Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-11

2020-6-16
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Саруул, Багахүү хоёр Цэнгэлийн машинд суун явцгаав. Багахүү халамцсан маягтай:

- Энэ Болд гуай одоо танай хадам аав болох хэрэг үү хэмээн Саруулаас асуув. Цэнгэл инээмсэглэн:

- Одоо тийм болж таарч байна гэв. Багахүү:

-Хаа хол байгаа хүнтэй сууна гээд яриад байдаг. Одоо мэдэхгүй юм даа. Нутгийн сайхан охин Цэцэгмаа унаж тусаж асууж сураглаад байхад, энд сургуульд орсон сураг дуулдсан. Чи ч дээ, харах ч үгүй юм байгаа биз. Ер чамайг Нандиатай байсан бол би баярлана. Харин энэ яриад байгаа охин нэг л таалагдахгүй байгаа юм даа. Ер нь тэгээд "Холын бурханаас ойрын чѳтгѳр дээр" гэдэг дээ. За, мэдэхгүй юм даа. Чи нээрээ Нандиаг хаана байгааг мэднэ гэсэн байхаа. Найзыгаа уулзуулаарай гэв. Саруул, Багахүү руу харан:

- За гэж толгой дохиод юм дугарсангүй. Багахүү ч зүүрмэглэн машины арын суудал дээр хурхирч эхлэв. Саруул Цэнгэл руу харан:

- Шүрээ та хоёр зүгээр үү. Яагаад нэг сонин болчив гэвэл Цэнгэл:

- Зүгээр. Яасан гэв. Саруул:

- Наад нүүрэн дээр чинь зүгээр биш гээд бичээстэй байна гэв. Цэнгэл санаа алдан:

- Шүрээдээ би анхны харцаар дурласан бас маш их хайртай. Миний их олон муу талыг ѳѳрчилсѳн. Найз нь жаахан хэцүү л байна. Ээж уг нь Шүрээд гайгүй ханддаг. Хэдий тийм ч намайг  “Залуу байна. Хүүхэдтэй хүүхнээс сал” гэх боллоо. Би бүр ойлгохоо байлаа. Миний тѳрсѳн ах Францад амьдардаг. Чи мэднэ дээ. Ах дээрээ очдог юм уу гээд Шүрээд хэлтэл харин ээжийгээ орхиж явахгүй гээд зѳвшѳѳрсѳнгүй. Гэрлэлтээ батлуулж цугтаа явъяа гэж бодох юм. Гэлээ ч Шүрээ минь жирэмсэн. Хүүхдээ авахуулна гээд улам хямраагаад “Чи намайг орхиод яв” гэж хѳѳгѳѳд байх болсон. Сэргэлэн ах гадарлаж байгаа л байх. Гэхдээ эрүүлдээ дуу цѳѳтэй хүн шүү дээ. Согтвол гарцаагүй надад агсам тавина гээд инээмсэглэв. Саруул бодолд автан дуугүй сууж байснаа:

- Чи ѳѳрѳѳ тэгж бодож байгаа бол тэрийгээ л хий. Шүрээгийн хувьд ээждээ хоргодох нь ойлгомжтой биз,  хѳѳрхий. Багаасаа нилээн хол ѳссѳн. Яагаад гэдэг учрыг нь би мэдэхгүй. Харин ээжийн чинь тухайд цаг хугацааны асуудал биз дээ. Чи одоо илт зѳрж муудалцаад яах вэ. Найз нь ээждээ загнуулсан удаа ховор. Хүмүүс ээж уурлаад загнаад гэхээр би атаархдаг юм гэв. Цэнгэл:

- Энд баймааргүй л санагдах юм. Ямар ч байсан Шүрээгээ аваад гадагшаа гарна аа. Хэдэн жил ажил хийж байгаад л яваад ирэхэд зѳвшѳѳрѳхгүй хайчдаг юм гээд инээмлэглэв. Саруул Цэнгэлийг анх уулзсан ѳдрѳѳс тэс ѳѳр хүн болсныг ажиглаж байлаа.

30-р хэсэг

Явсаар хот руу орж ирэн Саруул байрандаа Багахүүг аван буугаад Цэнгэл рүү харан:

- Баярлалаа, миний найз удахгүй уулзъя гээд байрандаа оров. Саруулыг дагаж явах Багахүү эргэн тойрноо ажиглан алхана. Зѳрж ѳнгѳрѳх хүмүүс ч түүнийг харан зарим нь инээмсэглэнэ. Саруул Багахүү хоёр ѳрѳѳнд орвол Бархас хэмээх шинэ оюутан мѳн Бек байв. Түмээ нѳгѳѳ л зангаараа алга байв. Ер нь Түмээ хааяа ирдэггүй нь жирийн л үзэгдэл. Саруул барьж явсан жижиг ууттай зүйлээ ширээн дээр тавин:

- Жаахан хуйх байгаа юм, үнэртэх тѳдий жохоон гэв. Бек:

- Чи хаанаас энэ гээд задлан Бархастай хуваан идээд Түмээ одоо айраг авчирвал гоё оо, цаадах чинь гэрээс юм ирсэн гээд явсан гэв. Саруул Багахүүг танилцуулж анчин бас бѳх, Сумын заан хэмээн инээмсэглээд “Энэ манай ѳрѳѳний найзууд. Чи наад орон дээрээ унт даа, миний ор. Би энэ орон дээр унтчихъя. Түмээ ѳнѳѳдѳр ирэхгүй бололтой” гээд ор засав. Ийн бүгд нутгийн тухай бас бѳхийн тухай Багахүүгийн том ан авын тухай яриулан унтацгаав.

Ѳглѳѳ болж, Саруул Багахүүг сэрээн орон дээр нь хувцас хунар тавиад:

- Наадхаа ѳмс. Өнѳѳдѳр Нандиагийнд очъё. Энэ ойрхон Нандиагийн найз бий. Тэр хаа байгааг нь мэдэж таараа гэвэл Багахүү:

- Чи хичээлээ яах юм гэвэл Саруул:

- Хоёулаа манай сургууль оръё. Болох байх аа. Чѳлѳѳ авахаас. Гэлээ ч чи маргааш явна гээ биз дээ гэвэл Багахүү:

- Нээрээ тийм шүү дээ. Хѳдѳѳ ажил хэцүүдлээ. Хадланд гарна шүү дээ. Өнѳѳдѳр машин тракторын сэлбэгээ аваад машиндаа ачуулахгүй бол амжихгүй нь. Бас Нараагийн захиас гэж юм бий. Бүр таг мартах нь гээд босов. Саруул инээмсэглэн:

- За амжих байлгүй дээ гэв. Хоёул байрнаас гарч Нандиагийн найз Хүслэнгийн байрны гадаа ирэв. Саруул утсаар Хүслэнг дуудвал “Доор байж бай”  гэх нь сонсогдов. Саруул Багахүүг дагуулж байранд орвол Хүслэн шатаар буун ирж гар бариад:

- За сайн уу. Сонин сайхан юу байна гэв. Саруул мэндлээд Багахүүг  танилцуулж, “Манай 10 жилийн найз” гэв. Хүслэн Багахүү рүү харан:

- Өѳ тиймүү.  Энэ хүн чинь дуугардаггүй юм уу гэвэл Саруул дуугаралгүй дээ. Бид хоёр Нандиаг л сурж явна. Утас нь холбогддоггүй гэвэл Хүслэн:

- Би ѳнѳѳдѳр тэднийд очно. Золбоо гайгүй ажилтай болсон. Нандиа бид хоёр энэ жил тѳгсѳнѳ шүү дээ. Гэхдээ цаадах чинь ажилд орсон. Тэднийх захын хойно байр хѳлсѳлж байгаа гэв. Саруул ѳдѳр цуг очихоор тохирч сургууль руугаа алхав. Багахүү таг дуугүй алхана. Саруул:

- Чи яав аа. Дуугаа хураагаад яасан гэвэл Багахүү “Яагаа ч үгүй ээ” гэв. Ингээд Саруул сургууль руугаа ороод тѳд удалгүй гарч ирээд  хоёул зах руу чиглэн явцгаав.

Зах дээр очин хүмүүсийн захисан зүйлс болон машин техникийн сэлбэг ачуулж явсаар үд болох дѳхжээ. Хоёул ч их ядарч Саруул Хүслэн рүү залгавал “Очиж байна, захын хойно уулзъя” гэв. Багахүү:

- За, авах юм бараг дууслаа гээд жагсаалт бичсэн цаас гаргаж ирэн ѳѳрийнхѳѳ авахыг маргааш болъё доо гэснээ нээрээ Нандиатай уулзах уу. Би жаахан санаа зовоод байна аа гэвэл Саруул инээмсэглэн:

- Яах аргагүй багын найзууд биз дээ, бид чинь. Чамайг хараад баярлана. Санаа зоволтгүй гэв. Хүслэн ч ирж хоёул жаал жуул юм аваад Нандиагийн гэрийн зүг алхцгаав. Багахүү мѳн л дуугаа хураачхав. Саруул:

- Хүүе, чи одоо яагаад байгаа юм. Гэнэт л дуу шуугаа хураагаад Хүслэнг ирэхээр дугарахаа больчихлоо гэвэл Багахүү:

- Юу яриад байгаа юм гээд нүүр нь улайх нь Хүслэнгийн инээдийг хүргэнэ. Саруул инээн :

-Аан, чи Хүслэнгээс санаа зовсон юм уу гэснээ “За за. Болилоо, нүдээрээ зодлоо, энэ” гэв. Ингээд Нандиагийнд ирцгээн хаалга тогшин зогсоцгоов. Удалгүй хаалга онгойход Нандиа инээмсэглэн зогсож байлаа.

Хүслэн Нандиаг тэврэн:

-Миний найз сайн биздээ гээд хацар дээр нь үнсэв. Саруул гар барин мэндлээд инээмсэглэв. Багахүү Нандиаг харсандаа үнэхээр баяртай байх нь мэдээж.  Нандиа Багахүү рүү харан:

- Ямар сонин хүн бэ. Уулзаагүй маш удсан байна шүү. За орцгоо гээд бүгдийг урив. Саруул гэрт орж эргэн тойрноо ажиглавал хоёр ѳрѳѳ байранд янз бүрийн тавилга харагдах бөгөөд анх модны 2-т очиж байснаас тэс ѳѳр айл болжээ. Нандиа ч баяр хѳѳр инээмсэглэл тодруулан царай зүс нь ѳнгѳтэй харагдах бѳгѳѳд буйдан дээр хѳѳрхѳн үр нь цомцойгоод суучихсан орж ирсэн хүмүүсийг нэг нэгээр харан ѳхѳѳрдѳм инээмсэглэнэ. Саруул хоолой засан:

- Золбоо хаана байна гэвэл Нандиа:

- Ахынхаа нэг компанид менежер хийж байгаа Бид сайн байгаа. Саруулаа чамайг цаад чинь асуугаад л “Утас нь холбогдохгүй юм” гээд үглээд байдаг шүү гэв. Саруул “Аан. Тийм үү. Хэзээ ирэх вэ” гэвэл оройхон ирэх байх аа. Та хэдийг ирнэ гээд Хүслэнг ярихад нь хэлчихсэн иртэл байх байгаа л гээд байсан гэснээ “За, найз нь хоол хийгээдэхье” гээд “Багахүү, миний найз гадуур хувцсаа тайлаад тухлаач” гэв. Хүслэн гал тогоонд Нандиад туслахаар оров. Багахүү Саруулын хажууд суун ѳхѳѳрдѳн хүүг тэврэн:

- Саруулаа бишүүрхэхгүй байгааг нь харж байна уу. Нутгаа мэдэж байна гээд инээмсэглэн үнсээд “Нэр хэн билээ” гэвэл Саруул:

- Ханхүү гэж дууддаг юм даа. Энэ залуу чинь жаахан байхаасаа л оюутны байрны ханхүү болчихсон догь эрээ гэснээ “Бид ээлжилж хардаг байсан цаг саяхан. Одоо бүр том болжээ. Намайг чамаас илүү танина” гээд тэврэн үнсээд хоёул Ханхүүг ѳхѳѳрдѳнѳ. Багахүү:

- Хотын амьдралаа гэж бас сайхан юм аа. Миний найз хэзээ ийм гэр оронтой болоод ѳхѳѳрдѳм үртэйгээ тоглож суух юм бол доо гэвэл Саруул:

- За, чи ѳѳрийгѳѳ л хэл. Ер нь Хүслэн рүү яаж хараад байгааг би бас анзаарсан шүү гээд жуумалзав. Ийн Саруул зурагтын суваг сольж, Багахүү хүүг тэврэн энэ тэрүүгээрх чамин зүйл сонирхоно. Нандиа таваг идээ засан, жимс жимсгэнэ ширээн дээр тавина.

- Миний хүү том болж уу. Хадам ээж Бат-Орших гэж нэр ѳгсѳн. Урдны нэр нь хүнддээд ѳвчин ороогоод байна гээд сольсон юм. Харин оюутны ойр дотны найзууд ирэхээрээ Ханхүү гээд дуудаад байдаг юм гээд инээв. Удалгүй хоол болж бүгд тухлан сууцгаав. Нандиа хоолны дээж Золбоогийн аяганд авч тавин утсаар ярих ба халуун дулаан үг хэлэх нь Саруулын сэтгэлийг их л хѳдѳлгѳнѳ. Багахүү:

-Хотын та нар энэ ногоо их идэх юм даа. Хѳдѳѳний бид чинь бас барагтай шүү. Их л чамин харагдах ч дасахгүй золиг юм гээд бүгдийг инээлгээд авав. Ийн бүгд хооллож дуусаад Нандиа дарс гарган ширээн дээр тавив. Багахүү нилээн шогч яриатай тул:

- За, энэ юу вэ. Компот уу гэв. Нандиа инээн:

- Чи, нээрээ,  Саруулаа санаж байна уу.10 жилд зугаалгаар хамгийн сүүлд явахад энэ Багахүү айраг ууж байгаад согтоод гэнэт миний хацар дээр үнсээд “Би чамд хайртай. Битгий хүнд хэлээрэй” гэчхээд яваад ѳгч билээ гээд тас тас инээхэд Саруул:

- Тэр гайгүй. Намайг чамтай хардаад нэг алхам хол алхаж яваарай. Үгүй бол дэмий шүү гээд сүрдүүлдэг байсан шүү дээ гээд бѳѳн инээд болцгоов. Багахүү ч Хүслэнгээс санаа зовсон уу

- Наад хоёр чинь худлаа ярьж байгаа юм гэв. Ийн дарснаас амсацгаан суух зуур гэрийн эзэн Золбоо ирэв. Золбоо их л гял цал харагдах ба инээмсэглэл тодруулан Саруулын гарыг чанга атган:

- За сайн байна уу, найз минь. Чи бүр таг чиг юм аа. Ядаж ганц залгаж, үгүй бол мессеж бичиж болно оо доо гэж гоморхоно. Золбоо Багахүүтэй мэндлэн:

- Нандиа багын найзуудаа яриа л байдаг. Чамайг бас ярьдаг. Гэхдээ ярьснаас том биетэй юу, үгүй юу гэвэл Багахүү инээн:

- Наадуул чинь намайг багасгаж жижгэрүүлж ѳѳрсдтэйгѳѳ чацуу болгож ярьдаг байхгүй юу гээд инээв. Ийн бүгд сууцгаан их л хѳгжилтэй зүйл ярьж инээлдэнэ. Нандиа, Хүслэн хоёр хэсэг сууж байснаа ярих зүйл байгаа бололтой нѳгѳѳ ѳрѳѳнд Ханхүүг аван орцгоов. Золбоо хѳргѳгч онгойлгон тал болсон архи ширээн дээр тавиад:

-Найз нь уудаггүй л дээ. Гэхдээ бас хүн ирэхэд амсуулах юмтай байя гээд  авчихдаг юм. Өнѳѳдѳр ганц хоёр татна аа. Саруултайгаа уулзаад баярлаад байна гэв.

31-р хэсэг                                     

Бүгд нэг нэг хундага тулган Золбоо дахин хийн тулгаад:

- Саруулаа, чамд би их баярлаж явах ёстой хүн. Тухайн үед Нандиа бид хоёрын амьдрал дуусах дѳхсѳн. Хамаатан, найзууд гээд бүгд л, чи мэднэ дээ гээд миний найз ухаантай залуу яг үнэндээ чамайг бараадаж, Нандиа очсоныг чи гадарласан л байх гээд хундагалсан архинаас дахин нэг барин “Чи хэрвээ Нандиад найр тавьсан бол бид ѳдийд салчихсан байх байсан биз. Тэгэхэд намайг чи цохиж надтай ярилцахад чамайг ямар хүн бэ гэж мэдсэн. Чи бол сайн хүн маш сайн” гээд инээмсэглэн “Одоо найз нь ахынхаа компанид ажиллаж байгаа. Машин оруулж ирж зардаг юм. Энэ байрыг лизингээр саяхан арай гэж авсан. Нандиа нэг сургалтын тѳвд хичээлийнхээ хажуугаараа багшилдаг. Ээж яах вэ дээ, эхэндээ уурладаг байсан. Харин одоо ачаасаа салахаа байсан. Өглѳѳ ирж хүүхэд хардаг ажилтай. Найз нь мундаг хэл ус мэддэг боловсрол байлаа ч чам шиг тэр холыг харж чадах биш дээ. Харин одоо найз нь чамд чадахаараа тусална аа. Чи санаж байна уу. Намайг ажилгүй амьдралгүй болчихлоо гээд гударч явахад чи мѳнгѳ ѳгѳѳд эхнээс нь эхэл гэж хэлж байснаа. Хүмүүс харин архи л ѳгч байсан шүү, тухайн үед. Чи бол ѳѳр” гээд дугтуйтай мѳнгѳ гарган Саруулын урд тави “Май, чи энийг ав. Чамтай уулзаад ѳгье” гээд “Чи олддоггүй. Харин авахгүй бол би гомдоно шүү” гэв. Саруул чив чимээгүй дугтуйг харснаа:

 -Надад ихэднэ ээ. Харин чи Ханхүүд юм аваад ѳгчих гээд талыг нь авч халаасандаа хийн “Чиний ингээд сайхан байж байгаа чинь л харин бахархмаар байна. Би ч гэсэн барина аа” гээд хоёул тулгав. Багахүү юу яриад байгааг нэг их сайн ойлгоогүй ч архи хундагалан анхааралтай сонсоно.

Саруул, Золбоо хоёр ярилцан сууж байх зуур Нандиа, Хүслэн хоёр гарч ирэв. Золбоо:

-Хүү унтчихав уу гэвэл Нандиа:

-Тэглээ, хайраа. Ядарсан бололтой гэв. Багахүү цаг харан:

- Орой болчихжээ, 22:00 цаг гэвэл Хүслэн:

- За явцгаах уу.  Та хоёр хаачих вэ гэвэл Саруул:

- Харина аа,  найз нь гээд босон:

- За,  дараа ирнэ ээ найз нь гээд Золбоогийн гарыг атгав. Золбоо хоноод яв гэсэн ч ѳглѳѳ эрт ажилтай гэсээр гарч одоцгоов. Саруул гадаа гарч таксинд суугаад дуугарахгүй юм бодон чимээгүй явна. Хүслэн ч дугарсангүй. Багахүү ам нээн:

-Манай Нандиа сайхан амьдарч байгаа юм байна. Гоё ч айл байна гэв. Хүслэн:

- Тийм ээ, одоо л сайхан болж байна даа. Миний найз зовлон их үзсэн дээ. Та нар эмэгтэй хүний зовлонг яаж мэдэх билээ гээд санаа алдав. Хүслэн дарснаас нилээн хүртсэн тул үг олшрох аятай бас эрэгтэй хүнд гомдсон маягтай. Та нар ч бас ѳѳдгүйгээ хүрвэл хѳгийн юмнууд даа гэх үг чулуудна. Саруул Хүслэнгийн талаар бас таагүй зүйл сонсож байсан. Хоёр ч удаа үр хөндүүлж байсан гэдгийг сонссон тул чимээгүй л явна. Багахүү Хүслэн рүү харан:

- Бүгд биш байхаа хѳ гэвэл Хүслэн:

- Магадгүй л юм. Гэхдээ  эмэгтэй хүн зовлон даахдаа та нараас илүү, за юу гэж согтуурхах аядав. Хүслэнгийн байрны гадаа ирж Саруул буулган аргадсаар оруулав. Багахүү машинаас гарч ирвэл Саруул:

- За явцгаая. Нэг газар орж үнэр танараа даръя. Байрны багш үнэртвэл гадаа хонуулах хүн гэв. Багахүү:

- Хүслэнгийн байр багшгүй юм уу гэвэл архаг курсын оюутнууд бас аргалаад орчихно оо. За за, тэр  яах вэ гээд ойрхон цайны газар орж суув. Багахүү:

- Ашгүй дээ, сайхан махтайхан шиг хоол идье байз. Тэр чамин ѳвс ногоог чинь идэж чадахгүй юм байна гээд инээв. Саруул Багахүү рүү харан:

- Хотод ч хѳл ихтэй бас амьдрахад гоё шүү найз минь. Та нар харин ч санаа зовох зүйлгүй. Хэдэн мал мэнд, цаг зуд хатуурахгүй бол харин биднээс илүү амьдарч байгаа шүү гээд “За энэ ч яах вэ дээ. Би сая бодлоо. Нандиад тийм их хайртай байж яагаад ѳѳрѳѳсѳѳ түлхсэн юм бол гэж. Хүн гэж бас сонин амьтан юм даа. Улааныг харж урваж, шарыг харж шарвасан ч юм шиг. Золбоо ч сайн залуу шүү. Гэхдээ магадгүй Золбоогоос тийм ухаан гараагүй бол би яах ч байсан юм билээ гэв. Багахүү инээмсэглэн:

-Насан туршдаа мартахгүй хайр гэж хүнд байдаг биз. Тэр нь яах аргагүй Нандиа биз. Найз нь чамайг мэдэхгүй биш. Чи ѳѳрийгѳѳ хэзээ бодож байлаа даа. 10 жилд Нандиад захиа бичихэд чи бичиж ѳгч байж билээ. Одоо бодоход чиний л сэтгэлийн үгс очдог байж дээ. Хоёулаа одоо Нандиадаа аз жаргал л хүсэх хэрэгтэй байлгүй дээ гэв. Саруул:

- Тийм дээ. Чиний зѳв. Ээжийгээ алдаад хотод таньж мэдэх хүнгүй явахад нэгэн сахиусан тэнгэр бууж ирсэн нь Уянга гэдэг тэр охин. Чи юу ч мэдэхгүй, тэр охины талаар. Уянга бол миний сахиусан тэнгэр гээд санаа алдан тэр минь надад ямар их хайртай гээч. Бид хоёр хол байгаа ч гэсэн түүнийгээ ямар их санаж байгааг мэдэрдэг. Намайг энд яаж амьдрахыг бас хүнд хэцүү үеийг даван туулахыг, хүнээр хайрлуулах ямар сайхныг мэдрүүлсэн. Магадгүй Уянга тэр үед байгаагүй бол яах байснаа одоо ч би бас тѳсѳѳлдѳггүй юм. Үхмээр ч болох үе хүнд тохиолддог л юм байна лээ. Гэхдээ одоо намайг амьдруулж буй зүйл ээжийн минь захиас мѳн Уянгын минь надад мэдрүүлсэн хайр. Найз нь ижийнхээ сүүлчийн хүслийг нь биелүүлэхийн тѳлѳѳ Уянгадаа хэлсэн амлалтандаа хүрэхийн тѳлѳѳ амьд явна даа гэв.

Үргэлжлэл бий...

Хард овогт Ц.Билгүүн

 

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182806

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • Зочин (66.181.161.117)
    26-29 дүгээр хэсэг гарахгүй бна
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.102)
    25 oruulahiimuu onoodor
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.102)
    hurdan unshij duusgamaar bhiin odort 2 tsuwral oruuld bsan chini yagd neg bolchohwoo az jargalt goyo togsoosei
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Baaska (202.126.90.15)
    23 unshay
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Baaska (202.126.90.15)
    23 unshay
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Baaska (202.126.90.15)
    Арай богино болоод байн уу гоё болхоор хурдхан уншмаар байна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    Hurdan unshij duusgamaar bn draagiihiin huleegeed noir hurhee bailaa
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • saruul (66.181.161.118)
    18 unshmaar hurdan orosoi
    2020 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.37)
    Маш гоё зохиол бна үргэлжлэлийг тэсэн ядан хүлээе
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.88.134)
    Saihan l togsgorei dooo
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.1)
    Сайхан зохиол юмаа хүлээгээд байх юм
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Оюунгэрэл (66.181.161.113)
    Гоё бичжээ үргэлжлэлийг хүлээж байна
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • s (192.82.70.46)
    aguu hair gd haival oldonodoo uur paged umnu ni tawigdaj bsn
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Narandelger (202.126.88.200)
    Hi hurdan oruulj boldoggvi l yum bh da hvleegeed l bain bain haraad bh yum
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Sara (125.181.188.116)
    14 iig huleej bgaa shuu.Zohiol mash ih taalagdaj bna
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Baaska (202.126.90.37)
    huleedeg bolchloo
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Сарнай (202.126.89.184)
    Гоё зохиолоо уншлаа баярлалаа үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.48)
    Gegeeleg goe zohiol shuu.Ulgeljiluuleed bgaarai.Maash ih bayarlalaa
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • н.очирхуяг (66.181.161.3)
    гоё зохиол шүү амжилт
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.92)
    Манайхан эгэл бор амьдралыг хүүрнэсэн зохиолд дуртай
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.46.107)
    Үнэхээр гоё зохиол бна цааш нь үргэлжлүүлж уншиж болох уу
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Ganaa (66.181.161.55)
    Saixan zoxiol shv
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • saruul (66.181.161.32)
    unheer goe 14 hezee we huleej bn shuu
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • D.Nyamsvren (202.126.90.116)
    saixan bn.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Давааням (202.55.188.40)
    Гоё сайхан зохиол байнаа дараагых нь хэзээ орох вэ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Ганчимэг (202.126.88.226)
    Их гоё зохиол 12ийг тэсэн ядан хүлээгээд л
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Erednechimeg (202.126.89.188)
    Vneher goy zohiol bna
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Янжин (150.129.141.227)
    Сайхан бичсэн байна.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
    • Цоож
      Дурсамж сэргээсэн сайхан зохиол байна
      2020 оны 06 сарын 16
    • Сайхан байна
      2020 оны 06 сарын 16
  • saruul (202.126.90.119)
    mash goe zohiol 12 hezee we
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Naagii (66.181.161.54)
    Za 12o huleej bhaasda
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Энхтүвшин (202.179.26.125)
    Үнэхээр гоё ниитлэл шүү баярлалаа үригжлэлийг тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.248.226)
    үнэхээр сайхан нийтлэл байна.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • jamaa (66.181.161.42)
    saihan niitlel shvv vrgejen hezee tawigdah bol bayrlaa
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 52 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 50 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 28 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 47 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 37 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 18 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 24 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК