Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агуу хайр-22

2020-6-19
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Энэ чинь юу билээ гээд амсвал бараашиг ч юм шиг, айраг ч юм шиг амтагдана. Саруул хоёр стакан уугаад “Тийм байх аа, айрагтай нилээн ойртох юм байна” гээд буйдан дээр сууж байгаад унтаж орхижээ. Уянга уснаас гарч ирээд Саруулыг сэрээн:

-Чамайг битгий унт гэж хэлсэн биздээ. Унтлагын өрөө тэнд бий. Алив бос. Үүнээс уусан юм уу хэмээн чангахан дуугарахад Саруул сая л нүдээ нээн  өндийгөөд:

-Тийм ээ, айраг ч юм шиг .... гэхэд Уянга инээн:

-Үгүй ээ, цагаан будааны архи юм аа.  За би ор засчихлаа. Тэнд унт гэхэд нь  Саруул унтлагын өрөөнд орж нойрон дундаа хувцсаа тайлан хэвтэв. Уянга гэрлээ унтраагаад Саруулын хажуугаар орон хэвтэв. Саруул Уянгыг тэврэн:

-Сайхан амраарай, хайрт минь. Ядарсан биз дээ гэв. Уянга чихэнд нь:

-Үгүй ээ, ядраагүй. Бид хоёр хоёулхнаа байна шүү дээ. Хайрт минь, чи намайг санасан биз дээ хэмээн зөөлөн өгүүлэхүйд Саруулд “Хоёулханаа байна шүү дээ” хэмээх үг нэгийг хэлэх шиг. Тэрбээр Уянгыг тэврэн “Чамайгаа хором мөч бүр санадаг, үргэлж”.

Уянга: “Би чамд бүхнээ зориулна. Хоёулаа одоо жаахан хүүхдүүд биш, тийм биз дээ. Хоёулаа хөөрхөн хүүтэй болно. Сайхан амьдарна аа, хайраа”....

Саруулын биеэр ер бусын цахилгаан гүйдэл эрвэгнэн байх шиг. Уянгыг өөртөө нааж чангаар тэврэх тусам тэрхүү ид шидийн “гүйдэл”  хамаг биеэр хоромхон зуур жирвэгнэн гүйвэй.

           Залуу хосуудын анхны шөнө хүртэлх тэдний туулсан бүхэн нь ариун нандин, бие биедээ чин үнэнч, ашид мөнхийн “агуу” хайрын охь дээжээ бие биедээ шингээсэн жаргалтайн дэлгэр шөнө байжухуй.

Хосууд нам унтжээ. Саруул нүдээ нээн нар аль хэдийн дээр хөөрснийг сая л мэдэв. Хажуу тийшээ харвал хамгаас хайртай Уянга нь гарыг нь дэрлэн унтаж байв. Саруул өчигдөр шөнийн явдалд ичингүйрэн түүнийг сэрээчих вий гэж эмээн гараа болгоомжтой сугалжн авааад ариун цэврийн өрөөнд орж, нүүрээ угаан өчигдрийн болсон явдалд итгэж ядангаа гэм хийсэн хүн шиг өрөөнөөс гарахгүй зогсоно. Унтлагын өрөөнөөс “Хайр аа, чи ариун цэврийн өрөөнд байна уу” гэхэд яагаад ч юм цочин “Тийм ээ, хайр аа. Байна байна, одоохон” гэж хэлээд Уянгын царайг харна гэхээс зүрхшээнэ. Өрөөнөөс гарч очвол Уянга тэврэн авч:

-Хайр аа, чи намайг сэрээхгүйг их хичээж байна аа. Намайг үнсэх ч үгүй явчих юм гээд инээмсэглэн уруул дээр нь үнсэв. Энэ үед Саруул сая тайвшран  тэврээд хайрыгаа унтаг гэж л бодсон юм.

-Ингэхэд цаг хэд болж байна аа?

-11.00 өнгөрч байна

-Яанаа, Цамба эмч уурлах байх даа. Маргааш сургалттай. Өнөөдөр эрт гарахгүй бол замдаа удаан явдаг юм байна лээ.

-Хайр аа, хоёулаа онгоцоор ниснэ ээ. Амжина даа, амжина. Эхлээд хоол хийж идчихээд дараа чиний хувцсыг сольёо. Миний хайр юу өмсчихсэн юм дээ гээд инээмсэглээд ариун цэврийн өрөө рүү явав. Саруул ор дэрээ хураав. Тэгтэл улаан цус бололтой толбо байгааг анзаарав. Энэ чинь одоо юу билээ. Нөгөө  нөгөө .... гэж өөртэйгөө ярьж, сая ойлгон гялс орны даавууг хумин хувцасны шүүгээ рүү чихэв. Орон дээр суугаад Уянгыгаа хүний хэлснээр төсөөлж, буруу бодож байсандаа дахин гэмшив. Уянга дотуур хувцастайгаа хөргөгч рүү явах зуур:

-Миний хайр, гараад хиам, өндөг аваад ирэх үү. Энэ гэрт будаанаас өөр зүйл алга бололтой гэв. Саруул босч:

-За хайр аа. Дэлгүүр чинь хаана вэ гээд заалгаад гарав. Хаалгаар гармагцаа түүний үзэсгэлэн гоо болоод бие галибарыг өмнө нь би яагаад харж байгаагүй юм бол гэж бодон “Эмэгтэй хүний үнэр яагаад ийм анхилам, сайхан юм бол” гэсэн сонин бодол төрнө. Дэлгүүрт ортол худалдагч бөхийн мэндлэхэд Саруул ч ёс алдсангүй бөхийн “Анион” гэх үг амандаа хэлнэ. Хэлсэн ёсоор бүгдийг авч ирвэл Уянга аль хэдийн гэрээ цэвэрлэж, будаа агшааж, хувцсаа өмссөн байв. Тэрбээр :

-Хайр аа, чи шкаф руу миний подволк, тирког чихчихсэн  байх  юм. Эрээд  олохгүй гайхлаа гэхэд нь Саруул түгдрэн:

-Аан, тэр нөгөө... цуг хумигдаад ..... Тийм гэвэл, Саруул тэсгэлгүй инээд алдан:

-Хэ хэ, хөөрхөн ш дээ. Байж байгаа нь гээд “Би нээрээ жирэмсэн болчихжээ” гэвэл Саруул цочисхийн:

-Юу. Хүүхэдтэй юу. Аан, за,  би ... би  гээд Уянга руу том харахад тэрбээр:

-За за, тоглосон юм аа. Чамайг би Сараатай унтсан байх гэж дандаа боддог байж билээ. Одоо “итгэлээ” гээд инээмсэглэн Саруулыг зөөлөн тэврэв. Саруул яагаад ч юм ичингүйрэн:

- Сараатай унтах аа ? Чи тэгээд хүүхэдтэй болбол.... биз дээ гэвэл, Уянга инээн:

-Чи эмч байж иймхэн юм мэдэхгүй байх даа яанаа. Та нар сайн мэдэх бус уу?

-Тийм ээ, гэхдээ чамайг бол мэдэхгүй ш дээ. Нөгөө юу болохоор.. нөгөө...

-За за, нөгөө нөгөө л гэх юм. Одооноос намайг хуурвал би өршөөхгүй шүү.

-Хуурах аа. Юу хуурах?

-Эрчүүд чинь нэг эхлэхээрээ ахиж үзмээр байдаг гэдгийг би мэднэ шүү.

Саруул одоо л юу яриад байгааг ойлгож, “За  хаанаас даа. Би сандраад л чамайг надад уурлах ч юм билүү гэж бодоод, уучлаарай. Чи минь надад нандин зүйлээ зориулсан. Би үнэндээ юу хэлэхээ ч мэдэхгүй юм”.

-Юу ч хэлэх хэрэггүй ээ, хайраа. Би чамайгаа дэндүү сайн мэднэ шүү дээ. За за хоолоо хийцгээе оройтлоо.

Ийн хоёул хоол хийж идээд гэрээс гарахдаа урдныхаасаа ч илүү дотно болсон байлаа. Тэр хоёр яг энэ мөчид хайр дурлалын жинхэнэ мөн чанарыг ойлгоцгоох шиг. Хоёул аз жаргалтай инээмсэглэн алхах нь хэн ч харсан яасан сайхан хосууд вэ гэмээр харагдана. Автобусанд суун хотын төвд ирэв.

48-р хэсэг

Саруул:

-Энд зах байдаг болов уу. Би нэг цамц л авъя.

-Хайраа нэртэйгээр нь Нарантуул шиг зах байна уу гээд асуучих.

-Харин тийм. Байгаа юм уу?

-Юу гэж байх юм бэ. Алив тэр хараа...

-Энэ өндөр үү?

-Тийм ээ, ийшээ оръё.

Ш шил толь болсон дэлгүүрт орж гуталнаас эхлээд малгай хүртэл хувцаслав. Саруул инээмсэглэн:

-За тооцоо нь хэд болсон бэ. Надад мөнгө байгаа гээд гар цүнхээ уудлан түрийвчээ гаргав. Уянга :

-Тооцоог нь би хийчихсээн, хайрт минь.

-Яах юм бэ. Би өөрөө...

-Хайраа энд цалин хэд гэж бодож байна. Чамайг ингэхийг чинь  мэдээд би аль хэдийн хийчихсэн, болсоон.

-Май, чи сургууль номтой хүн яах юм бэ?

-Хайраа би харин уурлана шүү. Наад мөнгөөрөө Сэргэлэн ах, Шүрээ эгч хоёрын хүүхдүүэд бэлэг ав.

Саруул, Уянга руу хараад мөнгийг нь авахгүй нь гэдгийг мэдэв. Тэрбээр тооцооны баримтыг хараад:

-Өө, за за сая гаран вон. Монголоор хоёр сая төгрөг. За больё. Энэ гутал, өмд хоёроо буцаая аа, хайраа?.

-Худалдсан барааг буцаадаггүй юм аа. Тэгээд ч чи миний ирээдүйн нөхөр учир хувцас хунарт чинь анхаарах нь миний үүрэг биздээ гээд инээмсэглэв.

-Ийм их мөнгө өмсөх гэхээр эвгүй санагдаад...

-Ганцхан удаа шдээ, хайраа.  Тэгээд ч аав, ээж бүх юмыг маань дааж байна . Хайр нь энд бас ажиллаж байна. Энд цалин сайн байдаг байхгүй юу. Өдрийн л 80-200 мянган вон гээд бод доо гэнгүүтээ хэнэгч үгүй хүүхдийн тасаг руу эргэв.

Саруул, Уянга хоёр хүүхдийн тасгаас бэлэг аваад онгоцны буудал оров. Саруул Уянгыг даган явахдаа түүнийг ямар сүрхий эмэгтэй  вэ. Биеэ авч яваа болон хүмүүстэй харьцаж байгаа байдал гээд дэргэдээсээ огтхон ч холдуулахгүй байх нь цаглашгүй аз жаргал гэдгийг сэтгэлээрээ гүнзгий   мэдэрсээр...  Онгоцонд суугаад Саруул, Уянгын гараас атган Уянга аа:

-Чи хэдэн удаа Сөүл ниссэн юм бэ. Чиний ширээний шургуулганд ийм билет зөндөө байсан гэхэд:

-Уянга , Саруулыг үнсээд:

-Чамайг ирсэн цагаас хойш. Гэхдээ чамтай уулзах гэхээр зориг хүрэхгүй. Надад ямар хэцүү байсан гэж санана. Одоо хоёулаа өнгөрснийг ярихаа больёо, хайраа гэв. Саруул дахин Уянга руу харан:

-Ээж чинь өвчтэй гэсэн. Яг ямар өвчтэй юм бэ? 

-Тархи толгойны өвчтэй. Манай ээж хааяа унаж, ойчдог юм. Зүрх нь түр зогсоод байдаг. Бид нарыг их сандаргадаг даа.

-Танай ээж надад муу юм шиг санагдсан.

-Яагаад тийм байдгийг нь мэдэхгүй юм. Гэхдээ бидний хайрыг хүлээн зөвшөөртөл юу ч болсон хоёулаа давж гарна, тийм биз дээ?

-Тийм ээ. Гэхдээ надаас болж ээжид чинь муу юм тохиолдоосой гэж хүсэхгүй байна.

-Би ээжид аятайхан хэлнэ ээ. Миний хайр битгий санаа зов.

Тэд хоёр гараа атгалцан нэгнийхээ мөрийг түшин хөвөн цагаан үүлний дээгүүр аз жаргалтайгаар ниснэ.

Удалгүй онгоц газардав. Хайртай хосууд тэндээсээ такси авч Саруулын буудал руу явцгаав. Буудал руу орвол, Намуун, Цамба хоёр ресторанд сууж байв. Намуун:

-Өө, ирцгээсэн үү. Цамба эмч ээ. Энэ Саруулын найз охин нь хэмээхүйд Цамба царайгаа төв болгон:

-За, сайн байна уу. Миний дүү Уянга байх нь ээ. Саруулыгаа хаана яваа бол гээд санаа зовж эхэлж байлаа шүү. Саруулаа, миний дүү маргааш хагалгаанд дагаж орох учраас эртхэн амраарай. Өө, нээрээ Цогтоог миний өрөөнд оруулчих. Та хоёр цугтаа байх байлгүй гэхэд Саруул яаран:

-Үгүй ээ, үгүй. Уянга өглөө хичээлтэй болохоор оройхондоо буцна аа гэтэл  Цамба эмч тайвнаар:

-Аан тийм үү. Хамт олонтой нь танилцаад хоноод явахгүй дээ гэвэл Уянга инээмсэглэн:

-Би дараа амралтын өдрөөр ирнэ ээ. Та хэд явах болоогүй юм чинь гэхэд Цамба:

-Тийм дээ, ирээрэй миний дүү. Тэгэхгүй бол энэ Саруул замаа заалгаад мэдчихсэн хүн чинь нүд хариулж гүйгээд л байвал яана гээд инээмсэглэв.

Саруул, Уянга хоёр Саруулын өрөөнд орвол Цогтоо зурагт үзэн сууж байв. Цогтоо инээмсэглэн:

-За, дүү. Найз охиноо дагуулаад л, Хан мөрнөөр зугаалаад л, их эрээ. Миний дүүгийн найз охин чинь хэн билээ?.

-Сайн байна уу. Намайг Уянга гэдэг.

-Сайхан нэр байна. За за, би ч өрөөгөө хайх болж байна аа даа.

-Үгүй ээ,  Би буцна. Дараа л ирэхээс...

-Өө тийм үү. Ингэхэд Цамба эмч хаа байна вэ?

-Зоогийн газарт Намуунтай сууж байна лээ.

- Очиж хоолноос нь иддэг хэргээ гээд гарч явав. Саруул, Уянга хоёр буйдан дээр суун бие биенээ тэврэн хэсэг ярилцав. Тэр хоёр цаашдын амьдралаа ярилцах  завсар,  Должин хөгшин өнгөрсөн мэдээг Уянга сонсоод зогсоо зайгүй уйлав. Саруул аргадсаар өөрөө ч мөн нулимсаа нууна. Должин эмгэн Уянгатай хоёулхнаа байхдаа хэлж байж “Миний охин Саруулыгаа битгий голоорой. Ядуу тарчиг боловч сэтгэл нь сайхан хүн. Аав нь их сайхан дуулдаг бас сайхан сэтгэлтэй. Нутаг орондоо хүндтэй сайн хүн байсан юм. Ээж нь их мундаг хүн дээ маш их ухаантай. Саруул аавынхаа сайхан сэтгэл, ээжийнхээ мундаг ухааныг нь өвчиж төрсөн ганц хүү нь. Хорвоо ямар ч  хатуу юм бэ дээ. Орчлон дээр орь ганцааранг нь заяачихдаг...  Уг нь төрсөн ганц дүү, ах заяасан бол гэж бодох юм даа. Хараад байхад Саруул минь чамд их сайн бололтой. Өнчин өрөөсөн хүнд насан үүрдийн хань, хөлийг нь хучих үрээс өөр түшиг үгүй. Ийм л заяанд төрсөн хүү дээ. Хааяа муу эгч нь өрөвдөх юм. Надаас хойш яана даа гэж их л санаа зовох юм. Амьдрал хойно их л зүйл үзэж туулна. Саруулыгаа өнхөрсөн газраас нь босгож, цамнасан газар нь номхруулж, гэрийнх нь жаврыг үргээж, насан туршдаа хайрлаж яваарай. Чи нүдэнд зөөлхөн гэрэлтэй охин юм.  Энэ хөгшин, хүн буруу танихгүй ээ” гэж захисан юмсанж.

    Саруул, Уянгыг аргадан биедээ наан тэврэн хэсэг суув. Тэрбээр яриа өөрчлөн:

-Хайраа. Нээрээ хоёулаа хамт зураг даруулж байгаагүй юм байна. Намууныг дагуулаад жаахан зугаалах уу гэв. Уянга нулимсаа арчин:

-Тэгье хайраа. Намуун их хөөрхөн бас миний хайрыг надтай уулзуулах гэж их тусалсан. Хоёулаа бэлэг авч өгье.

-Бэлэг гэснээс би чамдаа нэг юм өгөх гээд авчирсан.

-Юу юм бэ. Надад чи минь л ирсэн нь хамгийн том бэлэг шүү дээ. Түүнээс илүү юу ч хэрэггүй ээ.

-За одоохон гэсээр цүнхээ уудлан дөрвөлжин жижигхэн хайрцаг гаргаж ирээд  гарт нь атгуулав. Уянга догдлон нээвэл бөгж байв. Уянга инээмсэглэн харж байснаа:

-Хайраа,  би бөгж чамаасаа авна гэж зүүдэлсэн ч үгүй. Гэхдээ урд өмнө нь харж байгаагүй их үнэтэй бололтой бас ... бас .....

-Хуучин гэж үү. Тиймээ. Энэ бол миний ээжээс нандигнан үлдсэн ганц эд. Ээж минь надад хэлэхдээ “Охинтой байсан бол өвлүүлэхсэн. Даанч хүүтэй. Гэвч хүү минь насан туршдаа амьдрах ханьдаа өгөөрөй. Хүүтэй бол охинтой гэдэг” гэж захисан юм. Би ээждээ тэр үед уурлаад л тэнгэрт одох гэж байгаа хүн шиг юм ярилаа гээд яриаг нь тасалсансан. Хөөрхий минь, ядуу зүдүү тарчиг амьдрал туулсан ч зарж үрэхгүй нандигнаж ирсэн өмч нь юм даа. Энэ бол ээжийн минь захиас гэв.

Үргэлжлэл бий...

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь

Агуу хайр-1:  https://www.24tsag.mn/a/182611

Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617

Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621

Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723

Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727

Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735

Агуу хайр-7  https://www.24tsag.mn/a/182736

Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741

Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759

Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788

Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806

Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817

Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835

Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844

Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858

Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868

Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886

Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893

Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903

Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үзэл санааны манлайлагчид ба тэдний дэлгэцийн ДҮР
BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
Орчин цагийн Дамчаа жүжигчин Э.Тодгэрэл "Тусгаар тогтнол" кинонд дэлгэцийг ноёлох нь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (82)

  • Зочин (64.119.22.82)
    23 ni ygaad orhkv bgn
    2022 оны 09 сарын 21 | Хариулах
  • Бат-Оргил таамий (66.181.190.75)
    Үнэхээр сайхан зохиол юм аа. Маш их таалагдлаа бүх хосууддаа аз жаргал хүсье.
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Батчулуун (66.181.161.16)
    Баярлалаа
    2020 оны 10 сарын 02 | Хариулах
  • zochin (202.179.25.52)
    dund n 23 - 29 alga yaaj olj unschich be??? ,goe zochiol bna,bayrlalaa
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Ganaa Ganaa (66.181.161.103)
    23 hezee oroh we
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • С.П.Очир (66.181.161.18)
    aguu saihan surgamjtai zohiol ymaa unshih bvrtee nvdendee tosooloh ym
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • J.Taivan (66.181.187.218)
    Saihan zohiol baina.urgeljleliig unshinaa
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • язаяабаяр (202.126.88.71)
    гоё зохиол
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    24 yagaad tag bolow oo
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (175.192.121.119)
    Bayrlalaa vrgeljiliig ni hvleeseer l
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Энхээ (66.181.161.107)
    Маш их баярлалаа сайхан зохиол байна. Цаашаа үргэлжлүүлэн уншихыг маш их хүсэж байнө
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.70)
    Өнөөдөр ямар их хүлээлгэж бна хурдан уншмаар бна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • saruul (202.126.88.67)
    24 huleej bn shuu
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Bilge bileg (203.91.115.54)
    Баярлалаа.Жаахан хоцорсон ч гэсэн амжуулаад бүгдийг нь уншчихлаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Одноо (202.179.21.193)
    Хүлээсээр л
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • saruul (202.126.90.148)
    23 huleej bn hurdan oruulaad ogch bitgii zowooldoo
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Azuka zaya Н. Аззаяа (66.181.161.10)
    Хүлээсээр л
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    тэвч тэвч тэгж байгаад хүлээсний эцэст 23, 24, 25,26 гэх мэт цуг орно кк
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Gerlee gerlee (66.181.161.124)
    23 24 g unshmaar bn
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    23 ягд оркү бнааа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • pagma (66.181.161.102)
    23 unshmaar bna shvv hvleegeed l bna shvv
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • unsigch (202.9.40.11)
    23 aa oruulaad uguuch
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Оюундэлгэр (139.5.216.112)
    Сайхан юм гое зохиол
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Saran sara (66.181.161.117)
    Bayrlala amjilt
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • saruul (66.181.161.18)
    23 yagaad orohgui bn aa mash goe bj bhad
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • gantig (66.181.161.88)
    daraagiin heseg ymar udaan ymbe huluugeed l
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Vera (202.126.88.167)
    Daraagiin hesgiig hvleej bn shvv
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Доржсүрэн Энхтуул (66.181.187.214)
    23 нь хэзээ гарахын бол
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • pvrevsvren (66.181.161.17)
    Goe zohiol bnaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Naagii (66.181.161.6)
    23n yagaad udaad bgaan boloo. HURDHAN unshimaar bnaa. Bayarlalaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.186.86)
    Ц.Билгүүнд баярлалаа, бүр маш их. Үүнийгээ ном болгоод хэвлүүлчихвэл олон хүнийг авч уншаараа гэж хэлмээр байна. Амжилт.
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шимтэн уншигч (66.181.161.39)
    Үнэхээр баярлаж байна аа ийм гоё зохиол тавьж уншуулж байгаад баярлалаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.47)
    Ene ih buhimdaltai ued.Uneheer saihan gegeeleg maash ih goe zohioloo tavij bgaad mash ih bayarlaj bgaa shuu.Buun2 buyan.Daraagiihiig ni huleeseer...
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Эрдэнэбулган (106.102.128.110)
    Маш их таалагдлаа үргэлжлэл хэзээ орох вэ? 1 дор бүгдийг нь уншлаа ххэ
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.93.92.77)
    bayrllaa garaagiihan hesgiin
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • өнөр (192.82.74.1)
    саруул хүүгийн дээрээс наран ижии саруулхан туяагаараа гииж бүлээн илчээрээ дулацуулсаар л байна... үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.28)
    Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байна аа баярлалаа
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • jamaa (66.181.161.21)
    hurdan l daraagiin unshmaar bna hurdan tawj ogooroi bayrlaa
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Ariuk (202.9.46.106)
    Saihan tugsuh bhaa iim shan setgel bhad buh zuil buteh bh daa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.108)
    23 gyls oruulj ogooch huleeseer l
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.47.3)
    Сайхан төгсөнө гэж итгэж байна шүү
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • ᠤᠶᠤᠨᠪᠠᠳᠤ (202.126.88.47)
    Бүгдийг нь нэг дор уншаад дуусгачихмаарррррр санагдтал бичжээ Баярлалаа Үргэлжлэлийг хүлээсээр ...
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.67)
    Үнэхээр сайхан зохиол болжээ баярлалаа амжилт хүсье
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.88.158)
    Vneheer goe zohiol hurdhan l daraagiin hesegiig hezee garah bol tesen ydan hvleedeg shvv zohiolchidoo amjilt hvsie 23 hezee tavih yum boloo
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Baasansuren (103.10.22.164)
    Bayrallaa.saihan bas shimten unshih zohiol unshuulj bgad chin ih bayrallaa.urgeljleliig n hurdan unshihsan.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Жавхаа (66.181.161.51)
    Үнэхээр сайхан зохиол юум аа.Зохиолчид нь баярлалаа. Дараагийнхийг нь уншихийг тэсэн ядан хүлээж байна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Nurka (64.119.16.139)
    Odoo goe ue deeree irj bn shuu. Bayarlalaa.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Badma (179.240.128.66)
    Saihan zohiol unshuilj bga zohiolchid bayrlalaaa
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Sanaa (202.126.90.112)
    Uneheer saihan zohiol.. Daraa daraagiinhaa bulgiig tesen yadan huleedeg.... Bayrlallaa amjilt
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Өлзийтөгс (202.179.21.230)
    Сайхан зохиол амьдралд ойр
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Хандсүрэн (66.181.161.101)
    Ойрд ийм энгийн бөгөөд сонирхолтой өгүүлэл уншаагүй үнэхээр гоё бн.баярлалхх
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Baaska (202.126.90.59)
    23 unshay
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • н.очирхуяг (66.181.161.40)
    үнэхээр гоё шүү . Амжилт
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.124)
    Goy goy daraagiihiin
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Бадрах (64.119.23.136)
    Заа уншлаа зохиолчдоо л талархал илэрхийлмээр бна өөрийнхөө үнэт бүтээлийг уншигч бидэнтэйгээ харамгүй хуваалцаж бгаад үнэхээр их баярлалаа маш их баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.66)
    Уншиж дуусаад дараагийнх юу гарах бол гэж бодох юм даа үнхээр сайхан зохиол шүү бушуухан л 23 нь тавигдаасай
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.75.215)
    Дараагийнх нь хурдан ороосой гээд догдлон хүлээж бна
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (220.80.26.61)
    Bayarlaa goe zohiol bnaa 23 oruulaad uguu
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.11)
    23 aa onoo oroi oruulaad ogooch
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Zochin (46.135.68.70)
    Bayarllaa bur tatagdaad l bgaa shuusaihan tuuh
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Otgo otgoo (203.91.115.52)
    Bi barg uyanga saruul 2 ysan bol geed ymar ix dogdlol xvleelttei bsan geek odoo 23-24iig zaawal onoodr oruulaarai
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Oyungerel (202.126.88.234)
    Баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • pagms (66.181.161.84)
    23 hezee tawih yum be
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • 23 нь хэзээ орох юум болоо
      2020 оны 06 сарын 19
  • Зочин (150.129.142.85)
    Saihan zohiol shuu
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.123)
    Уншихад амар зохиол байна янз бүрийн уянгын халил дүрслэл байхгүй
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.123)
    23
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Галдан даваажав (66.181.190.117)
    Алаг хорвоо амьдралын амтыг амсан тэмүүлж яваа залуугийн тухай сайхнаар бичсэнд баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Гантуяа (66.181.161.99)
    Унших тусам сэтгэл догдлоод бх юм
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Тогтоол (43.242.243.172)
    Ямарч нэмэр хачиргүй дэшээ мацаж яваа залуу хүний амьдралд байдаг адал явдалыг сайхнаар бичсэн зохиолчдоо баярлалаа
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Moogii (175.192.121.119)
    Bayrlalaa vrgeljiliig ni hvleeseer l
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Naagii (117.111.18.118)
    Setgel mash ih dogdolloo bayrlalaa daraagiin 23 iig unuudur oruulaad ugnuu
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • Тэгээрэй тэсэн ядан хүлээж байна
      2020 оны 06 сарын 19
  • Өөжий (203.91.115.39)
    Saihan zohiol amtarhan unshdag shyy. Daraagiin hesgiig dogdlon hyleeseer l....
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Altantuya (66.181.161.27)
    Mash saihan zohiol bn vrgeljleliiig n tesen yadan hvleej bn
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Drre (66.181.180.68)
    Buur goe zohiol ymaa dogdlood yasan bol uynga saruul geed unsdag bolloo
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Ганаа (66.181.180.219)
    Үргэлжлэлийг нь хурдан оруулбал сайхан.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • Дариа
      Гоё зохиол бна баярлалаа үргэлжлэл хэзээ орох вэ
      2020 оны 06 сарын 19
  • Naagii (66.181.161.50)
    HURDHAN 23G Unshih Yumsn gl huleej bn...
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • 23 нь
      2020 оны 06 сарын 19
    • Батдорж
      Баярлалаа үнэхээр сайхан зохиол байлааъ
      2020 оны 06 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, 5 байршилд авто замыг засаж шинэчилнэ
    3 цаг 19 мин
  • Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол бүртгэгджээ
    4 цаг 9 мин
  • Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
    5 цаг 2 мин
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
    5 цаг 9 мин
  • "It Park-ийн хойд жигүүрийн дахин төлөвлөлтийн интерьер зураг төслийн уралдаан"-ы шилдэг бүтээлүүд шалгарлаа
    6 цаг 11 мин
  • Непалд өрнөж буй сонгуулийн хамгийн хэцүү санал хураах цэг нь 4000 метрийн өндөрт байрлаж байна
    6 цаг 34 мин
  • Үзэл санааны манлайлагчид ба тэдний дэлгэцийн ДҮР
    6 цаг 35 мин
  • GenZ үеийнхэн нь жагсаж засгийн газраа унагасан Непалд итгэл найдварын сонгууль өрнөж байна
    6 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: МСБХ-ны Үндэсний Дээд лигийн улирлын ШИЛДЭГҮҮД
    6 цаг 45 мин
  • Барселона багийн хөгжөөн дэмжигчид дахин үймээн дэгдээж, Атлетико Мадрид багийн автобусны цонхыг хагалжээ 
    6 цаг 45 мин
  • Иранд болж буй дайнаас болж АНУ-ын 17500 орчим иргэн Ойрхи Дорнодоос эх нутаг руугаа буцжээ
    7 цаг 0 мин
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
    7 цаг 59 мин
  • “Happy March” урамшуулал эхэллээ
    8 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
    9 цаг 30 мин
  • ЯНЖУУР ТАМХИ, ВЕЙП ҮЙЛДВЭРЛЭГЧИД АЛЬ ХЭДИЙНЭЭ НЭГДСЭН
    10 цаг 8 мин
  • Улс орнууд электрон тамхи, вейпний амт, үнэрийг хассанаар хүүхэд, залуусын хэрэглээг багасгаж байна
    10 цаг 16 мин
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
    10 цаг 30 мин
  • АНУ-ын Сенатад болсон явуулсан Д.Трампын дайны эрх мэдлийг хязгаарлах оролдлого бүтэлгүйтлээ
    10 цаг 32 мин
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
    10 цаг 36 мин
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
    10 цаг 45 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Музей үзэх шинэ МООД
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
  • Шинэ мөнгөн дэвсгэрт тээвэрлэж явсан цэргийн онгоц осолдож, 15 хүн амиа алджээ
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
  • Г.Занданшатар: Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Жинхэнэ дайсан бол АВЛИГА
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Д.Амарбаясгалан: МАН дотоод ардчиллаасаа ухарч, бодлогын бус, бүлэглэлийн залгамж халааг эрхэмлэсэн хаалттай бүтэц рүү хэлбийх эрсдэл бодитоор ажиглагдаж байна
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд байгуулсан хэлэлцээрийг Засгийн газар баталжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
  • Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
  • Д.Ганмаа: Шаардлагатай бол Харвардын Анагаах ухааны их сургуулиар шалгуулж болно
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
  • Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
  • Баянхонгор аймгийн золголтод зориулсан барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК