алдан:

- Энэ муу хүүхдүүддээ санаа зовоод байх юм. Сэргэлэн золиг хийсэн, хийгээгүй хоёрын хооронд явах юм. Архи хүртэх нь харин гайгүй юм даа. Муу охиноо нөгөө залуутай нь загнаад ч болтугай явуулдаг байж гэж бодох юм. Даанч үгэнд ороогүй шүү. Хөөрхий минь охин үр гэсэндээ эхийнхээ хажууд байх гээд өнөө муу хархүүгээ гадаад руу ганцааранг нь явуулсан даа. Нэр нь хэн билээ. Аан тийм, Цэнгэл. Сайн залуу шүү. Зөв хүн шиг харагдсан гээд санаа алдана. Охин минь л их зовлоо доо. Хань болох хүнээ явуулж, хэвлийдээ тээсэн үрээсээ ч хагацлаа. Тэр хүн нь одоо өөр хүнтэй болоо байлгүй дээ гээд Саруул өөд ямар нэгэн юм сонсох гэсэн мэт харав.

Үргэлжлэл бий...

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • saruul (66.181.161.122)
    16 heseg hurdan unshmaar bn mash goe
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Б.ЖАРГАЛМАА (210.100.143.150)
    Cэтгэл хөдлөж сонирхолтой болж бнаа үргэлжлэлийг хурдан оруулаарай
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • saruul (66.181.161.122)
    14 deh heseg hezee we
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Тунгалаг (66.181.191.71)
    Хүний мөс чанарыг хүнлэг байх ухааныг маш тод харуулжээ. Сайхан гэрэл гэгээтэй зохиол байна. Хүн хүндээ аядуу зөөлөн сэтгэлээр хандаж аялгуут амьдралд хөг нэмэн утга учиртай амьдарч болдогийг ухааруулжээ.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Baasansuren (103.10.22.164)
    Saihan zohiol shuu hurdhan urgeljluulj unsmaar bna.bayrallaa
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.26)
    Amjilt daraagix xezee be
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Эрка (202.55.188.83)
    Амжилт Дараагийн бүлэг
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Enkhee (66.181.161.111)
    bayrlalaa got bna shuu.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • enhktuya (66.181.161.116)
    eooe uilaal unhslaa bayrlalaa
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • G.Uuriintsolmon (202.55.188.82)
    Bayrlalaa.goe zohiol shu.....
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Цэвэлээ (202.55.188.41)
    Дараагийнх нь тэсэн ядан хүлээж байгаа шүү баярлалаа
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Болороо (66.181.161.5)
    За дараагын цувралыг тэсэн ядан хүлээнэ дээ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • ᠤᠶᠤᠨᠪᠠᠳᠤ (202.126.89.225)
    ᠦᠷᠬᠡᠯᠵᠢᠯᠡᠯ ᠢ ᠬᠦᠯᠢᠡᠴᠦ ᠪᠠᠢᠢᠳᠡᠬ ᠰᠢᠦ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Тука (66.181.161.104)
    Гоё юмаа үргэлжлэлийг нь хүлээж бна шүү
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Bayarmaa (202.55.188.89)
    Urgrljlel ni hezee be
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    Гоё бичжээ дараагийн үргэлжлэлийг хүлээж бнадаа
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Oyun (192.82.72.86)
    Urgeljleliig hurdan unshij horhoigoo darmaar bnaa.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Go uran chimeg (103.229.121.76)
    Shn zohiol shuu dugaar algshgui shimten unshij bga
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.65.23)
    Сайхан зохиол БН. Шимтэн уншлаа.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (117.111.2.12)
    13
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • u.Odontsetseg (66.181.161.4)
    13g tesen yadan huleej bna
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Tsegmed (66.181.161.68)
    Bayrlalaa dahin dahin bayrlalaa zohioljoo
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Nastagdorj (117.111.18.118)
    Mundag zohiol shuu negiig bodoj hoeriig tungaahaar duustal ni unhihiig tesen ydan huleene
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Нана (66.181.184.42)
    12г тэсэн ядан хүлээе
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
    • 13*
      2020 оны 06 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    12 цаг 11 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    12 цаг 21 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    12 цаг 31 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    12 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    13 цаг 41 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    Өчигдөр 15 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 14 цаг 35 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    Өчигдөр 14 цаг 16 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Дэлхийг байлдан дагуулсан Дисней: 100 гаруй жилийн түүхтэй ид шидийн ертөнцийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Чуулган: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, эцэслэнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК