зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөл хорио ба үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид

2020-11-27
0
ЖИРГЭХ

Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр ирэх сарын 1-нийг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоосон. Хэдийгээр хүнс, шатахууны худалдан авалт, эмийн сангаар үйлчлүүлэх эрхийг иргэдэд нээлттэй үлдээсэн ч дотоодын тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд “Ковид-19”-ийн цар тахалтай холбогдуулж, хэрэгжүүлж эхэлсэн хөл хорио хүнд тусч, түрүүчээсээ үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжиж, зарим нь хаалгаа барихдаа тулжээ. Уг асуудлаар дотоодын үйлдвэрлэгч хэд хэдэн газартай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа.


ХӨЛ ХОРИОГ СУНГАВАЛ МАНАЙХ ХААЛГАА БАРИНА

Г.Нэргүй

WE брэндийг үүсгэн байгуулагч Г.Нэргүй: Манай брэнд үндэсний дээл, өдөр тутмын хувцсыг үйлдвэрлэдэг.

 Хэдийгээр үйлдвэрлэл эрхлээд таван жил болсон ч үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй, өдрийн орлогоосоо эргэлтийн хөрөнгөө татдаг. Нэг өдөр ажил зогсоход тэр хэрээрээ алдагдал хүлээдэг. Үйлдвэрлэлийн байрны түрээс, банкны зээлийн асуудал тулгарч байна. Хоёр дэлгүүр, үйлдвэрийн байр гэсэн гурван газарт 10 орчим сая төгрөгийн түрээс төлдөг. Банкны зээлийг хойшлуулж болох ч эдийн засгийн эргэлт багассан нь борлуулалтад шууд нөлөөлж байна. Энэ нь зээл төлөхөд маш том хүндрэл болж байна. “Ковид-19” цар тахал гарснаас хойшхи жилийн хугацаанд ямар ч ашиггүй зөвхөн ажилчдаа орлоготой байлгах гэж л үйл ажиллагаа явуулж ирсэн.

Манайх үндсэн 30 ажилтантай байсан. Цомхотгол хийгээд одоо 20-уулаа ажиллаж байна. Бүгд гэр бүлээ авч яваа бүсгүйчүүд. Ажил нэг сар зогсоход бүгдийнх нь амьдралд шууд нөлөөлнө. Нэг сар тэвчиж болох ч дахиж орлогогүй гэртээ суух боломжгүй гээд гомдол саналаа ирүүлдэг. Өрх толгойлсон түрээсийн байранд амьдардаг ээж нар ч цөөнгүй. Тэд маань ирэх сараас түрээсээ төлж чадахгүйд хүрч байна. Энэ бол зөвхөн эхний жишээ. Засгийн газраас гаргасан шийдвэрүүд биднийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн авч явахад төдийлөн нөлөөлж чадахгүй байна. ЖДҮ-ийн зээлийг судалсан ч энэ жил олгохгүй байх шийдвэр гарсан.

Үндсэн хөрөнгийн барьцаа гэдэг асуудал бүх шатанд тээг болж байна. Үнэнийг хэлэхэд бид тэгээс эхэлсэн. Банкны зээл хөөцөлдөхөд бүх шаардлагыг хангадаг ч барьцаа хөрөнгөгүй учраас авч чаддаггүй. Барьцаагүй олгодог багахан хэмжээний зээлийг авдаг. Засгийн газраас тусламж хүсэхээс илүү ажиллах боломжийг нь нээлттэй байлгавал бусдаараа болгосоор ирсэн. Хэрвээ хөл хориог сунгавал цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ. Өөр ямар ч сонголт, гарц алга.  


ХАЛДВАР ХАМГААЛЛАА МӨРДӨӨД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

А.Уянга

“Үр минь” брэндийг үүсгэн байгуулагч А.Уянга: Манайх хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн 10 болон цагийн  найман ажилтантайгаар “Үр минь” брэндийг бий болгодог.  Хөл хорио тогтоосон эдгээр өдөрт үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаагаас эргэлтийн хөрөнгөгүй болж байна. Манай брэнд  Шангрила молл,  “Үр минь” нэрийн дэлгүүр, үйлдвэрийн байр гэсэн гурван газарт түрээс төлдөг. Хэдий цар тахалтай холбоотой бидний үйлдвэрлэл зогссон ч түрээсийн төлбөр одоогоор зогсоогүй. Аж ахуйн нэгжүүд нэг өдөр зогсоход л байгууллагын хэмжээнээс хамаараад ашиглалт, түрээс, харилцаа холбоо, харуул хамгаалалт зэрэг зардал гарсаар байдаг.

Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хүү зогсдоггүй учраас сар бүр төлөх зардал гарсаар байна. Нөгөө талдаа орлогогүй болж байгаа нь биднийг хүнд байдалд оруулж байна. Энэ хэцүү цагт эргэлтийн хөрөнгөгүй болж, банкнаас зээл авна. Ингэснээр цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй. Зээл авсан ч банкны хүү төлнө гэдэг нь үйлдвэрлэлийн зардлыг нэмж байгаатай адил. Энэ талаар төрөөс тодорхой шийдэл гаргасангүй. Цар тахал гарч хүчээр аж ахуйн нэгжүүдийг зогсоосон бол бидний ажилчдын суурь хэрэгцээг хангах үүрэгээ төр өөрөө хүлээж арга хэмжээ авах шаардлагатай гэж харж байна. УИХ-ын чуулганаас сүүлд гаргасан 23 алхмын тухайд НДШ-ийг таван хувь хүртэл бууруулна гэсэн шийдвэр гарсан ч бодит дэмжлэг болж чадахгүй. Үйлдвэрүүд зогсож байгаа энэ үед НДШ-ийн гарах зардлаа хэд дахин их зардал гардаг.

Ашиглалт, түрээс, харилцаа холбооны зардлууд нь НДШ-н татвараас хамаагүй өндөр дүнтэй, сар бүр төлөх шаардлагатай бодит зардал. Хуулиндаа татварын өрийг 2 жилийн дотор барагдуулах ёстой гэсэн заалт байдаг. Гэтэл 11 сард 1 жилхүрэхгүй хугацаатай ХХОАТ, НӨАТ-ын үлдэгдэлтэй гэсэн шалтгаанаар данс хааж бүх үлдэгдлийг татвар хэмээн суутгасан. 1 сараас хойш бид татвараа төлөх гэхээс илүү ажилчдынхаа цалинг таслахгүй байхад анхаарч ирсэн. Алдагдалтай ажиллаж байгаа ч  аль болох ажилчдаа орлоготой байлгахад анхаарсан тул татвараа хуримтлуулсан байсан. Гэтэл данс хааж эргэлтийн хөрөнгийн дутагдалд оруулаад удаагүй байж хөл хорио тогтоосон нь биднийг босоход улам л хүнд болгосон үйлдэл  боллоо. Бид  ажилчдаа, тэдний гэр бүлийг маш сайн мэддэг. Манай ажилчид олон хүнтэй ойртох шаардлагагүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой. Бусад үйлдвэрийн нөхцөл байдлыг мэдэхгүй ч халдвар хамгааллаа сайн хийгээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болохоор харагдаж байна. Үйлдвэрлэлээ үргэлжлүүлж олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс мэргэжлийн хүргэлтийн байгууллагаар дамжуулж, бүтээгдэхүүнээ түгээснээр цар тахлыг тархаахгүй, эдийн засагаа бүр унагаахгүй байж болохоор харагдаж байгаа.


Г.Батболд

ЯМАР Ч ОРЛОГОГҮЙ МӨРТЛӨӨ ГАРАХ ЗАРДАЛ ИХ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

“B&B МONGOLIAN FASHION” үүсгэн байгуулагч Г.Батболд: Манай брэнд гурван жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Охид бүсгүйчүүдэд зориулсан даашинз, ажил хэрэгч өмд цамцны хослол хийдэг. “Ковид-19” цар тахлыг дотооддоо алдсан хэцүү цаг үед хөл хорио тогтоох нь зөв. Гэхдээ хөл хорио уртсах тусам хүмүүсийн амьдрал амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хүнд байдалд орно. Тэр тусмаа жижиг дунд үйлдвэрүүд санхүүгийн хямралд илүү өртөнө. Манай брэндийн хувьд дэлгүүр болон үйлдвэрийн байрны түрээс, ажилчдын цалин, банкны зээл төлөлтийн асуудал тулгарч байна. Ямар ч орлогогүй мөртлөө гарах зардал их. Хөл хориог цаашид сунгавал бидний ажил хэвийн үргэлжлэх нь бүү хэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж чадахгүйд хүрнэ. ЖДҮ-ийн зээл хөөцөлдөж байгаагүй. Өөрсдийн байгаа бололцоондоо тулгуурлаад ажиллаж байна. Засгийн газраас хүсэх зүйл гэвэл ЖДҮ эрхэлж буй иргэддээ түрээсийн хэлбэрээр өөрийн гэсэн ажлын байртай болгох нь чухал.


О.Энхбилэг

ТОВЛОСОН ХУГАЦААНД БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

“Debra Mongolia” дотуур хувцасны брэндийг үүсгэн байгуулагч О.Энхбилэг: Манай брэнд дотуур хувцасны үйлдвэрлэл, худалдаа эрхлээд дөрвөн жил болж байна. Энэ сарын 15-нд бүх ажилчдынхаа цалин, дэлгүүр болон үйлдвэрлэлийн байрны түрээсээ өгсөн. Одоогоор зээлээ хойшлуулах хүсэлтийг холбогдох банкинд өгчихсөн байгаа. Гэрийн нөхцөлд ажиллаж болох ч дотуур хувцас үйлдвэрлэл шат дамжлагаар бүтдэг. Ажилчдадаа хувааж өгөөд хийлгэе гэсэн шийдэл олсон ч нимгэн торон материалаар хийдэг учраас хоол ундны үнэр шингэх асуудал гарна. “Ковид-19 гарахаас өмнө үйлдвэрийн байраа томруулж, орон тоогоо нэмсэн. Гэвч зарим ажилчдаа цомхотгоод цөөхүүлээ үлдлээ. Түрээсээ хувааж төлөх нөхцөлийг зөвшөөрсөн тулдаа л хөл дээрээ зогсож байна. Худалдан авалт эрс багассан. Тиймээс онлайн захиалга авдаг болсон. Дотуур хувцас хийхэд жижиг нарийн ажиллагаа их шаарддаг. Хонон өнжин хийж цөөн тоогоор хийнэ. Өмнө нь олон тооны захиалга ирж, үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг урьдчилгаа байдлаар авсан нь одоо асуудал үүсгэж эхэллээ. Мөнгөөр нь материал авчихсан ажил эхэлж байсан. Гэтэл хөл хорио тогтоосон учир товлосон хугацаанд гаргаж өгөх боломжгүй болчихлоо.


БОЛОВСОН ХҮЧНЭЭ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛААД БАЙНА

Т.Рэнцэнханд

"Дэгжин Гоо" брэндийг үүсгэн байгуулагч Т.Рэнцэнханд: Манайх дотооддоо эсгий гутал үйлдвэрлэж, борлуулалт хийдэг. Хөл хорионы үед үйлдвэрлэл болон борлуулалт зогссон нь ажилчдын хувьд утгаараа санхүүгийн тэг зогсолт болж байна. Бидний хувьд ажилчдаа, ажилтай орлоготой байлгахын тулд гэрээр нь хийлгэж байгаа ч гол буюу үйлдвэрийн ажилчид ямар ч боломжгүй болчихоод байна. Энэ нь бүх ажилчид гэрээр ажиллах боломжгүйтэй холбоотой. Бидний хувьд үйлдвэрлэлээ гар аргаар дамжлагатайгаар хийдэг. Нэг бус нийтээрээ хамтран нэг гутлыг хийдэг учир энэ хорио цээрийн дэглэм бидэнд маш том эрсдэлийг авчирч байна. Байдал удаан үргэлжилбэл боловсон хүчнээ ч алдах эрсдэлтэй.

Бидний хувьд төрөөс авч буй аргыг эсэргүүцэхгүй ч үндэсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгждээ энэ хатуу үеийг туулахад туслаасай гэж хүсэж байна. Боломжтой бол байдал хяналтад орох үед үйлдвэрлэл эрхэлж буй бидэнд боломж олгон үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхийг харж үзнэ үү. Энэ тархалтыг дуусахыг хүлээтэл бид зогсонги байна гэвэл мөддөө дахин өндийхгүйд хүрэх вий гэхээс үйлдвэрлэгчид бид эмээж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Щ (202.126.89.40)
    АНУ ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП КОВИД-19 ИЛРЭЭД 5 ХОНООД СОНГУУЛЬД ӨРСӨЛДСӨН,МАНАЙХ МУУ ЭР ДАЙНД ХӨӨРӨХИЙН ҮЛГЭР БОЛЖ БАЙНА.
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.89.40)
    АНУ ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП КОВИД-19 ИЛРЭЭД 5 ХОН
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    1 цаг 1 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    1 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 22 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    1 цаг 31 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    1 цаг 36 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    2 цаг 11 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    2 цаг 12 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 25 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    2 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    2 цаг 30 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    2 цаг 42 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    17 цаг 54 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    18 цаг 18 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    18 цаг 20 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    18 цаг 33 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    18 цаг 53 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    18 цаг 59 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    19 цаг 10 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК