зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тоосонцор хэлбэрээр гурван цаг амьдарч чаддаг коронавирусний талаарх 24 баримт

2020-11-13
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Covid-19 гэдэг нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний нэр /d бол disease буюу өвчин гэдэг англи үгний эхний үсэг/харин SARS-CoV-2  бол вирусний нэр юм.  CoV гэдэг нь CoronaVirus гэсэн үгийн товчлол юм. Коронавирус гэдэг нь 40 орчим төрлийн вирусээс бүрдэх вирусийн нэгэн бүлийн нэршил ажээ.   

БАРИМТ 2

Коронавирус бол биологийн хувьд “хууран мэхлэгч” юм. Түүний өргөсний үзүүр нь ашигтай молекултай төстэй  учраас эсийн рецепторууд түүнийг “тун баяртайгаар” өөртөө татдаг байна. Харин өргөсний ард вирус нуугдаж байдаг аж. 

БАРИМТ 3

Вирус эсэд нэвтрэнгүүтээ түүнийг хянаж эхэлдэг бөгөөд эсийг ашиглан өөрийгөө хувилан олшруулдаг байна. Ингэснээр гинжин урвал эхлэх ба улмаар эс үхэж, вирус цааш халдварладаг байна.  Халдварын эхний үе шатанд шинэ коронавирус нь хоолой болон амьсгалын дээд замд идэвхтэй үрждэг ба улмаар халдвар уушиганд хүрч, үрэвсүүлдэг. Ийм учраас ханиалгах нь халдварын эхний шинж тэмдэг юм. Харин дараа нь халуурдаг гэхдээ халуурахгүй байх тохиолдол ч байдаг.

БАРИМТ 4

Халдвар авсан хүмүүсийн 18 хувьд нь ханиалгах шинж тэмдэг илрээгүй байна. Өвчин ямар ч шинж тэмдэггүйгээр даамжирч байсан бөгөөд өвчтөнүүд халдвар авсан гэдгээ ч мэдээгүй уддаг нь халдварыг идэвхтэй тээсээр бусдад халдвар тараахад хүргэдэг байна.

БАРИМТ 5

Covid-19 хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тохиолдолд улирлын чанартай ердийн ханиадтай маш төстэй. Тодруулбал, хуурай ханиалгах, биеийн халуун нэмэгдэх, бие ерөнхийдөө сульдах, зарим тохиолдолд булчин ба толгой өвдөх шинж тэмдгүүд илэрнэ. Найтаалгах нь өвчний шинж тэмдэг биш, харин ханиалгах нь шинж тэмдэг мөн. 

БАРИМТ 6

Халдварын онцгой нэгэн шинж тэмдэг бол өвчтөн амтлах, үнэрлэх чадвараа алддаг явдал юм. Гэхдээ халдвар авсан бүх хүнд ийм шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ та үнэрлэх, амтлах мэдрэмжээ гэнэт алдвал сэрэмжтэй байж, зохих арга хэмжээг нэн даруй авах ёстой.

БАРИМТ 7

Уг вирус хэдийчинээ үхлийн аюултай байна, төдийчинээ халдварлан тархах хүч нь сул байдаг. “Эзнээ алсныхаа” дараа коронавирус цааш халдварлах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, үхэлд хүргэх аюултай хэлбэрээр мутацид ордоггүй гэсэн үг. 

БАРИМТ 8

Шинэ коронавирусний халдвар тээгч нэг хүн дунджаар 2-4 эрүүл хүнд халдвар тараадаг байна. Харьцуулахад, улирлын чанартай ердийн ханиадны вирус тээгч нь 1-3 хүнийг, салхин цэцгийн вирус тээгч 12-оос доош тооны хүнийг халдварлуулдаг.

БАРИМТ 9

Covid-19-ийн улмаас нас баралтын түвшинг тогтооход хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ 1-3 хувь байна гэсэн судалгаа бий. Энэ нь улирлын чанартай ердийн ханиадтай харьцуулахад 20 дахин өндөр, SARS (10%) ба MERS (25%) өвчнүүдтэй харьцуулахад хамаагүй бага гэсэн үг.

БАРИМТ 10

Covid-19-ийн улмаас нас барах тохиолдлын тоо нь тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны ачаалал ба эмнэлгийн тусламжийг хэр зэрэг хурдан үзүүлж байгаагаас маш ихээр шалтгаалж байна. Жишээ нь, Герман улсад нас баралтын түвшин 0,3 хувьтай байгаа бол Италид бараг 9 хувьд хүрчээ. Ийм учраас дэлхийн улс орнуудын эрх баригчдын гол зорилго нь нэгэн зэрэг олон хүнийг өвчлүүлэхгүй байхад оршино.

БАРИМТ 11

Дэлхий дахинд цар тахал маш хурдтайгаар тархаж байна. Эхний оношийг тавьснаас хойш 67 хоногийн хугацаанд 100 мянган хүн халдвар авсан бол дараагийн 100 мянган хүн 11 хоногийн дотор, 3 дахь 100 мянган хүн 4 хоногийн дотор өвчилсөн байх жишээтэй.

БАРИМТ 12

SARS-CoV-2 вирус хаанаас үүсэлтэй гэдгийг тодорхойлж чадаагүй байна. Гэхдээ сарьсан багваахай, панголин буюу хуягт гүрвэл нь коронавирустэй төстэй вирус тээдэг ажээ. Вирус мутацид орсноор өөр ямар нэгэн амьтанд халдварласан ба уг амьтнаас хүнд халдварласан гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд вирус амьтдын дунд байсаар байгаа гэж үзвэл эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүст дахин халдварлана гэсэн үг. 

БАРИМТ 13

Коронавирус лабораториос алдагдаагүй. Зарим хүмүүс алдагдсан гэдэгт үнэмшдэг. Коронавирусийг лабораторид гарган авсан гэх яриаг олон орны эрдэмтэд сайтар шалгасны эцэст үндэслэлгүй болохыг тогтоожээ. SARS-CoV-2 вирусийг лабораторид гарган аваагүй бөгөөд түүнтэй холбоотой ямарваа нууцлаг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг “Nature” сэтгүүлд дурджээ.

БАРИМТ 14

100 сая ширхэг коронавирус нэг зүүний үзүүрт багтах боломжтой гэхээр маш нарийн вирус юм. Халдвар авсан хүн ханиах үед шүлсний жижиг дуслууд цацагдах ба дусал бүрт хэдэн тэрбумаар тоологдох вирусийн хэсгүүд агуулагдаж байдаг.

БАРИМТ 15

Халдвартай хүн ороод гарсны дараа хов хоосон өрөөнд байхад ч гэсэн коронавирус халдварлах магадлал өндөртэй. Коронавирус нь агаарт ууршсан шүлсний бичил тоосонцор хэлбэрээр 3 цаг хүртэлх хугацаанд тэсвэрлэн амьдарч чаддаг байна.

БАРИМТ 16

SARS-CoV-2 нь хуванцар болон төмөр гадаргуу дээр гурав хоног, цаас, картон дээр  нэг хоног, зэс гадаргуу дээр дөрвөн цаг байх хугацаанд халдварлах аюултай хэвээр байдаг. Иймээс дээрх гадаргууд хүрэлцсэнийхээ гараа сайтар угаах нь хамгийн найдвартай арга юм. Ойр хавьд угаалтуур байхгүй үед ариутгагч гелиэр гараа цэвэрлэж болно, гэхдээ гараа угаах нь илүү үр дүнтэй.

БАРИМТ 17

Хэрвээ танд хүнсний эсвэл техникийн спирт байгаа бол ариутгагчийг /антисептик/ гэрийн нөхцөлд хийх боломжтой. Ариутгал хийхийн тулд мирамистин эсвэл хлоргексидинийг хэрэглэж болно. Аль аль нь бактериуд төдийгүй вирусуудыг устгадаг. 

БАРИМТ 18

Коронавирусний эсрэг антибиотик хэрэглэх нь ямар ч үр дүнгүй. АНУ Германы хамтарсан баг вакцин гаргаж авсан нь 90 хувь хамгаалж байгаа талаар мэдээлсэн. Гэхдээ эл вакциныг хүлээн зөвшөөрөх эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

БАРИМТ 19

SARS-CoV-2 вирусийг устгах тусгай эмчилгээний аргыг нээгээгүй бөгөөд халдвар авсан хүмүүст тухайн өвчний эсрэг бус харин шинж тэмдгүүдийг нь арилгах эмчилгээг хийж байна. 

БАРИМТ 20

Дэлхий дахинд халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувьд нь эмнэлгийн тусламж шаардлагагүй. Тэд ердийн ханиадны эмээр гэртээ өөрийгөө эмчилж, долоо хоногийн дотор эрүүл болсон гэх мэдээлэл ч байдаг.

БАРИМТ 21

Covid-19-ийг эмчлэх эмийг идэвхтэй эрж хайж байна. Шинээр эм гарган авахад цаг хугацаа шаардагдах учраас одоо хэрэглэж буй вирусний эсрэг эмүүдийн үйлчлэлийг эмч нар судалж байна. Халуун орны хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг хлорохин гэдэг эм коронавирусний эсрэг хүчтэй үйлчилгээтэй болохыг Хятадын эмч нар хоёрдугаар сард тогтоожээ. Мөн ХДХВ вирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд хэрэглэдэг лопинавир гэдэг эм, мөн Эбола болон Марбургийн вирусийн халдварыг эмчлэх зорилгоор гарган авсан ремдесивир гэдэг эмийн туршилт амжилттай явагдаж байна.

БАРИМТ 22

Японд түгээмэл хэрэглэдэг вирусийн эсрэг авиган /фавипиравир/ гэдэг эм ихээхэн найдвар төрүүлж байна. Уг эмийг РНК вирусийн халдвартай тэмцэхийн тулд тусгайлан гарган авчээ. Ухань хотод хийсэн туршилтын явцад авиган гэдэг эмийг хэрэглэсэн өвчтөнүүд дунджаар 4 хоногийн дотор эрүүл болж байжээ. Хятадын өвчтөнүүд ердийн эмүүдээс гадна уламжлалт анагаах ухааны эмүүдийг уусан гэдэг.

БАРИМТ 23

Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг Гуанжоу хотын наймдугаар ардын эмнэлэгт боловсруулсныг орон нутгийн эрх баригчид албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, үндсэн эмчилгээний зэрэгцээ Цинфей пайду (Qingfei Paidu) гэдэг ардын уламжлалт эмийг хэрэглэх нь үр дүн сайтай байна. Уг эмийн орц найрлагад  хятад зээргэнэ, чихэр өвс зэрэг ургамлууд ордог. 

БАРИМТ 24

Эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэнг эмчилгээнд ашигласнаар хүнд өвчтнүүдийн амийг аварч байна. SARS, MERS ба Эбола вирус тархаж байх үед ийм эмчилгээ хийхийг ДЭМБ албан ёсоор зөвлөмж болгожээ.

image

​​​​​​​КОВИД -19 цар тахлын улмаас манай улс анх удаагаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн хот доторх тээврийн хэрэгслийн бүх хөдөлгөөнийг хааж, албаныхан коронавирусний халдвар авсан иргэдийн хавьтлыг тогтоох, халдварын тархалтыг хумихаар ажиллаж байгаа билээ. Эл цар тахал дэлхий дахинд дэгдээд удаж байгаа ч манай улсад хэдхэн хоногийн өмнө халдвар дотоодоосоо илэрсэн юм. Тиймээс олны анхааралд буй коронавирус хэмээн цар тахлын талаарх 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
“T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kenchbish (66.181.161.97)
    Гөлгөр гадаргуу дээр гурван тоосонцор хэлбэрээр тогтож байгаа юм чинь үсэнд хэдий хугацаанд байх бол доо Маскаа ч зүүцгээе Малгайгаа ч өмсөцгөөе
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    4 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    1 цаг 17 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    1 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 39 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    1 цаг 48 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    1 цаг 53 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    2 цаг 28 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    2 цаг 29 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 42 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 43 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    2 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    2 цаг 47 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    2 цаг 51 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    18 цаг 11 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    18 цаг 35 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    18 цаг 37 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 50 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    19 цаг 10 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    19 цаг 16 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК