зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, БНСУ-ын Засгийн газар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна

2020-11-25
0
ЖИРГЭХ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны V хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалж, хоёр талаас голлох төр, засгийн байгууллагын төлөөлөл оролцов.

Энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд хуралдааны үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх бэлтгэлийг хангах, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизмыг бий болгож, тогтмолжуулах, салбарын яам, байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг тасалдуулахгүй зохион байгуулах талаар ярилцав. Мөн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэжээ.

БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлыг дүгнэж, эрчимжүүлэхээр ярилцлаа. Тухайлбал, “Солонго 1”, “Солонго 2” төсөл, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төсөл, “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулах зэрэг төслийн хэрэгжилтэд анхаарахаар болов.

Талуудын дээд, өндөр түвшинд тохирсон худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны олон чухал тохиролцоог урагшлуулж, бодит ажил хэрэг болгох талаар санал солилцов. Энэ хүрээнд Солонгосын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах, Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 3 дугаар шатны ажлыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн стандартыг тохирох чиглэлээр ажлын түвшинд хамтран ажиллахаар тогтов.

Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсон нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв.

Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгааны ажил дээр үндэслэн тоо, баримтыг шинэчлэх чиглэлээр ажил хэргийн түвшинд үргэлжлүүлэн ажиллахыг санал болгов.

Талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно түнш орнуудын хувьд үргэлжлүүлэн мэдээлэл, туршлага солилцож, нягт хамтран ажиллахаар ярилцав. Мөн цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэж, цаашид ч энэ чиглэлээр ойр дотно ажиллахаа нотлов.

Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Сөүл хотноо зохион байгуулахаар тогтжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    5 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    17 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    22 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    57 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    58 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    1 цаг 11 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    1 цаг 16 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    1 цаг 21 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 28 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    16 цаг 40 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    17 цаг 4 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    17 цаг 6 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 19 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    17 цаг 39 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    17 цаг 45 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    17 цаг 56 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    19 цаг 11 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК