Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-21

2020-6-19
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Саруулын Уянгын ширээнд ойртон сандал дээр нь суув. Хамт авахуулсан тэр нэгэн зураг өдөөс нь инээмсэглэнэ. Шургуулгыг нь нээвэл, онгоцны тасалбар байв. Саруул аван харвал, маргааш Сөүл рүү нисэх билет мөн тасалсан байрын билетүүд байв. Тэр бараг өдөр бүр Сөүл рүү ниссэн байжээ. Саруул сая бүгдийг ойлгон өөрийнхөө бодож, санаж, хардаж байсандаа ичихийн дээдээр ичиж нулимсаа барьж чадсангүй дуслуулав. Ширээн дээрх Уянгын зургийг ширтэн суугаад хэр удсаныг  мэдэхгүй. Эргэн харвал, өнөөх хоёр байсангүй. “Тэр хоёрыг хүлээн ирэхээр нь Уянга дээрээ очиж уулзъя” гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ. Удаан хүлээсний эцэст хаалга онгойв. Хаалганы өмнө хайрт Уянга нь зосгож байх ба Саруул руу харан нүдэндээ нулимстай хэрнээ инээмсэглэх нь Саруулын дотор бүгэх бүхнийг цэлмээж баяр баясгаланд умбуулан үүлнээ хөвөх мэт орчноос тасран одох шиг ээ.

Энэ бол хайртай хосуудын мэдэрдэг үгээр хэлшгүй мэдрэмж билээ.

Уянга үг дуугүй Саруулын зүг алхан Саруул ч босон түүний зүг алхана. Энэ алхсан зай хэдий ойрхон ч тэдний хувьд хол мэт тэрхэн зуур хамтдаа бие биенээ хүлээнэ гэсэн амлалт анхны үнсэлт гээд бүгд нүдний өмнө зурайна. Саруул Уянгыг тэврэв. Уянга яг л жаахан охин аавдаа эрхэлж буй мэт ихэр татан уйлна. Тэр юу ч хэлэлгүй уйлаад л байлаа. Саруул ч нулимсаа залгин юу ч хэлэлгүй тэврэн зогсоно. Тэдний хайр үггүй хайр бөгөөд нүднээсээ бие биенээ олж харсан төдийгүй хоёул яагаад тэврэлдэн зогсож буйгаа хэн хэн нь мэдэхийн дээдээр мэдэж тэврэлтээрээ бие биенээ ямар их санаснаа хэлэх мэт.

         Эгшиглэн хаалганы цаанаас:

-Та хоёрт дараа нь зөндөө цаг байна аа. Одоо харин Уянга тэмцээндээ орох хэрэгтэй байна. Манай баг медалийн төлөө тоглоно. Уянга миний найз эсвэл тоглохгүй юм уу. Би багшид очоод хэлчих үү ... Уянга Саруул хоёр              тэврэлдэн зогссоор нулимс дуслахаа больж харин нүүрэнд нь баяр хөөрийн инээмсэглэл тодорно. Уянга инаамсэглэн:

-Чи харж байгаа биз дээ. Би одоо тоглож чадна гэж үү. Саруул тэвэрч байсан гараа Уянгын мөрөн дээр тавин нүд рүү нь хараад:

-Би чамайг тоглож байхыг хараагүй юм байна. Чи минь тоглохгүй яах вэ. Харин ч би дэмжээд харж байя гээд уруул дээр нь үнсэв. Уянга энэ мөчид Саруулаас алхам ч холдохыг хүсэхгүй байгаа нь мэдрэгдэнэ. Тэд өрөөнөөс гарч байрны гадаах хаалгаар гарвал Уянгын багийнхан \ихэнх нь солонгос охидууд хүлээж байв\ баярлан угтав.

Энэ нь Уянгын яриад байдаг хайртай залууг нь харах гэсэн үйлдэл гэлтэй. Бүгд шивнэлдэн инээмсэглэн толгой дохин Саруултай мэндэлнэ. Уянга ч Саруулын гараас чанга атган чамайг одоо би хааш нь ч явуулахгүй гэж хэлэх мэт. Зааланд орвол том цэлгэр, саруул бас их гоё цэмцгэр, хоёр давхар дээр суудалтай спортын их танхимд тоо томшгүй олон хүн цулажээ. Уянгын багийн тоглолт эхлэхээр зарлагдаж байв. Уянга тоглолтын талбайд гарч биеэ халаахын зэрэгцээ Саруулаас нүдээ салгахгүй байн байн харж инээмсэглэнэ. Тоглолт эхнлж, шүгэл дуугарахтай зэрэгцээд Уянга Саруулын хажуугаар гүйх зуураа түүний уруул дээр дахин үнсэн тэврэв. Тэрбээр чихэнд нь “Маш их санасан шүү. Чамайг энд байгаад итгэж чадахгүй нь ээ. Би чамд хайртай” гэхэд Саруул ч гэсэн “Би ч бас маш их санасан. Хүмүүс хараад байна. Тоглолтондоо анхаарсан нь дээр байх аа, миний хайр” гэв.

Уянга инээмсэглэн:

-Харж л байг. Чи минь л хажууд байвал энэ бүхэн ямар хамаатай гэж.

-Тэнэгхэн минь дээ, Амжилт хүсье. Үзүүлээд өг. Миний хайр.

-Ойлголоо, удахгүй ээ. Хүлээж байгаарай гэсээр тоглолтондоо оров.

46 -р хэсэг

Саруул сандал дээрээ суун тухлаад “Хүлээж байгаарай гэнэ үү” энэ үг их танил үг байв. Яагаад гэвэл, анх сургалтын төвд хичээллэж байхдаа Саруул хамгийн түрүүнд шалгалтаа өгөөд ангиас гардаг тул Уянга түүний араас “Хүлээж байгаарай” гэж байнга шахуу хэлдэг байсан нь сэтгэлд нь зураглана.

“Хүүе, Саруулаа!. Чи чинь бүр хүнтэй ирснээ мартчихсан уу гэсээр Намуун, Доогий хоёр хажууд нь суугаад, Доогий:

-Тээр, би хэлээ биз дээ. Энэ охин мөн гэж ... Намуунаа мөрийгөө авъя. 30 мянга биз дээ,  алив ээ. Намуун түрүүвчээ гарган 30 мянган вон өгөөд:

-Саруулаа, чи ийм хөөрхөн найз охинтой байсан юм уу. Дөлгөөний барьж явсан зурган дээр арай л өөр харагдаад байсан даа. Аан, тийм. Үс нь урт  байсан байна шүү дээ. За, яахав яахав. Харин Саруулаа орой хоолонд даана шүү гэхэд Доогий инээд алдан:

-Хүүе, Намуунаа. Чи одоо хосуудад шавар хааж хамт явах нь уу. За, болио. Энэ мөнгөө ав. Саруул :

-Тэгнэ ээ, Орой хамтдаа хоол идэцгээе гэв. Зааланд хөгжөөн дэмжигчдийн дуу цуурайтан өнөөх гурвын яриаг таслав. Доогий чангаар аваргын төлөө тоглолт юм байна шүү дээ. Алив, Саруулаа Уянга урд гараад ирлээ дэмжээд өг хэмээн тоглолтонд аль хэзээний оржээ. Саруул хүмүүс босвол хамт босч, давалгаа үүсгэнэ. Харин энэ тоглоомыг чухам яаж тоглодог талаар үнэхээр бага мэдлэгтэй байлаа. Уянгын түүн рүү үе үе харах харц гарын алгаа үнсэн Саруул руу үлээх нь яг л жаахан охин ээждээ эрхлэх мэт санагдана. Саруулд Уянгын тоглож байгаа нь гайхалтай сайхан харагдана. Маш их өрсөлдөөнтэй өрнөсөн ширүүн тоглолт өндөрлөв бололтой. Уянгын эсрэг багийнхан баяраа тэмдэглэж дасгалжуулагч багшийгаа өндөр өргөн инээлдэнэ. Харин Уянгын багийнхан дүнсгэр хэдий ч бүгд нэг нэгэндээ баяр хүргэнэ. Уянгад энэ тэмцээн Саруулыг ирсээр хамаагүй болсон нь илт бөгөөд түүн рүү даллан инээмсэглэнэ. Доогий Саруулыг нудран:

-Хүүе, чи энд юугаа хийжд дүмбийж сууна вэ. Очооч. Бид хоёрыг танилцуулахгүй юм уу. Саруул сая тоглолт болон тэмцээн дууссаныг мэдэрч Уянгын зүг алхав. Уянга өмнөөс нь алхан тэврээд:

-Удахгүй гэж хэлээ биз дээ. Дахиад нэг үе тоглолт гаргаж болох байсан ч чиний хажууд сууж байгаа хоёр охин эгдүү хүргээд больчихлоо гэв. Саруул инээмсэглэн:

-Миний хайр, хартай хэвээрээ байх шив. Чи намайг Сараатай хардаад хэд хоног дуугараагүй удаа бас бий шүү хэмээн жуумалзахад:

-Сараа юу. Тийм ээ, угаасаа Сараа чамд талтай байсан биз дээ гэснээ “Өө, өнөө хоёр чинь ирлээ” гэхийн зуургүй Доогий, Намуун хоёр Саруулын хажууд ирж зогсов. Саруул тэр хоёр руу харан:

-Энэ Намуун гэдэг. Бидэнд хэлмэрч хийж байгаа охин. Энэ Долгормаа. Намууны хамаатан, энд сурдаг. Намуун байгаагүй бол танил тал, ядаж хэл ус ч мэдэхгүй хэцүүдэх байлаа. Намуун надад тусалсны хүчинд би чамтайгаа уулзаж байна шүү гэв.

Уянга, Намуун Доогий хоёртой мэндлээд:

-Баярлалаа, маш их баярлалаа  гээд хаана сурдаг болон ойр зуурын яриа өрнүүлж, “Шагнал гардуулах ёслол дуусахаар нь хэдүүлээ тухтай нэг газар сууцгаая” гэв. Уянга чухам ямар шагнал авч байгааг нь мэдэхгүй ч хоёр, гурван шагнал авав. Уянга шагналаа авч багийнхантайгаа зураг авахуулахын өмнө Саруул дээр ирж гараас нь хөтлөн хамт очин зогсов. Уянгын багийнхан Саруулыг яагаад ч юм, хэзээний таньдаг мэт мэндлэн инээмсэглэцгээнэ. Заалны үүдэнд Эгшиглэн, Уугий хоёр хүлээн зогсож байв. Уянгад баяр хүргээд:

-За хаачих уу. Тэмдэглэнэ биз дээ гэхэд Уянга :

-Үгүй ээ. Бид хоёр тухтай ярилцаагүй байгаа. Зөвхөн хоолонд орно. Тэгээд л боллоо. Та хоёр багийнхантай цуг яв гэхэд Эгшиглэн:

-За за, эвтэйхэн хэлж байх шив. Хоёулаа тэгвэл өнөө хэд дээрээ очъё доо. Саруулаа чи энд хэд хонох вэ гэж асуув. Саруул юу ч дуугарсангүй. Нөгөө хоёр ч лавлаж асуулгүй яваад өгөв. Уянга, Намуун, Доогий, Саруул  дөрөв хотын төвийн хоолны газар орж суув. Намуун, Доогий хоёр Уянгатай яриа өрнүүлж Солонгосын амьдралын тухай Саруулд нэг нэгээрээ ээлжлэн ярина. Тэнд хоёрцаг хэртэй суув. Намуун босч зайдуу зогсоод Саруулыг дуудаж:

-Ингээд би явлаа. Доогийгийнд хононо. Чи Уянгатай үлд. Та хоёрт ярих юм их байгаа байх. Уг нь өнөөдөр явмаар л байна. Гэхдээ найз нь ойлгож байна аа. Цамба эмчид би хэлчихье. Маргааш очно гээд гэв. Саруул юу ч дуугарахгүй толгой дохин ширээнд суув. Доогий жуумалзан:

-Ямар эвгүй юм бэ. Уянга байхад чинь найз залууг нь дуудаж, нууц юу ярьдаг билээ, та хоёр гэв. Намуун санаа зовсон янзтай:

-Нууц юу байх вэ. Уг нь бид хоёр оройдоо буцах ёстой. Гэтэл харанхуй болчихлоо. Хоноод явъя, би танайд очно гэж ярилаа. Уянга:

-Одоо Саруулд санаа зоволтгүй ээ. Би байна шүү дээ. Маргааш би Саруултай хамт Сөүл ниснээ хэмээн их л баяртай хэлэхэд Намуун инээмсэглэн:

-Сайхан мэдээ байна. Тэгвэл би буцлаа. Энд байх шаардлагагүй болчихлоо. Та хоёр маргааш нэг их оройтохгүй очоорой. За, эртхэн явахаа бодьё доо гээд босов. Саруул Намуунд баярласан талархсанаа дахин хэлээд мөнгө өгөхийг завдавч Намуун авсангүй. Доогийд ч мөн баярласнаа хэлээд гараараа даллан хоцров. Уянга, Саруулын гараас атган:

-За, одоо хоёулаа юу хийх үү гэхэд нь Саруул Уянгыг тэврэн үнсээд:

-Энд далай байдаг гэж сонссон. Тэнд очиж болох уу гэвэл баярлан:

-Тийм ээ. Хоёулаа далайн эрэг дээр очъё. Тэнд ээж бид хоёр нэг байр хөлсөлж байсан юм. Хугацаа нь ч дуусаагүй. Хоёулаа тэнд хонож болно. Хурдхан явъя. Шөнө болохоор хааяа салхи ширүүснэ. Ёстой гоё газар гэмэгц Саруул, Уянгын гараас атгаад түүнийхээ хөөрхөн инээмсэглэлийг харж явахаас илүү аз жаргал энэ хорвоод байхгүй мэт санагдан, “Энэ мөч битгий дуусаасай. Маргааш битгий болоосой” хэмээн биелшгүй хүсэл мөрөөдөлдөө умбан баяр хөөр дүүрэн алхаж байв. Тэд  такси хөлслөн бас ч үгүй нилээн хол явав. Барагцаагаар цаг гаран явжээ. Уянга Саруулын мөрийг дэрлэн унтаж байлаа. Таксины жолооч хүрэх  газраа ирснийг хэлж байгаа нь илт. Саруул Уянгыг сэрээн:

-Ирчихлээ. Чи ядарч байгаа бол хоёулаа өглөө далай үзэх үү гэхэд:

-Үгүй ээ, яг одоо очно оо гэв. Саруул түрийвчээ гарган таксиний заалт руу хараад:

-Юу вэ. 120 мянган вон гэнэ үү. Энэ арай худлаа байлгүй дээ, хайраа гэхэд Уянга инээмсэглэн цүнхээ уудлахад Саруул түрүүвчнээсээ мөнгө гаргаж жолоочид өгөөд:

-Чамаас авах гээгүй ээ. Зүгээр л такси ийм үнэтэй юм байхдаа гэж аажим хэлэхэд Уянга:

-Миний хайр мөн дөө. Хороолол орж хувцас авъя гээд байхад зах руу хүн чирээд явсан. Яалаа, хамаг юм аа алдаа биз дээ гэхэд нь Саруул инээд алдан:

-Чи тэр явдлыг мартаагүй юм уу. Нээрээ чиний хэлснээр л явдаг байсан юм. Тухайн үед их мөнгө алдсан шүү гэв. Уянга, Саруулын гараас атгасан хэвээр хэсэг алхаад:

-За ирчихлээ. Энэ дээ. Би энд ирэх дуртай. Яг тэр зүгт Монгол Улс байгаа. Би чамтай энд ирээд өдөр бүр ярьдаг байсан. Гэхдээ дотроо л доо гээд инээв.

-Тэр зүгт харин чи байсан. Би тэр зүг дээрээ одоо ирчихсэн. Чинийхээ гараас атгаад зогсож байна. Би ч гэсэн чамтайгаа ярилцдаг байсаан, дотроо. Чамайг таг чиг болоход илүү ихээр ярилцдаг байсан.

-Уучлаарай хайрыгаа, надад хэцүү байсаан. Гэхдээ хором мөч бүр чамдаа ямар их хайртайгаа мэдсэн.

-Чи санаж байна уу. Би чамайг хүлээнэ гэж хэлснийг. Би чамайг иртэл хүлээх л байсан. Харин азаар би энд ингээд зогсож байна

-Чи минь мундаг шүү дээ. Анагаахад миний нэг найз сурдаг. Чи таних байх аа. Цэлмэг гээд охин. Одоо гуравдугаар курс билүү дээ. Чамайг магтаад байдаг юм. Хааяа би Цээгийгээс чамайг асуудаг. Бас энэ хараач миний утсан дээр голдуу чиний зураг байдаг. Саруул хэсэг бодсоноо:

-Аан, тэр Цээгий байх нь. Саруул ах аа гээд л хичээл ном асуугаад явдаг  юм. Ямар сонин зурагнууд вэ. Ямар эвгүй юм бэ. Нууцаар дарсан байх нь ээ?. –

-Хааяа чамайг илүү их санахаараа Цээгийг гуйдаг байсан юм аа. Очоод мэдээгүй юм шиг байна шүү, хоёулаа.

-Чи надтай Монгол явах юм уу?

-Одоохондоо баттай хэлж чадахгүй байна аа. Саруулаа хоёулаа хэзээ ч салахгүй ээ.

-Ямар ч шийдвэр гарсан би чамдаа хайртай. Миний хайр өөрийнхөө мөрөөдлийг биелүүл. Би чамайгаа хэдэн жил ч болсон хүлээнэ ээ.

Уянгад энэ үг л хангалттай мэт.

47- р хэсэг

Түүнийг тэврэн:

-Хайрт минь,  Би чамайг мэднэ ээ. Хэлсэндээ хүрнэ гэдгийг. Би чамдаа итгэдэг. Энэ насан туршдаа би чамдаа итгэсээр байх болно. Намайг уучлаарай. Би чинийхээ сэтгэлийг зовоосон, муу охин шүү дээ гэхэд:

-Үгүй дээ. Би л харин бусдын үгэнд итгэж, чамайгаа буруу бодож хэлсэндээ ичиж байна. Танай ах чамайг найз залуутай болсон. Цуг амьдарч байга гэж хэлсэн юм. Тэр үгэнд би итгэж эхэлсэн. Тэнэг байгаа биз гэхэд Уянга:

-Нээрээ итгэсэн юм уу. Би чамд анх юу гэж хэлээд явсныг дахиж битгий мартаарай. За юу гээд инээмсэглэв. Далайн сүрлэг давалгаа хүрхрэн түрж хадан цохиог шавхуурдан  алгадах нь сүртэй бөгөөд эх газрын Саруулд гайхалтай харагдана. Тэр хоёр удтал зогссоны эцэст сая даарснаа мэдэн Уянгын хөлсөлж байсан байранд ирэв. Далайн эргээс бас ч үгүй хол байдаг юм байна. Байранд орвол тохилог, чамин загвар хийц, эд хогшилтой. Бараг л тансаг зэрэглэлийн буудал нүднээ тусна. Саруул дотроо Уянгын ээж нь байсан гэхээр аргагүй байлгүй дээ гэж бодов. Уянга хөргөгч рүү заан:

-Идэх юм байвал идээрэй. Уух юм ч бий байх. Би усанд орлоо. Харин унтчихав аа, хайр минь ээ гээд хөгжилтэй инээв. Саруул зурагт асаан хөргөгч уудлан шилтэй вино, архи  болон өөр нэр нь мэдэхгүй шилтэй бүхнийг үнэртэн байтал нэгэн исгэлэн танил үнэр үнэртэв.

Энэ чинь юу билээ гээд амсвал бараашиг ч юм шиг, айраг ч юм шиг амтагдана. Саруул хоёр стакан уугаад “Тийм байх аа, айрагтай нилээн ойртох юм байна” гээд буйдан дээр сууж байгаад унтаж орхижээ.

Үргэлжлэл нь https://www.24tsag.mn/a/182940

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

0
ЖИРГЭХ
Санал болгох
Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
Борооны тухай тунгалаг мөртүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • энх (64.119.29.183)
    гэгээлэг сайхан бүхнийг бичсэн үнэхээр сайхан зохиол байна. баярлалаа. төгсөглийг нь олж уншиж чадсангүй
    2022 оны 08 сарын 16 | Хариулах
  • Narantuya (66.181.161.112)
    Bayrlalaa vneheer saikhan zohiol blaa ahiad zondoo ih goe zohiol bicheerei amjilt hvsie
    2020 оны 06 сарын 23 | Хариулах
  • Банзрагч Мөнхбаяр (66.181.161.44)
    үнэхээр сайхан хайрын түүх маш ихийг дахин бичээрэй баярлалаа
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    24яаваа таг шүү
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • zochin (192.82.93.3)
    za yamar ch bsan bavah n bavchlaa shuu!
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • D.Sarmandah (66.181.161.42)
    uneheer gaihaltai shimten shimten unshij bn bayrlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.126)
    48 s hoish hurdan oruulaarai
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Bayarbat (66.181.161.73)
    uneheer gaihaltai shimten2 unshij bnda
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • амарсанаа (66.181.161.106)
    үнхээр гайхалтай
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.81)
    bayrlalaa amtarhan unshlaa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.47.3)
    Дэндүү сайхан хайр
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.6)
    Үнэхээр сайхан зохиол болсон шүү баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Д.Мишээл (66.181.161.6)
    Мөрөөдөл дүүрэн хүлээлт минь мөнх цэцэг шиг настай
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Naraa (66.181.161.114)
    Saihan zohiol shvv mash ih durlal unshdag shvv daraagiinh n hezee oroh be
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Маш их таалагдаж байна дараагийн үргэлжлэл..
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    ok
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • T.Jargalsaixan (66.181.161.13)
    Vrgeljlelee xvleeser kk
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.191)
    oooo ymar hurdan boginhon blood bnaa hurdlaara daraagiinhan kkkk
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • tseegii (103.242.45.50)
    saihan zohiol bn
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Enhtaiwan (66.181.161.89)
    22heze oroh we ymar boginhon orood bnaa hvleeheesde kkk
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • сөрөх (176.59.148.255)
    гое зохиол бна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Amaraa (66.181.191.73)
    Сайхан зохиол бн баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • ДЛГН (202.9.46.177)
    эхээр тавьж болохгүй юмуу хүлээгээд кэцүү л байна шүү
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Baaska (202.126.89.74)
    Urgeljil ni hurdan kkk
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Urnaa (192.82.69.250)
    Hair unench setgel ymar aguu we shn zohiol shuu gongj unshij duusaad l daragin hesgig huleeh ym daa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • jamaa (66.181.161.120)
    vregliin tesen yadan hvleegel yag l kino vzej bna daa amjilt
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • tuya (117.16.180.47)
    uneheer goe zohiol baina. huleen huleen ynshij baigaa shu
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.96)
    22
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (1.232.185.71)
    Shaikhan zohiol baina.mash ikh bayrlaj baigaa shuu
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.124.17)
    uneheer saihan zohiol bainaa amjilt husie bayrlalaa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.223.24)
    solongos kino uzej bgaa yum shig l yum bolj bn daa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • харин тиймээ хүлээнэ гэдгийг үзүүлж байна аа хэ хэ
      2020 оны 06 сарын 19
  • Зочин (203.91.115.50)
    goe hvleedeg shvv
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Sumiya (66.181.176.81)
    Hurdan oruulaarai dahij guilgej unshad bn Saruul Uyanga hoyor yah bol geheer
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • oyunbileg (202.126.89.50)
    vneher goe zohiol bn
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Tamiraa (103.140.11.4)
    22 hurdan oruulach goe ym be
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • jak (66.181.161.74)
    unuudriin buleg uneheer goy buleg blaa bayarllaa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.66)
    Үнхээр сайхан зохиол шүү
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    Гоёооо гоё
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Nagii (117.111.18.118)
    Setgel dogdlood odoo yah bol gehees bur suuj baij ydna 22 iig ni tesen huleej bna
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    12 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    36 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    49 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 4 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    1 цаг 7 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    1 цаг 49 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    1 цаг 57 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    2 цаг 2 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    2 цаг 53 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    3 цаг 20 мин
  • Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
    3 цаг 45 мин
  • АНУ-ын албаныхан Кабо Вердийн шигшээ багийн хаалгач Возиньягийн ээжийг ДАШТ үзүүлэх боломжийг судалж байна
    3 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадмаар зургаа хоног амарна
    3 цаг 54 мин
  • Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо
    4 цаг 23 мин
  • Онцгой байдлын алба хаагчид төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд олжээ
    4 цаг 43 мин
  • Домогт Месси гурван гоол оруулснаар Аргентины шигшээ баг эхний хожлоо авлаа
    4 цаг 59 мин
  • Шүлхий өвчний голомтод алба хаагчид ажиллаж байна
    5 цаг 8 мин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
    5 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгын хөтөлбөр
    5 цаг 27 мин
  • Виктор Орбан 16 жилийн ноёрхлоо алдсан ч нам доторх нөлөөгөө хадгалсан хэвээр байна
    5 цаг 34 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК